Boditnews

Boditnews Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Boditnews, News & Media Website, Ulaanbaatar, Sukhbaatar district, 11 khoroo, Ulaanbaatar.

Улс төрийн нөлөө бүхий этгээдийн буруутай үйл ажиллагаа, үйлдлээс болж эрх ашиг нь зөрчигдсөн төрийн албан хаагч болон хувь хүний эрхийг хамгаалж, нийгэмд шударга ёс, бодит үнэнийг мэдээллэхэд оршино.

11/09/2026

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Б.Пүрэвдагва: Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамжийн ногоон шийдэл, уурын зуухыг хийн горимд шилжүүлэх, хагас ...
11/09/2026

Б.Пүрэвдагва: Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамжийн ногоон шийдэл, уурын зуухыг хийн горимд шилжүүлэх, хагас коксон түлш, ногоон өртөө гэсэн таван арга замаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулахаар тооцоолж байна. Ойрын хоёр жилдээ энэ ажлын үр дүн гарна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цаг х...
11/09/2026

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон, түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн болон шилжилт хөдөлгөөн хийсэн хүүхдүүд хамрагдах боломжтой юм.

Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээхийг зөвлөж байна.

Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг зөвхөн зуух, түлш солих арга барилаар шийдэхгүй. Сэргээгдэх эрчим хүч, ногоон халаалтын ...
11/09/2026

Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг зөвхөн зуух, түлш солих арга барилаар шийдэхгүй. Сэргээгдэх эрчим хүч, ногоон халаалтын шийдлээр яндангийн тоог бууруулна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ирц бүрдэхгүй, гишүүдийн идэвх сул байгаа тул Төсвийн байнгын хороо нь хуралдаж чад...
11/09/2026

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ирц бүрдэхгүй, гишүүдийн идэвх сул байгаа тул Төсвийн байнгын хороо нь хуралдаж чадахгүй байна. Хуулиараа ЭЗБХ-ны дараа Төсвийн байнгын хороо нь хуралдаж 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.

“Япон улсын виз гаргаж өгнө”, “Японы сургуульд оруулж өгнө” гэсэн зараар 12 хүн залилсан хэрэг гарч. Цагдаагийн байгуулл...
11/09/2026

“Япон улсын виз гаргаж өгнө”, “Японы сургуульд оруулж өгнө” гэсэн зараар 12 хүн залилсан хэрэг гарч. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, У гэгчийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, баривчилжээ. Уг этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, өөр хүн залилсан эсэхийг нь нягталж байна.

Б.Пүрэвдагва: Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар явах боломжоор хангана. Эхний 73 км дугуйн замыг барьж байна.
11/09/2026

Б.Пүрэвдагва: Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар явах боломжоор хангана. Эхний 73 км дугуйн замыг барьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-14-нд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүр...
11/09/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-14-нд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч энэ сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно.
Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын хоёрдугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буй...
11/09/2026

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг 08 дугаар сарын 22-09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалтыг хийлээ.
Мөн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өглөө.
Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.

Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц ха...
10/09/2026

Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тус асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлсэн юм.
Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, өвчний улмаас үүссэн эдийн засгийн хохирлыг бууруулах нөхцөл бүрдэж байна.
Мөн өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Address

Ulaanbaatar, Sukhbaatar District, 11 Khoroo
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Boditnews posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share