14/09/2026
's booktique ютүб сувагт орсон "Амьсгал агаар болохуйд" номын тухай танилцуулгыг сонсоод сайхан сэтгэгдэл үлдээсэн нэгэн уншигчийнхаа сэтгэгдлийг та бүхэндээ хуваалцаж байна. Сэтгэгдэл үлдээсэн хүндэт уншигчдаа талархаж, тархи судлалын чиглэлээр суралцах их үйлст нь амжилт ерөөе!
Ингээд сэтгэгдлийг хүргэе:
"Энэ номыг анх 12р ангидаа ороод 1 сарын дараа уншиж байж билээ, тухайн үед эмч болно гэж бодож байсан ч уншаад дуусах үедээ эргэлзэх зүйлгүй өөрчилсөн. 2 дахь удаагаа уншихдаа их сургуулийн 4 - р курсын намар судалгааны ажил хийж байх үедээ уншсан. Өмнөхөөсөө өөр мэдрэмж, харуусал, уйтгар гуниг, хамгийн гол нь what if? гэх асуултыг их удаан өөрөөсөө асуусан. Тухайн үедээ биологиор бакалавраа хийж байсан ч анагаахын сургуульд орсон бол би яах байсан болоо гэж бодсон. Төгсөөд 1 жил гаран ажиллаж байхдаа номын клубд нэгдэж 7 хоног тутмын уншлагаар энэ ном таарч ахин уншсан. Үүний дараачаар эрс шийдэн одоо Graduate school - д тархи судлалын чиглэлээр элсээд суралцаж байна. Амьдралынхаа өөр өөр үеүдэд унших бүртээ илүү утга учир, нарийн details - г нь ойлгон, бодлогоширол төрүүлдэг үнэхээр өвөрмөц ном. Дариа эгчийн(Тус ютүб сувгийг хөтөлж явуулдаг ютүбэрийг хэлж байна) хэлсэнчлэн ямар ч тайлбар байхгүй философи, библийн зүйрлэл, эшлэлийг нь магадгүй нас ахих тусам хураасан мэдлэгээрээ илүү ойлгож, жоохон байхдаа ойлгоогүй зүйлсээ ахин олж нээдэг нь энэ номны онцлог юм".
Номын зарим ишлэлээс...
..Бид нэг өдөр төрж, нэг өдөр үхнэ. Нэг цагт, нэг хоромд. Булшны хажууд өлгий унахуйд, зэрэгцэн гэрэл гялсхийн харвана. Тэгээд л харанхуй нөмрөн авна. Би эрлэгийн дэргэд мэс заслын хямсаагаа барин зогсоно...
..Мэс засалч хүн хутгаа ашиглах боломжгүй үедээ үгээ ашигладаг...