05/06/2026
За хадуурсан дээрээ бүр сайн хадууръя.
Байраа түрээслээд нүүхээр болоход шинэ айл маань бүх тавилгатай байсан тул байраа бүрэн суллах шаардлагатай болсон. Тэр үед хамгийн их хайр хүрсэн хоёр зүйл нь буйдан, компьютер хоёр байв.Анх байр түрээслэхдээ ах, эгчийнхээ өгсөн хуучин му матрасс, хэдэн хэрэгцээний зүйлтэй ганцаараа амьдардаг байлаа. Намар сургуульдаа явах гэж байсан болохоор нэг их юм янзлах бодолгүй, тэрүүхэндээ болоод л байдаг байсан.
Харин нөхөртэйгөө хамт амьдрахаар болоход илүү тухтай орчин бүрдүүлье гэж ярилцаад бага зэрэг засвар хийлгэж, тавилга авах хэрэгтэй болов. Нэг өдөр нөхөр чи хот гээд, хот орсон чинь Мишээл дээр хадам ээжтэйгээ анх танилцсан. Анх уулзаад шууд дэлгүүр хэсэж явсан нь одоо бодоход их сонин санагддаг. Гэхдээ тэр үед хадам ээж маань надад үнэхээр сайхан хүн санагдсан. Бараг тэр өдөр л нөхөртэйгөө суух шийдвэр гаргасан байх. Ээжээс болоод 😂
Тэгээд бид хоёрт буйдан, комод, угаалгын машин, жигнүүр авч өгч, юу авах, яаж сонгохыг хүртэл нэг бүрчлэн зөвлөсөн юм.
Одоо ч мартдаггүй нэг зүйл бий. Жигнүүрийн хайрцгийг хараад гаднах хайрцгийг нь скочдоод хадгалаарай хурааж тавихад эвдэрч мууддаггүй юм гэж хэлж байсан. Тухайн үедээ энгийн санагдсан ч одоо бодоход их хөөрхөн зөвлөгөө байжээ.Манай хоёр удаагийн нүүлгэлтээр тэр хайрцаг хамт нүүгээд явсан. Одоо ч гэрт байгаа. Буйдан дээрэ унтна гээд, доор нь хөнжил гудас хийнэ гээд бест буйдангийн буйдан авсан даа.,
Шинэ тавилгатай болсон бид хоёр их баяртай. Би ч гэртээ ирээд нөхрийнхөө найзуудыг гэртээ уриад шинэ буйдангийнхаа найрыг хийсэн шдээ. Чадлаараа л хоол унд хийгээд л. Одоо бодохнээ би лав анх машин, байртай болохдоо ч энэ буйданг анх авсан шигээ баярлаагүй гэдгээ одоо ч тод санадаг даа. Анхны пм бүхэн сайхаан сайхан. 2 удаа нүүхдээ ч буйдангаа л солихгүй гээд солиогүй гэхдээ сая бол яалтчгүй зарсаан зарсан.