BAL.mn

BAL.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BAL.mn, News & Media Website, Ulaanbaatar.

Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээХХЕГ-аас байлдагчийг жагсаалын үеэ...
25/05/2026

Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээ

ХХЕГ-аас байлдагчийг жагсаалын үеэр ухаан алдаж унаж, өөрөө гэмтсэн гэж мэдэгдээд буй.

Гэвч есхөн хоногийн өмнө эрүүл саруул гээд цэргийн албанд албан ёсоор татагдсан 19 настай хүүгийн эрүү, шанааны ясыг салааны орлогч дарга, ахлагч Б.Тэмүүжин гэгч хугартал зодож, гэмтээсэн гэдгийг алба хаагчид мэдээлж буй.

Зодуулж, хүнд бэртсэн байлдагчийн биеийн байдал одоо маш хүнд, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт эмчлүүлж байна. Байлдагч хэд хэдэн удаа хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгааг ХХЕГ-ын удирдлагууд болон Дорнодын Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд ихэд нууцалж байна

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг: qq10 жилийн өмнө анхны харцаар дурлуулсан хайртай хань минь ❤️ мөрөөдлийн минь ам...
20/05/2026

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг:

qq10 жилийн өмнө анхны харцаар дурлуулсан хайртай хань минь ❤️ мөрөөдлийн минь амьдралаар амьдруулж, үргэлж ард минь дэмжсээр одоо л хамт байж арыг нь даая гэтэл даан ч амжсангүй 😭😭😭 Дэндүү их хайртай шүү дээ би чамдаа хоёр хөөрхөн үрээ орхиод арай л эрт явчихлаа 😭😭😭 Хүний хайлан байсан юм шүү дээ чи минь 😭

Хэмээн өөрийн цахим хуудастаа уй гашуугаа хуваалцжээ. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье 🙏

Солонгос жуулчдын үндэсний сошиал сүлжээ болох какаоток дээрх Монголын тухай  комментууд:..Гар нүүрээ угаах ч усгүй, яма...
09/05/2026

Солонгос жуулчдын үндэсний сошиал сүлжээ болох какаоток дээрх Монголын тухай комментууд:
..Гар нүүрээ угаах ч усгүй, ямар ч тав тухгүй, бүх зүйл нь шороонд дарагдсан, амралтын газрууд нь эл хуль ямар ч хүнгүй усгүй, эзгүй асар том хув хуурай, цөлжилттэй газар юмаа Монгол....Гол нь маш бохир, шороо бужигнасан, цагаан хэрэглэл нь хиртэй, өнгө алдсан тийм атлаа Солонгосын 5 одтой буудлын үнэтэй амралтын газрууд нь
..Иргэд нь 500 долларын цалинтай гэсэн атлаа Монголын бүх зүйл маш үнэтэй юмаа. Малын орон гэсэн биз дээ, махны газар нь ч маш үнэтэй, гол нь бүх зүйл нь маш хуурай шороотой. Товчхондоо битүү хог шороотой улс юм.
..Цөлжилт нь тулсан улс. Гэсэн хэдий ч бараг модгүй, улсаас нь цөлжилтөндөө яагаад санаа тавьдагүйг, мод яагаад тарьдагүйг үнэхээр ойлгосонгүй. Хөдөө нь дүүрэн хог байна.
..Монгол явсанаас Вьетнам явсан нь хамаагүй хямд, илүү тухтай юмаа......Хүмүүс нь сайхан сэтгэлтэй санагдсан, юм асуухаар дагуулж зааж өгөөд байсан шүү..Пургон гэдэг чанга дуутай машин нь хаа сайгүй бүх л саадыг даван туулдаг юм байна. Маш их хатуу явдалтай, тэрэн шигээ жолооч нар нь ч бүдүүлэг шууд буугаад хаашаа ч хамаагүй шээчихсэн, маш их гайхлаа.....Бүх юм нь нэг л замбараагүй, эмх цэгцгүй, маш бохир нийслэл нь дайны дараах сэргээн босголт ч юм шиг санагдлаа
эх сурвалж -Мөрч .мн

100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ.https://bal.mn/p/3937
05/05/2026

100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ.
https://bal.mn/p/3937

04/05/2026

AI бичлэг болохыг анхааруулж байна 🚩
- Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI- аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулжээ. Энэхүү үйлдэл нь бага, өсвөр насны хүүхдүүд мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авч, даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэж мэдэхээр, шууд бусаар уриалсан сурталчилгаа болж байгаад олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Иймээс иймэрхүү болчимгүй, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс анхааруулжээ.

Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа. - Монголын татварын алба 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татвар...
04/05/2026

Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа.
- Монголын татварын алба 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор энэ сарын 4-8-нд орон даяар зохион байгуулж байна.
- Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа.

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Монголын татварын алба 27...

Иргэний мэдээ: 📌IELTS-ийн 7 оноотой, Сиднейн их сургуулиас 20 хувийн тэтгэлэг авсан ч Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдчи...
01/05/2026

Иргэний мэдээ: 📌
IELTS-ийн 7 оноотой, Сиднейн их сургуулиас 20 хувийн тэтгэлэг авсан ч Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдчихлаа.
-“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт 2025 оны 9-р сард хамрагдан, нэг жилийн хугацаанд бэлтгэжээ. Гэтэл тэтгэлэгт хөтөлбөрт багтаж чадсангүй.
-Маш их хичээл зүтгэл гаргаж, 10-р ангиасаа хойш бэлдсэн ч ямар шалгуур дээр хасагдсанаа мэдэхгүй байна.

Э.Гансүлд хүү Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооноос ЭЕШ-ын оноогоороо тэргүүлж, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт 2025 оны 9-р сард хамрагдан, нэг жилийн хугацаа....

Бээжинд 2025 онд зохиогдсон хүн болон роботын дундах хагас марафон гүйлтийн тэмцээний үеэр роботууд ялагджээ. Гэвч энэ ж...
01/05/2026

Бээжинд 2025 онд зохиогдсон хүн болон роботын дундах хагас марафон гүйлтийн тэмцээний үеэр роботууд ялагджээ. Гэвч энэ жил бүх зүйл өөрчлөгдөв.

Бээжинд 2025 онд зохиогдсон хүн болон роботын дундах хагас марафон гүйлтийн тэмцээний үеэр роботууд ялагджээ. Гэвч энэ жил бүх зүйл өөрчлөгдөв. Ням гарагт Бээжинд зо...

НОГООН УЛСЫН ДУГААРЫГ 🟩 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно.эх ...
30/04/2026

НОГООН УЛСЫН ДУГААРЫГ 🟩 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно.
эх сурвалж; https://www.facebook.com/share/p/1HA9xdn8kE/?mibextid=wwXIfr

- Дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уг шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д хамаарах бөгөөд Prius, Aqua зэрэг гибрид (HEV), залгадаг гибрид (PHEV) технологийн автомашинд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно.

EREV төрлийн автомашин нь цахилгаан хөдөлгүүрийг үндсэндээ ашиглах бөгөөд батарейг цэнэглэх зориулалттай бага оврын цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулсан байдаг.

Уг үүсгүүр нь хүч дамжуулах системд шууд оролцохгүй бөгөөд зөвхөн шаардлагатай үед, тухайлбал цахилгаан эх үүсвэрээс хол нөхцөлд батарейг цэнэглэх зориулалтаар ажилладаг.

Иймээс “туулалтын зай уртасгагчтай” (range-extended) хэмээн нэрлэдэг болно.
Ижил төрлийн тээврийн хэрэгсэлд бүс нутгийн бусад улс орнууд ногоон өнгийн улсын дугаар олгодог жишигтэй бөгөөд манай улсын хувьд зам, тээврийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэр гарч, ногоон улсын дугаар олгож эхлэх юм байна.

Багадаа 800 саяыг 2 жилд үрсэн ХООЛНЫ АСАРТалбай дээр хоолны асар 300 гаруй саяар бариад 100 гаруй саяар буулгадаг гэнэ....
30/04/2026

Багадаа 800 саяыг 2 жилд үрсэн ХООЛНЫ АСАР
Талбай дээр хоолны асар 300 гаруй саяар бариад 100 гаруй саяар буулгадаг гэнэ. Хоёр жил дарааллаад хийсээр ... татвар төлөгчдийн 800 сая төгрөг асар болж талбай дээр "урслаа". Ийм үнэтэй, "Хамгийн том асар" гэдэг нэртэй хоолны фестивалиас яг юу нийслэлчүүдэд үлдэв ⁉

Та нар юу гэж бодож байна ⁉

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BAL.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share