Ochirbat Ganbat

Ochirbat Ganbat Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ochirbat Ganbat, Digital creator, Ulaanbaatar.

#Өд, #Хатад, #Амт, #Тоди брэндүүдийг үйлдвэрлэгч "ТНГРИ" ГРУПП

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeM2x0KWyCt3V3OkioOqzBEd13Iq9nllLdS1cghEBFyeNU8jA/viewform?usp=header

Багануур дүүргийн 🇲🇳ИХТөлөөлөгч Б.Батням О.Мөнхтулга, Гантөмөр Батмөнх, Ц.Ууганбаяр, Л.Солонго, С.Одончимэг, Б.Ганболд, ...
11/06/2026

Багануур дүүргийн 🇲🇳ИХТөлөөлөгч Б.Батням О.Мөнхтулга, Гантөмөр Батмөнх, Ц.Ууганбаяр, Л.Солонго, С.Одончимэг, Б.Ганболд, Д.Одончимэг нараас ирүүлсэн албан бичиг болон иргэдээс ирсэн гомдлын дагуу Төв аймгийн Баяндэлгэр сумаас Багануур хүртэлх 12км замын засвар хэзээ эхлэх талаар Зам тэврийн яамны сайдаас албан мэдээлэл авлаа.

Тус “12км замын их засварын ажил 2026 оны 6 сарын 23-нд эхлэх тухай албан бичиг” албан ёсоор ирснийг холбогдох иргэд болон иргэдийн хурлын төлөөлөгч нарт хүргүүлж байна.
Ганаагийн Цамбагарав 🇲🇳🇲🇳🇲🇳

“Нэг Монгол хөдөлгөөн”-ий тэргүүний хувьд хууль, тогтоомжуудтай холбоотой хэлэлцүүлгүүдийг санаачлан өрнүүлж эхэллээ. Өн...
10/06/2026

“Нэг Монгол хөдөлгөөн”-ий тэргүүний хувьд хууль, тогтоомжуудтай холбоотой хэлэлцүүлгүүдийг санаачлан өрнүүлж эхэллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр 🇲🇳УИХ-ын гишүүн С.Одонтуяа-гийн өргөн барьсан “Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийн талаарх мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлэгт урилга аван ирсэн 🇲🇳Ардчилсан намын Хүний эрхийн хорооны гишүүд болон
🇲🇳УИХ-ын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүддээ баярлалаа.
Мөн өргөн барьсан хуулийнхаа талаар мэдээлэл хүргэсэн эрхэм Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танд баярлалаа. Saldan Odontuya

Нэг Монгол хөдөлгөөн🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳Шинэ долоо хоногийн мэнд дэвшүүлье. Өөрт ногдсон ажлаа хүнийх бус өөрийнх, биднийх, эх орных минь гэсэн сэтгэл гаргава...
07/06/2026

🇲🇳Шинэ долоо хоногийн мэнд дэвшүүлье.

Өөрт ногдсон ажлаа хүнийх бус өөрийнх, биднийх, эх орных минь гэсэн сэтгэл гаргавал туулах зам амар, үлдээх ирээдүй гэрэлтэй.

🇲🇳Аймгийн болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй та бүхэндээ амжилт, ялалт хү...
06/06/2026

🇲🇳Аймгийн болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй та бүхэндээ амжилт, ялалт хүсье.
🇲🇳Ардчилал бадартугай

🇲🇳“Монгол мөрөөдөл” зургийн уралдаанд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээс 500 гаруй хүүхэд оролцлоо. Өөрийн төсөөлл...
31/05/2026

🇲🇳“Монгол мөрөөдөл” зургийн уралдаанд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээс 500 гаруй хүүхэд оролцлоо. Өөрийн төсөөллөөр Монгол мөрөөдлийг урлаж, үе тэнгийнхнээ манлайлсан эрхэм дүү нартаа баярлалаа.

🏆Шагналт байранд шалгарсан дүү нараа алдаршуулья.

🇲🇳Багануур дүүрэг 6-8 насны ангилалд:
I байр - С.Буянхишиг (1*7)
II байр - А.Хангай (1*2)
III байр - Мичидгуа (Сод сургууль)
IV байр - М.Ананд(Оюуны эрин)

🇲🇳Багануур дүүрэг 9-12 насны ангилалд:
I байр - Ундрамзаяа (Сод сургууль)
I байр - Бүжинлхам ( Гүн галуутай сургууль)
III байр - Б.Энэрэл (Оюуны эрин)
IV байр - Г.Сүхбат (Боловсрол сургууль)

🇲🇳Налайх дүүрэг 6-8 насны ангилалд:
I байр - М.Мөнхтуяа (123-р цэцэрлэг)
II байр - Э.Нандинтөгс (123-р цэцэрлэг)
III байр - А.Амин-Аялгуу (103-р сургууль)
IV байр - Н.Маралгаа (Голомт сургууль)

🇲🇳Налайх дүүрэг 9-12 насны ангилалд:
I байр - Г.Мөнх-Эгшиглэн (119-р сургууль)
II байр - Т.Гэгээнхүслэн (103-р сургууль)
III байр - Г.Шижирнаран (Хос уянга сургууль)
IV байр - Н.Анхчулуун (Хос уянга сургууль)

🇲🇳Багахангай дүүрэг 6-8 насны ангилалд:
I байр - Г.Алдар (91-р сургууль)
II байр - Б.Энхшүүдэр (91-р сургууль)
III байр - Х.Энхжин (94-р сургууль)
IV байр - Б.Цэлмэг (91-р сургууль)

🇲🇳Багахангай дүүрэг 9-12 насны ангилалд:
I байр - Н.Түвшинбаяр (94-р сургууль)
II байр - А.Цасанбилэг (91-р сургууль)
III байр - Б. Мөнхмаргад (94-р сургууль)
IV байр - Б.Бүжин (94-р сургууль)

🇲🇳Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ баярын мэнд хүргэе.

Хамтран зохион байгуулсан Багануур, Налайх, Багахангай дүүргийн Ардчилсан намын нөхөддөө баярлалаа.

Шинэ долоо хоногийн ажил үйлсэд нь амжилт хүсье. Энэ долоо хоногийн 🇲🇳Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: 🔹 Х...
24/05/2026

Шинэ долоо хоногийн ажил үйлсэд нь амжилт хүсье.
Энэ долоо хоногийн 🇲🇳Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар:
🔹 Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
🔹Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт
🔹 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
🔹 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
🔹Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг
🔹 “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
🔹Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
🔹 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл
🔹 “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
🔹 Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
🔹 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
🔹Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
🔹 Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
🔹 БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
🔹 “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
🔹 “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
🔹 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
🔹Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
🔹 Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл
🔹 “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
🔹 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
🔹 Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
🔹 Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
🔹 Улсын Их Хурлын асуулгын цаг
🔹 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
🔹 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
🔹 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /
🔹 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

🇲🇳🇲🇳🇲🇳“Монгол мөрөөдөл” гар зургийн уралдаанаа зарлаж байна🎨🎨🎨🌎Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ...
23/05/2026

🇲🇳🇲🇳🇲🇳“Монгол мөрөөдөл” гар зургийн уралдаанаа зарлаж байна🎨🎨🎨

🌎Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Багануур, Налайх, Багахангай дүүргийн 6-12 насны хүүхдүүдийн дунд 🎨“Монгол мөрөөдөл” гар зургийн уралдааныг зарлаж байна. Дүү нарт маань хүртэл шэйр хийгээд өгөөрэй.

🔹Насны ангилал:
I ангилал: 6-8 наc II ангилал: 9-12 нас

🔹Уралдааны материал хүлээн авах хугацаа:
Бүтээлийг Ochirbat Ganbat page хуудас руу чатаар илгээх бөгөөд Багануур, Налайх, Багахангай дүүргийн Ардчилсан намын төв байран дээр 2026 оны 5 дугаар сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл 11:00-16:00 цагийн хооронд хүлээн авна.

🔹Холбоо барих утас: 9965-3633

🔹Бүтээлд тавигдах шаардлага
✅Гар зургаар зурсан байна
✅Зургийн хэмжээ: А3 эсвэл А4
✅Зургийн техник: усан будаг, өнгийн харандаа, тосон будаг, пастель зэрэг чөлөөтэй.
✅Өмнө нь уралдаанд оролцоогүй, шинээр бүтээсэн зураг байна.
✅Бүтээлийн ар талд:
📉Овог нэр
📉Нас
📉Сургууль/цэцэрлэг
📉Холбоо барих утас гэсэн мэдээллүүдийг бичсэн байна.

🔹Шагнал:
🎁Уралдаанд оролцогч хүүхэд бүрт гарын бэлэгтэй.
🥇Тэргүүн байр (өргөмжлөл, гарын бэлэг, 200,000 төгрөг)
🥈Дэд байр (өргөмжлөл, гарын бэлэг, 150,000 төгрөг)
🥉Гутгаар байр (өргөмжлөл, гарын бэлэг, 100,000 төгрөг)
🏅Тусгай байр (өргөмжлөл, гарын бэлэг, 50,000 төгрөг)

🔹Зохион байгуулагч
Санаачлагч:
🇲🇳Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганбатын Очирбат
Хамтран зохион байгуулагч:
🇲🇳Багануур, Багахангай, Налайх дүүргийн Ардчилсан намын хороо

🔹Дүү нар маань өөрсдийн төсөөллөөр “Монгол мөрөөдөл”-өө зураглаад тэмцээндээ оролцоорой. Амжилт хүсье. 👏👏👏

Хүндэтгэсэн:
🇲🇳Монгол Улсын Их Хурлын гишүүн
Ганбатын ОЧИРБАТ

🇲🇳Монгол Улсын Их Хурлын гишүүн, эрхэм ах Цэвэгдоржийн Туваан танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Tuvaan TsevegdorjУлс орноо...
22/05/2026

🇲🇳Монгол Улсын Их Хурлын гишүүн, эрхэм ах Цэвэгдоржийн Туваан танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Tuvaan Tsevegdorj
Улс орноо хөгжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Надад байгаа хамгийн хөөрхөн зургаар нь мэнд хүргэж байна аа😉

21/05/2026

🇲🇳МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ЦАХИЛГААНАА ҮЙЛДВЭРЛЭХЭД БАЙГАЛИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДСЭН ОРНУУДЫН НЭГ. ТИЙМ Ч УЧРААС “10,000 НАРНЫ ДЭЭВЭР” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ ЁСТОЙ.

🇲🇳УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны гишүүддээ “зарчмын зөрүүтэй санал”-ыг маань дэмжсэнд баярлалаа.
🇲🇳Монгол Улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд “10,000 нарны дээвэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх эхний даваагаа давлаа. Тус төсөл хэрэгжсэнээр 21 аймаг, 9 дүүрэгт жишиг баг, хороог бүтээж, 3000 өрх нарны дээврээр цахилгаанаа өөрсдөө хангалттай хангаж, илүү гарсан эрчим хүчээ улсдаа өгөх боломж бүрдэх юм.
🇲🇳Иргэндээ ч, улсдаа ч хэрэгтэй ажлуудаа явуулах хэрэгтэй.

Маргааш Чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураана. Эрхэм 125 гишүүн маань айл өрхүүдэд эдийн засгийн засгийн өндөр ач холбогдол төслийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

19/05/2026

🇲🇳МОНГОЛ УЛС ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖӨӨ ХЭЗЭЭНЭЭС ДАГАЖ, МӨРДӨЖ,ХЭРЭГЖҮҮЛДЭГ БОЛОХ ВЭ?

🇲🇳Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Тус хуультай холбогдуулж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хүргүүлсэн дүгнэлтэд:
“1.1. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах бодлогын чиглэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшинд хүрэхгүй байна.
4.4. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дутуу, буруу томьёололтой хэвээр байна. 2010-2025 оны хооронд Төсвийн тухай хуульд 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь хуулиудын хоорондын уялдаа, нэгдмэл байдал болон зохицуулах чадварт нь сөргөөр нөлөөлж, төсвийн хүрээ нь дагадаг, тодотгол хийн төсвийн орлого, зарлага буурсан үед ч хүрээ нь хөндөгддөг нөхцөлд хүрсэн байна.” гэсэн дүгнэлт хүргүүлээд байхад Засгийн газар заавал яагаад дүгнэлтийн эсрэг ажилладаг вэ?

🇲🇳Дагалдах хуулийн төсөл дээр иргэдийн амьдралд нэн нэмэртэй
🇲🇳НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийг батлаад хэрэгжих ёстой байтал 10 сар хойшлуулах санал гаргасан. Энэ хугацаанд сайжруулаад ирэх ёстой байтал төсвийн хуулийг дагуулж оруулаад хүчингүй болгох хуулийн хулгай хийж байна.
Энэ төр иргэдийнхээ төлөө ажиллах цаг хэзээ ирэх вэ?

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ochirbat Ganbat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share