Rec.mn

Rec.mn ТАСРАЛТГҮЙ ҮЗ - REC.MN

02/08/2025

"Тавантолгой төмөр зам" компанийн захирал Б.Дүгэржав: Бүгдийг чинь ална гэж ажилчдадаа агсам тавьж байгаа бичлэг задарчээ

🔴Г.Эрхэмбаяр аваргын эхнэр, 3 хүүхдийнх нь ээж Ц.Дэлгэрмаа шүгэл үлээлээ📌Ийм зүйл бичих болсондоо харамсаж байна. Гэхдээ...
31/07/2025

🔴Г.Эрхэмбаяр аваргын эхнэр, 3 хүүхдийнх нь ээж Ц.Дэлгэрмаа шүгэл үлээлээ

📌Ийм зүйл бичих болсондоо харамсаж байна. Гэхдээ надад өөр арга үнэхээр үлдсэнгүй ээ. 23 жил ханилж 3 хүүхдийг нь төрүүлсний хариуд байгуулсан амралтын газраасаа гуйлгачин шиг нохой шиг хөөгдөж, 3 4 тансаг байрнаас нь ганцад нь ч ороод ч амьдрах эрхгүй гудамжинд гардаг юм байжээ.
Бөх хүний эхнэр болно гэдэг өндөр дээд хувь заяа, азтай хүн бэ чи гэж олон хүнээс олон жил сонсож явлаа. Гэхдээ тэр азыг нь би өөрөө тэр хүнд бүтээж өгсөн шүү дээ. Өндөр цолтой байхад нь гэрлэсэн бол сонгогдсон аз гэхсэн. Бүхнээ хаяад өөрийгөө бүтэн зориулж бүтээлцсэн болохоор азтай хүн гэж хэлүүлэх дургүй ээ. Бөх гэдэг жилд нэг болдог улсын наадмаар бүтэн жилийн хөлс хүч хөдөлмөрөө үнэлүүлдэг амаргүй ажил. Тамирчин хүнийх нь хувьд ярих юмгүй ээ сайн бөх. Тэр хүний хөдөлмөр амжилтын цаана мэдээж олон хүний сэтгэл зүтгэл мөнгө санхүү дэмжлэг байдаг. Гэхдээ хамгийн чухал хамгийн хэцүү хэрнээ нэг их үнэлэгддэггүй нэлээн хүнд ажил ар гэр эхнэрт нь л оногддог гэдгийг баргийн хүмүүс мэдэхгүй зөвхөн аз гэж л хардаг. Бөх хүн амжилт гаргахын тулд хажуудах хань нь ажлаа хойш тавьж ар гэртээ анхаарч хоол унд нойр бэлтгэлийг нь зохицууулж тайван байлгах үүрэгтэй. Нярай хүүхдээ уйлуулж болохгүй маргааш нь барилдаантай, гадуур хамт явж болохгүй маргааш нь барилдаантай, уурлаж гомдсон ч хэлж болохгүй бас л маргааш нь барилдаантай. Хүүхэд өвдсөн ч 2 3 аар нь ганцаараа сахиж эмнэлэгт хэвтэх, ус ч ууж чадахгүй жирэмсний хордлоготой ч өдөржин чанах адууны махны үнэрийг нь авч чадахгүй өдөржин бөөлжиж хэвтэх, тогоо шиг том гэдэстэй ч хүнсээ зөөж хүүхдээ сургуульд нь байнга хүргэх, тоглож наадах хүүхдүүдээ томоотой бай гэж дууг нь байнга хорих, үхдэггүй сэхдэггүйгээрээ дуудуулж ад үзэгдэн өвдөж хэвтэх. Үгээ тэвчсээр үнэндээ ганц бие мэт бүх зүйлээ өөрөө зохицуулна. Эхлээд ядрана шантрана гомдоно уйлна тэгсгээд аяндаа дасна чадна бүгдийг болгоно. Ажил карьер залуу нас мөрөөдөл бүгдийг нь мартана, зөвхөн тэр хүний мөрөөдлийн төлөө тэр хүний амжилтын төлөө өөрийгөө мартана хаяна хамтдаа зүтгэнэ. Арайхийж хүссэн оргилд нь хүргэлээ алдар нэр хөрөнгө мөнгө аажмаар хүнийг эвдэж эхлэнэ. Хаан болсон мэт санаж харц зарц шигээ харьцаж эхлэнэ хамаг зүйлээ нууж урд нь байдгаасаа ч илүү харамч нарийн болж өөрийнх нь гарын аясаар байгаад бах нь ханаж өчүүхэн мөнгө хүртэл хармалдаг болно. Бүх зүйлийг чинь өөчилж муулж үргэлж доош нь хийж хэмлэх болно. Архи дарс авгай хүүхэн мөрийтэй тоглоом зугаа нь болно. Агсан согтуу тавьж амар тайван байлгахаа ч болино. Эд хөрөнгө байр сав мөнгө төгрөг бүгдийг нь ээж дүү нарынхаа нэр лүү шилжүүлж эхлэнэ. Хамт байхад хэний ч нэр дээр байсан яахав дээ гээд хэнэггүй байсных гор нь одоо гарч гурван хүүхэдтэйгээ гудамжинд гарах дээрээ тулж иржээ. Олон жил бүх муу муухай хортой занг нь түмнээс нууж тэвчсээр сүүлдээ амиа хорлохоос өөр бодолгүй болтлоо туйлдаж аргаа бараад салах шийдвэрт хүрсэн. Гэр бүлд амсаж болох бүх муухай зүйлийг амссан надад тэвчээр маань ихэдсэн үү гэхээс дутаагүй байхаа. Шүүхээрээ заргалдаад үз надад юу ч байхгүй гэх 😅 Хэн ч энэ хорвоод амьд үлдэхгүй. Тэр хүүхдүүдээсээ харамласан тансаг зэрэглэлийн 3 4 байр, өөрийн гараар бүтээлцсэн овоо хөөрхөн амралтын газрыг маань хүртэл ах дүү ээж хамаатан садныхаа нэр лүү бүгдийг нь шилжүүлсэн юм гэнээ. Би хэлснээр нь гуйлгачин болоод үлдэх нь тодорхой болжээ. Өнөөдөр хамгаалалтын алба хөлслөөд хөөж гаргаж байна. Гэхдээ зүгээрээ алдсан залуу нас ажил мэргэжил карьер цаг хугацаагаа бэрд шиг сэтгэлд чинь бэлэг болгоод хандивлчихья. Хэлснээр чинь гуйлгачин болчихгүй байхаа хэний охин билээ дээ😇 Хортой харилцаа хүний үнэргүй зангаас чинь хүүхдүүддээ үзүүлж сургамааргүй байна. Олон жил бодож тунгааж хүмүүн бусын их тэвчээр гаргаж байсан ч тэвчээр хүртэл дуусдаг юм билээ. Хуулийн цоорхойгоор би хохироод үлдэж байгаа ч дахиж өөр хүмүүс ийм байдалд битгий ороосой. Охидууд дүү нар минь өөрийгөө гээтлээ хүсэл мөрөөдлөө хаятлаа хүнд битгий тултал нь зориулаарай бүтнээр нь . Сайн муутай хорвоо шүү санаанд оромгүй зүйл их болдог юм байна. Эцэст нь өөртөө баяр хүргэж байна. Бүтэн амьсгалахын аргагүй хортой хөндүүр зовиуртай харилцаанаас гарахын тулд чамайг тэр хөгийн эд хөрөнгөнүүд хөөрхийлөлттэй зан авир өс хонзонтой чинь үлдээж байна. Нэлээн өндөр үнээр олдсон эрх чөлөөтэй амьдралдаа үлдсэн насаа зориулж харамсах зүйлгүй тайван туулах болноо. Гэгээрэх болтугай.
Жич: гэр бүлийн хэрүүл аахар шаахар зүйлийг дэлгэж булайгаа дэлгэмээргүй байна өө. Жичийн жич: банк санхүүгээр төгссөн гэхдээ зэвэрсэн боловч амралтын газар эсвэл ресторан зоогийн газарт зб сайн хийж чадах хүн байна шүү Ажил сонирхож байна ккк Пм бичээрэй маш сайн ажиллаж чадна шүү 😇

Я.Содбаатар: Худал мэдээлэлд няцаалт өгөх ньНайр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед ...
31/07/2025

Я.Содбаатар: Худал мэдээлэлд няцаалт өгөх нь

Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах, Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах, хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээнд тарааж байгаад харамсаж байна.
Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утааг бууруулах, түгжрэлийг багасгах, тог цахилгааны хязгаарлалтгүй өвөлжүүлэхэд анхааран хэрэгжүүлж байгаа бодлогын ажлуудыг миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүх талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах болно.

ХУД-ийн “Оргил” супермаркетын зүүн зам дээр зам тээврийн осол гарчээ‼️
31/07/2025

ХУД-ийн “Оргил” супермаркетын зүүн зам дээр зам тээврийн осол гарчээ‼️

“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн амжилттай үргэлжилж байна. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог...
30/07/2025

“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн амжилттай үргэлжилж байна. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломж олгодог энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 4 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын турш Осака хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд 158 улс, 7 олон улсын байгууллага оролцож байна. Үзэсгэлэнг 28 сая гаруй хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд өдөрт дунджаар 180 мянга орчим хүн зочилж, 7 дугаар сарын байдлаар “Осака-Кансай ЭКСПО 2025”-г 13 сая 661 мянган хүн үзэж сонирхсон байна.

Монгол Улс энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд “Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах үнэт үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, боломжууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэж байгаа бөгөөд манай улсын павильонд одоогийн байдлаар 2.2 сая хүн зочлоод байна.

🔗https://www.gov.mn/mn/news/all/c47bb397-4945-4767-944d-eb277a05c749

Хан Уул дүүрэг 1 дүгээр хорооны Ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт гарсан 4, 6, 7, 16, 17 дугаар байрны оршин суугчи...
28/07/2025

Хан Уул дүүрэг 1 дүгээр хорооны Ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт гарсан 4, 6, 7, 16, 17 дугаар байрны оршин суугчидтай хийх уулзалт 2025 оны 07 дугаар сарын 29-ны 19:00 цагт Хан Уул дүүргийн соёлын төвийн хурлын танхимд зохион байгуулагдана

28/07/2025

С.Жавхлан Монгол улсын Ардын жүжигчин цолоо гардаж авлаа

28/07/2025

Хэнтий аймаг 2025.07.28-ны 14:00 цаг

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг, хурдан морины уралдаанаас эрлийз гэж шигшихийг болиу...
25/07/2025

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг, хурдан морины уралдаанаас эрлийз гэж шигшихийг болиулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг ❗️

Тэрбээр цахим хуудастаа "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаас допингийн шинжилгээ авахыг, хурдан морины уралдаанаас эрлийз гэж шигшихийг болиулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Үнэт зүйл нь Монгол үндэсний баяр цэнгэл наадам болохоос спорт биш. Эрлийз гэдэг хэллэг нь ч өөрөө өрөөсгөл. Адууны төрөл дотроос эрлийз төрөхгүй. Адуу, илжиг хоёрын дундаас буюу өөр төрлүүдийн дундаас л эрлийз төрнө. Наадъя гэж сайхан наадчихаад араас нь хэрүүл болгосоор нэгдмэл үнэт зүйлээ өөрсдийн гараар устгана" гэж бичжээ..

24/07/2025

Э.Одбаяр: Монгол Киргиз улсын харилцан хамтын ажиллагааны хүрээнд 14 эрхзүйн баримт бичиг байгууллаа.

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 3 сая төгрөг болгожээНийгмийн даатгалын үндэсний зөвлөл /2...
24/07/2025

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 3 сая төгрөг болгожээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /2025.07.23/ өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцүүлсэн.

Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоосон байна.

Тодруулбал, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг, амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4,500,000 болгон нэмж, шинэчлэн тогтоожээ.

Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоног 110,000 төгрөгөөр тогтоосон байна.

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт зодуулсан хүү гадаад руу эмчилгээнд явжээ ‼️‼️Энэ тухай түүний аав Д.Дашзэвэг “Хүүгээ өн...
23/07/2025

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт зодуулсан хүү гадаад руу эмчилгээнд явжээ ‼️‼️

Энэ тухай түүний аав Д.Дашзэвэг “Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа.

Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа” гэжээ.

Address

Ulaanbaatar

Telephone

+97699259145

Alerts

Be the first to know and let us send you an email when Rec.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Rec.mn:

Share

Wellcome to Arasso220k

🧩Зүгээр л Creative Тодорхой баримталсан чиглэлгүй бөгөөд санал хүсэлт байвал доорх хаягруу холбогдоорой. F A C E B O OK https://www.facebook.com/profile.php?id=100044103013820 I N S T A G R A M https://www.instagram.com/arasso220k/ Y O U T U B E https://www.youtube.com/channel/UCKTXgaDwmEFGk_9rcgnNi8Q