Насанд хүрсэн хүмүүс

Насанд хүрсэн хүмүүс НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛ

“Том бөгстэй эмэгтэйд дуртай бол, том бөгстэй эмэгтэйтэйгээ үерх.Туранхай эмэгтэйд дуртай бол туранхай эмэгтэйтэй хамт б...
13/10/2025

“Том бөгстэй эмэгтэйд дуртай бол, том бөгстэй эмэгтэйтэйгээ үерх.

Туранхай эмэгтэйд дуртай бол туранхай эмэгтэйтэй хамт бай.

Том хөхтэй эмэгтэй сонирхдог бол том хөхтэй эмэгтэйтэй болз.

Дуртай бүхнээ хийхэд буруудах зүйл байхгүй.

Асуудал нь: Чамд татагддаггүй эмэгтэйтэй хамт байх, энэ нь түүнд муу, муухай мэдрэмж төрүүлнэ!!!, үргэлж-хангалтгүй.

Найз охинтой байж мессеж бичиж, эсвэл бусдыг хайсаар байх нь хэн хэндээ хэцүү.

Харин чи найз охиноо-энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж бодохгүй бол сал!

Чиний хараагүйг олж харсан сайхан хайр олж мэдрэх эрх чөлөөг түүнд олго.

Битгий хувиа хичээ!

Түүнийг хүндэл, эсвэл явуул.” 🖤🕊️🤍

“Эмэгтэй хүн цөхөрсөнийг мэдэж болдог.Урт урт мессежүүд нь богинохон болно. Ядаргаатаж үглэж дуулахаа болиод зүгээр маш ...
13/10/2025

“Эмэгтэй хүн цөхөрсөнийг мэдэж болдог.

Урт урт мессежүүд нь богинохон болно. Ядаргаатаж үглэж дуулахаа болиод зүгээр маш тодорхой үгнүүд хэлнэ. Жижиг сажиг юманд нервтэхээ болино, намайг тоогооч гэж лайтахаа болино. Гэв гэнэт л би чамд хайртай майртай гэж хэлдэг байсан бол одоо болисон. Юм хум асууж шалгаахгүй.

Урьд нь хийдэг байсан бүхэн нь багасч, удахгүй бүр огт байхгүй болно. Яагаад гэвэл одоо түүнд юу ч хамаагүй. Эмэгтэйчүүд хэтэрхий эрт тоож хамаатуулж эхэлдэг, эрчүүд хэтэрхий оройтсон үед тоож эхэлдэг.” гэнэ шүү.

1941 онд, Польшийн Краков хотод Янек Новак нэртэй гудамжны хийлчийн хөгжим нь зүгээр нэг аялгуу биш байлаа. Өдрийн цагаа...
13/10/2025

1941 онд, Польшийн Краков хотод Янек Новак нэртэй гудамжны хийлчийн хөгжим нь зүгээр нэг аялгуу биш байлаа. Өдрийн цагаар тэрээр захын талбайд зогсон хийлийнхээ чавхдасыг товшиж, агаарыг танил ардын аялгуугаар дүүргэдэг байсан. Гэвч түүний тоглодог бүхий л аялгуу нууц дохио агуулна: мазурка нь мэдээ ирснийг, вальс нь аюулгүй нэвтрэхийг, харин аялгууны гэнэт өөрчлөлт нь аюул ойртсоныг илтгэнэ.

Янек хийлийнхээ хайрцаг дотор жижигхэн захиасууд нууж, торгон бүрээсний завсар хавчуулдаг байв. Эсэргүүцлийн хөдөлгөөний холбоочид түүний аяыг сонсож зогсоод, аяганы ёроолд зоос хийх нэрийдлээр хайрцаг руу шифрлэгдсэн захидлуудыг шургуулна. Харуулын цэргүүд хөгжим сонсон гацахдаа, яг хөл дор нь тагнуулын ажиллагаа өрнөж буйг огт мэдэлгүй, гутлынхаа хэмнэлээр ая дагуулна.

Нэгэн хүйтэн орой тэрээр Шопены гунигт ноктюрнийг тоглон олныг татав. Түүний хөл дор орших нотны хуудсанд хуурамч нэвтрэх үнэмлэх нуугдаж байсан бөгөөд энэ нь дараа нь нэгэн гэр бүлд депортацид өртөлгүй зугтах боломж олгосон юм. Янекийн смычок чичирч байсан нь хүйтнээс бус, харин түүний хөгжим амьдралын үнэ цэнийг өөртөө шингээсэн гэдгийг ухамсарласнаас байлаа.

Дайны дараа Янек эргэн ирж, гудамжинд хөгжимөө тоглон өнгөрөгчдөд аялгуу бэлэглэсээр байв. Дэлхийн нүдээр тэр зүгээр л гудамжны хөгжимчин. Харин түүний аварсан хүмүүсийн хувьд түүний хийл бол энгийн хөгжмийн зэмсэг биш, харин эр зориг шингэсэн авралын цагираг байлаа.

Амьдралдаа хайр хүсэж байвал чи өөрөө хайрламаар байх ёстой.1. Биеийнхээ дуудлагад чих тавь.Ядрахад нь амраа, цангахад н...
13/10/2025

Амьдралдаа хайр хүсэж байвал чи өөрөө хайрламаар байх ёстой.

1. Биеийнхээ дуудлагад чих тавь.
Ядрахад нь амраа, цангахад нь ус өг, өлсөхөд нь эрүүл хоолоор тэжээ. Бие чинь чамайг хамгаалж, өдөр бүр ажиллаж байдаг үнэт эрдэнэ шүү.
2. Алдаа гаргасан ч өөрийгөө уучил.
Алдаа бол муу биш, харин суралцах боломж. Өөрийгөө зэмлэхийн оронд “дараа нь илүү сайн хийж чадна” гэж урам өг.
3. Өдөр бүр өөртөө энхрий үг хэл.
“Би хангалттай”, “Би өөрийгөө хайрлаж байна” гэх мэт энгийн өгүүлбэрийг давтан хэлэхэд сэтгэлд дулаан энерги хуримтлагддаг.
4. Чи бусдын биш, өөрийнхөө хэмнэлээр амьдарч болно гэдгийг сана.
Амьдрал бол уралдаан биш. Хэн нэгний амжилтыг хэмжүүр болгохын оронд өөрийн өсөлтөө үнэл.
5. Чамайг баярлуулдаг жижиг зүйлсийг өөртөө бэлэглэ.
Дуртай цайгаа уух, дуртай дуугаа сонсох, ганцаараа тайван алхах гэх мэт жижигхэн зүйлс ч өөрийгөө хайрлах нэг хэлбэр.
6. Өөрийгөө бусадтай харьцуулахгүй бай.
Хүн бүрийн замнал өөр. Чиний онцгой байдал бусдынхтай адилхан биш болохоор харьцуулах нь зөвхөн өөрийгөө дорд үзэхэд хүргэнэ.
7. Зүрхээ сонс, өөрийн үнэ цэнийг мэдэр.
Чи ямар ч нөхцөлд үнэ цэнэтэй. Таныг гаднаас үнэлэхээс үл хамааран дотоод үнэ цэнээ мэдэрч чадвал өөртөө хайртай болно.

13/10/2025

😌Нөхөртэй боловч ганц бие мэт амьдардаг эмэгтэйчүүд бидний дунд олон. Нэг гэрт амьдрахдаа эцэг, аав хүний үүргээс илүү өөрийн сонирхол, хоббигоо дээгүүр тавьдаг, эхнэрийнхээ том хүү мэт аашилдаг, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй аавуудыг мөн хэцүү үед найз бүсгүйдээ туслалгүй эвтэйхэн аргалж, өөрийгөө болгодог эрчүүдийг энд "Schönwetterväter", "Schönwetterfreund" гэдэг.

Тэд яг л аман хуур киноны соном өвгөн шиг "Чи л бүгдийг мэднэ шүү дээ" гэх юм уу найз бүсгүй нь асуудлаа хуваалцаж, яах арга замаа олохгүй үед "Одоо жаахан тайвшир, чи мундаг, чадна ш дээ" гэж хэлээд орхидог эрчүүд байдаг. Тэд цааш туслахыг хүсдэггүй. Арга зам хайж, хамт бодож, санал гаргахгүй. Харин асуудлыг гал дарах маягаар жаахан намжаагаад утсаа аваад би ажилтай болчихлоо, тэрэнтэй уулзахаар явлаа, дараа больё гэж хэлнэ. Хэцүү үед орхин явж, тэгснээ гэнэт гарч ирж, чамайг хэрхэн их санаснаа романтикаар өгүүлж, чамаас илүү хүн хаана ч байхгүй гэдэг. Яагаад гэвэл тэдэнд яг одоо чиний нөмөр нөөлөг, халамж, тусламж хэрэгтэй байгаа учраас.

Харин удалгүй асуудлаа шийдэж, жаахан тайвширч аваад эргээд өөрийг бодож эхэлнэ. Тэд сайн хань болдоггүй бөгөөд ийм төрлийн залуучуудаас сайхан амьдрал хүсэхээсээ өмнө охидууд өөрөө бүгдийг хийж, түүний араас үргэлж хөөцөлдөж амьдарна гэдгээ ухаарах хэрэгтэй болдог. Харин ийм төрлийн аавууд хүүхдийнхээ бүх асуудлыг ээжид нь даатгадаг. Тэдний хувьд ажил, мөнгө эсвэл хувийн амар байдал чухал. Эр хүн ажиллаж, эх хүн өөрөө орон гэрийн асуудлаа шийдэх ёстой гэж үздэг уламжлалт үзлээр аминчхан үзлээ нуудаг. Үнэндээ тэдэнд хүүхдээ хүмүүжүүлэх, орон гэрийнхээ өмнө хариуцлагатай үүрэх сонирхол байхгүй.

"Хүүхдийн төлбөр удахгүй өгөх болох нь. Мөнгөгүй яана аа" гэхэд ийм аавууд "Чи олон танилтай шүү дээ. Хэн нэгнээс мөнгө асуу л даа" гэж хэлнэ. Энэ мэт харилцааны олон удаагийн давтамж нь удаан хугацаанд эмэгтэй хүнийг аз жаргалгүй, гэр бүлтэй ч ганц бие эмэгтэй болон хувиргадаг. Ийм төрлийн эхнэрүүдийн зарим нь өөртөө шалтаг бодож олдог. Энэ нь өөрийгөө тайвшруулж буй хэлбэр юм. "Үгүй яахав дээ, манай энэ томоотой, бусдыг бодвол намайг зодож нүдээд байхүй юм. За ямар архи уугаад явчихдаг биш" хэмээн өмөөрч суудаг. Нөхөртэй, найз залуутай ч эр хүнээр хайрлуулж үзээгүй ээжүүд, охидууд, бүсгүйчүүд бидний дунд бүдчин явна.

Эмэгтэй хүний заавал ЦЭЭРЛЭХ ЁСОНЭмэгтэй хүн маш эмзэг энергитэй учир ямарваа нэгэн цээрлэх ёсонг зайлшгүй дагаж, сүсэгл...
13/10/2025

Эмэгтэй хүний заавал ЦЭЭРЛЭХ ЁСОН

Эмэгтэй хүн маш эмзэг энергитэй учир ямарваа нэгэн цээрлэх ёсонг зайлшгүй дагаж, сүсэглэж байх хэрэгтэй.

1. Бусaдтай өмд гутлаа сольж өмсөж болохгүй.
2. Хаана нь ч унтсан цээж нүцгэн унтаж болохгүй.
3. Халуун суудал, халуун гутал өмсөж болохгүй.
4. Цусны толботой хувцастай унтаж яасан ч болохгүй
5. Орoндоо бусдыг унтуулах бүү хэл хэвтүүлж болохгүй.
6. Хоолны үлдэгдэл шавхрууг бүү ид, асгаж байгаарай
7. Ээмэг, бөгжөө бусдад өгөх бүр зүүлгэж ч болохгүй
8. Бусдад мах өгөхдөө жаахныг тасалж авч үлдэж бай.
9. Өөрийн дэрийг хаашаа ч бүү авч яв

Хийморь сvлд тань vргэлж өөдөө байг

-  Шөнө унтаж байхдаа хүнгэнэтэл хурхирдаг ханьдаа баярла...  өөр хүүхэн эргүүлээд явчихдаггүй л юм байна.-  Үр хүүхэд ч...
07/10/2025

- Шөнө унтаж байхдаа хүнгэнэтэл хурхирдаг ханьдаа баярла... өөр хүүхэн эргүүлээд явчихдаггүй л юм байна.

- Үр хүүхэд чинь байнга зурагтны өмнө суудагт нь баярла... хөөрхий гадуур тэнээд байдаггүй л юм байна.

- Улсдаа сар бүр татвар төлдөгтөө баярла... та эрхэлсэн ажилтай байна гэсэн үг.

- Нийллэгний дараа аяга тавгаа угааж байхдаа баярла... та найз нөхөдтэй хүн юм.

- Хувцас чинь бариад байгаад баярла... танайх идэх хоолтой л юм байна.

- Та сүүдрээ хараад баярла... гадаа цэлмэг нартай байгаа юм байна.

- Төр засгийнхаа тухай гомдоллож байгаадаа баярла. Та үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй л юм байна.

- Машинаа зогсоолын мухарт ч хамаагүй тавьж байгаадаа баярла... та хөл дүүжлэх унаатай л юм байна шд.

- Яг чихэн дээр чинь хашигчаад байгаа бүдүүлэг нэгэнд баярла... та сонсголын хувьд асуудалгүй л юм байна.

- Овоорсон их юм угааж байгаадаа баярла... гэрийнхэн чинь өмсөх хувцастай л юм байна.

- Өдрийн эцэст алжааж ядарсандаа баярла. "Үзүүлээд өгөх" эрч хүч танд байгаа л юм байна.

- Хар өглөөгүүр сэрээдэг сэрүүлэгтээ баярла. Өглөө сэрж байна гэдэг чинь та АМЬД байна гэсэн үг.

Счастливый психолог сайтаас орчуулав:
Uka Ulziibat
2016-10-03

Ганцаардаж сур 🫵 Чи ганцаараа л ирсэн ганцаараа л буцна🤟 Чамтай Чи үлдэнэ Хүчтэй бай Өөрийгөө хайрлаад Өөрийгөө л ойлго❤...
07/10/2025

Ганцаардаж сур 🫵 Чи ганцаараа л ирсэн ганцаараа л буцна🤟 Чамтай Чи үлдэнэ Хүчтэй бай Өөрийгөө хайрлаад Өөрийгөө л ойлго❤️ хэнд бүү найд

Албин тийрэнгүүд удмын онгодтой ч юмуу  мэдрэмж өндөртөй эсвэл сүнс сүлд нь доройтсон хүний биерүү шууд дайрч ороод биеи...
07/10/2025

Албин тийрэнгүүд удмын онгодтой ч юмуу мэдрэмж өндөртөй эсвэл сүнс сүлд нь доройтсон хүний биерүү шууд дайрч ороод биеийг нь эзэмддэг байна. Өвөг дээдсийнх нь дүрд орж яг өвөг дээдэс онгод тэнгэр шиг нь маш үнэмшилтэй жүжиглэж сургаал номлол айлдаж засал энэ тэр хийж бүр ид шид үзүүлээд эхлэхээр улаач болсон нэгэн бүрэн итгэж дахин дахин биедээ залснаар бүрэн эрхшээлд нь орчихдог ажээ. Тийрэнтэй улаач бөө хүмүүс үнэнийг нь хэлсэн жинхэнэ удган зайран бөө нарын үгийг хүлээж авдаггүй. Өөрийнхөө өвөг дээдэс онгод тэнгэр гээд бүрэн итгэчихсэн тэр Тийрэнгийнхээ үгийг л дагадаг. Зөв санаж хэлсэн хүний үгийг эсэргүүцэж хариу тэмцэлдэж муу юм хийх гээд байдаг. Албин тийрэн биедээ буулгадаг бөө нар их мэргэн түргэн, хүний юмыг сайн хэлдэг. Тийм болохоор энэ нөхдүүд дорхноо л хүмүүсийг бишрүүлэн араасаа хуйлруулан татаж чаддаг. Хурдан хугацаанд алдар нэртэй хөрөнгө мөнгөтэй болсон байх нь ч бий. Тийрэнтэй бөө нарын хийсэн засал нь тийм ч даацтай үр дүн сайтай байдаггүй. Тухайн үедээ л хэрэг болдог,түр зуурынх байдаг. Тийрэнтэй бөө дээр очиж засал хийлгэж өөрийгөө даатгасан бол тэр бөө дээрээ ойр ойрхон очиж байхгүй бол болдоггүй. Ажлаа бүтээлгээд алга болчихлоо гээд дахин дахин ирүүлэх гээд ирэхээр нь засал хийсэн болоод мөнгө төгрөг салгах гээд араас нь муу юм гүйлгээд хорлоод байдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө тийрэнтэй бөөгийн эрхшээлд орчихсон нэг бизнесмен авгай над дээр ирж байсан юм. Ажил төрөл амьдрал ахуйнхаа элдвийн асуудал зовлон бэрхшээлийн учир шалтгааныг асууж мэдье, засал хийлгэе гээд их сайн мэддэг мэргэн чадалтай бөө гэж бусдаас сонсоод тэр бөө дээр анх явж очоод ,бүх юмыг яг үнэн хэлэхэд нь бүр бишрээд нэхсэн мөнгийг нь өгч заслаа хийлгэжээ, Тэгээд нэг хэсэг ажил төрөл нь овоо бүтэмжтэй орлого сайтай байсан бололтой. Тэгээд л тэр бөөгөө шүтчихэж. Тэр авгай ярихдаа, Тэр бөө дээрээ очихгүй жаахан удахаар л ажил нь бүтэхээ болиод ,гэмтэл бэртэл авах, осол аюулд өртчих гээд нэг л болохоо байгаад эхэлдэг гэнэ. Би сахиус бурхадынхаа хүчээр тэр тийрэнтэй бөөгийн холбоосыг нь тасалж өгч билээ. Ер нь тийрэнтэй бөөгийн тийрэн нь сүүлдээ хүчээ аваад ирэхээрээ ирсэн хүмүүсийг нь шоглож хорлоод эхэлдэг. Улаачийг өөрийг нь эргэн тойрны хүмүүс ах дүү нарыг нь хүртэл хорлоод байдаг. Олон жил улаачийн биен дээр хооллож ундлаад хүчээ авчихсан тийрэн их аюултай. Чадалтай бөө нар ч дарж чадахгүй дийлдэх тохиолдол байдаг юм. Тийрэнтэй бөөг жирийн хүмүүс таниж мэдэхэд хэцүү. Гэхдээ сайн ажиглаж анзаарвал бас мэдэгдэнэ. Үүнд:
1-рт Тийрэнтэй бөө буусан үедээ архи их уудаг. Учир нь Тийрэн архи сархаданд дуртай байдаг
2-рт Өөхтэй махан хоолонд дуртай байх нь бий. Их иддэг.
3-рт Өөрийгөө их магтаж дөвийлгөдөг
4-рт хэлсэн ярьсныг нь ажиглаж анзаараад байхаар сүүлдээ хэлсэн ярьсан нь зөрөөд байдаг.
5-рт. Үнэрч мэдрэмж сайтай хүнд бол тийрэнтэй бөөгийн биенээс муудсан ялзарсан махны үнэр шиг муухай үнэр үнэртдэг
6. Зарим үедээ худал ярьдаг. Санаатайгаар бусдыг төөрөгдүүлж хорлож даажигнадаг
7. Бусдыг хорлох хараал жатга гэх мэт муу үйл хийх гээд байдаг.
8. Муу үйлэнд баясдаг. Жихүүцмээр инээж хөхөрдөг
9. Хүмүүст гэгээрлийн тухай сургаж номлосон яриа нь авцалдаа муутай ойлгомжгүй байдаг.
10. Хаан хатан, ноён, баатар жанжин хутагт хувилгаан, бурхан , дарь эх, ийм тийм том хайрханы эзэн савдаг гэх мэтээр өөрийгөө худлаа өргөмжилдөг. Худлаа түүх ярьдаг.

Удган Гүнжээ

07/10/2025

💪 Урам зориг өгөх хятад өгүүлбэр

1. 💪 我能做到 – Wǒ néng zuò dào – Би чадна

2. 🚀 勇敢去追梦 – Yǒnggǎn qù zhuī mèng – Зоригтойгоор мөрөөдлөө дага

3. 🌟 每一天都是新的开始 – Měi yī tiān dōu shì xīn de kāishǐ – Өдөр бүр шинэ эхлэл

4. 🔥 永不放弃 – Yǒng bù fàngqì – Хэзээ ч бүү бууж өг

5. 🏃 坚持就是胜利 – Jiānchí jiù shì shènglì – Тэвчээр ялалт авчирдаг

6. 🌈 相信自己 – Xiāngxìn zìjǐ – Өөртөө итгэ

7. 🦁 勇气比恐惧大 – Yǒngqì bǐ kǒngjù dà – Зориг айдсаас хүчтэй

8. 🎯 目标很清晰 – Mùbiāo hěn qīngxī – Зорилго маш тодорхой

9. 🏔️ 没有困难不能克服 – Méiyǒu kùnnán bù néng kèfú – Даван туулж чадахгүй бэрхшээл гэж үгүй

10. 💡 每个失败都是经验 – Měi gè shībài dōu shì jīngyàn – Бүтэлгүйдэл бүр туршлага

11. 🚴 一步一步前进 – Yī bù yī bù qiánjìn – Алхам алхмаар урагшил

12. 🕊️ 保持希望 – Bǎochí xīwàng – Итгэл найдвараа хадгал

13. 🌞 阳光总在风雨后 – Yángguāng zǒng zài fēngyǔ hòu – Нартай өдөр борооны дараа ирдэг

14. ✨ 梦想让人更强大 – Mèngxiǎng ràng rén gèng qiángdà – Мөрөөдөл хүнийг хүчтэй болгодог

15. ⏳ 时光不会辜负努力的人 – Shíguāng bù huì gūfù nǔlì de rén – Цаг хугацаа хичээсэн хүнийг хэзээ ч хуурахгүй

16. 🌻 心中有光 – Xīnzhōng yǒu guāng – Сэтгэлд минь гэрэл бий

17. 📈 每天进步一点点 – Měitiān jìnbù yī diǎndiǎn – Өдөр бүр бага багаар ахиц гарга

18. 🧗 挑战让我成长 – Tiǎozhàn ràng wǒ chéngzhǎng – Сорилт намайг өсгөдөг

19. ⚡ 行动胜于空想 – Xíngdòng shèng yú kōngxiǎng – Үйлдэл хий хоосон мөрөөдлөөс дээр

20. 🦅 展翅高飞 – Zhǎnchì gāo fēi – Далавчаа дэлгэн өндөр нис

21. 🏆 成功属于坚持的人 – Chénggōng shǔyú jiānchí de rén – Амжилт бол тэвчсэн хүнд зориулагдсан

22. ❤️ 热爱让生活更精彩 – Rè’ài ràng shēnghuó gèng jīngcǎi – Дурлах зүйл амьдралыг гэрэлтүүлдэг



copy

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Насанд хүрсэн хүмүүс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Насанд хүрсэн хүмүүс:

Share

Category