Photo.mn

Photo.mn Photo.mn мэдээ мэдээллийн сайт ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХЭРЭГСЛИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ

“Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ агсныг ирэх даваа гарагт эцсийн замд нь үднэ
03/05/2025

“Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ агсныг ирэх даваа гарагт эцсийн замд нь үднэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээИргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Naru...
02/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдоно уу.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо.Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, ...
02/05/2025

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо.

Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он Дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он Дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС

Б.Баярбаатар: Гурил үйлдвэрлэдэг гуравхан компани нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ийг хангаж байна. Энэ чинь МО...
24/01/2025

Б.Баярбаатар: Гурил үйлдвэрлэдэг гуравхан компани нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ийг хангаж байна. Энэ чинь МОНОПОЛ! Гурилаа өөрсдөө сонгоод идэх сонголтыг нь иргэдэд үлдээ л дээ! Яагаад хүчээр тулгах ёстой юм бэ?! Үнэ нь адилхан байдаг бол Монголчууд эх орныхоо гурилыг л хэрэглэнэ!
ТАТВАР ТЭГЛЭСЭН ШИЙДВЭР ҮРГЭЛЖЛЭХ ЁСТОЙ‼

08/10/2024

"ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" тоглолтын торгон агшин
Эгдүүтэй хөөрхөн амьтад, Хөгжилтэй алиалагч, ухаантай баавгай, дэлхийн шилдэг циркийн уран бүтээлчдийн шилдэг үзүүлбэрээс бүрдсэн 8 удаагийн тоглолтын эхний 2 тоглолт амжилттай боллоо.
Одооүлдсэн зургаахан тоглолтыг та амжиж үзээрэй
Тоглолт 10 сарын 12,13,19,20,26,27 өдрүүдэд Бямба, Ням гарагуудад 11:00, 15:00, 19:00 тоглоно.
Тасалбарыг 👉 https://ticket.mn/event/2255
Лавлах утас:9898-5959

Аавын хайртай амин үр багш нарынхаа хамтаар мэргэжлийн  хөгжимийн мэдлэгээ дээшлүүлэхээр Орос улсыг зорин явсан. Одоо тэ...
23/09/2024

Аавын хайртай амин үр багш нарынхаа хамтаар мэргэжлийн хөгжимийн мэдлэгээ дээшлүүлэхээр Орос улсыг зорин явсан. Одоо тэрээр оросын их найрал хөгжимтэй гар нийлэн тоглох болсон нь аавдаа зориулсан хамгийн том бэлэг байлаа.
❤️Монгол гэх нэрийг дэлхийд тамгалаарай охин мээнь. Амжилт🇲🇳

ГАЛ ТҮЙМРИЙН 31 ДУУДЛАГЫН ДИЙЛЭНХИЙГ ХОГИЙН СУВАГ, ЦЭГ ШАТСАН ДУУДЛАГА ЭЗЭЛЖЭЭ📍Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт...
23/09/2024

ГАЛ ТҮЙМРИЙН 31 ДУУДЛАГЫН ДИЙЛЭНХИЙГ ХОГИЙН СУВАГ, ЦЭГ ШАТСАН ДУУДЛАГА ЭЗЭЛЖЭЭ

📍Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны хоёр, гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Гал түймрийн нийт дуудлагын дийлэнхийг хогийн суваг, цэг шатсан дуудлага эзэлсэн байна. Онцгой байдлын алба хаагч нар 59 иргэний аюулгүй байдлыг ханган, 20 тэрбум 370 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас зөвлөлөө.

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн V буюу Ким Тэхёны бие даасан цомог 109 орны iTunes цомгийн жагсаалтыг тэрг...
10/09/2024

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн V буюу Ким Тэхёны бие даасан цомог 109 орны iTunes цомгийн жагсаалтыг тэргүүллээ.

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа Баянгол дүүрэгт нэр дэвшинэ.📌ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга...
03/09/2024

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа Баянгол дүүрэгт нэр дэвшинэ.
📌ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга урбанист Э.Золзаяа Баянгол дүүрэгт нэр дэвшинэ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд ХҮН намын дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ архитекторуудын хамт нэгтгэн оролцох гэж байгаа аж. Мөн тэрбээр "Улаанбаатар хотын хөгжлийг бусад намуудаас онцлог, онолын суурьтай харж, мөрийн хөтөлбөртөө тусгасан" гэлээ.

02/09/2024

С.Эрдэнэболд: Аюулгүй байдлын шалгуур гэдэг дээр та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна

 #Монголоороо гоёно 🇲🇳🇲🇳🇲🇳“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам зургаа дахь өдрөө болж байна. Манай улсаас хөнгө...
02/09/2024

#Монголоороо гоёно 🇲🇳🇲🇳🇲🇳
“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам зургаа дахь өдрөө болж байна.

Манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Мөн паралимпын наадмын Монголын баг тамирчдын зургаа дахь медаль, хоёр дахь мөнгөн медальтан болов. Тэрбээр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гранпри болон Бүх Оросын алтан медальтай тамирчин юм.
Ийнхүү Монголын баг энэ удаагийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 22 дугаар байрт бичигдэж байна.
Монголчуудын паралимпын наадмын амжилт
1. Бээжин-2008 | Байт харваа
Д.Баатаржав - Алт 🥇
2. Рио-2016 | Жүдо бөх
Б.Ууганхүү - Хүрэл 🥉
3. Рио-2016 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Хүрэл 🥉
4. Токио-2020 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Алт 🥇
5. Парис-2024 | Таэквондо
У.Сүрэнжав - Алт 🥇
6. Парис-2024 | Таэквондо
Г.Болор-Эрдэнэ - Мөнгө 🥈
7. Парис-2024 | Бөөрөнцөг түлхэлт
Ц.Баттулга - Мөнгө 🥈
📸 | Гэрэл зургийг Ж.Адилбиш

Khos Master hair & beauty fashion show 2024.08.30 өдөр 19 цагт UG ARENA-д болно
02/07/2024

Khos Master hair & beauty fashion show 2024.08.30 өдөр 19 цагт UG ARENA-д болно

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Photo.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share