Эрүүл энхийн түүчээ

Эрүүл энхийн түүчээ Эрүүл энхийн гэгээн үйлсэд түүчээлэх болно Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага

ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгүүдийн ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ, УТАСНЫ ДУГААРУУД:1. ...
09/03/2025

ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгүүдийн ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ, УТАСНЫ ДУГААРУУД:
1. Авецина эмнэлэг
Холбогдох утас: 98121198
Үйл ажиллагааны чиглэл: Гэмтэл, дотор, уламжлалт эмчилгээ
2. Амин-Эрдэнэ эмнэлэг
Холбогдох утас: 7018 9666
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
3. Аллерги мед эмнэлэг
Холбогдох утас: 99117469, 97110047
Үйл ажиллагааны чиглэл: Арьс, гоо засал, харшил судлалын эмнэлэг
4. Асралт мед нэгдсэн эмнэлэг
Холбогдох утас: 7777 0110, 99099292
Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ
5. АСЭ эмнэлэг
Холбогдох утас: 7717 1717
Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг
6. Ачтан эмнэлэг
Холбогдох утас: 7707 5151
Үйл ажиллагааны чиглэл: 36 төрөлжсөн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг нэгдсэн эмнэлэг.
7. Баясгалантай дэлхий эмнэлэг
Холбогдох утас: 99022224 77170909
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд, сэргээн засах, уламжлалт, эрэгтэйчүүд, дүрс оношилгоо, арьс харшил, проктологийн тусламж үйлчилгээ
8. Баянзүрх нэгдсэн эмнэлэг
Холбогдох утас: 452057 99057222
Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
9. Болор мэлмий эмнэлэг
Холбогдох утас: 11 31 5409
Үйл ажиллагааны чиглэл: Нүдний төрөлжсөн эмнэлэг
10. Бриллиант эмнэлэг
Холбогдох утас: 7609 6666
Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг
11. Бумаа санаа эмнэлэг
Холбогдох утас: 99995335
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал, судасны мэс засал.
12. Бум-Энэрэл эмнэлэг
Холбогдох утас: 99993570
Үйл ажиллагааны чиглэл: Эрэгтэйчүүд, дотрын өвчний эхо оношилгоо
13. Бурамномиун ХХК-ийн эмнэлэг
Холбогдох утас: 91994689
Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг
14. Буянт ээж эмнэлэг
Холбогдох утас: 99008451
Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
15. Буянт-оношлогоо эмнэлэг
Холбогдох утас: 88116017, 89256017
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, зүрхний ЭКГ, эхо оношилгоо
16. Бүсгүй эмнэлэг
Холбогдох утас: 99056769
Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, дотор, уламжлалт, мэдрэл, нүд, чих хамар хоолойн өвчний оношилгоо, эмчилгээ
17. Гарьд манлай эмнэлэг
Холбогдох утас: 9922 3333
Үйл ажиллагааны чиглэл: Эрэгтэйчүүд, мэс засал, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, эхо оношилгоо
18. Гурван гал эмнэлэг
Холбогдох утас: 70113344
Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг
19. Гранд мед эмнэлэг
Холбогдох утас: 77000066
Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг
20. Гэгээн манал эмнэлэг
Холбогдох утас: 99995689
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо
21. Далд засал эмнэлэг
Холбогдох утас: 99152231
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, клиник биохимийн лаборатори
22. Далд увидас эмнэлэг
Холбогдох утас: 99996419 98116419
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
23. Дархан детект эмнэлэг
Холбогдох утас: 9911 4808
Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг
24. Дархан оточ эмнэлэг
Холбогдох утас: 99098966
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, зүү, төөнө засал, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ
25. Дөлгөөн амьдрал
Холбогдох утас: 9696 3535
үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг
26. Жинст эмнэлэг
Холбогдох утас: 99191255 96451255
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, клиник биохими, нян судлалын лаборатори
27. Замбага эмнэлэг
Холбогдох утас: 99286194
Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
28. Идэрмэг эмнэлэг
Холбогдох утас: 91918460
Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ
29. ICU эмнэлэг
Холбогдох утас: 7000 5038
Үйл ажиллагааны чиглэл: Гемодлиализ, яаралтай
30. Интерферон альфа эмнэлэг
Холбогдох утас: 9908 0511
Үйл ажиллагааны чиглэл: Элэгний эмгэг судлалын эмнэлэг
31. Ливерген эмнэлэг
Холбогдох утас: 9989 8864
Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношлогоо эмчилгээ, дурангийн оношилгоо
32. Мангут эмнэлэг
Холбогдох утас: 99162851
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэл, мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд оношилгоо эмчилгээ, эхо оношилгоо
33. Мөнгөн гүүр эмнэлэг
Холбогдох утас: 7708 0303
Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг
34. Мөнгөн чагнуур
Холбогдох утас: 99508075
Үйл ажиллагааны чиглэл: Дотор болон нүдний эмнэлэг
35. Мөнх-Оньч эмнэлэг
Холбогдох утас: 99025969
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ
36. Нандин Ухаан эмнэлэг
Холбогдох утас: 88104403
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо
37. Натул эмнэлэг
Холбогдох утас: 7000 1200
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал, дүрс оношилгоо, клиник биохими, иммунологи, бактериологийн лаборатори
38. Нефро мед
Холбогдох утас: 9908 0209
Үйл ажиллагааы чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ 39. Номун эмнэлэг
Холбогдох утас: 7044 5555
Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ
40. Нууц-Увидас рашаан
Холбогдох утас: 88006666
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт
41. Отгонтэнгэр эмнэлэг
Холбогдох утас: 99065882 Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, урогинекологи
42. Очирваань эмнэлэг
Холбогдох утас: 7726 9999
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт анагаах ухаан, дотор, эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэс засал, эрэгтэйчүүд, проктологийн тусламж,үйчилгээ, мэдрэлийн тусламж үйлчилгээ
43. Си Жи Эс эмнэлэг
Холбогдох утас: 99193379
Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэлийн эмнэлэг
44. Скай эмнэлэг
Холбогдох утас: 99994858
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, Чих хамар хоолой, уламжлалт, эмэгтэйчүүд
45. Солонго эмнэлэг
Холбогдох утас: 80106699 99037700
Үйл ажиллагааны чиглэл: Нүдний өвчний оношилгоо, эмчилгээ 46. Сон медикал эмнэлэг
Холбогдох утас: 7777 5000
Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ.
47. Сондра эмнэлэг
Холбогдох утас: 7725 8888
Үйл ажиллагааны чиглэл: Нүдний оношлогоо эмчилгээ, Нүдний мэс заслын тусламж үйлчилгээ
48. Сорогзон ХХК-ний эмнэлэг
Холбогдох утас: 9909 8854
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, ЭХО оношилгоо
49. Зуун наст эмнэлэг
Холбогдох утас: 99156371
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор, эхо, рентген 50.
50. Персон ХХК-ний эмнэлэг
Холбогдох утас: 9906 6636
Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ БЗДХ-ын оношилгоо, эмчилгээ
51. Реха мед
Холбогдох утас: 75750400
Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг
52. Суджок эмнэлэг
Холбогдох утас: 88101144
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхэд,дотор, эмэгтэйчүүд, уламжлалт
53. Сөүл эмнэлэг
Холбогдох утас: 77061111, 99067500, 90900043
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэс засал, эмгэг судлал, эмэгтэйчүүд, нүд
54. Сэргээн засах клиникийн эмнэлэг
Холбогдох утас: 99961869, 99099709, 11342090.
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо
55. Сэрсандэмид эмнэлэг
Холбогдох утас: 99124143
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор
56. Синдура мед эмнэлэг Холбогдох утас: 89036119
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
57. Таны талөө бид
Холбогдох утас: 99199655
Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо эмчилгээ, мэс ажилбар
58. Талимаа эмнэлэг
Холбогдох утас: 99080958
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор, мэдрэл, нүд, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, гоо сайхны нөхөн сэргээх мэс засал
59. Топаз эмнэлэг
Холбогдох утас: 89114515 99010556
Үйл ажиллагааны чиглэл: Мэс засал, гэмтэл, согог засал, гэмтлийн дараах СЗТҮ, дотор, мэдрэлийн төрөлжсөн эмнэлэг
60. Түмэншанд эмнэлэг
Холбогдох утас: 99083745
Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
61. УБ Сонгдо эмнэлэг
Холбогдох утас: 75752727
Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг
62. Улаанбаатар мед эмнэлэг Холбогдох утас: 11351135 Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ
63. Үйлс бүтэмж эмнэлэг
Холбогдох утас: 99185149
Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, дотор, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ
64. Филошийп ХХК-ний эмнэлэг
Холбогдох утас: 9995 7534
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
65. Халиун толгой эмнэлэг
Холбогдох утас: 99085514
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, Чих хамар хоолой, шүд, нүүр амны согог
66. Хасу манал эмнэлэг
Холбогдох утас: 99996390
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
67. Хулж боржигон эмнэлэг
Холбогдох утас: 99047151 70171898
Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ
68. Хүмүүн мед эмнэлэг
Холбогдох утас: 88111947 88204005
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, Чих хамар хоолой, нүд, шүд
69.ЦНС эмнэлэг
Холбогдох утас: 99241314
Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэл, дотор
70. Чимэг-оюу эмнэлэг
Холбогдох утас: 99021790
Үйл ажиллагааны чиглэл: Эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ
71. Чимэг хувийн эмнэлэг
Холбогдох утас: 99009811
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, шүд
72. Чимэжүд эмнэлэг
Холбогдох утас: 95221106 93100967
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлал, мэдрэл
73. Шинонмед эмнэлэг Эрин
Холбогдох утас: 90463900
Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг
74. Эм Би Жи эмнэлэг
Холбогдох утас: 97119888, 88053168
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, нүүр ам, ерөнхий мэс засал
75. Энх Ану эмнэлэг
Холбогдох утас: 88110915 Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд
76. Энх-Ундрага эмнэлэг
Холбогдох утас: 99125078
Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэл, гэмтэл, дотор
77. Энэрэл мамоц эмнэлэг
Холбогдох утас: 91910863
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд
78. Эпимон эмнэлэг
Холбогдох утас: 99108420
Үйл ажиллагааны чиглэл: Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ
79. Энэрэлт манал
Холбогдох утас: 9900 7527
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, клиник лаборатори
80. Юнимед Интернейшнл эмнэлэг
Холбогдох утас: 77000000
Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг
81. Жапан Монголын фриендшийп хоспитал ХХК-ний эмнэлэг ЯМН Эмнэлэг
Холбогдох утас: 91911544, 99996161
Үйл ажиллагааны чиглэл: Дотор, хөнгөвчлөх
82. ЭМЖЖ
Холбогдох утас: 11 322628, 11 318086
Үйл ажиллагааны чиглэл: Чих, хамар, хоолой

САЙХАН МЭДЭЭ📣📣📣Хавдраар өвдсөн хүмүүс одоо санаа зовох зүйлгүй боллоо гэж байна шүү😱☺️☺️☺️🥹Ердөө 2-3хан минутанд 50.000....
03/02/2025

САЙХАН МЭДЭЭ📣📣📣
Хавдраар өвдсөн хүмүүс одоо санаа зовох зүйлгүй боллоо гэж байна шүү😱☺️☺️☺️🥹

Ердөө 2-3хан минутанд 50.000.000сая воны үнэтэй хавдрын эсийг маш хурдтайгаар дарангуйлж,хавдрын DNA-г устгадаг шинэ эмчилгээ маш үр дүнтэй байгаа гэж байна шүү🥰🥰🔭🩺💊🩻💉

Гэхдээ хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлсэн тохиолдолд болон цусны хорт хавдар болохгүй юм байна шүү‼️
Тиймээс эрүүл мэндийн цогц даатгалдаа хавдрын онош болон хавдрын химийн эмчилгээг сайн тусгаарай‼️

25/12/2024

📌

Энэ 7 хоногт 24,25,26-ны өдрүүдэд
Баянзүрх нэгдсэн эмнэлэг дээр БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн хүүхдийн төвийн эмнэлгээс зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийгдэж хагалгаа шаардлагатай хүүхдүүдийн төлбөрийг 100% дааж хагалгаа хийж өгөх юм байна. Манайхнаас зүрхний гажигтай хүүхдүүд ойр дотны хүн байдаг бол авчирч үзүүлээрэй мөн хүмүүст дамжуулаад өгөөрэй.
Зүрхний гажиг засах хагалгааг Бээжин хотод хийгдэх бүх зардал, байрлах байр, асран хамгаалагчийн зардлыг Хятадын талаас 100% даана. Хагалгааны дараах хяналтыг хийнэ.🤗
Хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй байх 90088800

ГОЛЫН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?Голын хий гэх нэршил нь  сэтгэл зүйн, бие махбодын хямрал үүсгэдэг тархинд ,нугасанд орших амь бариг...
20/10/2024

ГОЛЫН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Голын хий гэх нэршил нь сэтгэл зүйн, бие махбодын хямрал үүсгэдэг тархинд ,нугасанд орших амь баригч хий, дээш гүйгч хийн хямарлыг нийтэд нь голын хий гэж хамаруулж заншисан боловч тусдаа тусдаа өөр өөр шинж тэмдэг илэрдэг өвчинүүд юм.

👶🏻Ураг эхийн гэдсэндээ бий болон анхлан хүй бий болж улмаар (В)Ум. Жанма, Рома гэх 3 судал үүсэж үүнээс Жанма гэх усан махбодтой судас биеийн зүүн талаар зүрх хоолойгоор дамжин толгойн оройд хүрч энэ судлаас
тархи—>нугас—> биеийн бүх мэдрэлийн судлууд дараалан үүсдэг

🧠тархинд АМЬ БАРИГЧ ХИЙ оршиж тархинаас доош нугасаар дамжин өвчүүний ар харалдаа хүрэх газар хүртэл гүйх ба яг энэ хэсгээс залгуулан ДЭЭШ ГҮЙГЧ ХИЙ оршиж байдаг ба энэ хий яг л нэр шигээ буцаж тархины чиглэл рүү дээш гүйж байдаг.

🌿🌿шинж тэмдэгүүд🌿🌿
Энэ 2 хийний хямралын үед ерөнхий хий хямарсан шинжүүд нь төстөй боловч доорх адилгүй өөр өөр шинжүүд илэрдэг.
“Цог төгөлдөр анагаах ухааны дөрвөн үндэс”-д
སྲོག་རླུང་ཟས་རྩུབ་སྨྱུང་དང་དྲག་ཤུལ་ལས། །ཤུགས་བཀག་བཙིར་བས་འཁྲུགས་ཏེ་མགོ་བོ་འཁོར། །སྙིང་འཕྱོས་དབུགས་སྡུད་དཀའ་ཞིང་མིད་མི་ཐུབ། །སྟོད་རྒྱུ་སྒྲེག་སྐྱུག་བཀག་དང་ངུ་དགོད་དྲགས། །ཁུར་ལྕི་བཏེག་པས་འཁྲུགས་ཏེ་དིག་ཅིང་ལྐུགས། །སྨྲ་དཀའ་སྟོབས་ཆུང་ཁ་ཡོ་དྲན་པ་ཉམས།
гэсэн байдаг ба энгийн хүмүүст ойлгомжтойгоор сийрүүлвэл
🌿 Амь баригч хий хямарвал
-Толгой эргэнэ.
-Сэтгэл санаа тогтворгүй эсвэл анхаарал төвлөрөхгүй олон бодолд автаж нэг мэдхэд өөрийн мэдэлгүй түүндээ өөрөө инээх, уурлах хариу үйлдэл үзүүлэнэ.
-Амьсгал дутуу авагдах мэдрэмж төрнө.
-Амархан ойр ойр хэхрүүлэх ба зарим нь толгойн хуйханд нь дөнгөж л хүрхэд хэхрүүлэх тохиолдол байдаг
-Хоолой горойж, спазм буюу чангарал өгнө(хоолой уйлах гэж байгаа юм шиг зангирана ялангуяа сэтгэл санаа хямарсан үеэр)

🌿ДЭЭШ ГҮЙГЧ ХИЙ хий хямарвал
-Өвчүүнээс дээш ямар нэг юм гүйж дээшээ хөөрөөд хоолой дээр тулах, бөглөрөх(Хүмүүсийн хамгийн их хэлдэг зовиур)
-зүрх дэлсэх
-хэл чулчраад эрүү зуурах
-маш их ээрч,гацаж түгдрэх
-мартамхай болох
-ядрах зэрэг шинжүүд илэрнэ.

🔑 эдгээр хий хямрах үед
-Мэргэжлийн эмчид үзүүлж судсаа бариулж эмчилгээ хийлгэнэ.
-Бүлээн шимтэй идээ ундаа хэрэглэх
-Уурлаж стрэстэхгүй байх
-хэрэв сэтгэл зүйн гэнэтийн цохилтонд орсноос болсон тохиолдолд сэтгэл зүйчид хандахаас гадна уламжлалт анагаах ухааны эмчид үзүүлэн
-Эмийн эмчилгээ
-Зүү эмчилгээ
-Төөнүүр эмчилгээ
-Сэтгэл засал эмчилгээг чухал байдаг.
Учир нь эдгээр өвчинүүдийн үед өвчтөн сэтгэл зүйн хувьд тогтворгүй яаруу адгуу, түргэн ууртай сэтгэл хөдлөл өндөртөй болдгоос дан ганц эмчлүүлэгчээс гадна тухайн эмчлүүлэгчийн гэр бүлийн уур амьсгал тогтворгүй хэрүүл маргаан ихтэй байдагаас хийн нь улам хямардаг тул бие биентэйгээ ярилцаж ийм өвчин байдаг тэрнээс болж ийм байдал үүсээд байгааг хоорондоо ярилцаж ойлголцох нь мөн чухал байдаг.

‼️Буруу ойлголт:‼️
-Хийний өвчин ялангуяа амь баригч, Дээш гүйгч хийн өвчний шалтгаан нь хэт их санаа зовнил, оюуны хэт ачаалал, хэт их ярих,сэтгэл зүйн асуудал, уй гашуу, мацаг барих, хүйтэн салхинд даарах, хөнгөн сэрүүн чанарын хоол тогтмол хэрэглэх зэрэг ба тохирох эм, заслаар эмчлэх хэрэгтэй болхоос энэ тэнд барианы газраар илүүлж даруулж гэдэс доторт байдаг агааран хийг дээш нь хэхрүүлж юм уу доош унгуулж гаргалаа гээд өвчин эдгэрхэд ямар нэг нэмэргүй.

ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ
❌ ❌ ГОЛЫН ХИЙ ГАДАГШЛУУЛНА ГЭДЭГ ХУДАЛ ❌ ❌
Хий махбод гэж Унгаад гаргачпаг метаны хий биш ба хүний мэдрэлийн үйл ажилгааг хэлэх тул таны хийг бариад гаргана гэж байгаа хүн бол худал хэлж байх нь.
Барианы газрууд ч үүн дээр нь тоглолт хийж голын хий гадагшлуулна гэх бизнес их эрчийг авсан. ❗️❗️❗️

Хоолойн ангины үрэвсэл нам дардаг энэ БАШИР цэцэг гэгч ямар лаг эд вээ😮✅1. Өдөр бүр 2 ширхэгийг зажилахад архаг ангинаас...
20/10/2024

Хоолойн ангины үрэвсэл нам дардаг энэ БАШИР цэцэг гэгч ямар лаг эд вээ😮
✅1. Өдөр бүр 2 ширхэгийг зажилахад архаг ангинаас сална.
✅2. Хоолой өвдсөн үед зажилахад өвдөхөө больдог.
✅3. Хооллохоос 30 минутын өмнө хэдхэн ширхэгийг зажилахад, 2 хоногийн дотор гэдэсний цагаан хорхой устдаг.
✅4. 1 ширхэг уг хатаасан цэцгэнд, эвгенол, кариофиллен, иланген зэрэг үнэртүүлэгч бодисууд бүхий эфирийн тосны агууламж нь 20% байдаг. Тиймээс, цагаан хорхойноос гадна бие дэх халдварт нянгуудыг /стафилококк, дифтерий, сүрье/ мөн устгах чадвартай байдаг байна.
✅5. Амны хөндийн үрэвслүүдийг эмчилдэг. Бохьны оронд зажилахад, стоматит, пародонтоз, буйлны үрэвсэл эдгэдэг. Ямар ч ам зайлагчаас илүү, амны эвгүй үнэрийг дардаг бөгөөд дахин үнэр гаргахаас сэргийлдэг хамгийн хямд арга болж өгдөг.
✅6. Эвгенолын агууламж нь хорт хавдарыг зогсоох, дахин үүсэхгүй байхад нөлөөлдөг. Энэ нь зохих шинжилгээ судалгаагаар нотлогдсон байдаг бөгөөд хавдарын удамшилын магадлалтай хүмүүс урьдчилан сэргийлэх үүднээс хэрэглэж байхыг зөвлөдөг байна.
✅7. Бага даралтыг өсгөх үйлчилэл үзүүлдэг. 2 ширхэгийг зажилах нь нэг аяга кофе уусантай тэнцдэг. Бага даралтаас шалтгаалдаг, сульдалт, толгой эргэх, толгойн өвчин намддаг. Энэхүү 2 ширхэг гвоздика нь, эрч хүчийг сэргээж, бие организмын хамгаалах чадварыг өсгөдөг.
✅8. Нойргүйдэлд мөн тустай бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй байдаг нь, энэхүү анхилуун үнэрт амтлагчийн агууламж дах В-ийн төрлийн амин дэмийн үйлчилэлтэй нь холбоотой юм.
✅9. Тогоотой сүүтэй цайндаа байнга 1-2 ширхэг хийж уухад цайны үнэр амт, халуун чанар ихэсдэг. Иймд гэр бүлээрээ хэрэглэхийг хүсвэл: Орой унтахаасаа өмнө ахиухан идээ сүүтэй, айрагны шар тос, цайны хужир, арвайн 1 амны халбага гурилтай, сүүтэй цайндаа бага цайнд 1 ш, тогоотой их цайнд бол 2 ш хийж уугаад унтаарай. Сэрэхэд маш сайхан амарсан байх болно.Зажилахаар ам цэвэрлэгддэг гэсэн.

Маш их хэрэгтэй мэдээлэл байна шүү  энд 👇🏻Бөөр ба бусад эрхтний харилцан холбооУламжлалт анагаах ухаанаар хүний биеийн э...
11/10/2024

Маш их хэрэгтэй мэдээлэл байна шүү энд 👇🏻

Бөөр ба бусад эрхтний харилцан холбоо
Уламжлалт анагаах ухаанаар хүний биеийн эрхтэн бүр бие биетэйгээ харилцан хамааралтай, хамтдаа оршдог гэж үздэг.

Бөөр ба элэг
Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм. Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнө. Бөөр болоод бамбай булчирхай, бамбай булчирхайнаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.

Бөөр ба ходоод

Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ. Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан, хаван үүсдэг. Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ. Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг. Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.

Бөөр ба яс

Ясны үүсэлтийг бөөр хариуцдаг бөөрний гадагш цухуйх яс нь шүд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шүд сайтай хүний бөөр сайн байдаг. Биеийн долоон тунгалгийн охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг төлжүүлдэг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчлөлөөс үүдэлтэй.

Бөөр ба давсаг

Хоёулаа усан махбодтой тул сав эрхтэн хоорондоо цагаан судлаар холбогддог. Давсаг нь бөөрний дагуул сав эрхтэн гэж явна. Тиймээс бөөр өвдөхөд давсаг дагаад өвддөг.

Бөөр ба нүдний холбоо

Бөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.

Эмчилгээ : Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг. Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.

Идээ унд : Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах, сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцуу, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй.

Явдал мөр : Аль болох даарч болохгүй. Дулаан хувцаслаж, хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших. Амьдарч буй орчин, гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй. Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр, дулаан бүслүүр зүүж хэвших. Чийгтэй, нойтон, хүйтэн, их устай газар удаан суух, ажиллаж болохгүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.

Эм: Эмэнд мөн бүлээн чанартай халуун ургамалууд орсон ходоодны галын илчийг сэлбэх, бөөрний тамирыг тэтгэх, тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулах эмнүүдийг голчлон сонгон өгдөг. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан буюу Аюурведийн анагаах ухааны жор найрлагаар бүтсэн Цистон эм нь бөөрний тамирыг сайжруулах, бөөрний архаг үрэвсэл, бактерийн эсрэг үйлдэлтэй цэвэр ургамалын найрлагатай эм юм.

Засал: Засалд ихэвчлэн бүлээн чанартай эмчилгээ буюу төөнүүр, халуун бүлээн жин, дэвтээлэг зэргийг хийхээс гадна шаардлагатай бол халуун хатгуур, зүү , хануур эмчилгээг авч болдог. Мөн аарцаг нурууны бариа заслаар нурууны гажгаас үүдэлтэй бөөрний судас дарагдсан, булчин чангарсан байдлыг оношлож, барьж засал хийснээр бөөр ууц нуруугаар чилж өвдөх, бөөртэй холбоотой шинж тэмдгүүд засрах эмчилгээний онцлогтой байдаг.

‼❓Зүрхний хэм алдалт (АРИТМИ) гэж юу вэ ? А-үгүй болохРитми-хэмнэл Эрүүл зүрх : Минутанд 60-80 удаа хэмнэл нь жигд, биед...
20/07/2024

‼❓Зүрхний хэм алдалт (АРИТМИ) гэж юу вэ ?
А-үгүй болох
Ритми-хэмнэл
Эрүүл зүрх : Минутанд 60-80 удаа хэмнэл нь жигд, биед зовиургүй агшдаг бол:

ТАХИКАРДИ ( Зүрхний минутанд агших агшилтын тоо олширч 80-аас дээш болох)
Энэ нь симпатик мэдрэлийн нөлөөгөөр синусын зангилаанд үүсэх сэрэл нэмэгдсэнээс болно.
✅Эрүүл үед ажил хийх, халууцах, хоол ундны дараа, мөн айж ичих үед тохиолдоно.
❎Зүрх судасны өвчин, халдварт өвчний халууралт, бамбай булчирхайн ажиллагаа ихэссэн үе, невроз зэрэг бусад олон эмгэгийн үед тохиолддог.

БРАДИКАРДИ (Зүрхний минутанд агших агшилтын тоо цөөрч 60-аас доош болох)
Энэ нь парасимпатик мэдрэл цочирсноос синусын зангилаанд сэрэл үүсэлт ба дамжилт удаашрах үед үүснэ.

ЭКСТРАНСИСТОЛ (Ээлжийн бус агшилт)
Энэ нь зүрхний сэрэл дамжих замын аль нэг хэсэгт хугацаанаас өмнө нэмэлт сэрлийн импульс үүссэний улмаас зүрхний агшилт тасалдан хэм алдагдахыг хэлнэ.
Уг эмгэгийг зүрхний мэдрэл шингэний зохицуулга, сэрэл үүсэх чадвар, зүрхний булчингийн эдэд бодисын солилцооны өөрчлөлт болсноор тайлбарлана.

БЛОКАД (Сэрэл дамжилт саатах)

АРИТМИД (Чичирхийлэлт хэм алдагдал)
Нилээд хүнд хэлбэрийн хэм алдагдал юм.

❓МУАУ-нд зүрхний хэм алдагдах эмгэгийг хий махбодьтой холбож тайлбарладаг.
Илрэх шинж тэмдэг:
Бие сулрах
Толгой эргэх
Ухаан балартах
Зүрх дэлсэх
Зүрхээр эвгүй оргих
Цээжээр өвдөх
Амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг боловч ихэнх тохиолдолд зүрхний хэм алдагдалтай өвчтөнүүд анзаарахгүй өнгөрдөг байна.
УАУ-нд эмчилгээний хувьд 4 ерөндөгөөр эмчилнэ.
1. Идээ ундаа (Хий дарах хоол унд)
2. Явдал мөр (Тухайн хүний мэргэжил, оюуны, ажлын ачааллыг харгалзан үзэж амьдралын эрүүл хэв маягийг зөвлөнө)
3. Эм (Шалтгааны эсрэг)
4. Засал

Хэм алдалтын гол шалтгаан хүчин зүйлс нь юу вэ ?
❎Титэм судасны өвчин
❎Зүрхний хавхлагын гажиг
❎Зүрхний дутагдал
❎Бамбай булчирхайн өвчнүүд
❎Хэм алдагдал үүсгэгч бодисууд: кофейн, тамхи, архи, кокайн

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хамгийн чухал нь
1. Хооллолт
2. Дасгал хөдөлгөөн
3. Стресс

‼Хүндрэл
Тархины цус харвалт
Зүрхний дутагдал
Зүрх зогсох зэрэг аюултай эмнэлгүүдийг үүсгэдэг байна.

Таньд дээрх шинж тэмдгүүд илрээгүй байсан ч зүрхний хэм алдах эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд Уламжлалтын нарийн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

#ИдээУндааЯвдалМөрөөрӨвчнөөсУрьдчиланСэргийлье
МНАУН-ийн дэргэдэх "Лидер клуб"
Монголын Уламжлалт Анагаах Ухааны Идээ ундаа

07/06/2024

Бид их сонин хүмүүс.
Боловсролгүй хүнийг сонгоод дараа нь эрдэм мэдлэг нэхдэг.
Мөнгө тараасан хүнийг сонгоод шударга ёс нэхдэг.
Хөдөлмөрлөж, зүтгэж үзээгүй хүнийг сонгоод сайн удирдагч байхыг хүлээдэг... Яагаад гэвэл бид эргэцүүлдэггүй. Өөрсдөө амьдралаа шийдэж буйгаа ухаардаггүй

Д.Энхбат..

26/04/2024

Хүн өөрөөсөө болж энергээ алддаг хэдэн зүйлс. Хадгалаад аваарай.
1. Шээсээ хураах. Энэ нь цусыг бохирдуулдаг тул бүх энергийг жигд агшаадаг. Азгүйтэл ирэх гол хүчин зүйл

2. Өтгөнөө хураах. Бүтээлийн хүрдний энергийг муутгаж аливаа үйлс бүтэмж муу болно.

3. Ус бага уух. Мэлмийн хүрдний энерги муудаж мартамхай, эргэлзэмтгий болно.

4. Даарах. Хүн даарахаараа дулаанаа хадгалах гэж биеэ агшаадаг. Аль хэсгээрээ даарна тэр хавийн хүрдний энерги муудна.

5. Муу үг хэлэх. Амжилтын хүрдний энерги шууд унана.

6. Унтахдаа утсаа ойр тавих. Утаснаас ялгарсан длгион оройн хүрдийг гэмтээдэг.

Үлд өвс😊 Нэрийг нь олохгүй байсын😒  энэ чинь ёстой ид шидтэй зүйл ажээ. Шим тус: Намарс, хайрст үлд, цахлайтах, хогжруут...
20/04/2024

Үлд өвс😊 Нэрийг нь олохгүй байсын😒
энэ чинь ёстой ид шидтэй зүйл ажээ.

Шим тус: Намарс, хайрст үлд, цахлайтах, хогжруут цахлай , шамбарам, үү, зөгийнд хатгуулах, түлэнхийд,угааж шавшина, жин тавина. Зүрхний дутагдал, унадаг өвчин, гэдэс гүйлгэх, бөөрний өвчин, ходоод, нарийн ба бүдүүн гэдэсний үрэвсэл, гэдсээр хатгуулах, халуурч суулгах, чихрийн шижин, элэгний үрэвсэл, хатуурал, цэвэршилт, хорт хавдар (уушги, нойр булчирхай, элэг, ходоод, бүдүүн гэдэс зэрэг), шөрмөс тасрах, яс, махны бэртэнгэнд хэрэглэнэ.
Үйлдэл: Хорт хавдарын эд эсийг хязгаарлах, дархлаа сайжруулах, үл исэлдүүлэх /флавоноиды: мирицетин/, шарх аниулах эмзүйн үндсэн үйлдэлтэй.
Арга: 2 хоолны халбагыг 300 мл буцлам халуун усанд хийж 1-2 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар 3-4 удаа ууна. Цус хэт шингэрсэн болон жирэмсэн үед эмчтэйгээ зөвлөлдөнө. Нэг удаагийн сувилгаа: 7-21 хоног. Завсарлага: 14 хоног. Зөгийн бал, саахараар амталж болно. Энэ нь эм биш.

 Анагаах шидтэй ургамлын талаар мэдээд авахад илүүдэхгүй. Таны дархалааг тэтгэх байгалийн шимт ургамлыг мэдэж аваад хоол...
26/03/2024



Анагаах шидтэй ургамлын талаар мэдээд авахад илүүдэхгүй. Таны дархалааг тэтгэх байгалийн шимт ургамлыг мэдэж аваад хоол, цай, хандалж уухдаа хэрэглээд сурвал хичнээн тустай билээ.
Монгол хүмүүс эдгээр ургамлыг идсэн малынхаа махыг иддэг.

НОЙР булчирхайн үрэвсэл хүндэрсэн үед өвдөлтийн ШОКОНД орж амь насаа алдах ч эрсдэл байдаг. ИЙМД тэр бүр мэддэггүй анзаа...
22/03/2024

НОЙР булчирхайн үрэвсэл хүндэрсэн үед өвдөлтийн ШОКОНД орж амь насаа алдах ч эрсдэл байдаг.
ИЙМД тэр бүр мэддэггүй анзаардаггүй зүйл бол хэрэглэх хүнснүүд чухал үүрэгтэй байдаг.
Зарим хүнс ээлтэй эерэг байхад ЗАРИМ хүнс сэдрээж өвчнийг улам даамжруулдаг.
Иймд ээлтэй болон ээлгүй хүнсний жагсаалтыг орууллаа.
✅ Нойр булчирхайн үрэвсэлтэй үед ээлтэй хүнснүүд:
1.Үхрийн бор мах
2.Тахиан цээж мах
3.Овьёос
4.Будаанууд
5.Бүхэл үрийн гурил
6.Брокли
7.Улаан лооль
8.Лууван
9.Хаш
10.Хулуу
11.Байцаа
12.Алим
13.Гадил
14.Лийр
15.Өндөг зэргүүд багтдаг.
❌ Нойр булчирхайн үрэвслийн үед
хориглох хүнс:
1.Банштай цай
2.Борц
3.Өрөм
4.Архи
5.Пиво
6.Вино
7.Айраг
8.Хорхог
9.Боодог
10.Толгой
11.Цувдай
12.Хүйтэн тараг
13.Хүйтэн сүү
14.Кетчул
15.Майонез
16.Тоорт
17.Шарсан мах
18.Самгёбсоль
19.Ногоон цай
20.Самар
21.Үзэм
22.Хушга
23.Халуун ногоо
24.Бэлэн гоймонгууд
25.Кемчи
26.Чацаргана
27.Адууны мах
28.Дотор махан хүнс
29.Өлөн үед лимонтой ус
30.Өлөн үед витаминтай ус
31.Халуун хоолны араас хүйтэн ус ундаа
32.Газтай бүх ундаа m
33.Оройтож өөхтэй мах идэх
34.Вафли
35.Авокадо
36.Шоколад
37.Апельсин
38.Мандарин
39.Киви
40.Аарц гм хүнснүүд үрэвсэлийг сэдрээдэг шүү…???
Та нартаа эрүүл энхийг элэг бүтэн явахын ерөөлийг өргөе☺️

Address

Sukhbaatar. D
Ulaanbaatar
0976

Telephone

+97691910796

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл энхийн түүчээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрүүл энхийн түүчээ:

Share