Nepko Publishing Нэпко Хэвлэлийн газар

"Уран зохиолын 7 хоног"-ийн хүрээнд Нэпко хамт олны зүгээс танд санал болгосон номууд. Үй Хуа, Мүраками Харүки, Нацумэ С...
02/11/2025

"Уран зохиолын 7 хоног"-ийн хүрээнд Нэпко хамт олны зүгээс танд санал болгосон номууд. Үй Хуа, Мүраками Харүки, Нацумэ Соосэки, Дэвид Мичи нарын уран зохиолын ертөнцөөр хамтдаа аялсан уншигчдадаа баярлалаа✨

"Ертөнцийг таних хөтөч"- Nepko.mn

"Уран зохиолын 7 хоног"-ийн хүрээнд уншигч танд санал болгох сүүлийн ном бол БААБАР ОРЧУУЛСАН ӨГҮҮЛЛЭГҮҮД халаасны ном ц...
01/11/2025

"Уран зохиолын 7 хоног"-ийн хүрээнд уншигч танд санал болгох сүүлийн ном бол БААБАР ОРЧУУЛСАН ӨГҮҮЛЛЭГҮҮД халаасны ном цувралын нэгэн бүтээл билээ.

Англи, Орос, Польш гурван хэлээс орчуулсан уг түүвэрт Антон Чехов, Максим Горький, Василий Шукшин, Сомэрсэт Моэм, Марэк Хласко зэрэг олон туурвигчдын өгүүллэгүүд багтжээ.

Аливаа орчуулгын бүтээлээс тухайн улсын ёс заншил, хэв маяг, ярианы хэллэгүүд нэвт харагддагийн дээр сайн орчуулгын бүтээл энэ бүхнийг өөрийн хэлний онцлогоор чимэглэн урлаж эх хэлнээ буулгадаг билээ.

Энэ бүхнийг уншигч та уг номоос хүлээн авч уншаарай.

"Ертөнцийг таних хөтөч"- Nepko.mn

31/10/2025

"Номын тойм 60 секундэд" МИЛЭЙН ЭРИН номын тухайд:

🎃HAPPY HALLOWEEN🎃Уншигчдадаа Halloween-ий баярыг тохиолдуулан Жим Балу "Алмасын цав" зохиолыг санал болгож байна. Хүн бү...
31/10/2025

🎃HAPPY HALLOWEEN🎃

Уншигчдадаа Halloween-ий баярыг тохиолдуулан Жим Балу "Алмасын цав" зохиолыг санал болгож байна.

Хүн бүхний мэддэг аймшигт явдлуудыг тунчиг хөгжилтэй илэрхийлсэн нь яг л баяр шигээ аймшигтай атлаа сонирхолтой билээ. Бүх насныхан уншихад тохиромжтой тул гэр бүлээрээ унших, дараа нь хоорондоо ярилцах боломжийг танд өгөх нь гарцаагүй.

"Ертөнцийг таних хөтөч"- Nepko.mn

Онлайн захиалга: https://www.nepko.mn/product/682d6d85474d84007c6f7c2c/almasyn-cav
Үнэ:20300
Номын хэмжээ:105х175
Хуудас: 98

Өнөөдөр хямдрал дуусах нь ээ. Амжиж захиалаарай~🍂🍂
31/10/2025

Өнөөдөр хямдрал дуусах нь ээ. Амжиж захиалаарай~🍂🍂

Уран зохиолын 7 хоногийн хүрээнд санал болгож буй удаах ном,  Японы алдарт зохиолч, манай уншигчдийн танил Муракамигийн ...
31/10/2025

Уран зохиолын 7 хоногийн хүрээнд санал болгож буй удаах ном,
Японы алдарт зохиолч, манай уншигчдийн танил Муракамигийн “Буйд, харь нутгаар” номд Монголын нутаг Халх голын сав газраар аялсан тэмдэглэл, ялангуяа өвөг дээдсийн тотем болсон Чоныг хэрхэн зугаатайгаар алж буйгаас үүдсэн сэтгэлийн хямрал, хөндүүрлэл оржээ.

"...Яагаад ч үүнээс цааш зугтааж чадахгүй нь гэдгээ чоно өөрөө сайн мэдэж буй. Түүнд сонголт гэдэг юм ер үлдсэнгүй. Үхэхээс өөр арга алга даа. Цогмандал жолоочоо машинаа зогсоо гээд буугаа хаалганд тогтоон барьж, овоо хараагаа чоно руу чиглүүлэв. Тэр яарахгүй байлаа. Чоно хаашаа ч явахгүй, хөдлөхгүй гэдгийг тэр мэднэ. Энэ хооронд чоно гайхалтай гэмээр тунгалаг нүдээр биднийг тас ширтэж байна. Бууны онгойсон амыг харж, биднийг бас дахин харж, тэгснээ бууны ам руу ширтэж байна. Янз бүрийн хүчтэй мэдрэмжүүд нэг болж холилдсон нүд байх ажээ. Айдас, цөхрөл, үймрэл, зовнил, хүлцэл... өөр бас бидэнд байдаггүй ямар нэгэн юм байна. Нэг суманд тэр газар дээр унав. Бие нь хэсэг хугацаанд татвалзаж байснаа удалгүй тэр нь ч дууслаа. Жижгэвтэр эм чоно байна. Улирал нь тул бэлтрэгүүдийнхээ төлөө идэш цуглуулж явсан байж магадгүй. Би тэрхүү туранхай эм чоно төмөр машин хийгээд дарьт сумнаас яаж ийгээд, бүр яаж ийгээд зугтааж чадаасай гэж дотроо залбирч байсан хэдий ч эцсийн эцэст гайхамшиг бий болсонгүй ээ. Үхсэн чононд ойртож үзэхэд чоно айснаасаа болсон уу чацга алдсан байв. Далных нь архан талд сум оносон харагдана. Тийм ч том сумны нүх биш байлаа. Хүрмийн товчин чинээ бөөрөнхий, цусны ор мөр үзэгдэж буй төдий л юм. Насанжаргал халааснаасаа тун хурц иртэй том гэгч ангийн хутга гаргаж ирээд (ер нь энэ хүмүүс гар доороо дандаа буу, хутга сэлтийг байлгаж амьдардаг бололтой юм аа) чононы сүүлийг эвтэйхэн тас огтолж авлаа. Тэр огтолсон сүүлээ чононы толгой доор ивж орхилоо. Энэ бол монголчуудын ангийн сүсэг бишрэл маягийн зүйл. ...Гэвч би ер унтаж чадсангүй. Өдөржингөө ямар ч олон хүчтэй аймшигтай байдлыг харав даа, тэрнээс болсон байж магадгүй юм. Би зэв идсэн Зөвлөлтийн танк, төмрийн хэлтэрхий газраар нэг цацагдсан дайны талбарын ул мөр, Цогмандалд буудуулж үхсэн эмэгчин чонын ноомой нүдийг мартаж ер чадахгүй байлаа."- Буйд харь нутгаар номын хэсгээс.

"Ертөнцийг таних хөтөч"- Nepko.mn

30/10/2025

🎙️”CEO-ийн өдрийн тэмдэглэл” подкастад амжилттай яваа эрхмүүдийн амжилтын түүх, алдаа оноогоор дамжуулан амьдралд гарч болох эрсдэлүүд болон түүнийг хэрхэн ...

"Муур миний өчил" номын уншигчийн review✨ МУИС-ийн "Утга зохиол судлал" хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Б.Золбоо"Нацумэ С...
30/10/2025

"Муур миний өчил" номын уншигчийн review✨
МУИС-ийн "Утга зохиол судлал" хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Б.Золбоо

"Нацумэ Соосэкигийн “Муур миний өчил” бол Японы орчин үеийн уран зохиолын түүчээ болсон бүтээлүүдийн нэг юм. Зохиолч муурын нүдээр хүний дүр төрх, ааш авир болон нийгмийг ёгтлон харуулдаг. Ёгт үлгэрт ч хүний ёс суртахуун, нийгмийн асуудлыг амьтдын дүрээр дамжуулан илэрхийлдэг билээ. Тухайлбал, Эзопын ёгт үлгэрт үнэг зальхай, овжин хүний төлөөлөл болдог бол монгол амьтны үлгэрт мөн л үнэгийг тийнхүү дүрсэлдэг. Тэгэхээр Нацумэ Соосэки хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд байсаар ирсэн амьтдыг хүний ёгтолмол дүр болгох аргыг тун шинэлэгээр буюу “муур”-ын дүрээр илэрхийлжээ.
“Муур миний өчил” роман 1905-1906 оны хооронд бичигдсэн бөгөөд “Мэйжийн үе”-ийн япон орныг харуулсан юм. Эл түүхэн цаг хугацаанд япончууд барууны соёлыг сохроор даган дуурайж, хуучин уламжлал, үнэт зүйлсээ мартахад хүрсэн. “Шинэ ба хуучин” гэх зөрчлийг зохиолд ийн дүрсэлжээ.
“Манай эзэн цоохор нүүртэй хүн. Шинэчлэлээс өмнө нүүрний цоохор нэлээн элбэг байсан боловч Япон Английн гэрээ байгуулагдсан өнөөдрийн өндөрлөгөөс харвал ийм царай жаахан хоцрогдсон сэтгэгдэл төрүүлнэ...Би эзний царайг харах бүртээ ямар тавилангаар ийм царайтай XX зууны агаарыг ичихгүйгээр амьсгалж чадаж байна аа гэж гайхдаг юм”
Уг хэсэгт гагц нүүрний цоохрын тухай асуудал бус хуучин нийгмийг төлөөлүүлжээ. Гэвч муурын эзэн оюун санаа, бие бялдар нь хөгжөөд ирэх тусам хэрхэн нүүрнийхээ цоохрыг арилгах асуудалтай тулгарч байна. Энэ бол хуучин нийгэм нь шинэ нийгэмд хөл тавин алхаж буй хүнд “нүүрний сорви” мэт асуудал болж, ангижрахын хүслэн болсныг харуулж буй хэрэг явдал юм. Түүнчлэн “хуучин” гэх бүгдээс хүн хэзээ ч ангижирч чадахгүй гэдгийг “...залхлаа гээд тийм ч амар арилах биш дээ”, “одоо ч тун тод үл мөр байсаар” хэмээн дүрсэлсэн юм.
Жирийн нэгэн “нүүрний сорви”-оор, эгэл “муур”-аар өөрийн үзэл санаа, шүүмжлэлийг тун гарамгай дүрсэлсэн нь зохиолчийн хөдөлмөр бөгөөд чадвар юм. "

"Амьсгал" номын тухайд👇
30/10/2025

"Амьсгал" номын тухайд👇

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

"Уран зохиолын долоо хоног"-ийн хүрээнд уншигч танд санал болгох ээлжит бүтээл бол ХХ зууны эхэн үеийн Японы нэрт зохиол...
30/10/2025

"Уран зохиолын долоо хоног"-ийн хүрээнд уншигч танд санал болгох ээлжит бүтээл бол ХХ зууны эхэн үеийн Японы нэрт зохиолч Нацүмэ Соосэкигийн "Муур миний өчил" роман билээ🐈‍⬛

Уг бүтээлээр дамжуулан уншигч та муурын нүдээр ХХ зууны эхэн үеийн Японы нийгмийн шилжилт, соёлын өөрчлөлт дундах хүний уг чанарыг харах юм. Үйл явдлын төвд байх муурын амнаас гарч буй этгээд яриа , хоржоонтой өнгө аяс нь зөвхөн гэрийн нэг тэжээвэр амьтны бус, харин оюун ухаантай ажиглагчийн байр сууринаас бичигдсэн нь уг бүтээлийг өвөрмөц болгожээ.

"Өчүүхэн би бээр муур болмуй. Надад одоохондоо нэр байхгүй. Хаана төрснөө бол таамаглах ч юм алга. Ямартай ч, чийг даасан бүүдгэр газар мяу мяу гэж байснаа л санаж байна. Тэнд л би анх хүн гэдэг амьтныг харсансан." -Муур миний өчил номын хэсгээс.

"Ертөнцийг таних хөтөч"- Nepko.mn

Уран зохиолын 7 хоногийн хүрээнд уншигч танд санал болгож буй удаах ном бол ДЭВИД МИЧИ "ДАЛАЙ ЛАМЫН МУУР"Номд гарч буй м...
29/10/2025

Уран зохиолын 7 хоногийн хүрээнд уншигч танд санал болгож буй удаах ном бол ДЭВИД МИЧИ "ДАЛАЙ ЛАМЫН МУУР"
Номд гарч буй муур нь амьтан хэдий ч амьд үлдэхийн төлөө зовлонг үл хүсэх, жаргалд тэмүүлдгээрээ хүнтэй ижил гэсэн санаа илэрхийлжээ. Үүгээрээ Бурханы номын охь шим болсон нинжин, асрахуй сэтгэлийг номложээ.
"Заримдаа бидний итгэлийн гал унтардаг боловч өөр хүнтэй уулзахад дахин дүрэлзэн асдаг. Энэхүү дотоод галыг асааж өгсөн тэр хүнд бид бүгдээр талархах ёстой."- Далай ламын муур номын хэсгээс.
"Ертөнцийг таних хөтөч"- Nepko.mn

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97675339933

Alerts

Be the first to know and let us send you an email when Nepko Publishing Нэпко Хэвлэлийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nepko Publishing Нэпко Хэвлэлийн газар:

Share