T-News

T-News Today news

ИРГЭН: ӨНӨӨДӨР УЙЛЧИХЛАА БИ 😭Сууж явсан такси маань нэг л эвгүй гэнэт хаазалж огцом хөдлөөд нэг л эвгүй яваад таагүй мэд...
20/02/2025

ИРГЭН: ӨНӨӨДӨР УЙЛЧИХЛАА БИ 😭
Сууж явсан такси маань нэг л эвгүй гэнэт хаазалж огцом хөдлөөд нэг л эвгүй яваад таагүй мэдрэмж төрөөд ажил дээр ирэв. Таксины жолооч ахаас дансны дугаарыг нь асуутал хазгай муруй хэллэгтэй ах эхний гурван орныг хэлээд гацчихав. Хэсэг байж байгаад “За ах нь дэвтэрнээсээ харъя” гээд энгэрээ ухаж ухаж нэг жижиг дэвтэр гаргаж ирээд моониг эв хавгүй гараараа хуудсыг нь эргүүлээд явчхав. Энгэр хармаагаа ухаж байгаа нь нэг л болхи удаан эв хавгүй. Би тэрүүхэндээ жоохон бухимдангүй алив ах би хайгаад өгөх үү гэтэл ашгүй данс бичсэн хуудас нь олдлоо.
Намайг дансанд нь таксины төлбөрөө хийж байх хугацаанд ах хүү санаа зовсон уу яасан: Ах нь саяхан харвасан юмаа харваснаас хойш юм тогтоохоо больж хэдхэн оронтой тоо цээжлэхгүй юм гар хуруу ч санасны зоргоор ажиллахгүй юм. Та чинь харвачихаад яагаад машин бариад яваа юм вэ? гэж асуутал өнөөх ах харин эмний мөнгөө олохгүй бол болдоггүй ээ гээд санаашрав. Машинаас буугаад зам гарахдаа уйлчихлаа.

19/02/2025

Буянтай залуу юмаа👍

17/02/2025

Багануур Хувьцаат Компаниас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтны тоо өмнөх оноос 29% иар буурсан эерэг үр дүн гарчээ. Тайлангийн хурал үргэлжилж байна
✅👷🏻‍♂️👷🏻‍♀️✅

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэвМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат...
17/02/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм.
Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан.
Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо болох Дэлхийн аваргат өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд оролцох болзлоо хангаад байна.
Тэр бээр, багаараа АНУ-д бэлтгэлээ базааж, дүү тамирчдаа дэмжин, зөвөөр үлгэрлэж, эх орондоо мэргэжлийн боксыг хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр тэмцээн зохион байгуулбал хүүхэд, залуус боксоор хичээллэж, амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгах бүрэн боломжтой гэж үздэгээ илэрхийлж, дэмжлэг хүслээ.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний бүх тасалбар зарагдаж, шууд дамжуулалтыг нь 150 гаруй мянган хүн үзсэн байна

🔴Цахилгааны тарифын өөрчлөлтийг танилцуулж байна
13/02/2025

🔴Цахилгааны тарифын өөрчлөлтийг танилцуулж байна

Хоёр чоно тулалдах үед ялагдаж буй нэгэн нь ялах боломж байхгүй болсон гэдгээ ойлгох үед "Би ялагдлаа, ингээд дуусгая" г...
12/02/2025

Хоёр чоно тулалдах үед ялагдаж буй нэгэн нь ялах боломж байхгүй болсон гэдгээ ойлгох үед "Би ялагдлаа, ингээд дуусгая" гэсэн шиг тайвнаар өөрийгөө өрсөлдөгчдөө санал болгодог...
Яг энэ үед гайхалтай үйл явдал өрнөнө...
Ялсан чоно, хачирхалтайгаар саажсан мэт болно...
Бууж өгч буй нэгнээ алах ёсгүй гэдэг ДНК суулгагдсан гэмээр, өрсөлдөгчөө устгах таашаалаас илүү төрөл зүйлээ авч үлдэх нь чухал гэдгийг зөнгөөрөө ухамсарладаг гэмээр хачин зүйл тохиолдож хоёр чонь хоёр тийшээ салж амьдрал хэвийн үргэлжилдэг аж...
Бууж өгсөн чоныг хулчгар гэж хэн ч бодохгүй...
Саатаж зогссон чоныг сайшааж хэн ч магтахгүй...
Зүгээр л гайхамшиг өрнөдөг...
Ялагч байхгүй...
Ялагдагч бас байхгүй...
Үүнийг л ЁСЗҮЙ гэх байх...

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онгийн 13 дугаар багийн Саруул Өргөө хотхоны 400-гийн А байр 48 айлын 8 давхар орон с...
10/02/2025

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онгийн 13 дугаар багийн Саруул Өргөө хотхоны 400-гийн А байр 48 айлын 8 давхар орон сууц шатаж байна гэсэн дуудлага 2025 оны 2 дугаар сарын 10-ны 13:22 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлж 13:23 цагт 2 автомашин, 7 албан хаагч, бэлтгэл ээлжийн 2 автомашин, 20 алба хаагч 13:32 цагт гарч 14:14 цагт гал түймрийн тархалтыг зогсоожээ. Энэхүү орон сууц нь ашиглалтад ороогүй байсан тул гал түймэрт өртсөн иргэн байхгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Бид ямар улсад амьдраад байна аа-02.05-нд 37 настай залуу 1-11 насны 3 хүүхдийн хамт галд өртөж нас барав-01.23-24-нд ши...
06/02/2025

Бид ямар улсад амьдраад байна аа
-02.05-нд 37 настай залуу 1-11 насны 3 хүүхдийн хамт галд өртөж нас барав
-01.23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барав. Цэрэгт явсан нэг хүү нь өнчирч үлдэв
-02.01-нд 16 настай охин 16 настай хүүг хутгалж хөнөөв
-02.03-нд 61 настай эрэгтэй 1 ойтой бяцхан охиныг хутгалж хөнөөв.

❗Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээОройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмд...
04/02/2025

❗Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ
Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл энэ оны 01-р сарын 29-ний 18 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Өсвөр насны 2 хүүхдийн “Infinix note-30” загварын гар утсыг үл таних 16-18 орчим насны 3 хүүхэд хутга харуулан, айлган сүрдүүлж, дээрэмдсэн байна.
❗Өвлийн улиралд эрт харанхуй болдог учир эцэг эх, багш нар хичээлээ тараад явж буй хүүхдүүдэд хараа хяналттай байж, камертай, баталгаат замаар явах тухай зөвлөн ярилцахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Иргэдийн анхааралд‼️02 сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, их...
04/02/2025

Иргэдийн анхааралд‼️
02 сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байх зорчих тохиолдолд техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчино уу.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай

Солонгосын ихэнх Ерөнхийлөгчид шоронд орж дуусдаг. Заримдаа заавал Ерөнхийлөгч болох шаардлага байдаг ч юм уу гэж бодогд...
03/02/2025

Солонгосын ихэнх Ерөнхийлөгчид шоронд орж дуусдаг.

Заримдаа заавал Ерөнхийлөгч болох шаардлага байдаг ч юм уу гэж бодогдохоор.

Зүгээр л бодох..Монгол Улс

Үе үеийн Ерөнхийлөгчид хорих ангируу явж буй дүр зураг.

"Guys" хамтлаг шинэ уран бүтээлээ дүрсжүүлэхээр 10,000,000 төгрөгийн шагналын сантай санааны уралдаан зарлав Уралдаан өн...
03/02/2025

"Guys" хамтлаг шинэ уран бүтээлээ дүрсжүүлэхээр 10,000,000 төгрөгийн шагналын сантай санааны уралдаан зарлав

Уралдаан өнөөдрөөс эхлээд энэ сарын 13-ныг дуустал 10 хоног үргэлжилнэ. Уралдаанд оролцож, санаагаа илгээсэн эхний 50 хүнийг зургаадугаар сард болох тоглолтын урилгаар урамшуулах юм байна.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when T-News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share