
20/01/2025
Толинд харах бүрт миний харахыг хүсэхгүй байгаа хүн өөдөөс минь ширтэнэ. Өө тийм ээ, ингэтлээ өөртөө итгэх итгэлээ алдсанаа би хүлээн зөвшөөрч байна. Харах бүртээ толио хага цохичихмоор санагдах мэдрэмжийг юу гэмээр ч юм бүү мэд. Яав ч амьд хүний хүсээд байх зүйл лав биш. Өөлнө, өөлсөөр ч байх болно. Ийм байл уу? Ингэтлээ эсвэл дордчихоо юу? Өнгөрсөнд би ямар байлаа? Ямартай ч арай дээр байсан дүр зураг тархи шүргээд өнгөрнө. Зураг байсансан бол тэр чигт нь сарааччихмаар тийм л хүн толин дотор оршисоор л байна..