Daam.mn /social tv

Daam.mn /social tv Бид мэдээ мэдээллийг шууд дамжуулахаас гадна текст болон видео байдлаар бэлтгэн түгээдэг.

🔴"The Mongolz" багийн  тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдлээ.The Mongolz  баг цахим хуудасд...
22/10/2025

🔴"The Mongolz" багийн тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдлээ.

The Mongolz баг цахим хуудасдаа

"Өнгөрсөн хугацаанд The MongolZ CS2 багийн тоглогчид та бүхний сайн мэдэх бүрэлдэхүүнээрээ Монголын цахим спортын хөгжилд шинэ хуудсыг нээж, Counter-Strike тоглоомыг энгийн нэгэн компьютерийн тоглоом бус багийн спорт хэмээх үнэт зүйлээр нь олон нийтэд таниулж ирсэн билээ.

Гэсэн хэдий ч, тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдэж байна.

Энэхүү шийдвэрийг багийн тоглогчид болон менежментийн багийн зүгээс удаан хугацаанд нухацтай хэлэлцэн, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан болно.

Бид The MongolZ-ийн үнэнч дэмжигч та бүхнийг энэ шийдвэрийг хүндэтгэн, ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

The MongolZ CS2 баг улирлын үлдсэн тэмцээнүүдэд Stand-In тоглогчтойгоор оролцох болно" хэмээжээ.

🔴ҮХЦ-ийн ШИЙДВЭР: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
22/10/2025

🔴ҮХЦ-ийн ШИЙДВЭР: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

С.Бямбацогт: Би Х.Булгантуяад “Төрийн эрхийг хууль бусаар авах хүнд ялтай хэрэг хийж байна шүү” гэж зөндөө сануулсан
22/10/2025

С.Бямбацогт: Би Х.Булгантуяад “Төрийн эрхийг хууль бусаар авах хүнд ялтай хэрэг хийж байна шүү” гэж зөндөө сануулсан

🔴АИ-92 шатахууны үнийг нэмсэн 21 ААН-ийг 52.6 тэрбум төгрөгөөр торголоо.
22/10/2025

🔴АИ-92 шатахууны үнийг нэмсэн 21 ААН-ийг 52.6 тэрбум төгрөгөөр торголоо.

🔴П.САЙНЗОРИГ: 40-ХӨН ГИШҮҮНИЙ ДЭМЖЛЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР АЛБАН ТУШААЛ ДЭЭРЭЭ ҮЛДЬЕ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙ...
22/10/2025

🔴П.САЙНЗОРИГ: 40-ХӨН ГИШҮҮНИЙ ДЭМЖЛЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР АЛБАН ТУШААЛ ДЭЭРЭЭ ҮЛДЬЕ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
ЗАСГИЙН ГАЗАР НЬ УИХ РУУГАА ХАЛДАН ДОВТЛОЖ БАЙГАА НЬ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ОРОЛДЛОГО МӨН.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөл болохпарламентын гишүүд орхин гарчээ.Хуралдаа...
22/10/2025

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөл болох
парламентын гишүүд орхин гарчээ.
Хуралдааныг орхин гарсан шалтгааны талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дараах мэдээллийг
өглөө.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Бидний гаргасан бүх хүсэлт, гомдлыг огт хэлэлцсэнгүй. Ийм
учраас өнөөдрийн маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь маргалдагч нэг тал эрх ашгаа
хамгаалах ямар ч боломжгүй, мэтгэлцээн өрнүүлэх ямар ч боломжоор хангахгүй үргэлжилж байна Хүсэлт гаргахаар хуралдаан товлосноос хойш гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй гэдэг тайлбарыг
хэлсэн. Гэтэл хуралдааныг Даваа гарагт товлосон. Хэргийг Пүрэв гарагт үүсгэсэн буюу бидэнд
Баасан гарагт мэдэгдсэн. Баасан гарагт чуулганы хуралдаантай байдаг. Долоо хоногийн эхний
өдөр Их суудлын хуралдаанаа зарласан. Энэ хооронд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдоогүй
байсан. Миний хувьд материалтай танилцаад хүсэлт гаргах ямар ч боломжгүй байсан.
Үндсэн хуулийн цэц хэрэг маргаанд оролцож талд эрх ашгаа хамгаалах бололцоог олгохгүй,
олгохыг хүсэхгүй байна.
Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга дангаараа хариулж өгч байсан.
Хоёрдугаарт, онцгой нөхцөл байдал, нэн яаралтай шийдвэрлэх ёстой асуудал учраас
хуралдааныг зарласан гэдэг тайлбарыг өгсөн. Монгол Улс 1992 оноос хойш 34 дэх Ерөнхий
сайдынхаа огцрох асуудлыг шийдэж байгаа. Анх удаа огцруулж байгаа явдал биш. Гэтэл өмнөх
тохиолдлууд дээр Үндсэн хуулийн цэц хэзээ ч онцгой нөхцөл байдал гэдэг шийдвэр гаргаж
байгаагүй.
Хуульд "Онц байдал, дайны байдал зарласан үед гурав хоногийн дотор шийднэ. Бусад тохиолдолд
хуралдаан болох талаар олон нийтэд 7-гоос доошгүй хоногийн өмнө зарласан байх ёстой" гэж
заасан байдаг. Ийм алдаануудыг цэц өөрөө гаргаж байна.
Гуравдугаарт, хуралдаан нээлттэй байх ёстой байсан. Гэтэл цэцийн дарга хуралдааны нээлт,
хаалтыг л нээлттэй шууд дамжуулна гэсэн. Тэгвэл энэ нь нээлттэй байдал болж чадах уу.
Цэцийн тухай хуульд оролцогч талууд хуралдааныг орхиж гарсан үед цэцийн бүрэлдэхүүн хурлаа
түр завсарлуулаад үргэлжлүүлэх эсэхээ шийдэх ёстой. Одоогийн байдлаар хурал үргэлжилж
байна.
Үндсэн хуулийн цэц өөрөө ингэж хууль зөрчиж байгаа учир бид хуралдааныг орхин гарсан" гэлээ

🔴Мэтгэлцэгч талын УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн зарим гишүүнийг эгүүлэн татахаа мэдэгдлээ
22/10/2025

🔴Мэтгэлцэгч талын УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн зарим гишүүнийг эгүүлэн татахаа мэдэгдлээ

🔴Н.Номтойбаяр: С.Бямбацогт сайд чи энд сууж болно, болохгүй, гар утсаа хураалга, дугарч болно, болохгүй гээд зандраад яв...
22/10/2025

🔴Н.Номтойбаяр: С.Бямбацогт сайд чи энд сууж болно, болохгүй, гар утсаа хураалга, дугарч болно, болохгүй гээд зандраад явах юм. Засгийн газар нь их хурал, цэцийнхээ дээр гарах нь

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Би ямар үндэслэлээр гэрч байгаагаа мэдэхгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах 111 гишүүний 71 г...
22/10/2025

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Би ямар үндэслэлээр гэрч байгаагаа мэдэхгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах 111 гишүүний 71 гишүүн огцруулах санал өгсний нэг нь би
УИХ-ын гишүүн П.Сайнориг Цэцийн хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө тэрбээр "УИХ-ын болон холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэр бүхий гишүүдийг томилсон. Үүний дотор миний бие байсан. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг хамгаалах бүрэн эрх бидэнд бий. Дээр нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу Цэцийн маргаанд энэ хүнийг нь гэрчээр дуудна гэсэн ойлголт байхгүй. Гэтэл хурал даргалагч бидний гаргасан бүх хүсэлтэд тайлбар хийгээд хүсэлтийг хүлээж авсангүй. Дор хаяж гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Дээр нь Ц.Сандаг-Очир гишүүн бид хоёрын УИХ гишүүний үүргээ биелүүлэх боломжийг олгосонгүй. Ингэснээр УИХ инстуцын бүрэн эрхэнд халдаж байна. Ямар гишүүнээр Үндсэн хуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилох вэ гэдэгт халдаж, ямар үндэслэлээр гэрчээр тогтоож байгаагаа тайлбарласангүй. Би ямар үндэслэлээр гэрч байгаагаа мэдэхгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах 111 гишүүний 71 гишүүн огцруулах санал өгсний нэг нь би. Ийм байдлаар хүч түрж, Үндсэн хууль болон процессын хуулиа зөрчиж байна. Гомдлыг хүлээж аваагүй болон гэрчээр ямар үндэслэлээр тогтоож байгаагаа танилцуулсангүй" гэлээ.

Н.Номтойбаяр: Илтэд хууль зөрчсөн хуралдаанд суухгүй. Засгийн газрын захиалгатай хууль бус шийдвэр гарах нь ойлгомжтой б...
22/10/2025

Н.Номтойбаяр: Илтэд хууль зөрчсөн хуралдаанд суухгүй. Засгийн газрын захиалгатай хууль бус шийдвэр гарах нь ойлгомжтой байна

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа: Иргэд мэдэх эрхтэй... ҮХЦ-н хуралдааныг нээлттэй явуулахад хориглосон зохицуулалт байхгүй....
22/10/2025

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа: Иргэд мэдэх эрхтэй... ҮХЦ-н хуралдааныг нээлттэй явуулахад хориглосон зохицуулалт байхгүй. Шүүх дээр Хүн амины хэрэг ч нээлттэй явагддаг жишиг тогтсон. Шударга байцгаая

🔴П.Сайнзориг: ҮХЦ хүч түрж бид нарын гаргасан хүсэлтүүдийг хурал даргалагч хүлээж авсангүй. Мөн ярих эрхийг минь өгсөнгү...
22/10/2025

🔴П.Сайнзориг: ҮХЦ хүч түрж бид нарын гаргасан хүсэлтүүдийг хурал даргалагч хүлээж авсангүй. Мөн ярих эрхийг минь өгсөнгүй. Илтэд ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг үгээ хэлэнгүүт шууд дамжуулалтыг унтрааж байна. Юунаас айж хуйвалдаан хийж байгаа юм бэ!

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97699816181

Alerts

Be the first to know and let us send you an email when Daam.mn /social tv posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Daam.mn /social tv:

Share