19/01/2026
2026 он Apple-ийн хувьд томоохон шинэчлэлийн жил байх төлөвтэй байна. iPhone 18 Pro загваруудтай холбоотой хамгийн сүүлийн үеийн цуурхлуудаас үзвэл дизайн, хиймэл оюун ухаан, холболтын технологи, камерын шийдэлд анхаарал татахуйц өөрчлөлтүүд хийгдэх бололтой.
🔍 Гол highlight-ууд:
📱Танил дизайн хадгалагдана
iPhone 18 Pro нь 6.3 инч болон 6.9 инчийн дэлгэцтэй хэвээр байх ба ар талдаа гурван камертай, “плато” хэлбэрийн байрлалтай байна.
📱Дэлгэцийн доорх Face ID
Олон эх сурвалжийн мэдээлснээр Face ID мэдрэгч дэлгэцийн доор нуугдах магадлал өндөр.
📱Урд камерын шинэ байрлал
Нүүрэн талын камер дэлгэцийн зүүн дээд буланд байрлах төлөвтэй.
📱Камерын том ахиц
Дор хаяж нэг арын камерт хувьсах диафрагм нэвтрэхээр яригдаж байна.
📱A20 Pro чип – 2 нм технологи
Шинэ A20 Pro чипийг TSMC-ийн 2 нанометрийн үйлдвэрлэлийн процесс болон шинэ савлагааны технологиор үйлдвэрлэнэ.
📱Camera Control товч илүү энгийн болно
Swipe үйлдлийг хасаж, дан товчлуурын шийдэлд шилжих магадлалтай.
Ceramic Shield + MagSafe шинэчлэл
📱Арын шил нь матт (царцсан) өнгөлгөөтэй болж, MagSafe цэнэглэлтийн үр ашиг сайжирч болзошгүй.
📱Apple-ийн өөрийн модемууд
5G/LTE-д зориулсан C1X эсвэл C2 модем, Wi-Fi 7, Bluetooth 6, Thread-д зориулсан N1 эсвэл шинэ чип ашиглана.
📱Хиймэл дагуулаар интернет ашиглах
Онцгой нөхцөлд хиймэл дагуулаар вэб хөтөч ашиглах боломж нэмэгдэх төлөвтэй.
📱Шинэ өнгийн сонголтууд
Apple бургунд, бор, ягаан өнгийн хувилбаруудыг туршиж байгаа гэх мэдээлэл бий.
📱Pro Max илүү том батарейтай байж магадгүй
iPhone 18 Pro Max нь өмнөх загвараас ялимгүй зузаан болж, илүү багтаамжтай батарейтай байх боломжтой.
Дэлгэрэнгүй үзэх:
https://highlight.mn/2026/01/17/iphone-18-pro-apple-ийн-дараагийн-том-дизайны-өөрчлөл/