
03/06/2025
BLAST Austin Major эхэллээ!
Манай CW Stage 1-ийн нээлтийн тоглолтыг HEROIC-той хийнэ. Nomadic Masters дээр хоёр удаа Bo3-аар тоглоод хожигдсон байгаа. Энэ удаад өмнөх тоглолтуудаа үзээд Bo1 дээр хариугаа авах бүрэн боломжтой. Гэхдээ яахав HEROIC-ийг энэ шатны хамгийн хүчтэй нь гэж хэлж болох учраас хожигдсон ч дараагийн тоглолтууддаа хожоод Stage 2-т гарах боломжтой.
Шууд дамжуулалт META-аар KEi, харин ESN дээр Zilk-ийн тайлбартай явна. Мэдээу BLAST-ийн official сувгаар Англи хэл дээр бас байгаа.