
28/09/2025
Хөөрхий хүүгийн тухай хойд хөршид ч бас мэдээллүүд явсан байна.
МЧС буюу онцгой байдлын албанд ажиллаж байсан нэг залуу бичсэн байна гэнэ.
“ Саяын тохиолдолд монголчууд гурван ноцтой алдаа хийсэн байна.
- Хамгийн муу хувилбараар сэтгэж давчуу цагийн маш оновчтой төлөвлөгөө хийж зорилт тавихын оронд “олдно” гэсэн уужуухан тэнэг итгэлээр эрлийг эхлүүлсэн.
- Орчныг өндөр хамгаалалтад авч, өөрсдийн цэргийн юм уу хажууханд байгаа Эрхүү тойргийн эрэлч нохдыг тун яаралтайгаар нисдэг тэргээр хаясан бол олдох байсан 90 хувийн магадлалыг олон зуун хүний өргөн зугаалга болгож, хоол унд хийж , эрлийн талбайг туучуулж, шалгагдаагүй цэгүүд үлдээж маш их цаг алдсан. Бүх ул мөр баларсны дараа эрэлч нохдыг “автобусаар” аваачсаныг ямар ч ухаанаар ойлгомгүй.
- Сошл сүлжээний драммууд тасраагүй, үүнийг таслан зогсоохыг хэн ч яриагүй. Маш олон хүн хүүхэд хайх гэж биш сэлфи хийх гэж очсон, тийм хүмүүс заавал нүх үлдээдэг, ул мөрийг балладаг. Ийм шуугиан хэрвээ гэмт хэрэг байсан бол гэмтэнд мэдээлэл өгч, ул мөргүй болгох, хайлтыг үр дүнгүй болгодог” гэж бичжээ.
Хөөрхий хүү монголчуудад цаг алдсан, алмай назгай байдлын сургалт өгөөд тэнгэрт одсон шиг байна.
эх сурвалж Ээнээ.