Star TV

Call Directions Website Contact the business

Star TV Мэдлэгтэй Иргэн, Оюунлаг Нийгэм. Star телевизийн албан ёсны хуудсанд тавтай морилно уу...

COP17 АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЖ БАЙНА 12 өдрийн турш дэлхий Монголд чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг бодит шийдэл...
29/08/2026

COP17 АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЖ БАЙНА

12 өдрийн турш дэлхий Монголд чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг бодит шийдэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ боломжуудыг урагшлууллаа.
Монгол Улс СОР17 хурлыг даргалах ирэх 2 жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллах болно.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ


---------------------------------------------
COP17 CONCLUDES SUCCESSFULLY
Over 12 days, the world gathered in Mongolia to advance practical solutions, international cooperation, and new financing opportunities to address land degradation, desertification, and drought.

During its two-year COP17 Presidency, Mongolia will continue to strengthen international partnerships and promote the active participation and collaboration of all Parties.

RESTORING LAND
RESTORING HOPE

28/08/2026

🌍 COP17: АМЛАЛТААС ХЭРЭГЖИЛТ РҮҮ

Улаанбаатар хотноо өндөрлөсөн UNCCD COP17-ын үеэр газрын доройтол, цөлжилт, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх чиглэлд 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдлээ.

🇲🇳 Үүний дотор Монгол Улсын санаачилсан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг нэгтгэж байна.

Мөн гангийн тэсвэржилтэд зориулсан 400 сая ам.доллар хүртэлх хөрөнгийг дайчлах шинэ механизм эхэлж, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, усны аюулгүй байдалд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр боллоо.

📍 Улаанбаатар | UNCCD COP17

28/08/2026

“Орос оронд өнгөрүүлсэн зун – 2026”: Мэдлэг, туршлага, шинэ боломж

Энэ зун Монголын сурагч, оюутан, багш, сэтгүүлч, залуу мэргэжилтнүүд ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хэвлэл мэдээллийн салбарын туршлагаас суралцлаа.

Зуны хөтөлбөрүүдээр дамжуулан орос хэл, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, олон орны үе тэнгийнхэн, мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэг, туршлага солилцон, шинэ нөхөрлөл, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна.

✨ Нэг зун – олон боломж, шинэ мэдлэг, шинэ танил, шинэ туршлага

28/08/2026

🌎Сайн дурын ажилчин хүүхэд залуус 4-17 хэлээр олон улсын зочид төлөөлөгчдөд тусламж үйлчилгээ үзүүлж байна. 🥰

28/08/2026

🌱 БИДНИЙ ХООЛЛОЛТ ХӨРС, УСНЫ ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ

Өчигдөр буюу 8 дугаар сарын 27-нд “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр” тохиолоо.

Бидний өдөр тутамдаа хийдэг хүнсний сонголт зөвхөн эрүүл мэндэд маань бус, ус, хөрс, байгаль орчинд ч нөлөөлдөг.

💧 Тооцооллоор 1 кг мах үйлдвэрлэхэд ойролцоогоор 15–40 тонн ус зарцуулагддаг бол ургамлын гаралтай хүнсний ногооны хувьд энэ хэмжээ харьцангуй бага буюу 200–800 литр орчим байдаг.

Энэ нь хүн бүр заавал веган болох ёстой гэсэн үг биш. Харин ургамалд суурилсан хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй хүнсний сонголт хийх нь илүү тогтвортой хүнсний тогтолцоог бий болгоход бидний хийж чадах нэг алхам юм. 🥦🥕🌾

27/08/2026

COP17 | BUSINESS IN ACTION 🌍

ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ын хүрээнд зохион байгуулагдсан “Business in Action: Private Sector Innovation to Combat Land Degradation” арга хэмжээнд оролцож, ТЭСО Группийн харьяа Милко компанийн хэрэгжүүлж буй “Mongolian Camel” төслийг олон улсын түвшинд танилцууллаа.

Тус төсөл нь говийн бүсийн онцлогт тулгуурлан ингэний сүүний үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх замаар тогтвортой бизнесийн өсөлтийг бий болгох зорилготой.

Бизнесийн хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлыг зэрэг хангах боломжийг бодит туршлагаар харуулсан “Mongolian Camel” төсөл нь говийн экосистемд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр орон нутгийн эдийн засагт үнэ цэн бүтээх шийдлийг хуваалцлаа.

27/08/2026

💡300 гаруй байгууллагын HR мэргэжилтэн, удирдлагууд нэг дор цуглуулсан Zangia.mn-ийн “HR Event & Networking” арга хэмжээ боллоо 🎉

🧠AI эрин үеийн HR-ийн шинэ хандлага, хүний нөөцийн манлайлал, бизнесийн өсөлтийн талаар туршлага солилцож, шинэ боломж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан онцлох үдэш байлаа.
Хүний нөөцөөс — бизнесийн манлайлал руу. 🚀

27/08/2026

🌲 "Мод тарьж, ойг сэргээснээр Монгол орон ба иргэдэд ямар ашиг тустай вэ?"

"Номгон Форэстри" ХХК-ийн гүйцэтгэх захирал Оливер Рамсботтом олон улсын нүүрстөрөгчийн кредит (Carbon Credit) болон орон нутагт бий болох ажлын байрны бодит ач холбогдлын талаар бидэнтэй санал бодлоо хуваалцлаа.

Төр, хувийн хэвшил болон санхүүгийн салбарын оролцоог хэрхэн нэгтгэж, ногоон төслүүдэд хөрөнгө оруулалт татах вэ? 📊🟢

27/08/2026

🌱 Азийн Хөгжлийн Банк (ADB) "Green Steppe" санаачилгыг дэмжин ажиллаж байна

"Байгаль хамгаалал болон ногоон санхүүжилтэд хувийн хэвшлийн манлайлал хамгийн чухал" хэмээн ADB-ны Ахлах эдийн засагч Мартино Пелли онцоллоо.

ADB-ны зүгээс бодлогын орчныг дэмжихээс гадна хөнгөлөлттэй санхүүжилтээр дамжуулан хувийн хэвшлийн эрсдэлийг бууруулахад анхаарч байна. Түүнчлэн тал хээрийн бүсийн ЖДҮ болон хоршоодод зориулсан ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

27/08/2026

Монголын хүүхдүүдэд зориулсан “ногоон сургууль” ямар байх вэ? 🌱

Монголын эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, эрчим хүч болон усны хүртээмж нь бусад орны сургуулиудаас өөр шийдэл шаарддаг.

UNICEF-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Орхон аймгийн 28-р цэцэрлэгт нүүрсний хэрэглээг жилд 168 тонноор, CO₂ ялгарлыг 417.5 тонноор бууруулах хосолсон халаалтын систем нэвтрүүлжээ. Харин Улаанбаатарын 74-р сургуульд нарны эрчим хүч, ус цэвэршүүлэх болон дахин ашиглах системийг шийдэж, 750 орчим хүүхдийн суралцах орчныг сайжруулсан байна.

Төсөл зөвхөн дэд бүтэц шинэчлэх бус, Монголын нөхцөлд тохирсон, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сургуулийн загварыг бий болгох зорилготой. 🇲🇳🌍

Address

Bayanzurkh District, 1st Khoroo, Tokyo Street-10, Chinggis Hotel, B Building, Star TV Building
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97676049999

Alerts

Be the first to know and let us send you an email when Star TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Star TV:

Shortcuts

Share

Category