Elite Education Япон хэлний шалгалтад бэлдэх төв

Elite Education Япон хэлний шалгалтад бэлдэх төв J-Test, JLPT, Nat Test шалгалтанд бэлдэх
Япон хэлний бүх түвшний сургалт

03/09/2025

Хүн өөрөө хүсч зорисон л бол хэн ч хэзээ ч сурч чаддаг шүү 頑張ってください 💪🤍💪.
Elite Education Institute

Эрхэм хүндэт багш , сурагч багачууд, оюутан залуус,  эцэг эхчүүд, та бүхэндээ  2025-2026 оны  хичээлийн шинэ жилийн баяр...
01/09/2025

Эрхэм хүндэт багш , сурагч багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, та бүхэндээ 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүльe! ✍️ . Эрдэм ном сурах, гэгээн үйлсэд нь амжилт хүсье. ✍️📚📖✍️.Elite Education Institute

JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН 2025 ОНЫ 12 САРЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ.АНХААРАХ: (Заава...
28/08/2025

JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН 2025 ОНЫ 12 САРЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ.
АНХААРАХ: (Заавал уншиж танилцах)
Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.
Түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.
Шалгалт эхлээд дуусах хүртэл завсарлагаанаар ч гэсэн гар утас бусад цахилгаан хэрэгсэл хэрэглүүлэхгүй тул анхаарна уу.

1. Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.
2. Зохион байгуулагч: ЯПОН САН (JAPAN FOUNDATION)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо (МЯХБХолбоо)
3. Шалгалт авах өдөр: 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр /Ням гариг/
Шалгалт авах газар: Улаанбаатар, Дархан, Арвайхээр хот
Шалгалтын цаг, байрыг 2025 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн “Өдрийн сонин”, UBS телевизээр мөн jlpt.mnвэбсайтын "Мэдээ" хэсгээр зарлана.
4. Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх
боломжтой юм.
Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn хаягаар орж,
“Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.

ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, БАТЛАМЖ БИЧИГ ОЛГОХ БОЛОН БУСАД:
1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл Улаанбаатар, Дархан хот онлайн хэлбэрээр, Арвайхээр хот өргөдлийн маягт бөглөж явагдах бөгөөд jlpt.mn хаягаар орж, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хэвлэж авсан байх шаардлагатай.
2. Бүртгэх хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас 9 дүгээр сарын 5-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
/Жич: 9 дүгээр сарын 5-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./
3. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан Хаан банкаар төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүсэхийг анхаарна уу.
N1 – 70.000 төгрөг
N2 – 70.000 төгрөг
N3 – 65.000 төгрөг
N4 – 55.000 төгрөг
N5 – 55.000 төгрөг
Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмаар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.
4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2026 оны 3-р сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалтын дүнг 2026 оны 1-р сарын сүүлээр онлайнаар харах боломжтой болно.
Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)
Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.
https://www.jlpt.jp/guideline/results_online.html

国際交流基金と財団法人日本国際教育支援協会が運営する日本語能力試験・公式サイトです。日本語能力試験は、日本国内および海外において、日本語を母語としない人を対象として日本語の能力を測定し、認定することを...

26/08/2025

Оюутнууддаа баяр хүргэе.

21/08/2025

Зорилго тавиад
Зогсолтгүй хичээж байгаа суралцагчиддаа БАЯР ХҮРГЭЕ.
1-р ээлжийн хариу 100%

Өнөөдөр бороотой байгаа болохоор бороотой холбоотой үгсээ цээжлээд аваарай☔️. Elite Education Institute
20/08/2025

Өнөөдөр бороотой байгаа болохоор бороотой холбоотой үгсээ цээжлээд аваарай☔️. Elite Education Institute

10/08/2025

📣📣EJU ТАКТИК СУРГАЛТ
Та 11 сарын шалгалтадаа бүртгүүлсэн үү?

🏆ШИЛДЭГТ НЬ СУРЪЯ ГЭВЭЛ ИЛҮҮ САЙН БЭЛДЭЭРЭЙ.
EJU шалгалтад амжилттай бэлтгэх ТУСГАЙ АНГИ-ийн элсэлт эхэллээ.

Хэрэв та 🇯🇵Япон улсад сурч, 🌏дэлхийн тавцанд өрсөлдөх мэдлэгтэй, мэргэжилтэн болохыг хүсч байвал ⏳АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

📣Нэмэлт анги:
8 сарын 18
9 сарын 8-нд тус тус эхэлнэ.

📣Сургалтын хуваарь:
7 хоногт 5 өдөр /Даваа-Баасан/

📣Хичээллэх цаг:
14:30-18:30

🏢: Улаанбаатар их дэлгүүрийн чанх ард, Пийс тауэр оффис,
13 давхарт 1305 тоот
☎️: 70001800, 8899 2877

Сайн байна уу наймдугаар сар минь こんにちは八月日本で8月と言えば
01/08/2025

Сайн байна уу наймдугаар сар минь
こんにちは八月
日本で8月と言えば

ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛИУДЫН 🇯🇵2026 /4 САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸12-р анги болон их сургууль төгссөн 17-35 насны за...
30/07/2025

ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛИУДЫН
🇯🇵2026 /4 САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸

12-р анги болон их сургууль төгссөн 17-35 насны залуусыг Япон улсад СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸

СУРАЛЦАХ ХОТУУД:
Оюутан таны суралцаж, ажиллахад хамгийн таатай хотуудад суралцуулна.

🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸

СУРГУУЛИУД:
15 жилийн туршлагатай манай хамт олон танд ШИЛДЭГ 50 гаруй сургуулиас санал болгоно.

🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸

СУРГУУЛИУДЫН ДАВУУ ТАЛУУД:
🍁 1-р зэрэглэлийн виз 100% сургуулиуд
🍁 Туршлагатай мэргэжлийн багш нар
🍁 Сурч, ажиллахад ээлтэй хотод байршилтай
🍁 Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа ихтэй
🍁 Төгсөгчдөө их сургуульд ороход тусладаг
🍁 Цагийн ажилд ороход тусладаг
🍁 Зарим сургуулиуд дотуур байр үнэгүй
🍁 Зарим сургууль Батлан даагч,
банкны материал шаардахгүй.

🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸

ХЭЛНИЙ БЭЛТГЭЛЭЭ ТӨГСӨӨД:
🍁 Их сургуульд сурах /гэр бүлээ авна/
🍁 Үндсэн ажилтан болох /гэр бүлээ авна/
🍁 Гэрээт ажилтан болох

Та хаягийн дагуу ирж уулзаад дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авна уу.

Овог нэр утасны дугаараа үлдээгээд онлайнаар мэдээлэл авч болно.

ТӨВ ОФФИС:
🏢 ХАЯГ: Улаанбаатар их дэлгүүрийн чанх ард, Пийс тауэр оффис, 13 давхарт 1305 тоот
☎️ УТАС: 70001800, 8899 2877

ХАН-УУЛ САЛБАР
🏢 ХАЯГ: Хан-Уул дүүрэг, Сүмбэр тауэр, 13 давхарт 1303 тоот
☎️ УТАС: 70071800, 88992877

АНГЛИ, ЯПОН, СОЛОНГОС ХЭЛНИЙ1 ЖИЛИЙН ЗОРИЛГОТОЙ СУРГАЛТурт хугацаанд давтамж ихтэй суралцажХоцрогдлоо арилгаж, түвшингээ...
29/07/2025

АНГЛИ, ЯПОН, СОЛОНГОС ХЭЛНИЙ
1 ЖИЛИЙН ЗОРИЛГОТОЙ СУРГАЛТ

урт хугацаанд давтамж ихтэй суралцаж
Хоцрогдлоо арилгаж, түвшингээ ахиулж, оноогоо авч
ЗОРИЛГОДОО ХҮРЦГЭЭЕ

🔵3-12-р ангийн сурагчдыг бүртгэж байна.

ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР
7 хоногт 5 өдөр
🗓Даваа, Мягмар, Пүрэв, Баасан үндсэн хичээлтэй
🗓Лхагва гарагт хичээл давтлагын цагтай

ХИЧЭЭЛЛЭХ ЦАГ
Үдээс өмнө
⏰09.00-11.00
⏰11.00-13.00

Үдээс хойш
⏰14.30-16.30
⏰16.30-18.30

ХИЧЭЭЛ ЭХЛЭХ, ДУУСАХ ХУГАЦАА
⏳2025-08-11 аас 2026/07/10
⏳2025-09-08 аас 2026/08/08

📣Япон, Солонгос, Англи хэл хичээллэх салбар:
🏢Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно, Пийс тауэр оффис,
13 давхарт 1304-1305 тоот
☎️ 70001800, 70071800, 8899 2877

📣Япон хэл хичээллэх салбарууд
🏢 Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно, Пийс тауэр оффис,
13 давхарт 1304-1305 тоот
🏢 Хан-Уул дүүргийн зүүн талд, Сүмбэр тауэр оффис,
13 давхарт 1303 тоот
☎️ 70001800, 70071800, 8899 2877

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Elite Education Япон хэлний шалгалтад бэлдэх төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share