Zereg.mn

Zereg.mn Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын шинэ, содон мэдээ, мэдээллийг Зэрэг хүргэнэ.

3x3 багийнхнийг MCS Группээс 1 тэрбум төгрөгөөр шагнажээ. MCS Групп 2005 оноос эхлэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг ...
02/07/2025

3x3 багийнхнийг MCS Группээс 1 тэрбум төгрөгөөр шагнажээ.

MCS Групп 2005 оноос эхлэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг анхлан зохион байгуулж, өнгөрсөн 20 жилийн турш дэмжиж, 10 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн аж.

Өнөөдөр 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатарын талбай дээрх төмөр асар нурж 2 том хүн 1 хүүхэд гэмтжээ.
02/07/2025

Өнөөдөр 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатарын талбай дээрх төмөр асар нурж 2 том хүн 1 хүүхэд гэмтжээ.

02/07/2025

3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй тамирчид төрийн дээд цол, одон хүртсэн сэтгэгдлээ хуваалцаж байна.

02/07/2025

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ👏

Шинэхэн гавьяат тамирчдад 500 сая төгрөгийн урамшуулал олгож, насан туршид нь сар бүр сая төгрөг өгнө🇲🇳
02/07/2025

Шинэхэн гавьяат тамирчдад 500 сая төгрөгийн урамшуулал олгож, насан туршид нь сар бүр сая төгрөг өгнө🇲🇳

02/07/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсанбөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна

🔴 Өмгөөлөгч Арвинтариа : Эвлэрүүлж болдоггүй маргаан, эвлэрч болдоггүй харилцаа гэж байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийл...
01/07/2025

🔴 Өмгөөлөгч Арвинтариа : Эвлэрүүлж болдоггүй маргаан, эвлэрч болдоггүй харилцаа гэж байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл!

-Арван гурван жилийн өмнө нэг үйлчлүүлэгч маань шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацааг дуусгаад гэрлэлтээ цуцлуулахаар шүүх рүү явах замдаа нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан. Нөхөр нь өөрийгөө хутгалсан ч амьд үлдэж чадсан. Бяцхан хүү нь өнчирч үлдсэн. Нөхөр нь "Чи үхэж байж л надаас сална!" гэж заналхийлдэг байсан. Тэр зорилгоо биелүүлж, 23 жилийн хорих ял аваад шоронд явсан.
Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа шинэчилж, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх болсон.
-Гэтэл өнөөдөр ч дээрх асуудал давтагдлаа. Эхнэрээ гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасных нь төлөө ажлын байран дээр нь, олны нүдний өмнө 23 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Ард нь 3 хүүхэд ээжгүй үлдэв.

Энэ бол хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн амь нас ямар эмзэг, хамгаалалтгүй байгаагийн бодит жишээ.

Хүчирхийлэгчтэй эвлэрэхийг шаарддаг, бүрдүүлэхэд хэцүү нотлох баримт шаарддаг тогтолцоо хохирогчийн амь насыг аюулд оруулж байна. Эвлэрэх хугацаа бол байнгын хүчирхийлэл, дарамтад байгаа хүний хувьд гарц биш, ХАВХ болдог.
ХОХИРОГЧИД ЭВЛЭРЭЛ БИШ ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ.

Наад зах нь шүүх:

-Хүчирхийллийн шинжтэй гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлал хэрэглэхгүй байх; /гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж хуульд заасан. (ИХШХШ тухай хуулийн 132.4)/
-Нотлох баримтын уян хатан шаардлага тавих зохицуулалт бий болгох;
-Хохирогчийг түр хамгаалах байранд холбон зуучлах, тусдаа амьдрахыг даалгах, яаралтай арга хэмжээ авах журам гаргах;
-Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг "гэр бүлийн маргаан, хувь хүний асуудал" гэж үзэх хандлагаас ангижрах шаардлагатай байна.

ХОХИРОГЧ ТА ГАНЦААРАА БИШ. ТА ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ.

Хүчирхийллийг мэдээлэх утас: 102, 107
Эмэгтэйчүүдийн түр хамгаалах байр, өмгөөлөгчид хандана уу. Хэрэв та мөнгөгүй бол Хууль зүйн туслалцааны төвд хандаарай.
Via Ganjavkhlan Chadraabal

🔴100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ📌 Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг📌 ...
01/07/2025

🔴100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

📌 Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг
📌 Зам нээх: 7 дугаар сарын 4-ний 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

🔴 Баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100’000, 130’000, 150’00...
01/07/2025

🔴 Баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100’000, 130’000, 150’000 төгрөгийн үнэтэй байна.
Тасалбарыг маргааш буюу долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80’000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.

01/07/2025

🔴 Ажил дээрээ буюу дэлгүүрт зодуулсан эмэгтэйн дүү: Эмэгтэй хүнийг хэрцгийгээр зодсон этгээдийг Дундговь аймгийн цагдаа нар сулласан байна. Яаж байгаан бэ?

🔴 Labubu брэндийг хөгжүүлэгч Pop Mart-ийн гүйцэтгэх захирал 38 настай CEO Ван Нин нь  Forbes-ийн  жагсаалтад Хятадын топ...
01/07/2025

🔴 Labubu брэндийг хөгжүүлэгч Pop Mart-ийн гүйцэтгэх захирал 38 настай CEO Ван Нин нь Forbes-ийн жагсаалтад Хятадын топ 10 тэрбумтны нэгд жагсаж, хөрөнгийн хэмжээ нь 22.7 тэрбум америк долларт хүрчээ.

🔴 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх FIBA 3x3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн 4 тамирчинд гавьяат ...
01/07/2025

🔴 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх FIBA 3x3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн 4 тамирчинд гавьяат цол олгох зарлиг гаргажээ.
Шагналыг баяр наадмын өдрүүдээр гардуулна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zereg.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share