12/02/2026
🎬 **Кино төслийн иж бүрэн хөгжүүлэлтийн үйлчилгээ**
Танд киноны санаа байгаа хэдий ч юунаас эхлэх ээ мэдэхгүй байна уу? Бид тэр санааг мэргэжлийн түвшинд, танилцуулахад бэлэн кино төсөл болгон хөгжүүлэх үйлчилгээ санал болгож байна.
Манай баг кино төслийг анхан шатны судалгаанаас эхлэн продакшнд бэлтгэх, пост-продакшны зөвлөгөө болон олон улсын фестиваль, грантын стратеги хүртэл цогцоор нь дэмжин ажилладаг.
Бид юу хийдэг вэ?
🔹 Судалгаа ба төслийн үнэлгээ
Төслийн боломж, чиглэл, зах зээлийн орчныг тодорхойлж, мэргэжлийн суурийг бүрдүүлнэ.
🔹 Кино зохиолын хөгжүүлэлт
Зохиолд үнэлгээ хийж, шаардлагатай бол сайжруулалт хийнэ. Хэрэв танд зөвхөн санаа байгаа бол бид бүрэн хэмжээний кино төсөл болгон хөгжүүлэх боломжтой.
🔹 Төсөл бичих ба Pitch бэлтгэл
Logline, synopsis, director’s statement, pitch deck болон грантын материалыг боловсруулж, хөрөнгө оруулагчдад танилцуулахад бэлэн болгоно.
🔹Продакшны өмнөх бэлтгэл
Storyboard боловсруулалт, casting зохион байгуулалт, location hunting хийж, зураг авалтын шатанд шууд ороход бэлэн бүтэц бүрдүүлнэ.
*Жич: Зураг авалтын үйл явц манай үйлчилгээний хүрээнд багтахгүй.*
🔹 Хөрөнгө оруулалт ба маркетингийн зөвлөгөө
Investor-ready баримт бичиг бэлтгэж, төслийг зах зээлд танилцуулах маркетингийн ерөнхий стратегийг тодорхойлоход тусална.
🔹 Пост-продакшны зөвлөгөө
Эвлүүлгийн бүтцийн зөвлөгөө, өгүүлэмжийн сайжруулалт, танилцуулгын материал бэлтгэл болон киноны эцсийн чанарыг дээшлүүлэх мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
🔹 Фестиваль ба грантын стратеги
Олон улсын кино фестивалийн оновчтой сонголт, материал илгээх стратеги, санхүүжилтийн боломжуудын чиглүүлгээр дамжуулан киноны олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлнэ.
🎥 **Санаанаас дэлгэц хүртэл — бид таны кино төслийг дараагийн түвшинд хүргэнэ.**
📎 Дэлгэрэнгүй workflow-г доорх PPT линкээс үзнэ үү:
https://docs.google.com/presentation/d/17NuhdzRRKaIGD65WH7wH3D8yC7Nt6hK6zNu67c0RR8A/edit?usp=sharing
📩 Хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
[email protected]