Эрүүл мэндийн сэтгүүлчид

Эрүүл мэндийн сэтгүүлчид Эрүүл мэндийн сэдвээр бичдэг сэтгүүлчдийн мэдээллийн чөлөөт индэр

31/03/2025

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛД СЭТГҮҮЛЧДИЙН ДУУ ХООЛОЙ #1

“Өнөөдөр” сонины тоймч О.Бат-Ундрах: Салбарын үнэнийг илчилж, тулгамдсан асуудлыг сөхөн, бодит шийдлийг эрэлхийлэх нь сэтгүүлчдийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг билээ. Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын төлөө бид үзгээрээ тэмцэх хэрэгтэй.

🌍Дэлхийн эрүүл мэндийн өдөр (дөрөвдүгээр сарын 7)-ийг тохиолдуулан сэтгүүлчид салбарын асуудалд үг, үзэл бодлоо илэрхийлж байна. Та ч мөн эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрийн дуу хоолойгоо хүргэхийг хүсвэл коммент хэсэгт үлдээж, бидэнтэй нэгдээрэй.

✍🏻Эрүүл мэндийн асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж оролцсон О.Бат-Ундрах Undrakh Undra сэтгүүлчдээ баярлалаа.

30/03/2025

Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүр усаар баялаг юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.

Бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэж бүр эрт үеэс дорнын соёлд хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.

Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг. Ходоодны хурц үрэвсэл өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь саахарын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг.

Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны “хогийн шүүр” бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй. Бууцай нь нойр хулжихаас хамгаалдаг байна.

13/03/2025
06/02/2025

Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд Хавдрын эсрэг анхаарал хандуулах олон улсын өдөр тохиодог.

07/11/2024

Шивээс хийхийн тулд арьсанд бэхээр дүүргэсэн зүү хийх үед хүний биеийн дархлааны систем зохих хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд эрдэмтэд, хүний биед ямар нөлөө үзүүлдг...

26/10/2024

Шүдний анатоми бүтэц, ангилал, гадаргуугийн нэршил.
You're with good company
Шүдний анатом бүтэц:
Шүд нь хоол тэжээлийн зүйлийг бутлах жижиглэх механик үйл хийх бөгөөд хэл яриа гоо зүйн эрхтэн. Шүд нь хөдийт эрхтэн бөгөөд судас мэдрэлийн олон тооны ширхэг агуулсан байдаг үүнийг шүдний зөөлц гэдэг.
Шүдний анатом бүтэц
Шүдний цөгц гэдэг нь буйлнаас дээш байрлах буюу хүний нүдэнд
харагдах цагаан өнгөтэй, шүдний паалангаар хучигдсан хэсгийг

хэлнэ.

Сурвалж гэдэг түүшин ясанд суух буюу нүдэнд үл харагдах хэсгийг
хэлнэ.

Цөгц сурвалж 2-ын уулзвар заагийг хүзүүвч гэж нэрлэнэ
Шүдний бүтэц
Хүүхдийн сүүн шүд хүүхэд төрснөөс хойш 6 сартайгаас
2, 5 нас хүртэл хугацаанд 20 шүд шүдэлж дуусдаг.

Байнгын шүд 6 настайгаас 25 нас хүртэл 28-32 шүд шүдэлж ургадаг.
Сүүн шүдний доор байнгын шүд хэлбэржиж, эрдэсжиж байдаг.

02/08/2024

ХАВДРЫГ ЭДГЭЭДЭГ ЖИНХЭНЭ ЭМЧИЛГЭЭ ЗӨВХӨН БАЙГАЛЬД БАЙДАГ!

Өвөл уух Халгайгаа хатааж байгаа байдал.
Халгай хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээтэй ургамлын нэг юм. Үсэрхийлсэн хавдартай, дөрөвдүгээр шатанд орсон хүмүүс зөвхөн халгай уугаад эдгэрсэн тохиолдлууд дэлхийд олон байдаг.
Гагцхүү олон нийтэд үүнийг мэдээлэх нь ховор. Яагаад? Хавдартай өвчтөний эм, химийн тарианаас асар том ашиг олдог эмийн үйлдвэрүүд хавдрын сайн эмчилгээ болох байгалийн эмчилгээг нуусаар, дарсаар өдий хүрсэн бна. Үүнийг хавдрыг маш сайн эмчилж бгаа барууны эмч нар мэдээлдэг ба тэдэнтэй тэмцэж байгаа юм.

Халгайн навчийг цайны оронд хандалж уухаас гадна шүүсийг шахаж, 100% цэвэр шүүс уувал хавдарт илүү сайн. Шүүс шахагч байхгүй бол жаахан буцалсан хөргөсөн устай миксердэж иднэ. Алимтай юмуу ойн жимстэй хамт амттай бно.

Халгайг яншуйны навч юмуу селерийн навчтай хамт шүүс шахаад ногоон шүүс гаргаад уувал та хавдрын эсрэг супер жүүс ууна гэсэн үг. Хавдрын эсрэг галт бөмбөг гэсэн үг.

Шүүс шахахад шинэ халгай хэрэгтэй.
Харин Өвөл уух бол ингэж хатаана. Гүйцэд хатахаараа нь гялгар уутанд хийнэ. Хавдартай бол Навчийг хандалж өдөрт 2-3 аягыг ууна. Цайны оронд уучихна.
Өөрсдөө түүж хатаагаарай. Эсвэл хөлдөөгчид хийж хөлдөөж бно. Хавар түүвэл сайн. Одоо намар бол халгайны хажуу ишнээс гарсаныг нь авна. Хэрэв халгай Цэцэглэсэн бол тийм халгайг түүхгүй.

Хавдрыг үр дүнтэй эмчилдэг ЖИНХЭНЭ эмчилгээ зөвхөн байгальд байдаг!!! Та хавдраас үр дүнтэй салъя гэвэл, гадаанаа юу ургаж байгааг гададынхан шиг судлах ёстой, сонирхох ёстой. Мэдлэгтэй болохыг хичээх хэрэгтэй.
Хүн бол байгалийн амьтан тул Бурхан хүнийг эрүүл байх, эдгэрэх бүх зүйлийг өгсөн байдаг бна. Байгаль дэлхийгээ таньж мэдэх, холбоотой байх маш чухал.

Хавдартай гээд 4 хананы хооронд эргэлдэх бол өөрийгөө алж бгаатай адил. Та сэтгэл өндөр байж, өдөр бүр агаарт байх маш чухал. Таны эс хавдартай тэмцэхэд Хүчилтөрөгч маш хэрэгтэйг зүйл гэдгийг та ойлгоорой.

ТА АМЬСГАЛЖ Л БАЙГАА Бол ЯМАРЧ ШАТАНД БАЙСАН ХАМААГҮЙ ХАВДАР ТАНЬ ЭДГЭРЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ !!!
Эмч Болормаа.

02/08/2024

📣 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ
✅ ЭМД-ын шимтгэлээ төлж
✅ Эрт илрүүлэгтээ хамрагдаарай!

#ЭМД #Шимтгэл #ХувьХэмжээ #УСЭИҮ

Address

Ulaanbaatar
15600

Telephone

+97688008516

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийн сэтгүүлчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрүүл мэндийн сэтгүүлчид:

Share

Category

Сурталчилгаа

Хэрэв та бараа бүтээгдэхүүнээ сурталчлахыг хүсвэл бидэнд хандана уу. 99773800, 89008516