Logic media

Logic media Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Logic media, News & Media Website, Ulaanbaatar.

27/11/2025

Дотоодын цэргийн 05 дугаар анги

Сэрэмжлүүлэг!!!  #Мьянмар улсад загвар өмсөгчөөр ажиллах зараар очсон Чита хотын Дашмаа Очирнимаева  #боолчлогдож бгаад ...
19/10/2025

Сэрэмжлүүлэг!!! #Мьянмар улсад загвар өмсөгчөөр ажиллах зараар очсон Чита хотын Дашмаа Очирнимаева #боолчлогдож бгаад суллагдаж ирсэн тухай ОХУ-ын #ХМХ шуугижбн.

Тэр бүү хэл эсэргүүцэн тэмцсэн Белоруссын дуучин Вера Кравцовад задлан хийж эрхтэнүүдийг нь зарсан блолтой гэж RT мэдээлэв.

Анхааруулга!!! "Гадаадад ажиллах аливаа саналд маш болгоомжтой, хянуур хандаж бай! Мессенжерт үл таних хүмүүстэй хэзээ ч бүү харьц! Ямар зорилгоор хаашаа, хэзээ, хэр хугацаагаар явахаа ар гэрийнхэндээ үнэнээр хэл. Тэдэнтэйгээ тогтмол холбоотой бай" гэж #Оросын дипломатч, орчуулагч... нар уриалжээ.

“Англи ба Камбожийн иргэн Жэн Жи гэгч нь "Prince Group" компани байгуулж өөрийн хууль бус сүлжээнд асар олон гадаадынхныг хүчээр ажиллуулж дэлхий даяар "мөнгө саадаг" хэрэгт буруутгагдаж бн.... Мьянмар улс цэргийн диктатуртай учир баримт нотолгоо цуглуулах амаргүй..” хэмээн #АНУ-ын ХМХ мэдээлэв.

АНУ-ын Хууль зүйн яамын мэдэгдсэнээр мафийн толгойлогч Жэн Жи нь хууль бус хөдөлмөрийн лагерийн "ажилтнууд"-аа үхэхийн наагуур зодож нүдэхийг доод тушаалтнуудад тушаахын зэрэгцээ өөрөө биечлэн хүчирхийлэл үйлддэг юмбн...

Толгойлогч Жэн Жи блон бусад гэмт хэрэгтэн ийм аргаар олсон хууль бус мөнгөөрөө тансаг харш, хөлөг онгоц, Пикассогийн уран зураг гм урлагийн бүтээл, хувийн нисдэг онгоц зэргийг худалдаж авсныг Америкиын мөрдөн байцаагчид баримтаар нотолжээ.

АНУ-ын Хууль зүйн яам 2025.10.15-нд мэдэгдэл хийхдээ “Түүхэнд бгаагүй маш их хэмжээний криптовалют буюу 127'271 биткоиныг улсад хураан авах шийдвэрийг мнай яам гаргалаа. $15 тэрбум орчим үнэлгээтэй. Энэ мөнгө бол хууль бус сүлжээ-"call center" бгуулж өргөн цар хүрээтэй луйврын ажиллагаа явуулдаг мафитай холбоотой... " гэжээ.

Нэмж өгүүлэхэд, Дашмаа анх Таиландад $5000-н цалинтай загвар өмсөгчөөр ажиллахаар тохирсон (мессенжерээр) юм бн. Гтэл тэнд очсоны драа түүнийг нууцаар Мьянмар луу илгээж "call center"-т боол болгосон... Хрин ОХУ-ын дипломатч нар, мөн Мьянмарын төр засгийнхан хөөцөлдөж гүйсний ачаар Дашмаагийн бгаа газрыг тогтоож аварч чаджээ.

Хүүхнүүд бидний дуртай нэгэн гангараанд цэг тавигдах нь уу дээ?                                                         ...
06/09/2025

Хүүхнүүд бидний дуртай нэгэн гангараанд цэг тавигдах нь уу дээ?
Монголд үйлчилгээний байгууллагад ороод та нэг зүйлийг анзаардаг байх тэ? Банк, эмнэлэг, гоо сайхан зэрэг байгууллагын нүүр царай болсон бүсгүйчүүдийн маань дийлэнх нь их гоё хумстай байдаг даа. Энгийн будалт, гелэн гээд хоёр төрөл байгаагаас тогтоц сайтайг бид илүү сонгодог доо. Гэтэл Европын холбоо энэхүү гел лакны UV LED гэрэл дор хурдан хатах, гялалзсан өнгө өгөхөд ашиглагддаг бодисыг энэ оны 9-р сарын 1-нээс эхлээд хориглочихлоо.

Триметилбензоил дифенилфосфины оксид (англиар trimethylbenzoyl diphenylphosphine oxide, товчоор TPO)-гэдэг орцыг Европт бүх гоо сайхны бүтээгдэхүүнээс хориглосоон гэсэн үг. Яагаад ингэж хорих болсон бэ гэвэл TPO нь генийн өөрчлөлт, нөхөн үржихүйн системд сөрөг нөлөө, бас хавдрын эрсдэл өсгөх магадлалтай ангилалд орсонтой холбоотой.

Мэдээж Монгол улсад Европын Холбооны энэ хориг шууд үйлчлэхгүй ч гэлээ хумс гоо сайхандаа өндөр ач холбогдол өгдөг бүсгүйчүүд минь энэ талаар мэдчихэд илүүдэхгүй , тийм үү? Үр хүүхдүүддээ ч, залуу охид дүү нартаа ч бас хэлж өгнө шүү дээ. Очдог хумсны салоны хүнээсээ "TPO-гүй гел лак байна уу, Европт хорьжээ" гээд гоё ярилцахгүй юу. Манайд хууль дүрэм гартал ч мөдгүй биз. Хумсны салон эрхэлдэг бизнесүүд ч гэсэн эрүүл мэндэд хор нөлөө бага сонголтуудыг эртнээс эрэлхийлж байвал зүгээр юм уу гэж бодогдлоо. Зарим сэтгэлтэй, хүний эрүүл мэнд боддог салонууд нь аль хэдүйн TPO гүй хумсны будаг хэрэглэж байгаа байх оо.

Үргэлж гоё хумстай явдаг найз руугаа, хумсны салонтай хамаатан руугаа энэ мэдээллийг илгээгээрэй. Дэлгэрэнгүйн холбоосыг орууллаа. https://www.hpra.ie/news-events/news/article/tpo-added-to-european-union-list-of-prohibited-ingredients

2025 оны 9 сарын 5
"Сахар" номын зохиогч Л. Энхзул

TPO has been added to the EU list of ingredients prohibited in cosmetics. From 1 September 2025, it can no longer be sold or made available on the market in the EU. TPO is used in some UV gel and hybrid nail polishes.

Анх Солонгос улсад ирэхээсээ өмнө их л гоё орон гэж боддог байлаа. Дунд нь ороод удаан амьдраад ирэхээр олон зүйлийг уха...
14/08/2025

Анх Солонгос улсад ирэхээсээ өмнө их л гоё орон гэж боддог байлаа. Дунд нь ороод удаан амьдраад ирэхээр олон зүйлийг ухаарч эргэцүүлдэг юм байна. Харахад сайхан хөгжилтэй улс шиг авч хүмүүсийнх нь байдал, амьдрах итгэл үнэмшил нь өрөвдмөөр. Муулсандаа биш шүү. Зүгээр л зарим зүйлс мэргэжлийг нь эзэмшсэн хүний нүдээр харагдаад өөрийн эрхгүй харьцуулаад байдаг юм.
Энд:
Чанга дуутай
Чөтгөр шиг ааштай
Яхир үгтэй
Ямаан омогтой
Үйлдвэрчин ангийн бүхэл бүтэн үе ноёрхоно. Ажиллахаас өөр хөгжил мэддэггүй байх даа гэж бодогдмоор ажлын төлөө төрсөн хүмүүс үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл зүтгэнэ. Хачирхалтай нь тэд орой болохоор байшингийн нүх сүв болгонд байх хоолны газар, караокенууддаа хөгшин залуугүй шавалдаж, зайгүй идэж, завсаргүй ууна. Дуулна бүжиглэнэ. Даамжраад буудал руугаа гэлдэрцгээнэ. Ердийн үзэгдэл. Маргааш нь дахиад л нэг хэвийн ажлын өдөр, нэг хэвийн үйлдвэржсэн хоол. Цаг нартай уралдсаар.
Эр эм, хөгшин залуу ялгаагүй энгийн, адилхан өнгө зүс бүхий урд зүгт үйлдвэрлэсэн хятад, вьетнам хувцас өмсцгөөнө. Брэнд хөөж намираад байгаа ч юм алга. Хамбуг хэмээх үндэсний хувцсаа ёс болгож хурим болон үхэгсдээ үдэх өдрөө өмссөн харагдана. Ёс заншил гээд онцгойлоод байх юм бараг байхгүй, сэтгэхүйн зөрүү ч нэг их анзаарагдахгүй. Нэг тиймэрхүү болхидуу. Уйтгартай...
Мөнхийн чийгтэй байшингууд, ямар ч үнэргүй ургамал, хоорондоо нэг их ялгараад байхааргүй барилга байгууламжууд хот, аймаг, тосгон суурин бүрт хөвөрнө.
Манайхаас илүү нь хурдны зам, хурдны галт тэрэг, агаарын тээвэр, шуудан үйлчилгээ болон үйлдвэржилтээ бодлогын түвшинд бэхжүүлж, ажилгүйчүүдийн эгнээг халж чадсандаа хөгжсөн улс шиг харагдана.
Гэвч иргэдийн дийлэнх нь боловсролын түвшин дунджаас доогуур.
Ажил хийхгүй л бол амьдрал дуусна гэдэг сэтгэхүйтэй хөдөлмөрийн нийгмийн давхарга бүхэл бүтэн үеийг эзэгнэж байгаа учраас зүгээр суудаг хүн нэгээхэн ч үгүй. Ажиллаад л ажиллаад л. Нуруу нь бөгтийж, хуруу нь мойнийж хатингарштал ажилласан цалингаа юунд үрэхээ мэдэхгүй, үрчихвэл үхнэ гээд идэж ч чадахгүй хураачихсан, өмнөх хүнд бэрх цаг үеийнх нь сэтгэлийн шарх эдгээгүй хөгшид ч байна.

Гэтэл эх орондоо ирээд л захын таксинд суугаад амьдралд буцална.
Амьд байгаагаа мэдэрнэ.
Монгол улсад минь дэлхийд байхгүй ЭРХ ЧӨЛӨӨ, амттай хүнс, үзэсгэлэнт байгаль, сайхан хүн ард байдаг.
Дэндүү цайлган, цагаахан хүмүүс энд амьдарна. Гадны хүмүүс хараад гайхдаг. Өөрсдийгөө үргэлж илүү гэж боддог Солонгос, Европын хүмүүс захын малчин мотоциклийн мотороо засаж унаад, сүргээр нь адуугаа туугаад ирэхэд л шоконд ордог. Учир нь дэлхийн тансаг хэрэглээний зүйлс нь Монголд энгийнээс энгийн хэрэглээ. Европт нэг цаг морь унахад ойролцоогоор 100$, Солонгост 120.0-250.0 вон. Харин миний эх оронд үнэгүй!
Үүгээр зогсохгүй хонь, адуу, үхрийн цэвэр махыг өдөр бүр иддэг гэхээр ам нь сунаад эрүү нь мултардаг юм...😃😃

Хаана ч явсан, хэдий хэр орлого олсон ч
төрөлх нутгийн үнэр, эх хэлний өнгө,
тэнгэрийн хаяанд хөвөх үүлс, хүнд үнэтэй биш ч, өөрт эрхэм үнэ цэнэтэй амьдрал хэзээ ч юугаар ч орлуулшгүй байдаг ажээ.

Эргээд харахад...
Би их азтай хүн юм байна.
Монгол хүн болж төрсөндөө..❤️❤️❤️
Эх орон шиг минь сайхан хаана байхав дээ. Copy

Ким Ун Ён (1962 онд төрсөн) бол Гиннесийн номд хамгийн өндөр IQ-тай гэж бүртгэгдсэн хүн юм. Стивен Хокингийн IQ 160 байс...
04/08/2025

Ким Ун Ён (1962 онд төрсөн) бол Гиннесийн номд хамгийн өндөр IQ-тай гэж бүртгэгдсэн хүн юм. Стивен Хокингийн IQ 160 байсан бол Ким Ун Ёных 210 ажээ.

Ким 6 сартайдаа анх хэлд орж, 3 наснаасаа чөлөөтэй уншдаг болж, мөн япон, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг байж. Дөрөвхөн настайдаа тэрээр интеграл, дифференциалтай тэгшитгэл бодож, шүлэг бичихийн зэрэгцээ сайхан зурдаг байж.

1970 онд 8 настай байхдаа NASA-гийн урилгаар Колорадогийн их сургуульд элсэн орж, бакалаврын зэрэг хамгаалсан бна. 1974 онд тэрээр NASA-д судалгааны ажлаа эхлүүлэн 1978 он хүртэл явуулж байснаа… гэнэт Өмнөд Солонгос руугаа буцаж, тэндээ нэгэн их сургуульд ажилд орсон бна.

Сэтгүүлчдийн “Яагаад?” гэх асуултад Ким хүн төрөлхтний хамгийн агуу нээлтүүдтэй дүйцэхүйц гайхалтай хариулт өгсөн байна:

- Та оюуны маш өндөр чадамжтай, математикийн сод ухаантан, хэд хэдэн гадаад хэлийг төгс эзэмшсэн байж болох ч өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг ойлгодоггүй бол энэ нь хувь хүний тань хөгжлийг хазаарлаж болзошгүй юм. Оюун ухаан, сэтгэл хөдлөл хоорондоо нягт холбоотой. Аль алийг нь ижил хөгжүүлэхэд сэтгэл хөдлөлөө ойлгож, захирч чаддаг байх хэрэгтэй. Бусад нь хамаагүй!

Би ихэнх хүмүүсийн хүсэн тэмүүлдэг тэр газар байж үзлээ… ТЭНД ЮУ Ч БАЙХГҮЙ! ХОВ ХООСОН! Тиймээс л би энгийн амьдрал руу буцаж ирсэн…

Нетээс орч: Uka Ulziibat
2025-08-02

💥АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН АЯНГА М...
03/08/2025

💥АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН АЯНГА МЭТ ҮГС.
Нэг дүгээр хэсэг.

CNN, BBC, France 24,
Би та нарын нэвтрүүлгүүдийг үздэг..
Би та нарын худал хуурмаг бүхнийг бичиж авдаг.
Би та нарын гажуудуулсан бүхнийг архивлаж авдаг.
Миний нэрийг Ибрахим Траоре, өнөөдөр би та нарын багийг хуулах болно!.
Тийм ээ, та нар зөв сонслоо!
Намайг та нар “цэргийн хунтын удирдагч залуу ” гэдэг.
“Аюултай радикал” гэж тодорхойлдог.
“Барууны эсрэг дарангуйлагч” гэж сурталчилдаг.
Гэвч би одоо та нарт үнэнийг хэлэх байна.
Энэ удаа та нар микрофоноо унтрааж чадахгүй.
Энэ удаа та нар камераа эргүүлж чадахгүй.
Энэ удаа та нарын редакторууд миний үгийг тасалж чадахгүй.
Учир нь та нарын монопольддог байсан ертөнц одоо байхгүй.
Учир нь миний энэ үгийг одоо сая сая хүмүүс сонсох болно.
Танай шүүлтүүргүйгээр, танай гажуудалгүйгээр, танай худалгүйгээр сонсох болно .

Би одоо 34 настай.
Миний амьдралын өдөр бүр та нарын худал хуурмагтай хамт өнгөрсөн.
Бага байхдаа би телевизээр Африкийг хардаг байлаа.
Яг л ижил дүр зураг: ялаа шавсан хүүхдүүд, хувхай хуурай болсон газар орон, зэр зэвсэг, үхэл хагацал.
“Эндээс Африк эхэлнэ” гэж та нар хэлдэг байв.
“Африк Ийм л юм байна” гэж.
Бид итгэдэг байлаа.
Бид өөрсдөөсөө ичдэг байлаа.
Бид өөрсдийн газар нутаг, ард түмнээсээ ичиж байлаа.
Гэвч би өсч өндийсөн.
Би уншиж, судалж, асуулт тавьж эхэлсэн.
Тэгээд би ойлгосон: Та нарын үзүүлж, харуулсан тэр Африк үнэн бодитой биш байсаныг ойлгосон!
Та нарын ярьсан түүх худал байсан!
Та нарын бидэнд тулгасан хувь заяа бол та нарын зохиосон зохиол байсан!

Та нар олон жилийн турш Африкийг яаж дүрсэлсэн билээ?
Яаж харуулсан билээ?
Яаж өөрсдийн үзэгчдэдээ биднийг худалдсан билээ?
Биднийг хүний хувь заяаг олоогүй амьтад мэт.
Биднийг соёл иргэншлээс гадуур зэрлэгүүд мэт.
Биднийг та нарын авралыг хүлээсэн өрөвдөм хүн сүрэг мэт.
Өдөр бүр, цаг бүр, минут бүр.
Танай дэлгэц дээр нэгэн ижил ийм түүх хөвөрдөг шүү дээ.
Өлсгөлөн, дайн, өвчин, авлига, терроризм, эмх замбараагүй байдал.
Африкийн тухай ярихад эдгээр үгс л санаанд ордог.
Та нарын зохиосон “Африкийн толь бичиг”-т өөр үг байхгүй.
Итгэл найдвар, амжилт, хөгжил, эсэргүүцэл, тэмцэл,
нэр төр, бахархал, ялалт гэдэг үгc байхгүй!

Би та нараас асууя, New York Times, Washington Post, Guardian, Le Monde.
Та нар Африкийн амжилтуудын тухай хэзээ нүүр хуудсандаа гаргасан бэ?
Руандагийн технологийн гайхамшгийг хэдэн удаа бичсэн бэ?
Этиопын ойжуулалтын төслийг хэдэн удаа харуулсан бэ?
Ботсванагийн ардчиллын амжилтыг хэдэн удаа магтсан бэ?
Кээнийн бизнесийн экосистемийн талаар хэдэн удаа өгүүлсэн бэ?
Үзүүлээгүй шүү дээ!
Учир нь эдгээр үйл явдал та нарын зохиолд тохирохгүй.
Та нарынхаар бол Африк амжилттай байж болохгүй.
Учир нь амжилттай байвал та нар өөрсдийн мөлжлөгөө яаж зөвтгөх юм?
Хэрвээ тусламж хэрэггүй бол та нар яаж эзлэн түрэмгийлэх юм?
Хэрвээ хоцрогдоогүй бол та нар яаж биднийг дээрээс харах юм?

Та нар өөрсдөөсөө хэзээ ингэж асуусан бэ?
Редакторын ширээн дээр суусан хүн,
Xурлын өрөөнд байгаа мэдээний захирал,
Цахим товчлуур дээр бичдэг тоймч хэзээ өөртөө дараахь асуултыг тавьсан бэ?
- Яагаад дэлхийн хамгийн баян газрын ард түмэн ийм ядуу байна вэ гэж?!

Бодит тоонууд энд байна.
Африк дэлхийн кобальтын нөөцийн 70 хувийг эзэмшдэг.
Та нарын гар утас, компьютер, цахилгаан машин кобальтгүйгээр ажиллахгүй.
Энд, Конго-оос кобальт гардаг, гэвч Конго-ийн иргэд гар утас худалдаx эрхгүй.
Африк дэлхийн платинумын нөөцийн 90 хувийг эзэмшдэг.
Каталитик хувиргагч, электрон хэрэгсэл, эмнэлгийн имплант – бүгдэд платина хэрэглэнэ.
Энд, Өмнөд Африкаас платина гардаг.
Гэвч Өмнөд Африкийн иргэд ажилгүйдэлд дарлагддаг.
Африк дэлхийн алтны үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг.
Мали, Буркина Фасо, Гана, Танзани.
Манай газар нутгаас алт гол мэт урсдаг.
Гэвч манай ард түмэн ядууралд живсэн хэвээр.
Африк дэлхийн алмазын үйлдвэрлэлийн 65 хувийг хангадаг.
Ботсвана, Ангола, Конго, Сьерра-Леон.
Тэрбум долларын үнэтэй алмаз олборлогддог.
Гэвч манай уурхайчид өдөрт 1 доллараар амьдардаг.
Африк дэлхийн ураaны нөөцийн 35 хувийг эзэмшдэг.
Нигер, Намиби, Өмнөд Африк.
Цөмийн үйлдвэрүүд манай урaанаар ажилладаг.
Парисын гэрэл манай урaанаар гэрэлтдэг.
Гэвч манай тосгонуудад гэрэл цахилгаан байхгүй.

Та нар асуудаг: Яагаад Африк ядуу юм бэ? гэж
Үгүй ээ! зөв асуулт бол: Яагаад Африк ийм баян байхад ядуу байлгаад байна вэ?
Хариулт нь энд байна.
Колоничлол дуусаагүй.
Колоничлоx хэлбэрээ л сольсон.
Та нар өмнө нь манай газрыг эзэлж авдаг байсан.
Одоо та нар компани байгуулж ирдэг болсон .
Та нар өмнө нь хүчээр авдаг байсан.
Одоо та нар хулхи гэрээ хийдэг болсон.
Та нар өмнө нь ташуураар захирдаг байсан.
Одоо та нар зээлээр захирдаг болсон .

Би бүр тодорхой жишээ хэлье.
Тоо, нэр, он сартай нь.
Гэвч та нар эдгээрийг хэзээ ч бичихгүй, нийтлэхгүй.
Glencore, Швейцарийн уул уурхайн аварга, Конгод кобальт олборлодог.
2022 оны орлого: 256 тэрбум доллар. Конгод төлсөн татвар: 500 сая доллар.
Эндээс 0.2%.
Энэ шударга ёс мөн үү?
Rio Tinto, Британи-Австралийн уул уурхайн аварга, Гвинейд боксит олборлодог.
Жилд 20 сая тонн.
Гвинейд юу үлдээсэн бэ?
Байгаль орчны бохирдол, хорт хавдар.
TotalEnergies, Францын газрын тосны аварга, Ангола, Нигери, Конгод тос олборлодог.
2022 онд 36 тэрбум долларын ашиг.
Африкт оруулсан хөрөнгө оруулалт нь?
Бохир хоолой.
Anglo-American, Өмнөд Африкт үүсгэн байгуулагдсан, гэвч одоо Лондонд.
Алмаз, платина, төмөр – бүгдийг авдаг.
Өмнөд Африкт юу үлдээсэн бэ?
6 сая ажилгүй уурхайчин.

Эдгээр бол зөвхөн мөсөн уулын орой.
Харагдахгүй зүйлсийн талаар яах вэ?
Нууцын гэрээ?
Оффшорын данс?
Банк дамжуулан төлөх үнийн заль мэх?
Жил бүр Африкаас 88 тэрбум долларын хууль бус мөнгө урсдаг.
Энэ талаар хэн бичдэг вэ?
Жил бүр Африкт 45 тэрбум долларын тусламж ирдэг.
Энэ талаар хүн бүр бичдэг, гэвч хэн ч хэлдэггүй:
Африк бол тусламж авдаг тив биш.
Харин тусламж өгдөг тив юм.

Та нарын камер өлccөн гэдсэн дээр тогтох зуур,
ар талд нь асар том систем чимээгүй ажилладаг.
Өдөр бүр алт, алмаз, кобальт, уран, газрын тос
манай газраас тонн тонноор гардаг.
Энэ систем ямар алхам, ямар зарчимаар яаж ажилладаг вэ?

Нэгдүгээр алхам: Авлига бий болго.
Манай удирдагчдыг хахуульд.
Оффшорын данс нээ.
Тэдэнд тансаг амьдралыг амла.
Тэдний хүүхдүүдийг танай сургуульд явуул.

Хоёрдугаар алхам: Гэрээ хий.
Тавин жил, Ерин есөн жилийн концесс ав.
Татвараас чөлөөлөгд.
Байгаль орчны дүрэмд хамааралгүй бол болго.
Хөдөлмөрийн эрхийг үл тоо.

Гуравдугаар алхам: Дэд бүтцийг хяналтандаа ав.
Боомт, нисэх онгоцны буудал, төмөр замыг ав.
Гэвч зөвхөн уурхайгаас боомт хүртэл.
Тосгонд зам бүү тавь.
Сургуульд цахилгаан бүү өг.

Дөрөвдүгээр алхам: Аюулгүй байдлыг ханга.
Хувийн аюулгүй байдлын компани байгуул.
Тэднийг зэвсэглэ.
Эсэргүүцэгчдийг террорист гэж зарла.

Тавдугаар алхам: Хэвлэлийг хяна.
Орон нутгийн сэтгүүлчдийг худалдаж ав.
Эсэргүүцэгч дууг хоолойг дар.
Олон улсын хэвлэлд дотоодын үймээний мэдээ гарга.

Систем ингэж ажилладаг.
Зуун жилийн турш ингэж ажилласан.
Та нар энэ системийг харахгүй.
Харахыг хүсэхгүй.
Учир нь та нар ч энэ системийн нэг хэсэг.

New York Times, CNN, BBC-д хамгийн том зар сурталчилгаа захиалагчид хэн бэ?
Газрын тосны компаниуд, уул уурхайн компаниуд, зэвсгийн компаниуд,
эм зүйн картээль – Африкийг мөлждөг компаниуд.
Та нар тэдний мөнгөөр амьдардаг.
Та нар тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг.

Одоо миний та нарт хэлэх зүйл миний амь насанд халтай ч байж болзошгүй.
Гэвч чимээгүй байх цаг өнгөрсөн.
Францын Африк дахь санхүү мөнгөний систем бол CFA франк.
Арван дөрвөн Африкийн улс одоо ч Францын колонийн энэ валютыг хэрэглэдэг.
Эдгээр улсуудын төв банкны нөөцийн 50 хувь Францын сан хөмрөгт хадгалагддаг.
Франц энэ мөнгөнд сөрөг хүү тогтоодог.
Тиймээс бид өөрсдийн мөнгөө хэрэглэхийн тулд Францад мөнгө төлдөг.
Энэ системээр Франц жил бүр Африкаас Таван зуун тэрбум долларын нөөц өөртөө шилжүүлдэг.
Энэ тухай хэн бичдэг вэ? Хэн ч бичдэггүй!
Гэвч Франц Африкт Арван тэрбум еврогийн тусламж өгчихөд л бүх нүүр хуудсанд гардаг.

Их Британийн систем илүү нарийн.
Лондон бол дэлхийн мөнгө угаалтын төв.
Лондон сийти, оффшорын диваажин.
Африкаас хулгайлагдсан мөнгө бүгд Лондонгоор дамждаг.
Жерси, Гернси, Кайманы Арлууд, Виржиний Арлууд.
Бүгд Британийн хяналтад.
Африкийн баялаг бас тэнд нуугддаг.

Америкийн систем бол AFRICOM.
Манай тивд 46 цэргийн бааз нь байна.
Албан ёсны зорилго: аюулгүй байдал.
Жинхэнэ зорилго: нөөцийн хяналт.
Өдөр бүр манай агаарт дрон нисдэг.
Хаа сайгүй тагнуулын төхөөрөмж.
Тэд үүнийгээ терроризмтэй тэмцэж байна гэдэг.
Гэвч террористууд биш.
Ард түмний удирдагчидыг онилдог.

Хятад бол шинэ тоглогч.
“Харилцан хожилтой байя” гэж хэлдэг.
Дэд бүтэц барьдаг.
Зээл өгдөг.
Гэвч юуг оронд нь авдаг вэ?
99 жилийн боомтын концесс.
Уул уурхайн эрх.
Хөдөө аж ахуйн газар.
Өрийн урхины дипломати.
Шри Ланкаас асуу.
Замбиас асуу.

Та нар эдгээрийн талаар юуг ч бичдэггүй.
Яагаад?
Учир нь та нар чөлөөт хэвлэл биш.
Та нар корпорацийн хэвлэл.
Танай дарга нар тэрбумтнууд.
Жефф Безос Washington Post-ыг худалдаж авсан.
Яагаад?
Сэтгүүл зүйд хайртай учираас уу?
Руперт Мурдокийн мэдээллийн эзэнт улс байна.
Fox News, Wall Street Journal, The Sun, The Times.
Бүгд нэг гараас удирдагддаг .
Бүгд ижил мессежийг өгдөг.
Баруун бол сайн сайхан.
Бусад нь бол муу муухай.

Карлос Слим, New York Times-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч.
Мексикийн тэрбумтан.
Түүний баялаг хаанаас вэ?
Монополь болсон телекоммуникаци.
Латин Америкийн нуруун дээр баяжсан.
Одоо Америкийн хамгийн нэр хүндтэй сониныг эзэмшидэг.
Та нар бие даасан сэтгүүл зүй мөн гэж үү?

Танай редакторууд хэн бэ?
Ямар сургууль төгссөн бэ?
Харвард, Йел, Оксфорд, Кембридж.
Яг л ижил элит сургуулиуд.
Яг л ижил дэлхийчлэх үзэл.
Яг л ижил хэвшмэл ойлголт.

Танай сурвалжлагчдыг яаж сонгодог вэ?
Африкт суугаа танай сурвалжлагч хэдэн хэл мэддэг вэ?
Франц, Англи хэл.
Ингээд л болчихож байгаа юм.
Свахили, Хауса, Йоруба, Амхарик хэл .
Тэд мэдэхгүй.
Тэд ард түмэнтэй ярьж чадахгүй.
Танай эх сурвалж яг л ижил.
Барууны дипломатууд, Төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүд.
Тэгээд та нар бидэнд лекц уншдаг...

Үргэлжилэл буй. М.Мөнх-тулга

Самарны яснаас болж эмчилгээгүй гээд хэвтэрт орж эмнэлгээс аавдаа тэврүүлээд гарч байсан юм даг40 жилийн өмнө эмнэлэг од...
03/08/2025

Самарны яснаас болж эмчилгээгүй гээд хэвтэрт орж эмнэлгээс аавдаа тэврүүлээд гарч байсан юм даг

40 жилийн өмнө эмнэлэг одоогийн шиг хөгжөөгүй байхад самар цөмж байгаад буруу хоолойгоороо оруулсан байдаг. Орой болохоор л шалтгаангүйгээр халуурч онош нь тогтоогдохгүй сульдаж турж эцэн яваагүй эмнэлэг байгаагүй. Аав, ээж минь аргаггүйдэн уйлдаг байсныг нь мэддэг байлаа. Удаан өвдсөний эцэст уушгинд самрын яс байгааг олж хоолойгоор дурангийн хагалгаанд 2-3 удаа орж ясны талыг нь л эмтлэн авсан байсан. Жил тойрон бие улам хүндэрсээр хэвтэрт ороод гэртээ гарсан байсан нэг удаа маш их ханиалгаад зогсохгүй амьсгалахын тулд биеэ дааж ядан өндийж босоод гэнэт зөндөө их бөөлжсөн бөөлжинд идээ бээртэй хамт үлдсэн самрын яс гарсныг тод санадаг. Тэднээс хойш их хурдан эдгэрч билээ. Их сул биетэй сульдаатай чөрийсөн хүүхэд байлаа. Удахгүй самар гарна бага насныхнаас холхон байлгаарай.

Б.Норовсүрэн

Аав бөх үзэв. Охин нь унтахдаа уйлав. Ширгэлтэл… ❤️
01/08/2025

Аав бөх үзэв. Охин нь унтахдаа уйлав. Ширгэлтэл… ❤️

Булганд орж ирээд:-Эгчээ энэ яг Булганы айраг уу🙄Эгч нь Булганд амьдарч байж өөр аймгаас айраг зөөх үү гэнээ😁Нээрээ ч ти...
22/07/2025

Булганд орж ирээд:
-Эгчээ энэ яг Булганы айраг уу🙄
Эгч нь Булганд амьдарч байж өөр аймгаас айраг зөөх үү гэнээ😁
Нээрээ ч тийм дэээ...

Аж жаргал яг дэргэд чинь л бий…
18/07/2025

Аж жаргал яг дэргэд чинь л бий…

Ямар ч малын хулгайч авахааргүй л морь байна. 🤣🤭
12/07/2025

Ямар ч малын хулгайч авахааргүй л морь байна. 🤣🤭

04/07/2025

Монгол улсын вальютын нөөц 5тб ам.доллар байсан бол богино хугацаанд огцом унаж 2.5тб ам.доллар боллоо.

Address

Ulaanbaatar

Telephone

+97660065036

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Logic media posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Logic media:

Share