26/11/2024
📝1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ. 🇲🇳Бүгд Найрамдах улсаа тунхаглан баталсны 100 жилийн мэндийг дэвшүүлж байна.
🙏Энэхүү өдөр бол Монгол түмний санаж явах учиртай баярт өдрүүдийн нэг билээ.
🎊Өргөн олон Монголчууддаа Улс тунхагласан баярт өдрийн мэнд хүргэе.
Монгол түмний гал нь өөдөө. Сэтгэл нь дөлгөөн ухаан нь цэлмэг байх болтугай.