Ийм ГОЁ

Ийм ГОЁ шуурхай

15/10/2025

Ү.Амарбат: Нэр хүндэд халдсан асуудлаар шүүхэд хандсан гэхээр “Нэр хүндтэй хүн нэрээ хамгаалдаг юм” гээд огт эрх зүйн сургуульд заадаггүй зүйл яриад зогсож байна. Тэгэхээр энэ хүн баталгаатай маш том ар талтай, өөртөө итгэлтэй байна. Юу ч энэ хүнийг зогсоохгүй гэдэгт итгэлтэй байх шиг байна. Удахгүй Хууль зүйн сайд болоод энэ хэргийг бүхэлд нь зогсоох хүсэл эрмэлзэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Ийм хэмжээний ааг омог энэ хүнээс гарч байна

15/10/2025

Ерөнхий сайдын даалгавраар хэвлэлийн хурал хийх гэж байхад хурдлаач дээ.

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулнаhttps://ezasag.mn/index.php?newsid=365Энэ өдөр н...
14/10/2025

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

https://ezasag.mn/index.php?newsid=365

Энэ өдөр нь ёс суртахуун, шударга байдал, хариуцлага, нийгмийн сайн сайхны төлөөх манлайллын үнэ цэнийг эргэн сануулах, хэлэлцэх зорилготой билээ. Хиймэл оюун ухаан бидний амьдралд асар их боломжийг авчирч байгаа ч, нэг асуулт үргэлж нээлттэй бий. Энэ нь “Ёс суртахуун хаана оршиж байна вэ” гэсэн асуулт юм. Эл хэлэлцүүлгийг “МИК ОССК” компани болон “Хас” банк дэмжин ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэвУИХ-ын дарга Д.Амарбаясга...
14/10/2025

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний
хэрэг үүсгэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулгах хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан. Тэгвэл шүүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэж, нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй болж байна. Тэрээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Гэвч Бортээгийн орд нь улсын эзэмшилд буюу Эрдэнэс Тавантолгой ХК-даа байдаг бөгөөд Д.Амарбаясгалан нь уг ордыг эзэмших нь байтугай, нэг хүрз нүүрс ч олборлоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Бортээгийн ордод одоо болтол ямар нэгэн нүүрс олборлолтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус ордын лиценз нь улсын өмчид хэвээр байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай боллоо.

"Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор эхлүүллээhttps://ezasag.mn/index.php?new...
13/10/2025

"Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор эхлүүллээ

https://ezasag.mn/index.php?newsid=362

"Хадгаламжийн даатгалын корпораци" нь 12 дахь жилдээ “Дэлхийн хуримтлалын өдөр” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 1000 гаруй хүүхэд, залууст мөнгөө хуримлуулах дадлыг бий болгоход нь туслах зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-ийг олгосон байна.

АН шийдвэрээ нэгтгэж чадахгүйгээс ТӨРИЙН АЖИЛ ГАЦААНД орлооЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас бол...
13/10/2025

АН шийдвэрээ нэгтгэж чадахгүйгээс ТӨРИЙН АЖИЛ ГАЦААНД орлоо

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо. УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ынхан орж ирээгүйгээс ирц хүрсэнгүй, хурлыг хаалаа. Уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн цагаас АН-ынхан нэгдсэн байр суурьт хүрээгүй, гишүүд нь өөр өөр байр суурь илэрхийлсээр ирсэн бол өнөөдөр ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг гацаах алхмыг бодитоор хийлээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг даваа гарагийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт тов тогтоон нийтэд зарласан. Гэвч АН-ынхан бүлгийн хуралдаанаа энэ цагтай давхцуулсан нь санаандгүй тохиолдол биш байв. Улмаар байнгын хороо, чуулганд АН-гүйгээр ирц хүрэхгүй учраас тэд ийнхүү шийдвэр гаргахгүйгээр барахгүй, хувь хувийн эрх ашигтаа баригдан, хоёр үзүүртэй зүү шиг байсаар өдийг хүрч буй нь харамсалтай. Ийнхүү сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй нөхцөлд хүрсэн нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн байр суурьтай шууд холбоотойг эх сурвалж хэлж байна. Учир нь “Тэсо”-гийн О.Цогтгэрэл Г.Занданшатарын талд буй. Тиймээс байнгын хороо, чуулганд нэгдсэн байр суурьгүй буюу өөр өөрсдийнхөөрөө санал өгөх боломжийг олгож, задгай орох нь зүйтэй гэж үзсэн байна. Гэтэл хэрвээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй гэдэг шийдвэр гарчихвал “Тэсо” нам дотроо адлагдах буюу АН-ын нэр хүндийг шороотой хутгаж, сөрөг хүчний үүргээ биелүүлээгүй гэх ялд унах нь гарцаагүй. Ийнхүү хувийн эрх ашигтаа баригдсан даргатай АН-ынхан нэг шийдвэрт хүрэхгүй байсаар төрийн ажлыг гацаанд оруулаад байна. АН-ынхан ингэж эрх мэдэл, албан тушаалын төлөө өдрийн хэд урваж шарваж байна. Тэд ард түмний дуу хоолой бол гэж олгосон кнопоо ийнхүү наймааны хэрэгсэл болгож, МАН-ын засгийг авч үлдэх хуйвалдаан хийгээд ордноор гүйлдэж байгаа нь харамсалтай.

🔴УИХ-ын гишүүн М.НАРАНТУЯА- НАРА эсэн мэнд амаржиж ОХИНТОЙ болжээ. Ээж үр хоёрт АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
12/10/2025

🔴УИХ-ын гишүүн М.НАРАНТУЯА- НАРА эсэн мэнд амаржиж ОХИНТОЙ болжээ. Ээж үр хоёрт АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

10/10/2025
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Гаднын төлбөртэй сайтуудад 50 гаруй мянган ам.доллар төлж байж нэр хүндэд халдах ажиллагаа...
10/10/2025

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Гаднын төлбөртэй сайтуудад 50 гаруй мянган ам.доллар төлж байж нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг эртнээс, зохион байгуулалттайгаар нүүрсчин болгох кампанит ажлыг эхлүүлсэн нь тодорхой боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Ерөнхий сайдаас баримт нэхсэн ч чимээ сургаас хэтэрсэнгүй. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг ямар шалтгаанаар “Нүүрсний хулгайч” гэж үзээд шалгуулахыг шаардаад байгааг тодруулахад Ерөнхий сайд Г.Занданшатар “Би ямар нэгэн баримт хараагүй. Гэхдээ Германы хэвлэлд Д.Амарбаясгаланг нүүрсчин гэдэг мэдээлэл гарсан. Барууны хэвлэл худал мэдээлэл түгээдэггүй” гэж хариулсан нь дэндүү харамсалтай бөгөөд гунигтай хариулт байв. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа тэрбээр ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн гүжирдэж, чимээ сургаар ярьдгаа харуулж орхив. Харин энэ тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайтуудад Монгол Улсаас 50 гаруй мянган ам.доллар төлж байж олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэн үүнийг хийсэн тал дээр тагнуулын байгууллага өнөөдрийг хүртэл удаашралтай ажиллаж байгаа. Энэ бол Монголоос зориудаар нэр хүндэд халдахын тулд гаднын сайт дээр мэдээлэл гарсан мэтээр Монголд оруулж ирж цацах зорилготой ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс барим тавим худлаа хэлэхээ боль. Яаж, хэн, ямар зохион байгуулалттайгаар хийдэг вэ гэдэг нь энд тодорхой харагдаж байгааг олон түмэн ялгаж салгаж ойлгож байгаа байх. Бор тээгийн лицензтэй холбоотой асуудал яригддаг. Өнөөдрийг хүртэл Бор тээг гэдэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компанид байдаг. Гэтэл олон нийтэд надад байгаа мэт ойлголт төрүүлж” гүтгэсэн” гэдгийг хэллээ.

Ц.Сандаг-Очир: Танд УИХ-ын даргыг нүүрсний хэрэгт холбоотой гэсэн баримт байна уу? Г.Занданшатар: Германы хэвлэлээр Д.Ам...
10/10/2025

Ц.Сандаг-Очир: Танд УИХ-ын даргыг нүүрсний хэрэгт холбоотой гэсэн баримт байна уу?
Г.Занданшатар: Германы хэвлэлээр Д.Амарбаясгалангийн талаар мэдээ гарсан байсан. Би Д.Амарбаясгаланг нүүрсний асуудалтай нэр холбогдлоо л гэж хэлсэн.
Д.Амарбаясгалан: Германы newsdirect гэдэг сайтад монголоос зориудаар худал мэдээ гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Намайг Бортээгийн ордтой гэж гүтгэсэн. Тэр ордын лиценз чинь ЭТТ-доо байгаа.
Ц.Сандаг-Очир: Сайтад гарсан мэдээгээр шууд нэгнээ гүтгэж болдог юмуу? Оффтейк гэрээ ил гаргасан гээд байх юм. Наадах чинь 2 жилийн өмнө гарчихсан гэрээ.

Г.Занданшатар эдийн засаг өсөлттэй гарсан гэж худлаа ярьснаа хүлээн зөвшөөрөвЕрөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын 1...
10/10/2025

Г.Занданшатар эдийн засаг өсөлттэй гарсан гэж худлаа ярьснаа хүлээн зөвшөөрөв

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын 100 хоногийн тайланг олон нийтэд танилцуулахдаа худал мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрчихөв. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед тэрбээр “Засгийн газрын тэргүүний хувьд 100 хоногийн хугацаанд эдийн засгаа яаж сэргээх вэ, багш, эмч нарынхаа цалинг яаж нэмэх вэ, унаж байгаа эдийн засгаа яаж босгох вэ гэдэг асуудал эцэстээ бүгд нүүрстэй холбогддог. Нүүрсний экспортоо яаж нэмэгдүүлэх вэ, тэнд байгаа нүүрсний хулгайг яаж таслан зогсоох вэ гэдэгтэй л холбогддог” хэмээн хариулав. Түүний хариултаас үзэхэд Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойш нүүрстэй л зууралдсаар өдийг хүрсэн байна. Гэтэл тэрбээр хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын 100 хоногийн тайлан тавихдаа “Засгийн газар эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа. Вальютын нөөц 5.7 тэрбум ам.доллар боллоо. Эдийн засгийн өсөлт 2.6 хувь болоод унаж байсан бол 5.6 хувь болж өслөө” хэмээн мэдээлж байв. Харамсалтай нь тэрбээр унаж байгаа эдийн засгаа босгож амжаагүй бөгөөд нүүрсний экспорт, хулгайтайтай тэмцсээр энэ хүрснээ өөрөө хүлээн зөвшөөрч орхив.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ийм ГОЁ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share