MASS TV

MASS TV БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИГЧ "MASS TV" ТЕЛЕВИЗ

🔷 Рекламны цаг. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Чиглэл ХХК 🫕🥘 Хүлээн авалт, зочид буудал, ресторан катерингийн үйл ...
13/09/2026

🔷 Рекламны цаг. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Чиглэл ХХК

🫕🥘 Хүлээн авалт, зочид буудал, ресторан катерингийн үйл ажиллагаанд хэрэглэхэд тохиромжтой
Шинэ загварын Хоол халуун байлгагч бүх салбараар ирлээ.
🍲🫕ЦОГЦ ХАЛААЛТ : Дээд талын гэрэл болон доод талаас зэрэг халах Хоол халуун байлгагч 220В цахилгаанд залгаж хэрэглэнэ.
🍲 Дөрвөлжин загвар нь : Дээд талын шар суурьтай таваг + халаагч тус бүр үнэтэй
🍵Бүх төрлийн шөл, шүүс халуун байлгах шөл халуун байлгагч 4 литр 10 литр багтаамжтай.
☎️ Салбар дэлгүүр, засвар захиалгын төвтэй холбогдох утас : 7611-5333
Салбар дэлгүүрийн хаяг байршил, цагийн хуваарь :
https://www.facebook.com/photo/?fbid=1521011796737859&set=a.449157637256619
#ХХБ #хоолхалуунбайлгагч #халуунбайлгагч #Катеринг #хүлээнавалт #эвент #ресторан Masstv.mn

“АЛТАН ЦОМ 2026–2027” ШИНЭ УЛИРЛЫН БАРИЛДААН 11 ДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭМонгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн ө...
13/09/2026

“АЛТАН ЦОМ 2026–2027” ШИНЭ УЛИРЛЫН БАРИЛДААН 11 ДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

Монгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн өнгийг тодорхойлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирлын бэлтгэл ажил эхэллээ. Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Алтан цом”-ын барилдаанд оролцогч багуудын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар шинэ улирлын барилдааны журам, зохион байгуулалт, өрсөлдөөний хэлбэр, цаашид тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, чанартай болгох боломжуудын талаар хэлэлцэж, оролцогч багуудын төлөөллийн саналыг сонссон юм.

ХУУЧИН БАГУУДААС 5 БАГ ОРОЛЦОНО

2026–2027 оны “Алтан цом”-ын барилдаанд өмнөх улиралд оролцож байсан багуудын 60 орчим хувь нь оролцохоо мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ “Алтан цом”-ын өрсөлдөөнийг өргөжүүлж, шинэ баг, байгууллагуудыг оролцуулах санал ч гарч байна. Тиймээс шинэ багуудын оролцоог дэмжиж, тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэхэд талууд санал нэгдлээ. Ингэснээр энэ улирлын “Алтан цом” шинэ бүрэлдэхүүн, шинэ тактик, шинэ багуудын хүч сорьсон талбар болох хүлээлттэй байна.

ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ САНАЛАА ӨГЛӨӨ

Нэгдсэн уулзалтад “М Си Эс Групп” ХХК, “МИГ Даатгал” ХХК, “Хатант Интернэшнл” ХХК, “Шунхлай спорт клуб”, “Макс Групп”, “Нэгдэл Клуб” -ийн төлөөллүүд оролцлоо.

Багуудын зүгээс тэмцээний зохион байгуулалт, өрсөлдөөний чанар, дүрэм журмыг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн нь “Алтан цом”-ыг илүү өндөр түвшинд хүргэхэд чухал алхам болох юм.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

12/09/2026

Багахангай дүүрэг Баян сумын зааг Талын борын хэсэгт орж ирсэн баавгайг дүүргийн Онцгой Байдлын Хэлтэс, Нийслэлийн байгаль орчны байцаагч нар, нутгийн иргэдтэй хамтран барьж Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байгальд нь тавихаар ажиллаж байна.

Багахангай дүүрэг Баян сумын зааг Талын борын хэсэгт орж ирсэн баавгайг дүүргийн ОБХ, Нийслэлийн байгаль орчны байцаагч ...
12/09/2026

Багахангай дүүрэг Баян сумын зааг Талын борын хэсэгт орж ирсэн баавгайг дүүргийн ОБХ, Нийслэлийн байгаль орчны байцаагч нар, нутгийн иргэдтэй хамтран барьж Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байгальд нь тавихаар ажиллаж байна.

Цэвэрхэн харагдаж байна.Гэхдээ үнэхээр цэвэр үү?Бид өдөр бүр “харагдаж байгаа зүйл”-дээ итгэдэг.Харин нүдэнд харагддаггү...
12/09/2026

Цэвэрхэн харагдаж байна.
Гэхдээ үнэхээр цэвэр үү?
Бид өдөр бүр “харагдаж байгаа зүйл”-дээ итгэдэг.
Харин нүдэнд харагддаггүй зүйлс ч бидний амьдралд нөлөөлсөөр байдаг.
Coming soon...
#ЧиглэлХХК #ТунУдахгүй

🇲🇳ХАЙГУУЛЧИД 12 НЭР ТӨРЛИЙН 3073 СУМ, ГАЛТ ХЭРЭГСЛИЙГ ОЛЖЭЭ🇷🇺          📌Монгол Улс, Оросын Холбооны Улсын цэргийн археол...
12/09/2026

🇲🇳ХАЙГУУЛЧИД 12 НЭР ТӨРЛИЙН 3073 СУМ, ГАЛТ ХЭРЭГСЛИЙГ ОЛЖЭЭ🇷🇺

📌Монгол Улс, Оросын Холбооны Улсын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедицийн хайгуулын баг Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул, малтлагын ажлыг амжилттай үргэлжлүүлж байна. Хамтарсан багийнхан Халхын голын байлдааны талбарт нарийвчилсан судалгаа хийх явцдаа амь үрэгдсэн 78 дайчны шарилын үлдэцийг илрүүлж, тухайн үеийн байлдааны ажиллагаанд ашиглагдаж байсан 12 нэр төрлийн 3073 гаруй сум, галт хэрэгсэл болон мина, тэсрэх зүйлсийг олж тогтоосон байна.
📌Хайгуулын багийнхан малтлага, судалгаа хийсэн талбайнхаа ухсан газруудыг эргүүлэн булж, байгаль орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байгаа бөгөөд энэ удаагийн экспедицийн ажил төлөвлөгөөний дагуу энэ амралтын өдрүүдэд дуусах ажээ.
📌Монгол, Оросын хамтарсан цэргийн археологийн энэхүү экспедици нь дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, тэдний шарилыг эргэн нутаглуулах, цэргийн түүхийн судалгааг баяжуулахад чухал ач холбогдолтой юм.

ГАЗРЫН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ БУУРУУЛЖ, ЗАРИМ ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОЛОО🇲🇳🇲...
12/09/2026

ГАЗРЫН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ БУУРУУЛЖ, ЗАРИМ ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОЛОО

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын (2026.09.09)-өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” 173 дугаар тогтоолд заасан хөлсний хэмжээгээр 4 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагаа, 19 төрлийн орон зайн мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлж байна.

Харин төрийн үйлчилгээний цахим систем И-Монгол системээр дамжуулан газартай холбоотой 15 төрлийн лавлагаа, тодорхойлолт үнэ төлбөргүй үзүүлж байгаа бөгөөд лавлагаа, мэдээллийн төрөл, газрын харилцааны цахим үйлчилгээний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын эрх зүйн зохицуулалт шинэчлэгдсэнтэй уялдуулан одоо мөрдөгдөж байгаа үйлчилгээний хөлсний зохицуулалтыг цахим үйлчилгээний өнөөгийн нөхцөлд нийцүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 173 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан баталлаа.

Тус шийдвэрээр газар ашиглалтын зориулалт өөрчлөх, газрын эрхийн төрөл өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах зэрэг үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчилж, газрын хэмжээнээс хамаарсан өндөр төлбөрийн тогтолцооноос үйлчилгээний бодит өртөгт суурилсан нэгж үйлчилгээний хөлсний тогтолцоонд шилжүүллээ.

Мөн газрын төлөв байдал, газрын захиалгат хянан баталгааны мэдэгдэх хуудас, геодезийн хэмжилт, зураглалын багаж эзэмшигчийн лавлагаа, баталгаажилтын түүхчилсэн лавлагаа, баталгаат хугацааны лавлагаа, геодезийн цэг тэмдэгтийн хувийн хэргийн мэдээлэл зэрэг лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй болголоо.

Газрын харилцааны цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем болон Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Геопортал цахим системийг үе шаттайгаар хөгжүүлж байна. Үүний үр дүнд газрын харилцааны 47 төрлийн үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг иргэн, хуулийн этгээд цахимаар авах боломж бүрдсэн.

Энэхүү шинэ зохицуулалт хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авахтай холбоотой зардал хэмнэгдэхийн зэрэгцээ төрийн мэдээлэл, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.

ФРАНЦ УЛСТАЙ СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНАМонгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан...
12/09/2026

ФРАНЦ УЛСТАЙ СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Дэлхий нийтийн асуудал хариуцсан газрын дэд захирал Жан-Себастьен Контитой уулзлаа.

Уулзалтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар санал солилцов.

“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” бий болгох зорилтын хүрээнд сурагчдын үдийн хоолны шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, эрүүл хоолны цэс нэвтрүүлэх, эрүүл зөв хооллолтын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгахад Франц Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой юм.

Францын тал сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД 3 АЙМГИЙН 10 ГАРУЙ СУМАНД УРГАЦ ХУРААЖ БАЙНА       2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хү...
12/09/2026

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД 3 АЙМГИЙН 10 ГАРУЙ СУМАНД УРГАЦ ХУРААЖ БАЙНА

2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулж байна. Энэ жилийн тухайд таримлын болц жигд байгаа хэдий ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлсэн тул дайчид цаг хугацаатай уралдах хариуцлагатай үетэй тулгараад байгаа юм.

Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон алба хаагчид Төв аймгийн Жаргалант, Угтаалцайдам, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхон, Сант болон Дархан-Уул аймгийн Орхон суманд нийт 24 бүлэгт хуваагдан ургац хураалтын ажлыг нугалж байна.
Мэргэжлийн байгууллагын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын сүүлч болон аравдугаар сарын эхний арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгуудаар нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул цэргийн алба хаагчид байгаль цаг уурын эрсдэлээс урьтан ургацыг богино хугацаанд, алдагдалгүй хураан авахаар шуурхайлан ажиллаж байгаа юм.

Багшийн дээдийн нүхэн гарцыг зассан залуус дахин нэгдэж МӨНГӨН ЗАВЬЯАГИЙН НҮХЭН ГАРЦЫГ Монголын байгалийн гайхамшгийг өг...
11/09/2026

Багшийн дээдийн нүхэн гарцыг зассан залуус дахин нэгдэж МӨНГӨН ЗАВЬЯАГИЙН НҮХЭН ГАРЦЫГ Монголын байгалийн гайхамшгийг өгүүлэх нээлттэй галерей болгон ШИНЭЧЛЭХ САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Шинэчлэлийн хүрээнд:
— Увс нуур, Хөвсгөл далай, Отгонтэнгэр хайрхан, Их газрын чулуу, Хэцүү хад гэх мэт Монголын үзэсгэлэнт газруудыг
— Мазаалай, ирвэс зэрэг нэн ховор амьтдыг
— Монгол орны онгон байгаль, түүх, үндэсний онцлогийг
— Орчин үеийн уран бүтээл, гэрэлтүүлэгтэй хослуулан гадаад, дотоодын аялагчдад Монголын гайхамшгийг нэг дороос мэдрүүлэхийг зорьж байгаа аж.

Address

Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, 1/26 Очир оффис, 3 давхар, Ulaanbaatar 11000
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when MASS TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MASS TV:

Shortcuts

Share