08/08/2025
🎉 Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 🌞
Миний бие анх 🗓 2023 оны 10-р сарын 6-нд клубээ нээснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Эхэндээ 🎶 хөгжмийн клуб хэмээн нээсэн ч тал бүрийн авъяастангуудыг цуглуулан 🎭 урлаг, соёл, энтертайнментийн клуб болгон өргөжүүлсэн билээ.
✨ Сайнтай муутай энэ хугацаанд клуб маань 2024 оны Spring Festival-ийн шилдэг, 🏆 2024 оны шилдэг клуб-ээр тодорч, тухайн цаг үедээ хэн ч маргахааргүй хамгийн шилдэг клуб нь болж байлаа.
Хүн болгоны аманд багтаж, сайлуулж, муулуулж ирсэн энэхүү клуб маань ажлаа эхэлбэл ямар гайхамшигтай ажилладаг вэ гэдгийг 📚 МУИС-ийн багш, мэргэжилтэн, захиралууд, оюутнуудад харуулж, тэднийхээ итгэлийг дааж чадсан гэж бодож байна.
💼 Миний бие 2024 оны 12-р сард тэргүүлэгчийнхээ үүргийг хүлээлгэн өгч, хувийн карьертаа илүү анхаарсан бөгөөд шинэ тэргүүлэгчтэйгээ хамт 📖 сургалтын төв ажиллуулан, Serenade ТББ-г байгуулсан. Завгүй байсны улмаас ⏳ 2025 оны хаврын улиралд клуб бүтэн ажиллаагүй байж магадгүй.
🔥 Харин энэ улирлаас эхлэн Serenade клуб нь шинэ өнгө төрх, шинэ бүтэц бүрэлдэхүүн, шинэ удирдагч, шинэ тогтолцоотойгоор эргэн ирэх гэж байна!
👑 Тэргүүлэгчээр МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 2-р түвшний оюутан Б.Маралгуа ажиллахаар болсон бөгөөд түүний амжилтуудаас дурдвал:
🏅 Cheerleading төрлийн Улсын 3-н удаагийн аварга
🥉 Cheerleading төрлийн Азийн хүрэл медаль
🌍 Cheerleading төрлийн Дэлхийн аваргын шагналт 5-р байр
🎤 "New Verse Vol.3 with ChinKaze" тоглолтын ажлын хэсгийн ахлагч
📚 Serenade Сургалтын Төвд багшаар ажиллахдаа бэлдсэн шавь нарын дундаж оноо — 656.7 гэх мэт хувийн болон багаар ажиллах чадвар өндөр, мэдлэг ухаан сайтай, удирдах чадвар өндөртэй залуу лидер охин юм.💪
Мөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд олон чадварлаг залуус байгаа тул манай клуб нь 📈 түүхэндээ байгаагүйгээр хүчтэй эргэн ирэх болно гэдэгт итгэлтэй байна.
💖 Хэдий би клубийн ажлаас нэрээ татсан ч шаардлагатай үед та бүхэндээ тус болсоор байх бөгөөд Serenade-г хүүхэд залууст ээлтэй community болгон өргөжүүлэх болно гэж амлаж байна.
🕊 Ийнхүү домгийн шувуу үргээж, бидний элсэлт эхлэхэд маш бага хоног үлдлээ.
🌟 Хүүхэд залуусыг зөв замд нь чиглүүлэх Serenade клуб нь нийгэмд шинэ өнгө төрх авчирна гэдэгт 100% итгэлтэй байна.
🌸 Шинэ бүтэц, бүрэлдэхүүндээ амжилтын дээдийг хүсэн ерөөе!
✍️ Үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдагч
Наранбаатарын Чинбилэгт