iToim.mn

iToim.mn Хэрвээ та үйл явдлын учрыг олъё, “ЯАГААД” гэдэгт илүү мэргэжлийн түвшний мэдээлэл, дүгнэлтийг уншъя гэвэл www.iToim.mn сайтад зочлоорой.

Хэрвээ та үнэнийг мэдье, үйл явдлын учрыг олъё, ЯАГААД гэдэгт илүү мэргэжлийн түвшний мэдээлэл уншъя гэвэл www.iToim.mn сайтын пэйж хуудсанд нэгдээрэй. Бид Like, Share цуглуулах гэж бусдын хөнжлийг сөхөхгүй, хэтэвчийг ухахгүй, шальдар бульдар, хэтэрхий жижиг асуудлаар таны тархийг хордуулахгүй. Харин цахим сэтгүүлзүйд сэтгүүлзүйн мэргэжлийн давуу талуудыг нутагшуулж, хэрэгтэй, чухал үйл явдлыг анализ, тойм, мэргэжлийн хүмүүсийн тайлбар, дүгнэлттэйгээр танд хүргэнэ.

Олон улсын нэр хүндтэй Global Finance сэтгүүлээс “BEST CENTRAL BANK AWARD 2025”-ийг зарлалаа.https://itoim.mn/a/2025/09/...
22/09/2025

Олон улсын нэр хүндтэй Global Finance сэтгүүлээс “BEST CENTRAL BANK AWARD 2025”-ийг зарлалаа.

https://itoim.mn/a/2025/09/22/economy/alt?

“Global finance” сэтгүүлээс Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “BEST CENTRAL BANK AWARD 2025”-д өндөр үнэлгээ авсан Төв банкны удирдлагуудын нэгээр нэрлэлээ

Эдийн засаг, хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гурван улс Палестиныг хүлээн зөвшөөрснөөр Израил-Палестины дайны санхүүжилт бол...
22/09/2025

Эдийн засаг, хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гурван улс Палестиныг хүлээн зөвшөөрснөөр Израил-Палестины дайны санхүүжилт болон хоёр улсын цаашдын хувь заяад томоохон нөлөө үзүүлнэ хэмээн судлаачид таамаглаж байна.

Их Британи, Австрали, Канад зэрэг улсууд Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрлөө

22/09/2025

Хуйвалдааны замаар төөрүүлж, монголчуудаас хулгайлсан Төгрөг нуурын бүлэг орд, Төмөртэйн овооны цайрын ордыг төрд буцаан авч, Баялгийн сандаа бүртгэлээ.

22/09/2025

НИТХ-ын дарга А.Баяр: 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолыг нэмэгдүүнэ.
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолын талаар хэлэлцлээ.

Юбикаб компани үйлчилгээний чанараа дээшлүүлэх, жолооч нартаа автомашинаа шинэчлэх боломжийг олгох зорилгоор дэлхийн цах...
22/09/2025

Юбикаб компани үйлчилгээний чанараа дээшлүүлэх, жолооч нартаа автомашинаа шинэчлэх боломжийг олгох зорилгоор дэлхийн цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлэгч BYD компанийн албан ёсны борлуулагч “WuChan ZhongDa International” групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, эхний автомашинуудаа хүлээж авлаа.
https://itoim.mn/a/2025/09/22/event/stx?

Сурвалжилга: Юбикаб компани хотын такси үйлчилгээний чанарын стандартыг нэмэгдүүллээ

“Дахиж л оффтейк гэрээ байгуулахгүй” гэсэн яалаа даа. Товчхондоо, Хятад, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ц...
22/09/2025

“Дахиж л оффтейк гэрээ байгуулахгүй” гэсэн яалаа даа. Товчхондоо, Хятад, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн цаана Хятадын төрийн өмчит “Чайна Энержи” болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хооронд 20 орчим жил нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Үүнийгээ өмнө нь байгуулж байсан "Чалько"-гийн гэрээнээс сайн нөхцөлтэй гэж гэрээнд гарын үсэг зурсан эрхмүүд ярьжээ. Тэгвэл өмнө нь байгуулж байсан "Чалько"-гийн гэрээний нөхцөлийг "Чайна Энержи"-гийнхтэй харьцуулаад нэг харъя.

https://itoim.mn/a/2025/09/22/article/klv?

“Чайна Энержи”-гийн гэрээ Чалко”-гоос сайн уу, муу юү

Энэ жил улсын 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөр...
22/09/2025

Энэ жил улсын 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

“Намрын ногоон өдрүүд 2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ

МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД❗️❗️❗️🌧🌧🌧Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 09 дүгээр сарын 22-ны өдри...
22/09/2025

МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД❗️❗️❗️
🌧🌧🌧Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут сумдын нутгаар 6-45мм хэмжээтэй бороо, нойтон цас орж, цасны зузаан 2-26 см байна. Мөн замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас гурван хэрэгт яллагдагчаар татан шалгаж дууссан бөгөөд С.Ганбаатар гишүүн яллах дүгн...
22/09/2025

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас гурван хэрэгт яллагдагчаар татан шалгаж дууссан бөгөөд С.Ганбаатар гишүүн яллах дүгнэлттэйгээ танилцахгүй байсан аж. Тиймээс АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн баасан гаригт Төрийн ордон дахь өрөөнд нь орж яллах дүгнэлттэй танилцуулах гэсэн боловч тэрээр гүйцэтгэх ажиллагаа явууллаа хэмээн бүлгийн гишүүддээ ойлгуулж, төсвийн завсарлагын хугацааг сунгуулжээ.

Гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн сенсаци дэгдээсэн С.Ганбаатар гишүүний асуудлыг өнөөдөр бүлэг нь хэлэлцэнэ

Урьд шөнө баруун аймгуудын нутгаар цас оржээ. Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас орсон байна...
22/09/2025

Урьд шөнө баруун аймгуудын нутгаар цас оржээ. Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас орсон байна. Өнөөдөр Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

МЭДЭЭЛЭЛ: Хоёр настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг иргэдээс төлбөртэй авна📌 Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар ба...
21/09/2025

МЭДЭЭЛЭЛ: Хоёр настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг иргэдээс төлбөртэй авна

📌 Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20 цаг 40 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа болно.
Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
📌 Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна.
Мэдээллийг чанд хадгална.
Мэдээлэл авах утас: 7038102

Эх сурвалж: ЦЕГ

ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрли...
21/09/2025

ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

-Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 09 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас шөнийн дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас 4 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Харин өнөөдрийн 11:30 цагийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн “Хувь” гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх “Сайхан мод” хүртлэх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн “Сайхан мод” гэдэг газраас баруун урд зүгт “Их царам” болон “Тайга” гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сити тауэр 9 давхарт
Ulaanbaatar
14200

Telephone

+97677057758

Alerts

Be the first to know and let us send you an email when iToim.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to iToim.mn:

Share

Category