10/10/2025
za bayrlala gijii gej kk
Zeni Kage гэж сайхан дурак байна аа.
Яагаад ч юм 113, Wolfizm хоёрыг sub хийсэн болохоор юм уу, бүү мэд тэр 2 Zeni Kage гээд ютүбрийн марафонд оролцож байсан нь suggest хийгдэж гарч ирэхээр нь сонирхоод үзсэн чинь татаж уналаа хаха.
Эхнээс нь гүйлгээд үзсэн чинь над шиг гэнэн гоё бро байна оо.
Марафон дээр нь нэг охин ирье гээд байхаар нь дуудсан чинь нөгөө охин нь насанд хүрээгүй байж таараад мань хүн педо болж хэрэгт оронгоо алдав.
Юу ч болоогүй, биед нь ч хүрээгүй болохоор бас 24/7 камер асаалттай байсан болохоор мань хүнийг буруугүй гэдгийг гэрчилж байгаа юм.
Мань бро өөрөө ийм луйвар байдаг юм шиг байна гэж бодох шиг болсон.
Миний үзсэнээр бол луйвар биш тэр охин олны танил болох гэсэн л хүсэлтэй нэг насанд хүрээгүй охин өөрийгөө 21 хүрсэн гэж худлаа хэлж ирээд, тэр дээр нь үзэгчдээс нэг нь троллдож тэр охины аав энэ тэр болж яриад мань хүнийг хэсэг шоконд оруулах шиг болсон.
Тэгснээ нөгөө троллоо сүүлдээ ална тална болоод 100/100 rage bait-луулаад болоод дууссан.
Гэхдээ яах вэ, тийм луйвар ч байж мэдэх юм.
Тэгснээ өчигдөр орой байхаа зүв зүгээр байж байснаа сүнстэй байр түрээсэлж стрим хийж байгаа болоод шаасан.
Хажууд нь айл байхгүй байж ханыг нь тогшсон чинь мань пал хийгээд л явчихсан.
Тэгснээ балмагдаад хүн дуудаад, нөгөө хэд нь ирэхгүй муриад, мань хүнээр тоглож байх жишээний.
Мань хүн ч итгээд баярлаад, байгаа газрынхаа хаягийг өгөөд зогсохгүй ирнэ гэсэн хүмүүст зориулж хоол, уух юм энэ тэр захиалж байгаа юм. Хөөрхөн, сэтгэлээрээ гоё залуу байна оо хаха.
Тэгснээ бас зүв зүгээр Ome tv тэнэж явснаа мэнгэ төөгөөтэй random-р таарснаа лекц уншуулчихдаг шаасан хаха.
Үнэн гоё юм аа, нээрээ.
Зочдоор дан репперүүд, ая хийдэг хүмүүс ирээд зүгээр л ууж, бүжиглэж, vibe-р ч байгаад явсан ч гэсэн энэ мэт олон сонирхолтой зүйл боллоо.
Бас л адармаа, адал явдлаар дүүрэн гоё марафон болж байна даа.
Одоо бас нэг охинтой вайан уучихсан л сууж байх шиг байна хаха
Чатныхаа хэдэд их троллдуулах юм аа, яг над шиг гэнэн бро байна даа, Найзламаар байна хаха.
Орсон хүн болгоноороо mongolian best rapper гэсэн харьцуулалт хийлгээд байсан.
Гол нь тэрийгээ буруу хийлгээд байсан санагдсан.
2 хүн таарлаа гэхэд ялсан нэг нь цаашаа солигдохгүй ялаад л яваад байх боломжтойгоор харьцуулалтаа сонгоод байсан.
Тэгэхээр чинь яг гоё шигшигдэж таарах боломжгүй байхгүй юу.
Оронд нь bracket хэлбэрээр хийвэл илүү өрсөлдөөнтэй, үзээ тэй, ядаж л шилдэг 16 репперээ мэдэх боломжтой байна даа ууг нь.