14/09/2025
🌊 Үлсан хотын ДЭВАНАМ ПАРК
📍 Үлсан хотын зүүн захад байрлах Дэванам парк нь далай, хад, ой мод, дүүжин гүүр зэрэг олон зүйлсийг нэг дор харж болох сайхан газар юм.
🏞 Цэцэрлэгт хүрээлэн
* 94 га талбай бүхий ойролцоогоор 15,000 нарс модтой.
* Далайн дагуу тавигдсан алхалтын замууд нь улирал бүр өөр өнгө төрхтэй: хавар сакура, намар шаргал навчис, өвөл камелли цэцэг гэх мэт
🏛 Үзэх зүйл
* Дүүжин гүүр – 300 метр урт, далайн дээгүүр байрлах дүүжин гүүр нь Ковидын үед шинээр баригдсан тул, жуулчид олноороо ирж аялж байна.
* Үлги гэрэлт цамхаг – Далайн эрэг дээр байрладаг тул хуучин болон шинэ гэрэлт цамхагтай, энд та гэрэлт цамхагийн түүхтэй танилцаж болно.
* Алхалтын замууд – “Нарсан ой”, “Дөрвөн улирал”, “Домгийн хад” зэрэг олонд танигдсан алхалтын замууд бий.
🐉 Домог
* “Дэванам” нэр нь Шилла улсын Мунму хааны хатан далайн луу болж энэ хадны дор шингэсэн гэх домог ярианаас үүдэлтэй нэр юм. Зарим хүмүүс энэ хад нь гадны эзлэн түрэмгийллээс хамгаалж байрладаг ч гэж ярьдаг.
👉 Далайн салхийг бодитой мэдэрч, 15 мянга гаруй нарсан ойгоор алхаж, түүх домог сонсохыг хүсвэл Дэванамд хүрэлцэн ирээрэй. Найз нөхөд, гэр бүлтэйгээ эсвэл ганцаараа ч ирэхэд сайхан цагийг өнгөрөөж болно. 🌿
#6ХотынАялал #ХалимныАялал Ariunjargal Bombish