UBS TV

Call Directions Website Contact the business

UBS TV UBS телевизийн албан ёсны хуудас

UBS телевиз нь 1992.09.15-нд Монгол оронд хоёр дахь бие даасан телевиз болон байгуулагдаж үзэгчдэд суваг солих боломжийг нээсэн, 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа их хотын телевиз юм.

19/10/2026

Монгол, Оросын ард түмний хагас зуун жилийн нөхөрлөл, соёл, боловсролын хамтын ажиллагааны түүхийг түүчээлсэн “Русский Дом”-ын 50 жилийн ой тохиолоо. Өнгөрсөн хугацаанд тус төв хоёр орны ард иргэдийг соёл, урлаг, боловсролоор холбож, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Ойн хүрээнд түүхэн замнал, дурсамжийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зохион байгуулсан юм

19/10/2026

Монголын телевизийн түүхийг кино хальсны дүрсээр мөнхөлж, соёлын үнэт өвийг хадгалан үлдээсэн “Телекино” үйлдвэрийн 55 жилийн ой тохиож байна. Цаг хугацаа улиран одовч тухайн үеийн амьдрал, түүхэн үйл явдал, хүний хөдөлмөр, сэтгэл хөдлөлийг дүрсээр хадгалан үлдээдэг нэгэн үнэт өв бол дэлгэцийн бүтээл билээ. Монголын телевизийн хөгжилд өөрийн гэсэн тод мөрөө үлдээж, Монголынхоо түүхийг хальснаа буулгаж ирсэн “Телекино” үйлдвэрийн 55 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлийн өвийг эргэн дурсаж, түүхийг нь баримтжуулан үлдээх зорилготой номын нээлт, баримтат киногоор батлан үзүүллээ

19/10/2026

Анагаах ухааны хөгжил, дэвшил нь өвчнийг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулахын зэрэгцээ иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэдэг билээ. Урологи, андрологийн эмч нарын тавдугаар чуулганыг энэ жил Цэргийн төв эмнэлэг зохион байгуулж, салбарын өнөөгийн хөгжил, оношилгоо, эмчилгээний шинэ арга, цаашдын зорилтын талаар салбарынхан санал солилцлоо. Чуулган нь Монгол Улсад төрөлжсөн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эмч нарын мэдлэг, туршлагыг нэгтгэхэд чиглэсэн юм

19/10/2026

Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй, энэ сард импортлохоор төлөвлөсөн 78 мянган тонн бензиний 38 мянган тонн нь нийлүүлэгджээ. Үүнтэй зэрэгцэн шатахууны олголт, үнийн өөрчлөлтөд хяналт тавьж, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэхээр ажиллаж байна. Мөн шатахууны чанарын шинжилгээний дүнг олон нийтэд нээлттэй болгож, зарим шатахуун түгээх станцыг 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. www.benzin.mn сайтаар нэвтэрч аль аль шатахуун түгээх станц нээлттэй, хаалттай, ямар дараалалтай байгаа талаар мэдээлэл авч болно

19/10/2026

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэхээр боллоо. Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн, 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2026 оны тавдугаар сард УИХ баталснаар санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалт нь эрчимжжээ. Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна. Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна

ФРАНЦ УЛСАД ОРШИН СУУГАА БОЛОН ТУС УЛСАД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД:Бүгд Найрамдах Франц Улсад 2026 он...
19/10/2026

ФРАНЦ УЛСАД ОРШИН СУУГАА БОЛОН ТУС УЛСАД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Бүгд Найрамдах Франц Улсад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амьжиргааны өртгийн өсөлт, нийгэм, эдийн засгийн асуудлыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал, цуглаан болж, Парис, Марсель, Лион, Бордо, Лимож зэрэг хотод нийтийн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэрэг гарсан байна.

Франц Улсын Дотоод хэргийн байгууллагын мэдээлснээр жагсаалын үеэр 2,000 гаруй хүнийг баривчилж, нийтийн хэв журам сахиулах ажиллагаанд оролцсон 600 гаруй алба хаагч гэмтжээ. Тус улсын эрх баригчид цаашид нөхцөл байдлыг тогтворжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн байна.
Иймд Франц Улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Үүнд:
- Жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй газар болон ойр орчмоос хол байх, олон хүн цугларсан, нөхцөл байдал хурцдаж болзошгүй бүсэд зорчихоос зайлсхийх;
- Цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлэх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх;
- Галдан шатаалт, мөргөлдөөн, дээрэм тонуул гарсан бүсэд ойртохгүй байх, шаардлагагүй тохиолдолд хотын төв болон жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх;
- Нийтийн тээвэр, авто замын хөдөлгөөний өөрчлөлтөд анхаарах, зорчих маршрутаа урьдчилан шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх;
- Хувийн бичиг баримт, мөнгө, гар утас болон бусад эд зүйлсээ сайтар хамгаалах, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ тогтмол холбоотой байх.

Иргэд Та бүхэн аливаа эрсдэлтэй нөхцөл байдалд өртсөн тохиолдолд аюулгүй газарт нэн даруй шилжиж, Франц Улсын цагдаа болон холбогдох шуурхай тусламжийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Монгол Улсын иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ
Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Хаяг: Ambassade de Mongolie, 5, Avenue Robert Schuman, 92100 Boulogne-Billancourt
Утас: 33 (1) 46052812, 33 (1) 4605 23 18 (Консул)
Шуурхай утас: +33 626082898
Цахим шуудан: [email protected]

Гадаад харилцааны яам

19/10/2026


Ханбат Үндэсний Их Сургуулийн 100% тэтгэлэгт оюутан Н.Оргилдболдтой ярилцлага өрнүүллээ.
Youtube-с үзэх линк: https://youtu.be/IkHxL0sWPNs

Ерөнхий ивээн тэтгэгч: Гэгээнтэн Корпораци Гэгээн Өргөө Хотхон

19/10/2026


ХУУЛИЙН БУЛАН: Сошиалд хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглаж болох уу?
Youtube-с үзэх линк: https://youtu.be/MERwr3npGcI

FB page: Өмгөөллийн "U&B" адвокатс хуулийн фирм

Ерөнхий ивээн тэтгэгч: Гэгээнтэн Корпораци Гэгээн Өргөө Хотхон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг угтан Монгол Улсын Төрийн далбааг Берлин хотын төвд Монголын далбааг мандуу...
19/10/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг угтан Монгол Улсын Төрийн далбааг Берлин хотын төвд Монголын далбааг мандуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19–22-нд тус улсад төрийн айлчлал хийнэ

Монгол, Германы харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийж байгаа төрийн айлчлал гэдгээрээ онцлог болж байна

19/10/2026


UB NEWS: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуугийн улирлын бэлэн байдлыг хангах үүрэг өглөө.

Address

99067995, 99092566, Khasbaatar Street 47, 11 Khoroo, 4th Microdistrict, Bayangol District
Ulaanbaatar
16061

Alerts

Be the first to know and let us send you an email when UBS TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to UBS TV:

Shortcuts

Share

Category