Next Gen Mongolia

Next Gen Mongolia Бүтээлч хүүхэд-Маргаашийг бүтээнэ
Утас: 88881924

❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥 БУСДЫГ ХУВЦАСЛАСАН ХҮНД БУРХАН ХҮРТЭЛ ХАЙРТАЙ БАЙДАГ, УР УХААН НЬ ТЭГШИРСЭН УРАН САЙХАНУУДАА ЭНЭ ӨДРИЙН МЭН...
23/01/2026

❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥 БУСДЫГ ХУВЦАСЛАСАН ХҮНД БУРХАН ХҮРТЭЛ ХАЙРТАЙ БАЙДАГ, УР УХААН НЬ ТЭГШИРСЭН УРАН САЙХАНУУДАА ЭНЭ ӨДРИЙН МЭНДЭЭ❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

🥰 Уран хүнийг бурхан захиалж орчлонд илгээдэг юм гэсэн
Ур, ухаан хоёроороо хорвоог аргадаг гэж төрүүлдэг юм гэсэн
Урьдын энэ заяа, учрал, ерөөл буянаараа
Үйлчин хүний амьдрал муу явдаггүй юм гэдэг

🥰 Үйлчин хүн
Хуруугаа хатгах тоолондоо өр нь нимгэрч зөөлөрдөг юм гэсэн
Хаваас гүйлгэх бүрдээ хорвоогийн уужмыг мэдэрдэг юм гэсэн
Хуниас тэнийлгэх тоолондоо хувь заяандаа дасдаг юм гэсэн
Хийцээ харж баярлахдаа өөрийнхөө төрхийг олдог юм гэсэн

🥰Үйлчин хүн
Учиг шаглах бүрийд ухаан нь цэгцэрдэг юм гэнэ лээ
Угалз хатгах бүрийд ур нь гүйцдэг юм гэнэ лээ
Эрээн даавууны эн, эмжээр тааруулах тоолонд
Эвийг нь олдог ухаанд өөрөө л суралцдаг юм гэнэ лээ

🥰Үйлчин хүн
Торгоны хээг зөрүүлж болохгүй гэж
Тохьтой хүний амьдралд толбо суучихвий гэж
Тоононы наранд сүүдэр унаж, айл зэвийчихвий гэж
Торгоны хээг зөрүүлж болдоггүй ухаанд аандаа сурдаг юм гэнэ лээ...

Address

Mongolia
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Next Gen Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share