05/09/2026
АНУ-ын зах зээлд Амазон компанийн сүлжээгээр дамжин зарагдсан Хятад улсад үйлдвэрлэсэн "Баздаг бууз" нэртэй энэ тоглоомыг үйлдвэрлэхэд ашигласан зарим төрлийн химийн бодисын хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, улмаар энэ тоглоомоор тоглох явцад хүүхдий ннүт загтнах, хоолой ирвэгнэх, арьсан дээр тууралт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрч хүүхдийн сөрөг нөлөөлтэй нь тогтоогдсон байна. 😲
Иймд АНУ-ын Хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах албанаас мэдэгдэл гаргаж 2026 оны 9-р сары н3-ны өдрөөс эхлэн дээрх тоглоомыг худалдаанаас буцаан татаж авах, худалдан авсан хэрэглэгчидэд нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ.☝️🤔
Манайд ч мөн адил дэлгүүр худалдаанд энэ баздаг тоглоом худалдаалагдсаар байгаа тул Нийгмийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж энэ тоглоомын худалдаанаас татан авах, цаашид худалдаалахыг хориглох шийдвэр гаргах ёстой болов уу!☝️