Bsk Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bsk, Digital creator, Ulaanbaatar.

📚Аффлиат маркетинг & онлайн орлогын систем
🌟Чөлөөт амьдралын хэв маягт хүрэх мэдлэг, хэрэгсэл

https://www.skool.com/dna1/about?ref=739d3f2bf6a143bebdc8ee7c966898c2


Өөрийгөө хайрлаж чадсан эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй. ✨

Хамгийн сайн эхнэр , сайн эмэгтэй , сайн найз , сайн охин магадгүй хамгийн хамгийн сайн нь байхадЭмэгтэй хүн өөртөө хамг...
03/07/2025

Хамгийн сайн эхнэр , сайн эмэгтэй , сайн найз , сайн охин магадгүй хамгийн хамгийн сайн нь байхад

Эмэгтэй хүн өөртөө хамгийн муу эмэгтэй болчихдог.
Хамгийн сайнаараа хандаж , хамгийн ихээр хайрлаж , хамгийн сайнаараа сайн байсан ч тэд ойлгодоггүй 1 биш 1000удаа урам хугалж хэтэрхий сайн эмэгтэй байсандаа харамсах өдөр ирдэг.

Эмэгтэй хүн бусад хүмүүст хэтэрхий сайн хүн байх шаардлагагүй зүгээр л өөрөө өөртөө хамгийн сайн нь байж өөрийгөө хайрлаарай.
Хэн ч чамайг өөр шиг чинь ойлгож хайрлахгүй 🥲

Сайн байна уу? Намайг Баасанхүү гэдэг. Би одоо 27 настай бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг. Одоогоор нэг хувийн компани...
28/06/2025

Сайн байна уу? Намайг Баасанхүү гэдэг. Би одоо 27 настай бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг. Одоогоор нэг хувийн компанид ажилладаг. Мөн нэмэлтээр онлайн бизнесээ хийгээд явж байгаа ганц бие ээж хүн байна.

Амьдралд маш олон зүйлд өөрийгөө сорих дуртай. Анх жилийн өмнө Амила Одко коучынхоо видеонуудыг үзээд их урам аваад энэ дижитал маркетинг, дижитал онлайн бизнесийг судалж байгаад өөртөө хөрөнгө оруулалт хийгээд авч байсан. Одоо их зүйл сураад хийгээд явж байгаа.

Өөртөө итгэж, өөрийгөө сориод алдаж оноод дайчилж чадвал хүн юунд ч хүрэх чадвартай гэж боддог. Бүгдэнд нь амжилт хүсэе 💪🏼🪬

04/05/2025

📲 The Digital Nomad Academy-д цахим орчинд
ажиллах, сошиал медиа хегжүүлэх бух ур чадвар Монгол хэл дээр системтэйгээр заагдах бегеед нэмэлтээр бизнес сэтгэлгээ болон хувь хуний хөгжил, шинэ технологийн хичээлүүд сар бүр нэмэгдээд явна.

✨ТУС ГРУППЭД

🧠 Хувь Хүний Хөгжил (сэтгэлгээ өөрчлөлт, тархи
удирдах хичээлүүд)

💰 Дижитал Маркетинг (Онлайн бизнес эхлэх, систем буюу сайт бэлдэх)

💰 Аффилиат Маркетинг (бусдын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж орлого олох)

💫 Инстаграм & YouTube хөгжүүлэлт ( Intsa monetizing A - Я хуртэл )

📸 Контент Маркетинг (Контент бүтээгч болох цогц сургалт)

🤖 Al ( Орчин үеийн шинэ технологи, апп ашиглах
ХИЧЭЭЛҮҮД)

Тухайн сургалтыг 1 удаа худалдан авч lifetime группэдээ үлдэх эрх + бүх ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ цааш дамжуулан борлуулж 50% борлуулалтын ашиг авах боломжтой. 1 удаагийн борлуулалт $397 үүнээс 50% commission $198.5 💰ашиг

Америкт компани байгуулах шаардлагагүй!

25/11/2023
АМЖИЛЛТАЙ ЭМЭГТЭЙД БАЙХ 10  ЖАГСААЛТ1. Зорилгын жагсаалт~ Зорилгодоо хүрснээр чиний юу олж авч байгаа нь чухал биш харин...
24/11/2023

АМЖИЛЛТАЙ ЭМЭГТЭЙД БАЙХ 10 ЖАГСААЛТ

1. Зорилгын жагсаалт

~ Зорилгодоо хүрснээр чиний юу олж авч байгаа нь чухал биш харин хэн болж байгаа чинь л чухал. – Henry David Thoreau Зорилго хүсэл тэмүүлэл гэдэг та биднийг амжилтанд хөтлөх гол хөшүүрэг юм. Гэвч та энэ амьдралдаа чухам юу хийж бүтээхийг бас юунд хүрэхээр хичээн зүтгэх вэ гэдгээ өөрөөсөө нэхэн нэг асуугаарай. Энэ жагсаалтгүйгээр амьдрал тань утгагүй ч болж мэднэ. Тэгэхээр өглөө болгон өөртөө тавьсан зорилгоо сануулж бичсэн жагсаалтаа харж байгаарай.

2. Төлөвлөгөө

~ Амжилт гэдэг өмнөө тулгарсан саад бэрхшээлийг давахын төлөөх хичээл зүтгэлийн үр шимээр ирдэг. – Theodore Isaac Rubin Өдөр тутмаас эхлэн долоо хоног эсвэл сар жилийн төлөвлөгөө нь амьдралын зорилгодоо хүрэх чиглүүлэгч нь болдог. Тиймээс хийх зүйлсийнхээ жагсаалтыг заавал гаргаж ард нь гарсныхаа дараа бага гэлтгүй өөрийгөө урамшуулж байгаарай. Ялангуяа гэртээ ажиллах үеэрээ наалддаг цаасан дээр бичиж нүдний өмнө байлгах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг.

3. Танилын жагсаалт

~ Найзлах амархан ч жинхэнэ нөхөрлөлийн үр жимс удаандаа боловсорч гүйцдэг. – Aristotle Хүн амьдралдаа маш олон авьяаслаг бас чадвартай хүмүүстэй учирна. Ирээдүйд тэдэнтэйгээ өрсөлдөгч ч болж мэднэ. Гэвч хэрэгтэй үед нь туслахаас битгий цааргалаарай. Бас өөрт хэрэг болсон үедээ биш байнга холбоотой байх хэрэгтэй. Бат бөх нөхөрлөлийг тогтооход бэрх ч ямар ч хүнтэй чин сэтгэлээсээ харьцаж байгаарай.

4. Зардлын жагсаалт

~ Ухаантай хүн мөнгөний тухай бодож болох ч мөнгөний төлөө амьдарч болохгүй. – Jonathan Swift Амжилтыг хөрөнгийнх нь хэмжээгээр тодорхойлдог гэдэг ч санхүүгээ зөв барьж сурах нь хариуцлагын нэг хэлбэр юм. Сар тутам орлого зарлагынхаа жагсаалтыг гаргаж тооцоотой явах нь алс хэтийн дампуурлаас сэргийлнэ.

5. Хэрэг болох зүйлсээ тэмдэглэсэн жагсаалт

~ Мөрөөдөлдөө хүрэхийн тулд «яаж» гэдэг арга замаа судалсан байх хэрэгтэй. – Vin Diesel Технологийн асар хурдацтай хөгжлийн ачаар ажлыг тань хөнгөвчлөх маш олон ухаалаг хэрэгсэл гарчээ. Тэдгээрээс хэрэгтэй гэснээ сонгон авч зарим нэгнээс нь суралцахын зэрэгцээ цагаа хэмнэх боломжтой. Жагсаалтандаа бизнес уулзалт хийхэд хамгийн тохиромжтой ресторанаас эхлээд ажлаа явуулахад хэрэг болох зүйлсээ тэмдэглээрэй.

6. Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө

~ Суралцаагүй өнгөрүүлсэн минут бүртээ өөрийгөө үхсэнд тооц. – Jack Nicholson Алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж байнга шинийг эрэлхийлж байгаарай. Энэ төлөвлөгөөндөө өөрийнхөө өөрчлөхийг хүссэн бас өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй зүйлсээ тэмдэглээрэй. Тухайлбал фитнесээр хичээллэх эсвэл хувь хүний хөгжлийн тухай номын жагсаалтаа гаргасан ч болно.

7. Бүтээлч санаагаа тэмдэглэсэн жагсаалт

~ Бусдын биш өөрийн гаргасан замаар мөрөө үлдээж амьдар. – Ralph Waldo Emerson Бүтээлч байдлаа нэмэгдүүлэх хамгийн оновчтой арга зам нь бодолд харван орж ирсэн шинэ санаануудаа тэмдэглэх явдал юм. Тэдгээр санаагаа тэмдэглээд л өнгөрөх биш тухай бүрт нь хөгжүүлэх боломж юу байна ажилтайгаа хэрхэн уялдуулах вэ зэргээр бүтээлчээр сэтгэн хөдөлмөрлөх нь таныг амжилтанд заавал хүргэнэ.

8. Ирээдүйн амьдралын төлөвлөгөө

~ Ирээдүй тодорхойгүй ч эцсийн цэгийг нь чи л тавина. – Jim Morrison Хүн болгон төлөвлөгөө гаргадаг ч зарим нь биелэх эсэхэд нь эргэлздэг. Гэвч хэрэгжүүлэх гэж л гаргасан төлөвлөгөө учраас эцсийг нь үзэх хэрэгтэй шүү дээ. Хүмүүс маргааш юу болохыг таашгүй эсвэл өнөөдрөөрөө амьдар гэдэг ч өнөөдөр хийсэн зүйлсээ ирээдүйг нь бүтээдэг гэдгийг анзаардаггүй.

9. Эрсдлийн жагсаалт

~ Бороо ороосой гэж хүсч л байгаа бол шавар шалбааг болно гэдгийг битгий март. – Denzel Washington Аливаа зүйл эерэг сөрөг гэсэн хоёр талтай. Амжилт бүр алдаа эрсдлийг дагуулж байдаг. Гэхдээ энэ нь эрсдэл заавал гарах ёстой гэсэн үг биш. Хэрэв гарвал бэлтгэлтэйгээр давж гарахын төлөө энэ жагсаалтыг гаргах учиртай юм. Эрсдлийн жагсаалтаасаа алдаа оноогоо дүгнэн ирээдүйдээ илүү туршлагатай болох болно.

10. Энэ насандаа хийж үзэх зүйлсийн жагсаалт

~ Оршуулган дээр урсдаг хамгийн гашуун нулимс бол хэлж чадаагүй бас хийж амжаагүй зүйлсийн төлөөх харууслын нулимс байдаг. – Harriet Beecher Stowe Эцэст нь нэгэн насны амьдралдаа харамсахгүйн төлөө хийж үзэхийг хүссэн бас хэн нэгэнд хэлэхийг хүссэн зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Энэ жагсаалт таныг эерэг бас эрч хүчтэй амьдрахад тань туслах болно. Хийсэн зүйлсээ эргэн нэг харж эерэг энерги урам зоригоор цэнэглэгдсэн бол одоо дараагийнхаа бүтээлч төлөвлөгөөг гаргаарай. Танд амжилт хүсье. Та чадна аа!

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Bsk posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share