10/12/2023
Кибер аюул заналуудыг таних талаар товч зөвлөгөө
Онлайн орчинд өөрийн кибер аюулгүй байдлаа хангах нь таны хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг та мартаагүй биз?!
⚠️ Сэжигтэй холбоос, цахим шуудангийн хавсралт дээр дарахгүй байж, тэдгээрт үргэлж болгоомжтой хандаарай.
⚠️ Үнэн гэж итгэхэд бэрх, дэндүү сайхан санагдах саналуудад эргэлзээтэй хандаарай.
⚠️ Кибер гэмт хэрэгтнүүд үг үсгийн алдаа гаргах нь элбэг байдаг тул мессеж, чат, имэйл хүлээн авсны дараа хариу үйлдэл хийхээсээ өмнө тэдгээрт агуулагдаж буй мэдээлэлд үг үсгийн алдаа байгаа эсэхийг шалгаарай.
⚠️ Хэн нэгэн танаас онлайнаар хувийн мэдээлэл эсвэл мөнгө асуувал үргэлж үл итгэгчийн байр сууринаас хандаж, хариу өгөхөөсөө өмнө хэн болохыг нь шалгаж, баталгаажуулаарай.
⚠️ Хууль ёсны байгууллага нь таныг хүсээгүй байхад таны нууц мэдээллийг имэйлээр эсвэл мессежээр явуулахыг шаардаггүй, авдаггүй болохыг санаарай.
Мөн түүнчлэн кибер аюулгүй байдлаа хангахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлж хэвшвэл зохих энгийн зөвлөгөөг хүргэе:
👍 Вирусийн эсрэг программ хангамж ашиглаж, түүнийгээ хамгийн сүүлчийн шинэчлэлээр нь тогтмол шинэчилж байгаарай.
👍 Программ хангамжийг баталгаат хаягаас нь татаж байгаарай.
👍 Чухал өгөгдөл, мэдээллээ байнга нөөцөлж байгаарай.
👍 Нэвтрэх эрх бүрдээ ялгаатай давтагдашгүй, хүчирхэг нууц үг ашиглаж заншихаас гадна хоёр алхамт баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлээрэй.
👍 Нэвтрэх мэдээлэл, нууц үгээ бусадтай хуваалцахаас зайлсхийж, нууц үгээ тодорхой давтамжтайгаар шинэчилж хэвшээрэй.
👍 Шинээр гарч ирж буй аюул заналаас нэг алхмын өмнө байж, өөрийгөө болон өрөөлийг хамгаалахын тулд кибер аюулгүй байдлын талаар мэдээлэлтэй байхыг үргэлж зориорой.
👍 Эцэст нь хэлэхэд, хэрвээ та халдлагад өртсөн гэдгээ мэдвэл эсвэл ямар нэгэн хэвийн бус, сэжигтэй төлөв байдал ажилдагдвал Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд мэдээлээрэй!