leader.mn

leader.mn Лидер Медиа Групп нь www.leader.mn болон www.sharmedee.mn site ийг эрхлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ

31/10/2024
10/10/2024
29/09/2024

Утгагүй юм их байна аа. Түүхчийг чи түүхч биш гэж түүхч биш хүн шүүмжлэх, кино найруулагчийг чи юугаа мэддэг юм гэж кино найруулагч бус хүн загнах, багшийг би багшилж чадна ш дээ гэж багш биш хүн даапаалах, эмчийг ажлаа мэддэггүй гэж тэс хөндлөн хүн доромжлох, ганц өгүүллэг, шүлэгшүү юм сараачихчаан аядчихаад өөрийгөө зохиолч, найрагч болчихлоо гэж томрох... Гай болж жаахан юм уншчихаад, зах зухаас нь өчүүхэнг гадарлахчаан болоод түүнийгээ бүхнийг мэдлээ гэж итгэж, сэрүүн зүүдэлсэн хүмүүс энэ улс орныг самарч, хорлож буйгаа ухаардаг болоосой. Чааваас, мундаг мундаг нэртэй групп нээж, админ болчихоод өөрсдийгөө их л мэдлэг түгээж, үнэнийг тунхаглаж байна гэж боддог юм шиг байгаа юм. Яг нидэрдээ мэргэжилтнүүдийн доог тохуу болдгоо ойлгоосой. Хамгийн аймшигтай нь ийм хүмүүстэй мэтгэлцээд ямар ч үр дүнгүй байдаг тул одоодоо тэдний "зөв" юм аа. Цаг нь ирэхээр тэдгээр балайрагсад өөрөө өөрсдийгөө арчаад алга болдог жамтай.
Бямбасайхан Жогноо

Р.Эмүжин: За энэ яг өнөөдрийн бидний дүр төрх. Lexus маркийн машинаас үсэрч гарч ирээд, алхаж яваа залуугийн толгой руу ...
25/09/2024

Р.Эмүжин: За энэ яг өнөөдрийн бидний дүр төрх. Lexus маркийн машинаас үсэрч гарч ирээд, алхаж яваа залуугийн толгой руу хэд хэд цохиод авч байгаа юм. Тэгснээ орилж хашгираад, хавь ойрыг бүхэлд нь базчихаж байна. Нэртэйгээр нь наад машинаараа мөргөөд унагаагаач, энэ бол сэтгэцийн өвчин шүү дээ. Гудамжинд ингэж байгаа хүн гэртээ хэрхэн авирладаг бол, ийм хүний хашгичих дуунд өсч байгаа охин хэн болох, хүү яах уу? Ямар муухай эвдэрсэн эмэгтэй вэ? Ёстой нэг муу өдий зэргийн дугаартай, төдий зэргийн машинаас буух нь байтугай хувийн онгоцтой болоод ч алцан майга нь хэвээрээ, адгууслаг эмэгчин төрх нь янзаараа, брэнд өмсөж, бриллиант зүүгээд ч байгаа байдал нь хоолны шавхруу, хоноцын архины үлдэгдэл, хогийн сав шиг ийм байж болох уу? Залуу машиныг нь явган хүний хөдөлгөөний хурдаар ганц хоёр тогшсон бололтой юм, бүүр яг үхлээ л дээ. Зүгээр л хөл залгуулдаг унаа шүү дээ, амь уу, заяа юу, бурхан бумба уу, тийм юм бол хадагт боогоод хоймортоо залаад өдөр болгон машиндаа өвдөгөө цоортол мөргөж амьдар. Үүнийг чинь ёс суртахууны шорон гээд байгаа юм, энэ бүсгүй бол ихэрхлийн шорондоо өөрийгөө хориод ихээхэн удаж байгаа, өр өвдмөөр хөөрхийлөлтэй ядуу хүн байна. Бид бас өөрсдийгөө ч нэг тухтайхан эргэж харах хэрэгтэй, хүүхэд залуусыг үл хүндэтгэдэг, хаа сайгүй орилж хашгичихаараа айлгаж явдаг, биеэ ихэд, бэтгээ цатгаланд бодсон араншин өрх гэрээсээ хальж, өргөн олны дунд өвчигнөхдөө тулаад байгаа нь энэ. Одоо аягүй бол залууд арга хэмжээ авхуулж бүүр замаа алдана!

07/09/2024
Сургууль, Цэцэрлэг  орлоо НОХОЙНУУДАА уяцгаая.!!! Айл өрх бүрийг УРИАЛЖ БАЙНА.
02/09/2024

Сургууль, Цэцэрлэг орлоо НОХОЙНУУДАА уяцгаая.!!!
Айл өрх бүрийг УРИАЛЖ БАЙНА.

23/08/2024

Шийдлийн төлөө нэгдэцгээе!

23/08/2024

ҮР УДМААРАА ЯДУУ ДОРОЙ БАЙХ НЬ.........

“Хүүхэд насандаа том хүмүүсийг эзгүй байх үед би ангийнхаа хүүхдийн хамт тэдний буйдан дээр дэвхэрч тоглодог байлаа. Биднийг буйдангийн бүлтрэх шахсан пүрш баярлуулж, дэвхрэх үед гарч байгаа тоос нь сэтгэл хөдөлгөдөг байж. Хорин жилийн дараа би ангийнхаа хүүхдийнд ороход хүүхэд байхдаа бидний харайж үсэрдэг байсан тэр буйдан байж л байлаа. Миний бодож байгаагаар буйдан бараг өөрчлөгдөөгүй юм шиг санагдав. Харин би тэдний ядуу дорой байдлаас цочирдов...

Би тэднийд шинэ буйдан авах, хуучирсан хоёр сандал, цуураад шоколадын цаасаар тогтоосон толийг нь солих мөнгө хэд болох бол гэж дотроо тооцоолов. Гэрийн эзэгтэйтэй ярьж байх зуур таазыг нь будаж, ханын цаасыг сольж байна гэж төсөөлөв. Ялааны баас бүрхсэн цонхыг угааж, буйдан дороос цухуйж буй саваа, картонан цаас, уранхай шилэн оймсоор бүрсэн хагархай цэцгийн савыг хаях хүсэл төрлөө. “Мөнгө байхгүй бол яахав...” гэж би эргэлзсэн ч оюун ухаан маань эсэргүүцэж, ядаж модны өнгөтэй хуулга авч ширээг нь бүрэхийг шаардаж байлаа. Хаашаа ч харсан хугархай хагархай зүйл, хөгц толбо, хог дайралдана.

Гэтэл гэнэт ухаан санаа минь ингэж хэлэв: “Ядууралтай хамт хир буртаг үргэлж цуг явдгийг юу гэж бодож байна?”. “Үргэлж” гэдгийг “бараг үргэлж”, “ихэнхдээ” гэж солиод ч нэмэргүй ээ. Хир буртаг нь мөнгөгүй байсны үр дагавар биш, сэтгэлгээний төлөв байдал юм. Хир буртаг, гуйланчлал хоёр салшгүй хөршүүд бөгөөд гуйланчлал гэдэг бол сэтгэлгээний хэв маяг мөн. Тийм ээ, угаагаагүй толгойд гуйланчлал оршиж байдаг юм...

Дунд сургуульд Тамара Григорьевна гэдэг уран зохиолын багш, сүрхий хүүхэн байв. Гярхай, хэрсүү ухаантай багш байлаа. Нэгэн удаа тэр миний бүхий л амьдралын туршид мартагдашгүй тогтоож авсан үгийг хэлсэн юм. Бэртэгчин үзлийн тухай ярьж байгаад тэрээр “Бэртэгчин үзэл гэдэг бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал эмтэрсэн хуучин аяганаасаа уухыг хэлнэ...” гэж билээ. Олон орос айлд ийм үзэгдэл байсаар байгаа. Шилэн шүүгээнд жаргалтай өдөр хэрэглэх шинэ аяга хураасан байна. Гэвч жаргалтай өдөр ховорхон тохиолдох бөгөөд амьдрал хар бараан өдрүүдээр дүүрэн. Хэзээ ч юм ирэх хүлээлтээр амьдардаг хүнд ирээдүй байдаггүй юм байна. Гуйлгачин байх, хиртэй байх нь ичгүүртэй болохыг тэгэхэд би ойлгосон юм. Хоосон толгойтой байх бүр ичгүүртэй...

Лагерийн байшин авахын тулд хорин хэдэн жил мөнгө хураасан нэг авгайг мэдэх юм. Тэр авгай хоёр охинтой. Охидууд дан ганц будаа идэж өссөн бөгөөд том охин нь өвдгийг нь нөхсөн хуучин өмдтэй гарах ямар ичгүүртэй байсныгаа ярьж билээ... Хангалттай цалин өгч чадаагүй төрийн тухай би яриагүй. Би тогтолцоо систем яриагүй, би хүний тархи толгой доторх ядуурлын тухай ярьж байна. Ижил цалинтай мөртлөө нэг нь баян хүн шиг, нэг нь гуйлгачин мэт амьдрах. Энэ авгай эцсийн эцэст зуслангийн байшингаа авсан боловч хоёр охин нь сонирхсон ч үгүй. Охид өсөж том болоод ээжийгээ эмэгтэй хүн болгосонгүй гэж эцэс төгсгөлгүй зэмлэж байлаа. Энэ хоёр бүсгүйд "Үнсгэлжингийн комплекс"(бусдаас хамааралтай байх, идэвхгүй байдал, дадлага туршлага хомс, өөрсдийгөө багаар үнэлэх...) бий болжээ. Элэгдэж муудсан сандал, эмтэрсэн аяга таваг, гандаж хуучирсан алчуур, хэдэн жил ч болсон юм мэдэхгүй нэг пальто, цүнхийг харж өссөн тэд мөнгийг зарцуулахаас айдаг болсон байв. Юм худалдаж авах бүрдээ тэд сэтгэл санаа нь тавгүйтэж, шинэ юм авах хувьгүй юм шиг бодогдоно. Үүнийг л бодол ухамсар хийгээд эд эс, яс, цусанд шингэсэн ядуурал гэж хэлнэ...

Халцархай хана туурга харж өссөн хүүхдийн дотоод ухамсарт нь ядуурал суусан байдаг. Өсөх явцдаа тэд аль хэдийн ядуурлын дарамтыг мэдэрч өснө. Бүр Антон Павлович Чехов хүртэл халцархай хана, хог шороотой гудамж оюутны сурах чадварт муугаар нөлөөлдөг... гэж бичиж байв. Хог шороо, ядуурал нь хүнд дарамт үзүүлж, ядуу дорой байдал нь азгүйтлийг зөгнөнө. Ядуурлыг үзэн ядах чанар нь зарим хүнд тус болж, мөнгөтэй болохын эх үүсвэр болсон...гэж та хэлэх байх. Тэгвэл өөр олон хүн, маш олон хүн ядууралд дарлуулж яваа шүү гэж би хэлнэ. Гай зовлонг хөөж гарга. Ядуурлыг ч мөн хөөж гарга. “Баян байх нь оюун санааных юм...” гэсэн үг надад их таалагддаг. Тэгэхээр ядуурал ч бас оюун санааных ажээ...

Эх сурвалж: Наталья Грэйс

21/08/2024

Монголд аялахаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна‼️

21/08/2024
03/08/2024
02/08/2024

Бадраагийн Бадрууган: Соёл гэдэг юм хүчтэй байхгүй бол их айхтар эмгэнэлд, эцэстээ нөхөшгүй гарзанд унана.
Нэг Япон авгай надад "Танай хоцрогдолд би их атаархаж байна. Бид нар энэ их айхтар өндөр хөгжилд хүрэх гэж хамаг ёс заншил, түүх уламжлал, соёлынхоо бүх юмыг устгасан. Байгаагаас хэдэн сүм, цайны урлаг, но-кабуки тeатр. Гэхдээ тэр нь танайх шиг ахуйдаа шингэчихсэн, хөхүүрээсээ айргаа уугаад л, бөх нь барилддаг шиг амьдралын хэрэгцээ биш. Зүгээр үзмэр болчихсон. Үүнийгээ сэргээх гэж энэ өндөр түвшинд хүрснийгээ хоёр нугалахын дайтай хөрөнгө зарах болчихоод байна. Тэгэхээр бид нарын энэ алдааг та нар давтахгүйгээрээ их азтай юм. Та нар одоо хамгийн шилдэг тeхнологи оруулж ирэх хэрэгтэй. Энэ их уламжлалт зүйлсээ устгахгүйн төлөө үзэж тарах хэрэгтэй" гэж ярьж байсан. Ууган номноос
#Төрсөннутагтүшихөв

02/08/2024

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Telephone

98109988

Alerts

Be the first to know and let us send you an email when leader.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to leader.mn:

Share

Category