04/09/2026
Сүүлийн үед жүжигчин Цогтоогийн эхнэр нөхрөө хуураад Цогтоо уучилж эргээд нийлсэн гэх яриа сошиалаар тарах болсон харин энэ асуудалд түүний эхнэр Хүслэн анх удаа олон нийтэд нөхцөл байдлынхаа талаар ам нээлээ
Хүслэн: Ийм зүйл постлохдоо их ичиж байна, ах дүү хамаатан саднуудаасаа уучлалт гуйж байна.
Эцэст нь, Цогтбаяраа би чамайг үргэлж уучилна.
Би уул нь хэрэндээ л хичээж байгаа, тэвчиж байгаа. Өөрийн амиа бодож байсан бол утсан дээрээ байгаа хэрүүл тэмцэлтэй зураг бичлэгээ аль дээр л цацчихна.
Би худлаа ярьж, хүн хулхитаж, хулгай хийж, бусдад гай зовлон тарьж үзээгүй гэр бүлд өсч хүмүүжсэн. Шударга бус зүйлд миний гэр бүл хэзээ ч нүүр өгч байгаагүй, үргэлж хөдөлмөрөөрөө ухаанаараа амьдралаа авч явдаг хүмүүс байдаг. Би хэзээ ч энэ сайхан эмээ өвөө ээж аав ах эгч дүү нарынхаа нэрийг харлуулахгүй гэж хичээдэг. Манайд урлаг соёлын хүн байхгүй, би л багадаа жүжигчин болно гэж явж байгаад жүжигчин хүнтэй танилцаад 1 гэр бүл болж, 3 хөөрхөн үртэй болсон.
Багадаа аав маань надаас тусдаа амьдардаг байсан болохоор их сананаа. Тэгээд дотроо, би гэр бүл зохиовол хэзээ ч хүүхдүүдээ аавгүй өсгөхгүй дээ гэж боддог байснаа одоо хүртэл мартдаггүй.
Би айлын ганц охин, тэгэхээр хүмүүс хэт эрх танхи нүдээр хардаг юм шиг байгаан. Би эгчийнхээ хүүхдүүдийг харна туслана, эмээ өвөөгийнхөө хүнсний дэлгүүрийг хамт ажиллуулж, хамт бараандаа явна, хааяа нэг найзуудтайгаа алга болтлоо тоглож байгаад зэмлүүлнэ. Тэр бүх хугацаанд томчууд маань надад үргэлж амьдралынхаа туршлагаас сайхан хуваалцнаа, хүний олон ааш авир, мэргэжил соёл гээд бүхнийг л зааж сургана. Тэр болгонд ойлгохгүй өнгөрч байсан ч хүүхэд гаргасан өдрөөсөө хойш тийм байсан байна гээд өөртэйгөө яриад л байж байдаг. Мэдээж бүх айл тэгдэг байх, бараг бүх хүн л би ч гэсэн гэж бодож байгаа байх. Гэхдээ би л өөрийгөө ярихгүй бол хэн ч намайг мэдэхгүй юм чинь ингэж бичих л хэрэгтэй юм байна гэж бодлоо.
Би Цогтбаярыг араар нь тавих битгий хэл худлаа ярьж гарч орж гүйж үзээгүй. Бид 2 8н жил хамт байхдаа сар бүр хэрүүл зодоон хийнэ, доод айл паар цохино, гэрт ойр ойрхон цагдаа ирнэ, түргэн ирнэ. Цогтбаяр хүн юм бол би ч гэсэн зүрх сэтгэлтэй хүн биздээ? гэж бодон бодон уйлдаг байсан. Амьдрал сайхан юугаар ч дутахгүй сайхан байхад яагаад заавал ингээд байгаа юм бэ? гээд л уйлна. Би л хичээгээд, нөгөө талаас хичээхгүй байхаар би ядарч таарна. Ядаж байхад тэр хэрүүл нь бүр сар болгон. Ямар ч хүүхдүүдийн эрх байхгүй. Тэр бүрийг яривал сонссон та нар ч залхана амлая. Ингэж явсаар нэг орой намайг хамгийн их гомдоож би Цогтбаяраас салах эцсийн шийдвэрийг 2023.09.19-нд гаргасан байдаг юмаа. Яаж тод мэдээд байна вэ гэхээр миний утсан дээр бүх үйл явдлын баримт байдаг юмаа. Тэгсэн дуусаагүй ээ, 2026.05.05-ны өдөр Цогтбаяр 10 давхраас унасан хөл хугарсан та ирнэ үү гэдэг дуудлага аваад зүрх савлаад бурхандаа залбираад гүйтэл надаар тоглосон юмаа л гэж байна. Тэр өдрөөс хойш би, үнэхээр л Цогтоо байхгүй болчихвол яанаа миний 3 хүүхэд аавгүй яанаа гээд тайвширч чадахгүй Цогтоог дуудаад эргээд нийлье хэн хэн нь хичээе гэж хэлж байсан.
Хүн хэлж дуусаагүй байтал гэдэг шиг, энэ 5 сараас 08.31-ны шөнийн 2 цаг хүртэл энэ хичээл зүтгэл минь талаар болчихлоо. Би энэ 3 сар мөн л адил маш их хэрүүлтэй, цагдаа сэргийлэх дуудсан байдалтай өнгөрлөө. Тэгээд би лав чадахгүй юм байна гээд дахиж 2 тийш болох болсон шүү. Сошиал бол зүгээр л зугаа бас хэрэгцээ болохоос үнэн зүйл бараг байхгүй дээ. Харин бид 2-ын үнэн бол энэ.
Өдий хүртэл хэзээ ч ам нээхгүй гэж бодож байсан боловч өнөөдөр би өөрийгөө та нараас хамгаалж байна, та нарын дураараа ярьсан шиг хүн бол би биш! Олны нүдэн дээр байдаг гэхээрээ амаа татаж газар шагайж амьдраад, бусад нь үхмээр санагдтал нь муулж ярих эрхтэй байдаг юм хаанаас сурчихдаг юм?! Энд тэндхийн пост сэтгэгдлүүд уншаад сууж байхдаа би тэгээгүй шдэ гэж бодоод хальт гомдосхийгээд өнгөрдөг. Сагсны залуутай холбосон үлгэрийн чинь эхний хуудсыг хэн бичсэнг ч би мэднэ. Дайснаа дэргэдээсээ хай гэгчээр миний таньдаг охин байдиймаа. Яаж хүний нэрийг, хүний амьдралыг ингэж ярьж чаддаг байнаа!!! Энэ 3 жил би нөхрөө хуурсан явдалтай эмэгтэй болж, миний 3 хүүхэд өрөвдөлтэй харагдлаа. Чамайг бол хэзээ ч уучлахгүй. Бусдад хэлэхэд, миний хүүхдүүд хамгийн жаргалтай байдаг, аав ээж эмээгийнхээ хайранд бөмбөрч байгаа. Та нарт огтоос хамаагүй зүйлд битгий санаа тавьж бай, ядарна стрессдэнэ өвдөнө хэрэггүй. Манай эмээ муу юм битгий сонс, чи өөрөө холдчих гэж хэлж байж билээ.
Ийм зүйл постлохдоо их ичиж байна, ах дүү хамаатан саднуудаасаа уучлалт гуйж байна.
Эцэст нь, Цогтбаяраа би чамайг үргэлж уучилна