B+ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from B+, Publisher, Ulaanbaatar.

АНУ-ын Бланчард компанийн алдарт Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II (Situational Leadership II) сургалтыг авахыг т...
21/05/2025

АНУ-ын Бланчард компанийн алдарт Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II (Situational Leadership II) сургалтыг авахыг төлөвлөж буй ч, яг хэзээ авахаа хараахан шийдээгүй байна уу? Бидний урамшуулалд нэгдээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй мессеж үлдээх эсвэл мэйл хаягаар ([email protected]) холбогдоорой.

"Хувийн манлайлал ба нэг минутын менежер" ном маань орчуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл уг номын үндэс...
13/03/2025

"Хувийн манлайлал ба нэг минутын менежер" ном маань орчуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл уг номын үндэс болох Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал сургалт маань олон нийтэд анх удаа зарлагдлаа.

Сургалтын гол агуулга:
Аливаа ажил үүрэг, үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд чадвар чадавх (Competence), итгэл үнэмшил (Commitment) их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл бидний чадвар чадавх, итгэл үнэмшил өгөгдсөн үүрэг даалгавар бүр дээр өөр өөр байдаг байна. Энэхүү хоёр чухал үзүүлэлтийн харьцаанаас үүдэн таны хөжлийн үе шат (тухайн үүрэг даалгавар дээр) өөр өөр ба үе шат бүрд өөр удирдлагын арга барил шаарддаг. Уг сургалтын дараагаар бид уг шаардлагатай удирдлагын арга барилыг удирдлагаасаа хүсч, авч чаддаг болох болно.

Сургалтын гол хүлээгдэх үр дүн:
Өөрт хэрэгцээт удирдлагын арга барил хүлээн авсан та ажилдаа, үүрэг даалгавартаа сэтгэл хангалуун ажиллаж, эерэг үр дүн, өндөр амжилт гаргана.

Сургалтын төлбөр: 250'000₮

Бүргүүлэх холбоос: https://forms.office.com/r/nRs3yg9xVx

Дэлхийн шилдэг манлайллын загвар Situational Leadership II (Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II) хөтөлбөр сургалтуу...
10/03/2025

Дэлхийн шилдэг манлайллын загвар Situational Leadership II (Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II) хөтөлбөр сургалтуудын тов гарлаа.

Сургалтаар удирдах ажилтан та өөрийн ажилтантайгаа хэрхэн НЭЭЛТТЭЙ харилцааг бий болгож, ҮР ДҮНтэй хамтран ажиллах; өгсөн үүрэг даалгавар, зорьсон зорилт, хагжүүлэх ур чадварын хүрээнд өнөөгийн хөгжлийн үе шатыг тодорхойлж, түүнд тохирох ЗӨВ удирдлагын арга барилуудыг тохируулан ашиглаж ХАМТДАА үр дүндээ хүрэх; Ажилтнаа хөгжүүлж, цаашдын шинэ сорилтууддаа илүү их цаг гаргахад суралцана.

Улаанбаатар хот - 1 өдөр (8цаг) - ₮650К
Эрдэнэт хот - 1 өдөр (8 цаг) - ₮550К
Дархан хот - 1 өдөр (8цаг) - ₮550К

Бүртгэлийн холбоос: https://forms.office.com/r/biKMiHpPL4

#Манлайлал

Дэлхийн шилдэг манлайллын загвар Situational Self Leadership (Нөхцөл байдалд тулгуурласан хувийн манлайлал) хөтөлбөр сур...
10/03/2025

Дэлхийн шилдэг манлайллын загвар Situational Self Leadership (Нөхцөл байдалд тулгуурласан хувийн манлайлал) хөтөлбөр сургалтуудын тов гарлаа.

Сургалтаар та өөрийн удирдлагатай хэрхэн НЭЭЛТТЭЙ харилцааг бий болгож, ҮР ДҮНтэй хамтран ажиллах; өгсөн үүрэг даалгавар, зорьсон зорилт, хагжүүлэх ур чадварын хүрээнд өөрийн хөгжлийн үе шатыг тодорхойлж, түүнд тохирох ЗӨВ удирдлагын арга барилыг удирдлагаасаа хүсч, ХАМТДАА үр дүндээ хүрэх; Өөрийгөө хөгжүүлж, цаашдын шинэ сорилтууддаа илүү их амжилт гаргахад суралцана.

Эрдэнэт хот - 4 цаг | Төлбөр ₮250’000
Дархан хот - 4 цаг | Төлбөр ₮250’000
Улаанбаатар хот - 4цаг | Төлбөр ₮250’000

Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/nRs3yg9xVx

#Манлайлал

Байгууллага, хувь хүмүүс манлайллын сургалтын талаар асуудаг. Бид та бүхний хэрэгцээнд тааруулж хөтөлбөр, сургалтуудыг б...
12/02/2025

Байгууллага, хувь хүмүүс манлайллын сургалтын талаар асуудаг. Бид та бүхний хэрэгцээнд тааруулж хөтөлбөр, сургалтуудыг боловсруулахын сацуу АНУ-ын Бланчардын олноо түгсэн, алдартай Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал загварын хөтөлбөрүүдийг хүргэдэг.

Бид 3-р сард дараах 2 хөтөлбөрийг 4 цаг / 8 цаг / 14 цагийн сонголттойгоор байгууллага болон олон нийтэд зарлах гэж байна. Та мөн байгууллагадаа тусгайлан захиалан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаягаар эсвэл бидний цахим хуудсаар хандан авч болно.

"Нэг Минутын Менежер ба Бич" ном Мbook апп аудио болон цахим хувилбараар байршлаа.  Хэвлэмэл хэлбэрээр Интерном, Азхур н...
05/12/2024

"Нэг Минутын Менежер ба Бич" ном Мbook апп аудио болон цахим хувилбараар байршлаа.

Хэвлэмэл хэлбэрээр Интерном, Азхур номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Цахим номын холбоос: https://www.m-book.mn/neg-minutiin-meneger-ba-bich?segmentId=undefined&segmentName=undefined&abTestGroup=undefined&bookId=8570651&bookTitle=%D0%9D%D1%8D%D0%B3%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D1%8B%D0%BD%20%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B6%D0%B5%D1%80%20%D0%B1%D0%B0%20%D0%B1%D0%B8%D1%87

Анги дүүргэлт ерөнхийдөө дүүрлээ. Сул цөөн суудал үлдсэн. Амжиж бүртгүүлэх бол маргааш 12:00-с өмнө бүртгүүлнэ үү. Бүртг...
07/10/2024

Анги дүүргэлт ерөнхийдөө дүүрлээ. Сул цөөн суудал үлдсэн. Амжиж бүртгүүлэх бол маргааш 12:00-с өмнө бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэхдээ QR код эсвэл доорх холбоосоор бүртгүүлж болно:
https://forms.office.com/r/win5merubF

Үргэлжлэх хугацаа: 2 өдөр / 09:30 - 17:30
Төлбөр: 750'000 төг

05/10/2024
Бидний мэдэх дэлхийн шилдэг, топ компаниуд бүгд уг загварыг нэвтрүүлж, өдөр тутамдаа ашигладаг. Уг загварын давуу тал нь...
02/10/2024

Бидний мэдэх дэлхийн шилдэг, топ компаниуд бүгд уг загварыг нэвтрүүлж, өдөр тутамдаа ашигладаг. Уг загварын давуу тал нь ямар нэг соёл, шашин, байгууллагын том жижиг байдал, байгууллагын хөгжлийн ялгааг үл хамааран хэрэгжих чадвартай байдал юм. Тиймээс ч Fortune 500-ийн дийлэнх компани уг загварыг нэвтрүүлэн ашигладаг.

"Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II" сургалтын онцлог давуу тал бол удирдах ажилтны удирдлагын арга барилуудыг оро...
25/09/2024

"Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II" сургалтын онцлог давуу тал бол удирдах ажилтны удирдлагын арга барилуудыг оролцогчдод эзэмшүүлэх юм. Удирдлагын арга барил нь ажилтан бүрд тохирч байж удирдлага, ажилтан хоёр хамтдаа үр дүнд хүрдэг.

Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү:
https://forms.office.com/r/win5merubF

“Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II” хөтөлбөр анх удаа олон нийтэд (public workshop) зарлагдаж байна. Уг сургалт н...
23/09/2024

“Нөхцөл байдалд тулгуурласан манлайлал II” хөтөлбөр анх удаа олон нийтэд (public workshop) зарлагдаж байна. Уг сургалт нь дэлхийн шилдэг манлайллын загвар бөгөөд удирдах ажилтан танд ажилтантайгаа үр дүнтэй хамтран ажиллах үндсэн 3 ур чадварыг 8 модулийн хүрээнд эзэмшүүлэх болно. Сургалт 2 өдөр үргэлжлэн орно.

Хөтөлбөрийн онцлог давуу тал нь зөвхөн манлайлал (хүнээ удирдах) талаар бус удирдлагын харилцаа, шийдвэр гаргалт, хамтын ажиллагааны талаар яригддаг. Мөн дасгал кэйс, видео бичлэг, хэлэлцүүлэг, дүрд тоглон сурсан мэдлэгээ баталгаажуулах боломжоор баялаг.

Сургалтын өмнө манлайллын асуулга хийгдэж, таны манлайлал, удирдлагын арга барилын талаарх дүгнэлтийг хамтдаа гаргана.

Хэнд зориулсан хөтөлбөр вэ: Хүн удирддаг бүхий л түвшний удирдах ажилтнууд.

Сургалтын төлбөр: 750’000 төг/хүн
Төлбөрт үдийн цай ороогүй. Мөн төлбөр төлөгдсөн тохиолдолд суудал баталгаажна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл суудал захиалга хийх бол QR кодоор эсвэл доорх холбоосоор орно уу: https://forms.office.com/r/win5merubF

#манлайллынсургалт #манлайлал #сургалт #биплас

Бидний эрхлэн гаргадаг бизнес, менежмент болон манлайллын номууд хэвлэмэл хэлбэрээр тун удахгүй таны гарт хүрэх гэж байн...
15/09/2024

Бидний эрхлэн гаргадаг бизнес, менежмент болон манлайллын номууд хэвлэмэл хэлбэрээр тун удахгүй таны гарт хүрэх гэж байна. 🥳 Ихэнх номууд маань цахим болон аудио хэлбэрээр Mbook дээр өмнө байршсан байсан бол одоо хэвлэмэл хувилбарыг авах боломжтой боллоо. Энэ оны 10-р сард бүх томоохон номын дэлгүүрээр худалдаалагдаж эхэлнэ.

Мөн та эдгээр номыг урьдчилсан захиалга хийж, хэвлэлтээс гармагц нь хүргүүлэн авах боломжтой. Урьдчилсан захиалга хийх бол доорх холбоосоор орж мэдээллээ үлдээнэ үү:
https://forms.gle/XGK655bAy4Be9V5y8

Танилцуулга:
1. Стратегич - Синтия Монтгомери
Та байгууллагаа урт хугацаанд үр дүнтэй, үр ашигтайгаар удирдахыг хүсч байвал энэ ном танд яг тохирно. Зөвхөн Харвардын Их Сургуулийн Бизнесийн Сургуульд Бизнесийн Эзэд, Гүйцэтгэх Удирдлагуудад зориулсан хөтөлбөрт яригддаг байгууллагын стратегийн хичээлд энэхүү номоор дамжуулан хамрагдаж болно.

2. Нэг минутын менежер ба бич - Кен Бланчард
Энэхүү ном нь танд ажлын байран дээрээ өөрийн цагийг хэрхэн зөв удирдаж, чухал биш зүйлс цагаа зарцуулахгүй байх талаар үнэтэй мэдлэгийг өгөх болно.

3. Нэг минутын менежер өндөр бүтээмжтэй баг бүрдүүлсэн нь - Кен Бланчард
Хэрэв та баг удирддаг бол энэ танд зориулсан ном. Номоор дамжуулан зохиогч баг хэрхэн хөгждөг, багийг үр дүнтэй бөгөөд өндөр бүтээмжтэй баг болгоход удирдах ажилтан бид юун дээр анхаарах талаар өгүүлнэ.

4. Манлайлал ба нэг минутын менежер - Кен Бланчард
Та хүн удирддаг л бол энэ таны ширээний ном. Менежментийн шилдэг онол дээр суурилан зохиогдсон энэ ном танд ажилтнуудаа үр дүнтэй удирдаж, хамтдаа өсч хөгжиж, зорьсон үр дүндээ хүрэхэд тань тусална.

5. Хувийн манлайлал ба нэг минутын менежер - Кен Бланчард
Танд удирдлагатайгаа ажиллахад хүндрэл тулгардаг, эсвэл өөрийгөө ойлгуулж чаддаггүй бол танд энэ номыг санал болгое. Менежментийн шилдэг онол дээр суурилан удирдлага та хоёрын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад, хамгийн гол нь өөрийгөө олоход туслах энэ ном таныг өөртөө итгэлтэй, шилдэг ажилтан болоход тусална.

Мөн номын зарим бүлгийг сонсох боломжийг танд өгч байгаа бөгөөд холбоосыг (зурган дээр дарж холбоосыг харна уу) оруулсан байгаа. Та сонсож үзээд худалдан авах шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна.

Be positive! 😉

Address

Ulaanbaatar

Telephone

+97677110604

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when B+ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to B+:

Share

Category