Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН

Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН Нэг талыг бариагүй, үнэн зөв, голчтой мэдээллийг бид хүргэнэ

22/09/2025

Стратегийн нөөцөд хамаарах уул уурхайн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийг хэлбэрэлтгүй мөрдөх ёстойг санууллаа.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт ...
22/09/2025

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг илрүүлсний төлөө мөрдөгч Ч.Батзааныг хэрэгт холбогдуулан шалгасан” гэх хэргийн талаар Дорноговь аймгийн прокурорын газраас тодрууллаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст бага насны хүүхэд хүчиндсэн гэсэн гомдол ирүүлснийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байсан Ч.Батзаан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Тухайн хэрэгт холбогдсон Н.С нь “… хэрэг мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байх хугацаандаа надаас хахууль авсан" гэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасныг шалгахад Ч.Батзаан нь Н.С-ээр хүнс, бараа материал худалдан авхуулсан, машин угаалгасны төлбөрөө төлүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд тогтоогдож шүүхээс Ч.Батзааныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

Мөн Ч.Батзаан нь мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэн Х.Ү-г хэрэг хүлээлгэх гэж зодож, эрүүдэн шүүсэн нь тогтоогдож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг одоогоор хянан хэлэлцээгүй байна гэв.

ДОТООДЫН АЛЬ Ч ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТАН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ, ЖИЛ БҮР 1500 АМ.ДОЛЛАРЫН ...
22/09/2025

ДОТООДЫН АЛЬ Ч ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТАН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ, ЖИЛ БҮР 1500 АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
ШИНЭ МОНГОЛ- МАБҮЧИ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ӨРГӨДЛӨӨ ИЛГЭЭХ ХУГАЦАА: 2025.08.15-2025.09.20

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал илгээх, бүртгүүлэх холбоос: https://forms.gle/zALnup3kjEyGNCPk6

Шинэ Монгол-Мабүчи сан нь 2015 онд Олон улсын Мабүчи тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд өдгөө дотоодын 24 их дээд сургуульд суралцаж буй 356 оюутанд, нийтдээ 1 сая гаруй ам.долларын тэтгэлгийг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлогийн хувьд дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад ямар нэгэн хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй олгодог тэтгэлэг юм.
Хөтөлбөр гэсний учир нь оюутнуудыг хөгжүүлэх сургалт, арга хэмжээнүүдийг сар бүр зохион байгуулахаас гадна, карьер хөгжүүлэлт, мэргэжлийн зөвлөгөөг өгч чадахуйц мэргэжлийн менторын баг оюутан бүртэй тулж ажилладгаараа онцлогтой.
Оюутнуудыг хөгжүүлэх арга хэмжээнүүдээс дурдвал:
✓ “Танилцах уулзалт” – уг арга хэмжээ нь шинэ үеийн тэтгэлэгт оюутнуудыг өмнөх үеийн тэтгэлэгт оюутнуудтай танилцуулах, өөрийн сонирхож буй мэргэжил, сурч буй салбарын чадварлаг оюутан, менторуудтай холбоо тогтоох боломжийг олгодог.
✓ “Номтой уулзалт” – оюутнуудын унших, бусадтай өөрийн үзэл бодлоо хуваалцах дадлыг хөгжүүлэхээс гадна оюутнуудад зориулсан лекторыг оролцуулан сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлдэгээрээ онцлогтой.
✓ “Спорт өдөрлөг” – уг арга хэмжээ нь оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэх, тэтгэлэгт оюутнуудын холбоо харилцааг сайжруулах зорилготой.
✓ “Төгсөгчдийг чадавхжуулах хөтөлбөр”- төгсөж буй оюутнуудыг ажлын байранд гарахад чадварлаг боловсон хүчнүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцах, ажлын байранд зуучлуулах зэрэг олон боломжуудыг нээдэг уулзалт юм.
✓ “Сайн үйлсийн аян”- уг арга хэмжээг тэтгэлэгт оюутнууд маань санаачлан зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. Мөн сангийн зүгээс оюутнуудад сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн талаар батламжийг гардуулдаг уламжлалтай.
✓ “Төгсөлтийн баяр”- бид тухайн жил төгсөж буй оюутнуудад төгсөлтийн баярыг зохион байгуулж, баяр хүргэдэг бөгөөд бусад үеийн тэтгэлэгт оюутнууд төгсөж буй оюутнуудын төгсөлтийн судалгааны ажлыг сонирхох, туршлага судлах боломжтой.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
✓ Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан байх;
✓ Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч суралцах нийт хугацаандаа 3.2 ба түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
✓ Магистрын хөтөлбөрийн оюутан бол 2 жилийн хугацаанд суралцах хөтөлбөр байх;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай явагдана.
Нэгдүгээр шат: Хөндлөнгийн сонгон шалгаруулалтын комисс Google Form-ын дагуу оюутнуудын илгээсэн материалуудтай танилцаж шаардлага хангасан оюутнуудыг шалгаруулна. Эхний шатанд дараах материалуудыг бэлтгэх шаардлагатай.Үүнд:

✓ Формс дээр байгаа анкетыг бөглөх
✓ Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар
✓ Өөрийгөө танилцуулсан 2 минутын видео бичлэг эсвэл “Миний ирэх 10 жилийн төлөвлөгөө сэдвээр 500 үгтэй эссэ бичиж ирүүлэх
✓ Тэтгэлэг хүсэгч оюутан 1-р түвшний оюутан бол ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбарыг оруулна Хэрэв тэтгэлэг хүсэгч 1-ээс дээш түвшний оюутан бол суралцсан хугацааны дүнгийн хуулбар, сургуулийн тодорхойлолт
✓ Тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар. Жишээлбэл:
o Малчин бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, малын тоо толгойн бүртгэлийн талаар хорооны тодорхойлолт г.м
o Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хар дэвтрийн сүүлийн 3 сарын хуулбар, эсхүл банкны дансны сүүлийн 3 сарын тодорхойлолт
o Ажил олгогчийн тодорхойлолт (цалингийн мэдээллийг агуулсан байх)
o Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
o Тэтгэврийн дэвтрийн хуулбар г.м

Хоёрдугаар шат: Эхний шатанд шалгарсан оюутнууд ярилцлагын шатанд оролцож, шалгарснаар тэтгэлэг авах боломж бүрдэнэ.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:
Монгол Улсын Дотоодын их дээд сургуулийн I болон Ш курсын оюутан
✓ Нийт 5 жилээр суралцдаг оюутнуудын хувьд II болон IV түвшний оюутан (Жишээ нь: МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд 5 жилээр суралцдаг учир 2 болон 4 дүгээр түвшний оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.);
✓ Нийт 6 жилээр суралцдаг оюутнуудын хувьд III болон V түвшний оюутан (Жишээ нь: АШУҮИС-ийн оюутнууд);
✓ Бусад их дээд сургуулиудын хувьд I болон III дугаар түвшний оюутан байх;
✓ Коосэн сургуулийн оюутнуудын хувьд IV курсын оюутан байх (Жишээ нь: ШУТИС Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн);
ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:
✓ Оюутан байх хугацаандаа жил бүр 1 оюутан 1500 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлгийг авна. Долларыг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаарх Монгол Банкны ханшаар тооцон олгоно.
✓ Эргэн төлөлт хийхдээ яг л анх авсан үеийнхээ ханшаар эргэн төлөлт хийнэ.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН ТОО:
✓ Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан
✓ Kooсэн сургуулийн оюутан 10
✓ Магистрын хөтөлбөрийн оюутан 2
ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙХ ХУГАЦАА: Их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг сар бүр, оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр бага дүнгээр хийдэг. Ингэхдээ анх ямар дүнтэй тэтгэлэг авсан түүнийгээ эргэн төлөх учир оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлж буй хэрэг юм.
Өөрөөр хэлбэл өнөөдрийн тэтгэлэгт оюутан, маргаашийн тэтгэлэг олгогч болж буй хэрэг юм.




Мөн өөртөө итгэлтэй, хариуцлагатай оюутан та,
салбартаа манлайлж буй боловсон хүчнүүдийн зөвлөгөө, илтгэлийг сонсож, оюутан цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл дээр дурдсан материалуулыг бүрдүүлэн google form-оор илгээгээрэй.


Танд амжилт хүсье!


Холбоо барих хэрэгсэл:
Цахим шуудан: [email protected]
​Холбогдох утасны дугаар: 75777799, 99298618

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2025 оны 09 сарын 22-ны 12 цагийн байдлаар Завхан аймгийн Улиастай, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, ...
22/09/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2025 оны 09 сарын 22-ны 12 цагийн байдлаар Завхан аймгийн Улиастай, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудад цас үргэлжлэн орсоор байна.

Зарим газраа 60 орчим см цас орсон. Загастайн давааг онгойлгохоор Онцгой, Завхан АЗЗА, Авто тээвэрийн газрууд хоёр талаас нь ажиллаж байна. Загастайн давааг онгойтол замд гарахгүй байхыг хүсье.

🔵Эрт илрүүлгийг 10-р сарын 1-нээс тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ
22/09/2025

🔵Эрт илрүүлгийг 10-р сарын 1-нээс тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ

🔵УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн гэж прокуророос мэдэгдэв Тодруулба...
22/09/2025

🔵УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн гэж прокуророос мэдэгдэв

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих, Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

🔵Иргэний үг:  ОНЦГОЙН ЗАЛУУС ЯДРАХЫГ МЭДДЭГГҮЙ, БҮХ АЖЛЫГ НУГАЛДАГ ЮМ БАЙНАТом ууланд, шигүү ой модонд хүн хайна гэдэг т...
22/09/2025

🔵Иргэний үг: ОНЦГОЙН ЗАЛУУС ЯДРАХЫГ МЭДДЭГГҮЙ, БҮХ АЖЛЫГ НУГАЛДАГ ЮМ БАЙНА
Том ууланд, шигүү ой модонд хүн хайна гэдэг тийм амар ажил биш юм бна. 300, 400 хүн гээд их сонсогдож байгаа ч тэр том ууланд үнэндээ юу ч биш юм билээ. Дээшээ, доошоо хэд алхаад л амьсгаадаад л зогсож бна. Харин энэ онцгой байдлын залуус үнэндээ ядрахыг мэддэггүй, бүх ажлыг нугалдаг, аймар юм бна гэж бна шд

🔵Цахим орчинд pokerrr 2 аппликейшинд хаан омаха, залуус нэртэй өрөөг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бү...
22/09/2025

🔵Цахим орчинд pokerrr 2 аппликейшинд хаан омаха, залуус нэртэй өрөөг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бүлгийн 6 этгээдийг баривчиллаа

📌 Цагдаагийн байгууллагаас цахим орчинд Pokerrr 2 аппликейшинд Хаан омаха, Залуус нэртэй өрөөг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бүлгийн 6 этгээдийг баривчилж, хууль бусаар олсон орлогоор худалдан авсан тээврийн хэрэгслийг битүүмжилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Улаанбаатар хотод бороо дунд болон сул эрчимтэйгээр  14 цаг хүртэл орох төлөвтэй байна, шөнөдөө бороо дахин орно.
22/09/2025

Улаанбаатар хотод бороо дунд болон сул эрчимтэйгээр 14 цаг хүртэл орох төлөвтэй байна, шөнөдөө бороо дахин орно.

БОРОО ШИРҮҮН ОРЖ БАЙГАА Ч ЭРЛИЙН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА                                                  2 настай хүү...
22/09/2025

БОРОО ШИРҮҮН ОРЖ БАЙГАА Ч ЭРЛИЙН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2 настай хүү П- г эрэн хайх, аврах ажиллагаа өнөөдөр 8 цаг 30 минутад 6 дахь өдрөө эхэлжээ. Тариалан суманд шөнө 4 цагаас хойш бороо орж эхэлсэн. Яг одоо усархаг бороо орсоор байна. 2025.09.22

🔵Miss World Mongolia 2026 тэмцээний үндэсний ялагч Б Энхтуул 👇👇Тэрээр “Дэлхийн Мисс 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оро...
22/09/2025

🔵Miss World Mongolia 2026 тэмцээний үндэсний ялагч Б Энхтуул 👇👇
Тэрээр “Дэлхийн Мисс 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно

Тэмцээнд 90 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдэг 12- охин ням нарагт болсон эцсийн шатанд өрсөлджээ

❄️Өнгөрсөн шөнө буюу 2025.09.21-22 шилжих шөнө баруун аймгийн нутгаар цас оржээ. Үүнээс Завхан аймгийн Яруу суманд хамги...
22/09/2025

❄️Өнгөрсөн шөнө буюу 2025.09.21-22 шилжих шөнө баруун аймгийн нутгаар цас оржээ. Үүнээс Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас оржээ.

Address

Амарын гудамж
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН:

Share