02/03/2026
✅️Атоми компанийн ХемоХИМ гэж ямар бүтээгдэхүүн бэ?
ХемоХИМ нь хүний дархлааг сэргээж сайжруулах онцгой үйлчилгээтэй биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.
Өмнөд Солонгос улсын Цөмийн Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн (KAERI)-ийн эрдэмтэн докторууд уг бүтээгдэхүүнийг гаргаж авсан.
Шинэ бүтээгдэхүүнийг зохион бүтээхэд улсаас санхүүжүүлсэн үндэсний төслийн хүрээнд анх 5 сая ам.доллар гаргаж өгч байжээ. Хамгийн үнэ цэнэтэй эрдэмтдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд уг төсөлд нийтдээ нэг тэрбум гаруй /1 004 000 000/ долларын санхүүжилт хийгдэж судалгааны ажил найман жил үргэлжилсэн байна.
Хүний дархлааны системийг өндөр үр дүнтэйгээр дэмжиж, сайжруулдаг найрлага олж гаргаж авах шаардлагатай байсан тул 1000 гаруй эмийн ургамлыг сонгож 10 000 гаруй жор найруулж туршжээ.
Цээнэ /Paeonia japonica/, Халгацай /Cnidium Officinale Root/, Цооргоно / Chinese Аngelica Root/ гэсэн гурван ургамал үндсэн найрлагад нь ордог.
Шинээр гаргаж авсан бүтээгдэхүүний хэрэглээний хүрээ анх маш бага, зөвхөн элитүүд буюу цөмийн энергийг судалж буй эрдэмтэд л хэрэглэж байлаа. Тэд цацрагийн нөлөөнд өртөж дархлаа нь муудаж улмаар хорт хавдар тусаж байсан юм.
Солонгосын хүнс судлал, биотехнологийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтдэд энэхүү сөрөг нөлөөг багасгах бэлдмэл гаргаж авах даалгавар өгсөн нь энэ төсөл болжээ.
Эрдэмтдийн багийг удирдан ажилласан Иммунобиологийн Доктор Сон Ки Жо:
✅️ “ХемоХИМ нь хүний биеийн дархлаа, эд эсийн болон цус төлжилтийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг хүнс. Гемопоэз гэдэг бол дархлааны систем үйл ажиллагаагаа явуулдаг цусыг нөхөн төлжүүлэлт. Цус нөхөн төлжилт гэдэг нь хүний эрүүл байхын үндэс юм” гэж хэлсэн байдаг.
Түүний “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагын хэсгээс:
“Юу таныг ХемоХИМ бүтээх сэдэлд хүргэв?
“Би Солонгосын туяа эмчилгээний эмнэлэгт ажиллаж байхдаа олон хүн хавдрын улмаас химийн эмчилгээ хийлгэж байгааг харж байсан. Тэд дархлаа муудсанаас болж ийм асуудалд орж байсан ба хожим нь хавдраас гадна өөр өвчтэй ч болж байлаа. Тэгээд би өөрөөсөө “Дархлаа сулрах нь хавдар туссан хүмүүсээс гадна бусад шалтгаанаар өвдсөн хүний ч өвчний шалтаг болдог гэж үү?” гэж асуугаад дархлааг сайжруулдаг бүтээгдэхүүн гаргаж авах судалгааг эхлүүлсэн”.
“ХемоХИМ гэж юу гэсэн үг вэ?”
“Би эхлээд Hematopoiesis, Immune system, Modulation гэх үгнүүдийн эхний үсгүүдээр /HIM/ ХИМ гэж нэрлээд энэ нь бас солонгосоор Хүч гэсэн үг болж байгаад олзуурхаж энэ нэрийг бүртгүүлэх гэхэд ХИМ нэртэй бүтээгдэхүүний худалдааны тэмдэг өмнө бүртгэгдсэн байсан тул урд нь ХЕМО гэх үе нэмж бүртгүүлсэн юм. Ингээд уг бүтээгдэхүүний нэр:
ХЕМО нь Hemoglobin буюу биеийн эд эрхтэнд хүчилтөрөгчийг уушгинаас зөөж, нүүрстөрөгчийн хийг зайлуулж, эрч хүчээр хангаж өгдөг цусан дахь гемоглобины нэрний эхний үе.
Х нь Hematopoiesis буюу хүний биед цусны бүх төрлийн эсүүд шинээр бий болох процесс гематопоэзийн эхний үсэг.
И нь Immune system буюу хүний биеийг аливаа өвчин эмгэг төрүүлэгч организмуудаас хамгаалдаг дархлааны систем гэсэн үгний эхний үсэг.
М нь Modulation буюу зохицуулах гэсэн үгний эхний үсгүүдээс бүтсэн ХЕМОХИМ нэртэй болсон ба энэ нь цус төлжилтийг сайжруулдагийг онцолж өгсөн.”
“Та цусны төлжилт, дархлаа хоёрын алин дээр илүү анхаарал хандуулсан бэ?”
“Би анх ерөнхий дархлааг сайжруулахад анхаарч төслийг эхлүүлсэн. Гэхдээ дархлааны системийн үндэс болсон цусны төлжилтийн үйл явдлыг зохих ёсоор сайжруулдаг жор гаргахад төвлөрч ажилласан. Цусны эрүүл эсүүд төлжиж бий болж байх үед л хүний дархлаа сайжрах боломжтой байдаг” гэж ярьжээ.
ХемоХИМ нь хүний бие дэх NK /natural killer/ эсүүд буюу өвчин эмгэг төрүүлэгч нянг устгагч эсүүдийн үйл ажиллагааг маш сайн идэвхжүүлдэг. Эдгээр эсүүд нь чөмөг, тунгалагийн систем, дэлүү, гүйлсэн булчирхай, сэрээ булчирхайнд бий болж хорт хавдрын эс, нянгийн халдварыг устгаж эд эсээр тархаж гэмтээх явдлыг зогсоодог хэд хэдэн төрлийн лимфоцитууд бөгөөд хүний дархлааны системд нэн чухал үүрэгтэй.
Эмчилгээний чанараараа алдартай эмийн ургамлууд болох цээнэ, цооргоно, халгацай зэрэг түүхий эдийг орчин үеийн биотехнологийн шинэлэг аргатай хослуулан гаргаж авсан ХемоХИМ ханд нь Солонгосын Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яамны шалгалтыг давж хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн үйлчилгээтэй бүтээгдэхүүн болсон юм.
ХемоХИМ нь 22 орны патент авсан, Атомигийн бүтээгдэхүүнүүдийн дотор хамгийн сайн худалдагддаг бестселлер болсон.
Анх ХемоХИМийг борлуулах эрх авсан компани 1200 долларын үнээр зарж эхэлсэн ба борлуулалтыг ихэсгэх гэсэн оролдлого сайн амжилт олоогүй, орлого хангалтгүй байсан тул гэрээг нь цуцалсан байдаг.
Ноён Пак Хан Гиль тэр үед бие тааруу, өвчтэй байсанд нэг эрдэмтэн танил нь түүнд ХемоХИМ уухыг зөвлөсөн байна. Нэгэнт өөр эмчилгээ, өөр сонголтгүй тул хэрэглээд үзтэл гайхалтай үр дүнд хүрсэн байна. Ингээд энэ бэлдмэлийг өргөн олонд санал болгохоор шийдэж үнийг нь буулгах арга зам эрэлхийлсэн байна. Колмар компанитай жилд 5000 ширхэгийг үйлдвэрлүүлж борлуулах, үнийг нь буулгахаар тохиролцож чадсанаар 10 гаруй дахин хямдруулж чаджээ. Улмаар үнэ нэмээгүй мөртлөө 30 ширхэг байсныг 48, 54 болгон нэмэгдүүлсэн ба одоо бүр 60 ширхэгтэй болгосон байгаа. Ингээд бид одоо анх 1200 доллар байсан энэ гайхамшигт бүтээгдэхүүнийг 100 доллар хүрэхгүй үнээр авч хэрэглэцгээж байна. Энэ бол бидэнд олдсон маш сайхан боломж билээ.
Одоо ХемоХИМийг Цөмийн Судалгааны Хүрээлэн болон Колмар компаниудын хамтран байгуулсан бөгөөд Атоми компанийн охин компани болох Колмар БиЭнЭйч компанид үйлдвэрлэж байгаа ба борлуулах эрхийг зөвхөн Атоми компани дангаараа хугацаагүйгээр эзэмшиж байна.
ХемоХИМийн үнэ: 2009 он – 1200 доллар 2023 он – 90 доллар
Борлуулалт: 2009 он – 8 сая доллар 2023 он – 1,5 тэрбум доллар
2006 онд Солонгос Улсын Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яамнаас “Эрүүл мэндийн үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн” гэрчилгээ,
2020 онд бүтээгдэхүүний найрлага нь “Экологийн шаардлагад тэнцсэн бүтээгдэхүүн”-ий Дээд зэргийн гэрчилгээ авсан ба
2023 онд хийгдсэн судалгаагаар бие организмын ядаргааг тайлах нөлөөтэй болох нь батлагдсан байна.
Үнэндээ хүнс учир байнга хэрэглэж болох ба тун хэтрэнэ гэж байхгүй.