Төрийн банк хүрээлэн буй орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах нөгөө талаас иргэдийн байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй "Ногоон технологи-2024" үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар дараах Тогтвортой хөгжилд чиглэсэн зээлүүдийг шуурхай шийдүүлэн авах боломжтой. Үүнд:
• Ногоон зээл;
• Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл;
• Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл;
• Боловсролыг дэмжих зээл.
Үзэсгэлэн худалдаа 2024 оны есдүгээр сарын 18,19-ний өдрүүдэд 10-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
Та бүхнийг тус үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа
Төрийн банк байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах нөгөө талаас иргэдийн байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилго бүхий “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар эрчим хүчний хэмнэлттэй эко амины орон сууц, тээврийн хэрэгсэл, цахилгаан бараа, тоног төхөөрөмж гэх мэт хэрэглэгчдийн гарт шууд хүрэх бэлэн бүтээгдэхүүнүүд борлуулагдах бөгөөд харилцагч та дараах зээлүүдийг шуурхай шийдүүлэн авах боломж бүрдэнэ. Үүнд:
• Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл;
• Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зээл;
• Эко бохирын систем, дулаалгын материалын зээл;
• Эко тээврийн хэрэгслийн зээл;
• Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан барааны зээл;
• Унадаг дугуй, скүүтерийн зээл
Анхаар!!!
Улаанбаатар - Дархан чиглэлийн автозамын 80-81км хооронд эвдрэл үүсчээ.
Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын нөхцөл байдал
Хол замд гарахгүй байхыг анхааруулж байна ‼️
Анхаар: Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, замын зорчих хөдөлгөөн хаагдсан тул зорчигч Та бүхэн Төв аймгийн замыг сонгон явахыг зөвлөж байна.
Өмнөговь аймагт энэ оны анхны бороо орж байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж: Төрийн албаны машиныг албаны бус зорилгоор хувийн хэрэгцээндээ ялангуяа гэр бүлийн хэрэгцээндээ ашиглах нь хуулиар хориотой. Хувьдаа ашиглаад байгаа хүмүүст хариуцлага тооцно.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж: Төрийн болон Орон нутгийн өмчид бүртгэлтэй 17500 орчим тээврийн хэрэгсэл байгаагаас 30 орчим хувь нь цэнхэр дугаар тавьсан байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь үнэн.
Төв аймгийн Сэргэлэн суманд уржигдар /2023.02.17/ их нас, азарга ангиллаар морин уралдаан зохион байгуулжээ.
АН-ынхан хууль зөрчиж, Ц.Туваан нэр дэвших эрхгүй болох уу?!
Намрын чуулган хаалтаа хийснээс хойш сонгуульд горилогчдын цуваа хөдөө орон нутгийг чиглэжээ. Тухайлбал, АН-аас сар шинийн баярыг өргөн дэлгэр хийж ахмадуудаа хүлээн авах нэрийн дор сонгогчидтой уулзалт хийж явна. УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан горилогчид Төв, Сэлэнгэ, Дархан аймагт уулзалт хийж байгаа нь сонгуулийн хуулийг илт зөрчсөн үйлдэл болжээ. Ингэснээр тэд нэр дэвших эрхтэй үлдэх үү гэдэг асуулт үлдэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан та хариуцлага хүлээ!
ОБЕГ-ын албан хаагчдын хувцас хэрэглэлийн шинэчлэл ₮30 тэрбумын төсвөө УИХ дээр хамгаалж чадаагүй Шадар сайд С.Амарсайхан огцрох ёстой. Мөн төсвийг ₮9 тэрбум хүртэл бууруулсан Сангийн яамны сайд Б.Жавхлан та хариуцлага хүлээ.
Хариуцлага тооцохгүй бол бухимдлын гал дүрэлзэнэ‼️
Бизнес эрхлэгчдийн "Миний Монгол 2024" уулзалт, үзэсгэлэн худалдаа
“Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдааг 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс хоёрдугаар сарын 08-ны өдрийг дуустал “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд зохион байгуулахаар нээлтээ хийсэн байна.
Тус үзэсгэлэнд Төрийн банкны Инкубатор төвийн харилцагч нар оролцож байгаа бөгөөд, Монгол улсын бүх аймаг сумдаас зорин ирж, өөр өөрсдийн нутгийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж байгаагаараа илүү онцлог аж.
Та бүхнийг “Миний Монгол 2024” үзэсгэлэнг сонирхож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин худалдан авалт хийхийг урьж байна.