07/02/2026
HyperWorld болон Livestream.mn хамтран Монголын eSports-ийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг олон нийтэд хүргэх зорилготой тусгай e-show нэвтрүүлгийг амжилттайгаар бүтээлээ. Энэхүү дугаарт онцгой зочдоор дэлхийн шилдэг PUBG багуудын нэг болох Alpha Gaming оролцож, олон улсын түвшний туршлага, багийн соёл, мэргэжлийн eSports-ийн бодит орчны талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Нэвтрүүлгээр дамжуулан дотоодын eSports-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн боломжуудыг гүнзгий хөндөн ярилцлаа. Монголын eSports-ийн хөгжилд чиглэсэн энэхүү онцлох дугаарыг та бүхнийг заавал бүтнээр нь үзэхийг урьж байна. Бүтэн дугаарыг үзэх линкийг коммент хэсэгт байршууллаа.