15/07/2025
Эр хүнийг эр хүн бүтээдэг… 🕺
Та хүүгээ:
-Ноён нуруутай өрхийн тэргүүн
-Нөмөр нөөлөгтэй аав
-Халамжтай нөхөр
-Өөрийгөө бүтээдэг эр хүн болгохыг хүсэж байна уу… 🎀
Тэгвэл нас насанд нь тохирсон үүрэг хариуцлага , мөн эрхийг нь өгөөрэй… 🔑
Яагаад гэвэл Хүүгийнхээ урдуур орж бүгдийг хийж өгдөг ээж бол САЙН ЭЭЖ биш… 🙅🏻♀️
Харин амьдралд бэлдэж хүнтэй суухын цагт Өрхийн Тэргүүн, Нөхөр, Аав, Хувь хүн гэсэн 4 үүрэгт нь бэлдэж гаргана гэдэг жинхэнэ САЙН ЭЭЖ… 🙋🏻♀️
Одоо хамгийн чухал зүйлдээ оръё… Та хүүгээ эр хүн болгон бэлдэхэд 8 нас хүрсэн цагаас аавын нөмөр нөөлөгт шилжүүлэх учиртай…👲
Жишээ нь: Хөдөө аавтай нь хоёулхнаа явах боломж олгож болж байна…. Аав нь хүүдээ зам зуур эмэгтэйчүүд бидний заадаггүй, анзаардаггүй, тоодоггүй олон зүйлийг заах болно…✅
Хөдөө айл бараадаж хоноглох, үгүй аваас могойд хатгуулна… 🐍 Гол гатлахдаа машинаа жигд хурдаар гарах… 🚘 Шаварт суувал хэрхэн яаж гарах…
Үүнээс гадна юм болгоны урдуур ордог ээж нь байхгүй үед аав нь хүүгээ маш сайн сургадаг. Өл даах, өлчир суух, үг даах, бие даах гэх мэт🧍🏻♂️…
Манай нүүдэлчин соёл эр хүнийг эр хүн бүтээдэг, охидыг ээж нь бүтээдэг гайхалтай соёлтой… ✅
Адуу малаа эрчүүд эмнэж сургах, мал хуйгаа хариулах, жилийн 4 улиралд нүүж байхдаа аав хүү хоёр цагийг хамт өнгөрүүлж эр хүний мөн чанарыг хүүдээ дамжуулан өгдөг.👴🧑
Харин ээж нар сүү сааль, идээ цагаагаа бэлдэж байхдаа эмэгтэй хүн ямар байх ёстой юу хийхийг үлгэрлэн заадаг… 👵👩
Хотжих тусам энэ мөн чанарын урсгал татарсаар… Гэхдээ учрыг нь олж ээж нь аав хүү хоёрыг үргэлж холбож байх хэрэгтэй… 🪢
Миний хүү ааваасаа асуу… Аав нь зөвшөөрөхгүй бол би зөвшөөрөхгүй… гэх мэт… Мэдээж танд хүүдээ шийдвэр гаргах эрх бий… ✋🏻
Хамгийн гол нь ээжүүд бид хөвгүүдээ өсвөр нас хүртэл нь өөрийн үгээр байлгаж чадна… Гэвч өсвөр наснаас хойш дийлэхгүй… ❌
Хүүхдийн хүмүүжил ээж нь аавыг нь хүндэлж байхад охшдог… 🧓👩
Нэгэн 21 настай залуу “Би аавтай боловч аавгүй юм шиг өссөн” 🤦🏻♂️ гэж Гэр бүлийн радио 104.5 д миний хөтөлдөг байсан нэвтрүүлгээр ярьж байсан…🎙️
Ээж нь бүх зүйлийнх нь урдуур орно, шийднэ. Ааваар нь үг хэлүүлэхгүй өмөөрнө. Хүү: Аав намайг тоодоггүй гэсэн гомдолтой өссөн боловч ээж нь хүүгээ аавгүй мэт өсгөж аавыг нь хэн ч биш болгосонд учир байсан… ❌
Тэгэхээр аав нь хүүдээ авсан зүйлийг бүү гол… 🌺 Өнөөдөр өмсөөд маргааш багадах хувцаснаас илүү аав нь хүүдээ зориулж буй сэтгэл хүүг бүтээдэг… Аав нь засвар хийвэл хүүгээ дэргэд нь байлгаж туслуул…
Сонголтгүй мэдрэмжгүй гэж хүүгийнхээ дэргэд аавыг нь бүү муул… Хүү ээжийнхээ үгээр аавыгаа харж хүндлэхээ болиод ирэхээр эр хүн чимээгүй алсарч эхнэртээ ч юм хэлэхгүй, хүүдээ ч үг хэлэхгүй дүнсийдэг…. 😒
Ингэж л бид хүүгээ аавтай боловч аавгүй мэт өсгөж эр хүн болох мөн чанарын урсгалыг тасалдаг… ❌
Эр хүн болгон муу биш… Хэрэв аав нь хүчирхийлэгч биш л бол, мөн та хүүгээ эр хүн байгаасай гэж хүсэж л байгаа бол аавын нөмөр нөөлөгт шилжүүл…
Учир нь ☝🏻”ЭР ХҮНИЙГ ЭР ХҮН БҮТЭЭДЭГ”… 🙋♂️
Хүний амьдралд юу ч тохиолдож болно… Хүүгээ ганцаараа өсгөж буй ээжүүд бий… 🌺
Тэгэхээр хүүгээ өөрт нь нөмөр нөөлөг болох өвөө, мөн нагац ах, эсвэл эрэгтэй дасгалжуулагчтай спорт, Хүний хөгжлийн сайн эрэгтэй багш нарт шавь оруулж болно… 🚴♂️
Яагаад гэвэл эмэгтэй хүн хэчнээн хүчирхэг байлаа гээд хүүдээ эр хүний өгдөг мөн чанар, сэтгэл зүйн хүч чадал, тэсэж үлдэх зориг, амьдралын хатуужлыг өгч чадахгүй… 💪🏻
Мэдээж амттай хоол идүүлж, чанартай хувцас өмсгөж, эрүүл мэндэд нь анхаарч, мэдлэг боловсрол өгч чадна… 🥰
Гэвч хэзээ ч эр хүний зан чанар, мөн чанарыг өгч чадахгүй. Яг л эр хүн хэчнээн хичээгээд хөхнөөс нь сүү гарахгүйтэй адил… ❌
Энэ удаагийн сургалтын төгсгөлд:
“Хүүхэн шиг эрчүүд олон болчихсон. Ийм хүнтэй амьдарснаас амьдраагүй нь дээр” гэж хүүгээ хэлүүлэхгүй байхын тулд бие даалгаж, шийдвэр гаргуулж, хариуцлага үүрүүлж сурга… 🤗
Учир нь эр хүн эхнэр авдаг болохоос ээж сэлгэн авдаггүй. Бэр тань хүүгийн чинь эхнэр болохоос биш ээж нь биш… 👵❌
Эхийн хайр үрдээ хайраа зориулдаг бол, эхнэр нөхөр бие биедээ хайраа зориулдгийг мартаж болохгүй… 💞
Насны эцэст эр хүн болгон бүтээсэн хүүгийнхээ амьдралыг хараад бахархаж суух шиг жаргал үгүй… 🥰
via: ХАЙРЛАГДСАН ЭМЭГТЭЙ 💃🏻сургалтын багш Р.Оюундарь