bayangol.nutag.mn Баянгол дүүрэг

bayangol.nutag.mn Баянгол дүүрэг БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МЭДЭЭЛЭЛ bayangol.nutag.mn

16/10/2025
16/10/2025

Сайд П.Наранбаяр Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон Эрхлэгч нарт хандан энэхүү уриалгыг хүргүүлжээ. Харин Захирал болон Эрхлэгч нарын төлөөлөл ийнхүү хариу барьжээ.

"Эрхлэгч нарын төлөөлөл ийнхүү бичжээ
Уриалга - ын хувьд бид ажил хаялт зохион байгуулаагүй!!! ҮЭ- ийн бүлэг, гишүүд гаргасан шийдвэр!!!

Биднээр дамжуулж явцгүй санаагаа хэрэгжүүлэх гэж байна, дахиад 3 жил тэвч гэж дарамтлах юм уу ухуулах юм уу уриалах юм уу?
Монголын боловсролыг сөнөөх замаар мунхагруулж Монголыг эзлэх гэж байгаа харь бодлого мөлхөж яваа нь энэ гэж шууд ойлголоо
Уриаг хүлээж авахгүй ээ
Багш нар хэдэн үеэрээ тарчиг хомс амьдрах ёстой юм бэ? Ухамсар хүн чанар, ёс суртахууны дээд чанараа эрхэмлэж тэвчиж тэсэж болгож ирсэн, одоо нийгэм эдийн засаг, баян хоосны ялгаа, шударга бус нийгмийн хүнд ачааг үүрч дийлэхээ байчихаад гарч ирцгээгээд байна.

Эрүүл мэндээрээ маш олон багш хохирч, нас наслахгүй явцгаадаг ийм эрсдэлт хөдөлмөр.
Үүнийг хоёрт гэж үзвэл Монгол хүний оюун билэг, удам угсаагаа хадгалж үлдэх генийн дархлаа алдагдаж , боловсролгүйн харгайгаар хоногийн хоолны төлөөх хямдхан бүхэн рүү зүтгэж явдаг ирээдүйг ёстой огт хүсэхгүй , амар тайван өр ширгүй, жинхэнэ багш нараа үлдээх, эргэн ирүүлэх, ирээдүйд сонгох боломжийг ХААЖ амин хувиа хичээхгүй ээ!!!

15/10/2025

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

15/10/2025
15/10/2025
14/10/2025
12/10/2025

🪴🍀🌼🌳🌲Герман улс уламжлалт модон хашаанаас зардал багатай, дээр нь цахилгаан үйлдвэрлэх чадвартай шинэ төрлийн хашааг нэвтрүүлээд байна. Фотоволтайк хавтанг хашааны бүтэцтэй уялдуулан суурилуулсан уг шийдэл нь айл өрх, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан үүсгэхийн зэрэгцээ орчны хязгаарлалт хийх боломжийг бүрдүүлжээ.

Эдгээр нарны хашаа нь удаан эдэлгээтэй, орчин үеийн дизайнаараа онцлог бөгөөд төвлөрсөн бус эрчим хүчний үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулж байна. Хэвтээ биш босоо зайг үр ашигтай ашигласнаар энэхүү технологи нь илүү үр дүнтэй байж, уламжлалт эрчим хүчний эх үүсвэрээс хамаарал багасгахад тусалж байна. Мөн Герман улсын сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний хараат бус байдалд хүрэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэлэг шийдэл гаргах бодлоготой нийцэж буй алхам юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар ийм хосолмол зориулалттай, ухаалаг дэд бүтцийн шийдэл нь дэлхийн жишиг болж, тогтвортой хөгжил, өдөр тутмын хэрэглээг хослуулан, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлэх ирээдүйтэй гэж үзэж байна.

Эх сурвалж:
https://www.startupselfie.net/2025/06/25/vertical-solar-fences-germany/

 #ШУУРХАЙ: УИХ-ын зөвлөл ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, чуулганы товд өөрчлөлт оруулнаӨнгөрсөн баасан гараг буюу аравдугаар сарын 10-...
12/10/2025

#ШУУРХАЙ: УИХ-ын зөвлөл ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, чуулганы товд өөрчлөлт оруулна

Өнгөрсөн баасан гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Улмаар маргааш буюу аравдугаар сарын 13-ны өдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон боловч ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын товд ороогүй гэдэг мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас залруулга гаргажээ.

Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тов, дараалал нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны Баасан гарагийн үдээс өмнө /11.45 цагт/ батлагдсан.

Харин мөн өдрийн 14.00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан ирэх Даваа гараг /2025.10.13/-т үргэлжлэн хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх болсон тул Улсын Их Хурлын Зөвлөл өнөөдөр /2025.10.12/ хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна гэжээ.

12/10/2025

АНУ-ын Техас мужийн 12 настай охин өөрийн гөлөг өө аврахын тулд аймшигтай байдалд оржээ. Ээж нь утсанд нь хариу өгөхгүй, харин түүний гөлөг нүдэн дээр нь үхэж байв.

Самгардсан тэрээр шийдвэртэйгээр машины түлхүүр авав. Тэр урьд нь хэзээ ч машин барьж үзээгүй ч жолоо барьж хамгийн ойрын мал эмнэлэгт бараг 1 милийн зайтай очоод байхдаа ард нь цагдаагийн машины гэрлэн дохио анивчихад л зогсжээ.

Түүнийг зогсоосон цагдаагийн офицер юу болоод байгааг шууд л ойлгов. Ямар нэгэн бодолгүйгээр тэрээр гөлөгийг авч мал эмнэлэг рүү авч явав. Түүний сэтгэн бодох чадварын ачаар гөлөг амь аврагджээ.

Гэм хийснээ ойлгосон охиныг дараа нь ээжийнх нь ажил руу аваачжээ. Явахынхаа өмнө цагдаагийн офицер ээжид нь хандан:

Ер нь би танд лекц ярьж өгөх ёстой ч та маш сайн хүүхэд өсгөж байна. Хатагтай та үнэхээрийн гайхалтай, хүчтэй, ухаантай бүсгүйг өсгөжээ. Тэр охиныг хэдэн жилийн дараа замын аль талаар жолоо барих ёстойг мэддэг болно гэдэгт л итгэцгээе гэж хэлжээ. 😱😱😱

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Website

http://nutag.mn/, http://bayangol.nutag.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when bayangol.nutag.mn Баянгол дүүрэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to bayangol.nutag.mn Баянгол дүүрэг:

Share