XTV Mongolia

XTV Mongolia Social TV

Сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг: Дэлхийгээр дүүрэн гадаад эхнэр нөхөртэй монголчууд бий. Бүгд тэр орныхоо хэлийг Томоко байтугай ...
07/09/2026

Сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг:
Дэлхийгээр дүүрэн гадаад эхнэр нөхөртэй монголчууд бий.
Бүгд тэр орныхоо хэлийг Томоко байтугай сураад л тэндээ амьдарч байгаа.
Гэхдээ аль ч улс тэднийг энэ зөгийчин япон шиг хөөргөж дээшээ гаргаагүй.
Цэр нь цээжинд бөөр нь бөгсөндөө баймаар байна

Люси Гуо — дэлхийн хамгийн залуу, өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэй…Гэвч чи түүний нэрийг анх удаа сонсож байж мага...
07/09/2026

Люси Гуо — дэлхийн хамгийн залуу, өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэй…

Гэвч чи түүний нэрийг анх удаа сонсож байж магадгүй…

1994 онд Калифорни мужийн Фремонт хотод Хятадаас цагаачилсан эцэг эхийн гэр бүлд төрсөн Люси, хоёрдугаар ангид байхдаа вэб сайт бүтээж, код бичиж эхэлжээ…

Ахлах сургуульд байхдаа Neopets тоглоомд зориулсан бот зарж мөнгө олдог байв…

Түүний шинэчлэлд тэмүүлсэн хүсэл эрмэлзэл хэзээ ч замаасаа гараагүй…

Тэрээр Карнеги Меллон их сургуульд компьютерийн ухаан судлахаар элссэн ч, 2014 онд 100,000 долларын Thiel Fellowship тэтгэлэгт шалгарсны дараа сургуулиа орхисон юм…

Facebook-д дадлага хийж, Snapchat компанийн анхны эмэгтэй дизайнер болсон…

2016 онд Александр Вангийн хамт Scale AI компанийг хамтран байгуулсан бөгөөд түүний бүтээгдэхүүн дизайны ажил Scale-ийг 25 тэрбум долларын үнэлгээтэй хиймэл оюун ухааны аварга компани болгожээ…

2018 онд Scale-ийг орхисон ч 5%-ийн хувьцаагаа хадгалсан нь өнөөдөр 1.2 тэрбум долларын үнэлгээтэй болсон…

Тэр жилдээ Forbes сэтгүүлийн “30 нас хүрээгүй 30 шилдэг залуу” жагсаалтад багтсан…

Гэвч Люси тэнд зогссонгүй…

2019 онд Backend Capital-ийг байгуулж, гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн…

2022 онд Passes платформыг нээж, контент бүтээгчдэд фэнүүдтэйгээ шууд харилцан орлого олох боломжийг олгосон…

CNBC-ийн мэдээлснээр Passes 65 сая долларын хөрөнгө татжээ…

Гэхдээ түүний түүхийг онцгой болгодог зүйл нь зөвхөн тэрбум доллар биш…

Харин технологийн ертөнцөд эмэгтэй, Ази гаралтай Америк хүний хувьд түүний эзлэх байр суурь юм...

Люси ингэж хэлсэн байдаг:

“Бага байхад над шиг хүмүүс компани байгуулж байгааг харах нь ховор байсан...

Тиймээс би төлөөлөл гэдэг зүйл ирээдүй үеийнхэнд ямар их нөлөөтэй болохыг ойлгож, илүү ухамсартайгаар өөрийгөө ил гаргах болсон.”

Тэрээр эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээлийг ч илэн далангүй хуваалцдаг:

“Хамгийн зальтай саад бэрхшээлүүд нь илт ялгаварлал биш—харин өөрийгөө эргэлзэхэд хүргэдэг нарийн, үл үзэгдэх хана юм”…

Түүний дараагийн үеийнхэнд хандсан зөвлөгөө:

“Чиний онцлог бол чиний давуу тал...

Эдгээр нь бизнес эрхлэгчдэд зориулсан супер хүч юм…

Хэрэв чи амжилтад хүрвэл, бусдад зориулж хаалгаа нээ…

Чиний давсан саад бүр дараагийн хүний замыг хөнгөвчилнө.”

Люсигийн аялал бол технологийн ертөнцөд амжилт олохын тулд хэв загварт багтах бус, харин тэр хэвийг эвдэж, бусдад зам нээх тухай түүх юм…

Энэ “Хүүхэд хамгаалагч цагдаа” нартай ямар утсаар холбогдох уу???Аав, ээж, ах, эгч, сурагч нар мэдээлэл өгч болох уу???2...
07/09/2026

Энэ “Хүүхэд хамгаалагч цагдаа” нартай ямар утсаар холбогдох уу???
Аав, ээж, ах, эгч, сурагч нар мэдээлэл өгч болох уу???

2026 оны 9-р сарын 01-ний өдрөөс Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлсэн гэсэн…
Ямар нэгэн үр дүн гарч эхлэх нь үү.
Нэг сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлт гарсан сураг байна.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллах аж.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авч ажиллана.
Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах чухал холбоос болно гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Х.Янжингаажид: Сайн уу 7 сар минь,"Дэлхийн хүүхнүүд ч атаархмаар" гэх тэр амьдралаас гарч ирээд аль хэдийн нэг жил өнгөр...
06/09/2026

Х.Янжингаажид:
Сайн уу 7 сар минь,
"Дэлхийн хүүхнүүд ч атаархмаар" гэх тэр амьдралаас гарч ирээд аль хэдийн нэг жил өнгөрчээ. Удаан юм шиг боловч хурдан өнгөрсөн энэ хугацаа сэтгэл санааны тэнхээг минь тултал шалгасан жил байлаа.
Уналт, босолт, уур хилэн, үзэн ядалт, жүжиглэлт, гүтгэлэг, гайхширал, эрх чөлөө, аз жаргал гээд хүний мэдэрч болох олон мэдрэмжүүдийг мэдрээд авлаа.
Амьдралаас минь олон хүн холдож, олон ч хүмүүс орж ирж.
Орчлонд муугаасаа илүү сайн хүмүүс нь олон байгааг харах үнэхээр сайхан байна.
Юу ч болсон амьдрал цаашаа үргэлжилдэг хойно энэ хугацаанд өөрийн компаниа байгуулж, улсдаа НӨАТ-ын төлөгч болоод амжлаа.
Компаниа томруулах гээд ажиллаад завгүй өдөр хоногууд өнгөрсөөр.
Босголцсон бүрээ орхин бүхнийг тэгээс эхлэх зориг, эргэж босох сэтгэлийн тэнхээ, эрч хүчийг хаанаас олов гээд бодохоор ээж аав маань тэр бүрийг надад өгчээ.
Чи бол үнэ цэнтэй, бидний хайртай эрхэм хүн, хайрлагдсан нандин эрдэнэ, маш их хайр дунд өссөн гэдгийг яс маханд минь багаас маань шингэтэл ойлгуулсан аав, ээжийн маань ач байжээ.
Хайраар дүүрэн өсгөсөн тэдэндээ талархаад баршгүй нь 🙏🏻🙏🏻🙏🏻
Энэ эрчээрээ шилдэг татвар төлөгч болж, олон хүний амьдралд эерэгээр нөлөөлж яваарай гэж өөртөө ерөөмөөр байна. 🥳

Үнэн хэлж. Сайханы өмнө харц буруугүй. Бурханаас өгсөн үзэсгэлэн гоо-д атаархаач яах билээ дээ кккЭ.Одгэрэл: Намайг элит...
06/09/2026

Үнэн хэлж.
Сайханы өмнө харц буруугүй.
Бурханаас өгсөн үзэсгэлэн гоо-д атаархаач яах билээ дээ ккк
Э.Одгэрэл:
Намайг элит янхан гэж хэлсэн Соёлмаа эгчийг би сайн танина.
Ингэж хэлснийх нь төлөө би өс санадаггүй.
Хүнд байхгүйн зовлон гэж бий.
Над шиг гоо сайхан түүнд заяагаагүй нь миний буруу биш...
Ерөнхийдөө бол атаархсан сэтгэлээ арай муухайгаар илэрхийлжээ гэж 🤭🤭🤭

ХӨӨЕ, ТӨР ЗАСАГ АА! ИРГЭД ЧИНЬ БИЕНЭЭ АЛААД, БУЛААД ДУУСЛАА!Монгол Улс "ХҮН АЛАХ, БУЛАХ" урлагийн оргилд хүрчээ! Энэ асу...
06/09/2026

ХӨӨЕ, ТӨР ЗАСАГ АА! ИРГЭД ЧИНЬ БИЕНЭЭ АЛААД, БУЛААД ДУУСЛАА!
Монгол Улс "ХҮН АЛАХ, БУЛАХ" урлагийн оргилд хүрчээ!
Энэ асуудал манай нийгэмд борооны дараах мөөг шиг элбэгшиж, хүн бүр үүнийг өдөр тутмын амьдралын энгийн нэгэн хэсэг шиг хүлээн авдаг болсон байна.
“ Гэнэт хэн нэгнийг хөнөөв", "Шуурхай:
Хүн булав" гэх мэдээнд бид ердөө ч гайхдаггүй, цочирддоггүй, ердөө л "Өө, бас нэг л хэрэг үү" гээд өнгөрч сурчээ.
Иргэдийнхээ оюун ухаан, ухамсарт санаа зовох сөхөөтэй ТӨР гэж энэ улсад байна уу?
Төрийн алба хаагчид, дарга нар нь өөрсдийгөө магтсан, бие биенээ муулсан, хэн ч үзэхгүй, хэрэггүй контент хийж, сошиал сүлжээг дүүргэхээс өөр юм чаддаггүй бололтой.
Ядаж төсвийн мөнгөөр иргэдийнхээ оюун санаа, сэтгэхүйг хамгаалах, ухамсарыг сэргээх арга хэмжээ авахгүй бол Монгол Улс хэрцгийлэл, хүчирхийллийн хаант улс болж дууслаа.
Бид үүнийг хараад зүгээр суух ёстой гэж үү?
Эсвэл дараагийнх нь хэн байхыг хүлээн суух уу?
ТӨРИЙН АЖИЛ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ДАРГА НАРЫГ МАГТАХ, ТӨСӨВ БУЛХАХ, БИЕНЭЭ МУУЛАХ БИШ!
ТӨР ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ!
#ХүнБулахУрлаг #Цочрол #МонголынТөр
#АрдТүмэнЯав #Шүүмж #УхамсарХэрэгтэй

БИДНИЙ ДУНД АРААТАНУУД ЯВЖ БАЙНА ШҮҮ. ХУРДАН ОЛДООСОЙ 🙏🙏 ШӨНӨ ОРОЙ ХҮҮХДҮҮДЭЭ ГАРГАЖ БОЛОХГҮЙ!!!
06/09/2026

БИДНИЙ ДУНД АРААТАНУУД ЯВЖ БАЙНА ШҮҮ. ХУРДАН ОЛДООСОЙ 🙏🙏
ШӨНӨ ОРОЙ ХҮҮХДҮҮДЭЭ ГАРГАЖ БОЛОХГҮЙ!!!

Үнэн юм уу даа…!!!Э.БАТШУГАР: Эмнэлгүүдийн зогсоолыг эхний 2 цаг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болголоо
06/09/2026

Үнэн юм уу даа…!!!

Э.БАТШУГАР:
Эмнэлгүүдийн зогсоолыг эхний 2 цаг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болголоо

Address

Ulaanbaatar

Telephone

+97695258889

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when XTV Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to XTV Mongolia:

Shortcuts

Share