Амидурал

Амидурал Бүх юм.

Монголчууд л ингээд байгаа юм биш шүү. Tiktok, youtoube short ууд ороод үзээрэй. Дэлхий даяар солонгосчуудыг ялсанд гайх...
18/11/2025

Монголчууд л ингээд байгаа юм биш шүү. Tiktok, youtoube short ууд ороод үзээрэй. Дэлхий даяар солонгосчуудыг ялсанд гайхацгааж бна шүү дээ.
Анхнаасаа л ойлгомжтой байсан. Солонгосын netflix өөрсдийн улсаас хамгийн хамгийнуудаа шилж оруулсан ч бусад улсын хамгийн хамгийнийг гэхгүй өөрсдөө харж байгаад шүүж оруулсанаас сонсоход л ойлгомжтой. Угаас ямар хүмүүс гэдгийг солонгост солонгос хүмүүсийн дор ажиллаж үзсэн хүмүүс андахгүй биз... Манайханд дордоод байхаар зүйл ер байсангүй шоу байсан шоугаараа л дууслаа.
Бахархаж бна, дэлхийн хүмүүсийн зүрхэнд улсынааа нэрийг мөнхөлж чадлаа :))

Гэхдээ хэзээ ч өнгөрсөн дэх "би" одоох "би" г төсөөлж байтугай зүүдэлж ч байгаагүй юм байна. Юмс утга учиртай л болчихво...
17/11/2025

Гэхдээ хэзээ ч өнгөрсөн дэх "би" одоох "би" г төсөөлж байтугай зүүдэлж ч байгаагүй юм байна. Юмс утга учиртай л болчихвол... гэж боддог байсан "би" одоо өнөөх утга учирыг тас мартан өглөөний нартай золгосоор л явна. Хий хоосонд замхрах хүсэл минь бүр мөсөн арилсан уу гэвэл үгүй, зүгээр л үргэлжид бодогддог байсан тэр гайтай бодол түр мартагдсанд л учир байж. Дээрдэж байна л гэж бодсон гэвч харин ч бүр дордож, оргилд байгаагүй ч би өмнө нь ядаж ширээн чинээ өндөрт байсан гэдэгээ анзаарав. Одоо харин амьдрал гээчийн уланд гишгүүлчих шахам хөөцөлдөнө.
Өчигдөр өглөө яагаад ч юм толины өмнө өөрийгөө хараад зог тусах аядсан. Би "би" ч байхаа больчихож. Өмнө өөрийн амьдралаар зовдог байсан бол одоо хэн нэгэний амьдралд гацчихаж...

Дордчихож,

Life is just like a leaf, Born in springLives in summer,Ages in autumn,Dies in winter...
28/10/2025

Life is just like a leaf,
Born in spring
Lives in summer,
Ages in autumn,
Dies in winter...

Ийм эл хуль газарт байсан хүүхдийг тэр олон нохой, тэр их хүн, тэр их дрон, тэр нисдэг тэрэгүүд одоо л олж байгаа нь үнэ...
25/09/2025

Ийм эл хуль газарт байсан хүүхдийг тэр олон нохой, тэр их хүн, тэр их дрон, тэр нисдэг тэрэгүүд одоо л олж байгаа нь үнэхээр аймшиг! Би бол хардсан хэвээр л дууслаа. Хүү яав ч бүр яав ч ганцаар 3-4км очино гэдэг боломжгүй. Шинжээчид нас барсан хугацаа болон шалтгааныг заавал олон нийтэд цацах хэрэгтэй. Үнэхээр үнэн бол эцэг эхчүүд бидэнд маш том сургамж болог! Хоёрхон настай хүүхэд шүү дээ худал ч бай үнэн ч бай, бүтэн өгүүлбэр ч холбоод хэлж чадахгүй жаахан хүүхэд. Юуны чинь сэрчихвэл машиндаа уйлаад л сууж байдаг гарч явдаггүй байсан майсан. ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ! Комманд авсан сургуулалттай нохой биш! Эцэг эх байна гэдэг асар бүр асар том хариуцлага. Хоёрын хоёр жаахан хүүхэдээ орхиод нөхөртөө хань болж мод хайна майна зүгээр Bu****it! Бид хэзээ ийм хариуцлагагүй хүмүүсийг өрөвдөж эвийлсээр олшруулахаа болих юм бэ? Үрээ алдсан эцэг эх бла бла. Угаас аймшиг миний хүүхэд биш байхад л энэ мэдээг сонсоод сэтгэл зүрх эмтрээд унаж байна. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ?
Тэр нэг Шерлок Холмс болж тоглохоо больж үз шалгах хүмүүс нь шалгаад мэдчихнэ гэж улиад байгаа нөхдүүдээ үнэхээр хүүхэд алга болох та нарт тоглоом шиг санагдаж байна уу? Хэдэн зуун эцэг эх ийм мэдээг сонсоод сэвтэж шөнө нойргүй хонодог гэж бодож байна?
Ийм нийгэмд хүүхэдтэй болохоос ч эмээж байгаа залуустай одоо бол би ам зөрөхгүй.

Дуугүй өнгөрөөх хэрэг яав ч биш шүү!!!

Шалга, хард, үнэнг илчлүүл!

Хүүгийн ээж ярилцлага өгч мөн хүүгийн нэр, зургийг ил болгожээ. Ээжийнх нь өгсөн мэдүүлэгээс үзэхэд хүү ойд лав яав ч ба...
21/09/2025

Хүүгийн ээж ярилцлага өгч мөн хүүгийн нэр, зургийг ил болгожээ.

Ээжийнх нь өгсөн мэдүүлэгээс үзэхэд хүү ойд лав яав ч байхгүй. Ээжийн совин ч ойд биш гэдгийг хэлж байна. Асуултуудынхаа хариуг бараг л олчих шиг...

Хүү 2 нас 8 сартай байсан тул зураг дээрхи хүүхэдтэй бол биеийн хэмжээ хол зөрөхгүй нь, мөн ээжийн ярилцлагыг бүтэн сонсвол хүү дүүгийнхээ хувцаснууд дээр хойд суудал дээр унтаж байсан бөгөөд 5 сартай дүү нь урд суудал дээр суудалыг хойш налуулаад унтаж байсан гэх(ээж нь аль суудал дээр сууж явсанг мэдэхгүй :)) Шуудай асуух гээд 200хан метр газарлуу очоод буцаад ирэхэд хүү нь байгаагүй. Доор нь дэвссэн байсан дүүгийнх нь хувцаснууд ч хөдлөөгүй. 2настай хүү дүүгээ сэрээхгүйгээр, тэр хавийнхаа зүйлсийг ч хөдөлгөлгүй буугаад явсан гэхэд яав ч итгэмгүй сурамгай гэж шүүрс алдаж байгааг нь харвал ээж нь бол хүүг нь хүн аваад явсан байна аа л гэж хардаж байгаа нь тодорхой. Гэвч ойн эрэл үргэлжилсээр л...

Одоо фр ээр дүүрэн хардсан иргэд& энэрэнгүй иргэд гэж талцан шуугицгааж л байна. Юу ч болсон бидэнд 2 настай алга болсон хүү л олдох хэрэгтэй учир хүн бүр хардах эрхтэй. Ямар гутамшигтай нийгэмд амьдарч байгаагаа хүн бүр л мэдэж байх ёстой. Тиймд хашир ёдор гэж дундаа талцахгүй байсан нь зөв шүү :)) Тийм ч амар тайван улс биш шүү...

Хардах эрхээ эдлэх нь зөв ч эцэг эхрүү нь дайрч давшилсан үг хэллэгтэй комм пост бичихээ л больцгооё. Эхийн нүд үнэнг эрсэн байгаа нь, хүүгээ амьд байгаа гэх итгэлээр дүүрэн байгаа нь хүн бүхэнд илт харагдаж байна.
Гэвч энэ хэрэг үнэхээр үнэн байсан ч адгийн араатангууд троллуудаа аль хэдийн дэвсчихсэн иргэд биднийг талцуулж төөрүүлж бүр сэвж байгаа нь бол бүр илтээс илт харагдаж байна...

Та нар ер нь итгэж байна уу? Улс даяараа хэдэн өдөр 16 настай охины тухай шуугилдаж үнэн зөвийг нэхэцгээж байтал гэнэт л...
20/09/2025

Та нар ер нь итгэж байна уу? Улс даяараа хэдэн өдөр 16 настай охины тухай шуугилдаж үнэн зөвийг нэхэцгээж байтал гэнэт л бидний үзэн ядах дуртай мөн сэвэх дуртай сэдэв болох "хүүхэд алга болсон" гэх хэрэг бүх хэвлэл мэдээлэл, сошиалуудыг донсолгож байна.
Хар ухаанаар ч бодсон эрүүл ухаанаар ч бодсон яав ч авцалдахгүй эцэг эхийнх нь өгсөн мэдүүлэгээс эхлээд алга болсон хүүхдийн зураг. Энэ үнэхээр тэр хоёр настай хүүхэд мөн үү? Эрэлд сайн дураар оролцож байгаа иргэдээс асууя? Та нар ямар нэр ус хэлж орилж ямар царай зүстэй хүүхэд хайж байгаагаа ядаж мэдэж байгаа юу? Хэвлэл мэдээллийн зүгээс цацсан зургийг харахад одоо цагт бол 10, 11 хүрчихсэн яваа ийм зураг авхуулж байсанаа ч санахгүй байж байгаад 10жилийн өмнө 4настайдаа авхуулсан зурагаа албумнаас ухаж гаргаад нүүрийг нь дараад постолчихсон мэт алга болсон 2 настай хүү ч харвал итгэмгүй тийм зураг хха. Эхлээд би өөрөө нялх хүүхэдтэй тул сонсчихоод шөнө унтаж чадалгүй бодоод чичирч суулаа.
Гэтэл хүү ямар ч ор сураггүй, эцэг эхийнх нь фб дээр хүртэл ямар ч хүүхдийн зураг хөрөг байхгүй, элий авцалдахгүй мэдүүлэг зэргийг хараад яав ч үнэмшил төрөхөө больчихлоо...Ийм элт балай мэдүүлэг өгөхөд нь хүртэл цагдаа нар итгээд эрэл хайгуулд л санаа зовж байна гэдэг их сонин.

16 настай охины хэрэг юу болсон бэ?
2 настай хүүг ер нь өмнө харж үзсэн хүн бна уу?
Яагаад заавал тэр хүн тавьдаг эзгүй газараас мод хайсан гэж?
Эцэг эхийнх нь ядаж уйлж дуулж хүүг минь олоод өгөөч гуйя гэсэн бичлэг энд тэнд байна уу?
Энэ их хүнийг донсолгож байж бүгдийг арай нууц хэвээр нь үлдээгээд ахиад л нэг танихгүй хүүгийн зургийг эсвэл цогцосыг нүүрийг нь дарж постлоод олдсон гэж хэргийг дуусгах уу?

Хариулт надад биш ард иргэд бүгдэнд нь хэрэгтэй!

Хэдэн жил ашиглаагүй пэйж дээрээ пост хийхэд хүргэж байна гэхээр миний уур нилээн хүрсэн бололтой ;'V

#16настайохин #алгаболсонхүү #шудрагаёс

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амидурал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Амидурал:

Share