Moment.mn

Moment.mn Мэдээллийн талбар

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн тамир...
02/07/2025

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг гардуулан өглөө.
Эмэгтэй шигшээ баг тамирчдын энэхүү амжилт бол монголчуудын эв нэгдлийн үнэ цэн төдийгүй ардчиллын хөгжлийн илэрхийлэл гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Мөн хүний хөгжил бол Засгийн газрын мега төслүүдийн нэг болохыг онцлоод монгол хүний хүч чадал, авьяас чадварыг харуулсан шигшээ багийнханд талархал илэрхийлэв.

02/07/2025
ЭНЭ ЖИЛИЙН УЛСЫН ИХ БАЯР НААДМААР 7 ДУГААР САРЫН 10-17-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА🔷Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэс...
02/07/2025

ЭНЭ ЖИЛИЙН УЛСЫН ИХ БАЯР НААДМААР 7 ДУГААР САРЫН 10-17-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА

🔷Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна.
🔷Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.
🔷Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.
🔷Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар 8 өдөр амрахаар боллоо.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нанд...
02/07/2025

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртжээ.
ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

Охиддоо баяр хүргэе. Түүх бүтээлээ🇲🇳🇲🇳🇲🇳
29/06/2025

Охиддоо баяр хүргэе. Түүх бүтээлээ🇲🇳🇲🇳🇲🇳

29/06/2025

Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо.

Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

🇲🇳Түүхэн хожил🇲🇳Монгол Улсын эмэгтэй шигшээ FIBA 3x3 ДАШТ-ий финалд шалгарлаа!Алтын төлөө🇲🇳🇲🇳🇲🇳
29/06/2025

🇲🇳Түүхэн хожил
🇲🇳Монгол Улсын эмэгтэй шигшээ FIBA 3x3 ДАШТ-ий финалд шалгарлаа!
Алтын төлөө🇲🇳🇲🇳🇲🇳

28/06/2025
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг АНУ-ын шигшээ багийг хожиж,  “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний шилдэг 4-т шалгарлаа. Г...
28/06/2025

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг АНУ-ын шигшээ багийг хожиж, “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний шилдэг 4-т шалгарлаа. Гайхалтай амжилтын эзэд, түүхэн амжилт.
Охиддоо баяр хүргэе..

ФИБА 3х3 ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ 8 БАГИЙН ТОГЛОЛТ. Урагшаа охид оо. Go Mongolia 🇲🇳🇲🇳🇲🇳
28/06/2025

ФИБА 3х3 ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ 8 БАГИЙН ТОГЛОЛТ. Урагшаа охид оо.
Go Mongolia 🇲🇳🇲🇳🇲🇳

26/06/2025

Address

Ulaanbaatar

Telephone

9926-3414

Alerts

Be the first to know and let us send you an email when Moment.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share