Bayan-Ulgii.mn

Bayan-Ulgii.mn Баян-Өлгий аймгийн анхны видео сайт🇲🇳🇲🇳🇲🇳

07/07/2025

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Тэтгэвэр барьцаалсан зээлийг хязгаарлалтгүй олгоно

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакир мэдээлэхдээ, Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээлийг хязгаарлалтгүйгээр олгохоор шийдвэрлэсэн талаар мэдэгдлээ. Энэ нь өндөр настнуудад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ч эргэн төлөлтийн эрсдэлийг хянаж ажиллах шаардлагатайг албаныхан онцолж байна.

Мөн тэрбээр удахгүй болох улсын их баяр наадмын үеэр хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах асуудлыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хэрэгсэл, морь уралдааны зохион байгуулалт, хяналтыг сайтар хангаж ажиллахыг анхааруулсан байна.

Отбасы, еңбек және әлеуметтік қорғау министрі Т.Аубакир: Зейнетақыны кепілге қойып несие алу шектеусіз беріледі

Отбасы, еңбек және әлеуметтік қорғау министрі Тилеухан Аубакирдің айтуынша, Ақша-несие саясаты жөніндегі комитет зейнетақыны кепілге қойып несие беруді шектеусіз түрде жүзеге асыру туралы шешім қабылдаған. Бұл қадам зейнеткерлердің қаржылық мүмкіндігін арттыруға бағытталғанымен, қайтарым тәуекелдерін мұқият бақылау қажеттігін жауапты мекемелерге тапсырды.

Сондай-ақ, министр алдағы Ұлттық Ұлан тойы кезінде бәйгеге ат мінетін балалардың қауіпсіздігін қамтамасыз ету мәселесіне де тоқталды. Ол уәкілетті органдарға ат жарысын ұйымдастыруда бала шабандоздардың қорғаныс құралдарын, қауіпсіздік шараларын толық орындауды қадағалауды тапсырды.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын наадамд Базарханы Еламан түрүүлж, сумын заан цол хүртлээ.Өлгий сумын засаг дарга буюу хот...
07/07/2025

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын наадамд Базарханы Еламан түрүүлж, сумын заан цол хүртлээ.
Өлгий сумын засаг дарга буюу хотын захирагч Х.Болатбек шагнал гардууллаа.

Турдханы Манкей Монгол Улсын гавьяат багш боллооБаян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал, турш...
07/07/2025

Турдханы Манкей Монгол Улсын гавьяат багш боллоо

Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал, туршлагатай боловсролын зүтгэлтэн Турдханы Манкейд Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

62 настай, математикч мэргэжилтэй Т.Манкей нь боловсролын салбарт 31 жил, үүнээс 24 жилийг сургуулийн захирал, төрийн албанд нийт 40 орчим жил үр бүтээлтэй ажилласан, манлайлагч багш, чадварлаг төрийн албан хаагч юм.

📚 Боловсролын салбарт оруулсан онцлох хувь нэмэр:
• Математикийн хичээлээр сурагчдын хоцрогдлыг арилгаж, олон шавиа улсын олимпиадад шалгаруулсан, МУИС болон гадаадын их, дээд сургуульд амжилттай суралцахад нь түшиг тулгуур болж өгсөн.
• Цэнгэл сумын сургуульд математикийн жишиг кабинет байгуулсан.
• Математикийн багш нарын олимпиадад бүс, улсын хэмжээнд амжилт үзүүлсэн.
• Сумын төвөөс алслагдсан багт салбар сургууль байгуулж, хувийн сургуулийн суурийг тавьсан.
• Олон улсын болон дотоодын хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, сургууль, сурагчдад зориулсан хөрөнгө оруулалтыг амжилттай татсан.

🏫 Удирдах ажилд үзүүлсэн амжилт:
• Цэнгэл сумын сургууль, Өлгий сумын 6-р сургуулийг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжүүлсэн.
• Сумын засаг дарга, Аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллахдаа гадаад, дотоодын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, бэлчээрийн менежмент, нийгмийн суурь үйлчилгээ зэрэг олон ажил санаачилсан.
• Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, нутгийн зөвлөлийн дарга, бөхийн холбооны тэргүүн зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж ирсэн.

🏅 Шагнал, урамшуулал:
• Ардын боловсролын тэргүүний ажилтан (2005)
• Төрийн албаны тэргүүний ажилтан (2017)
• Алтан гадас одон (2014)
• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2021)
• Ойн медалиуд, салбарын шагналууд гээд олон хүндэтгэлээр түүний зүтгэлийг үнэлсэн байна.

Монгол Улсын гавьяат багш Т.Манкейн хөдөлмөр, зүтгэл нь олон шавь, хамт олон, үе үеийн багш нарт урам зориг, үлгэр дууриалал болсоор байна.

Зам нь үргэлж дардан, сэтгэл нь үргэлж гэгээлэг байг!

Өлгийн замд Lexus 700h хөлөглөсөн анхны эзэнӨлгий хотод шинэхэн төмөр хүлэг нэмэгдлээ. Нутгийн нэртэй бизнесмен Саясат м...
07/07/2025

Өлгийн замд Lexus 700h хөлөглөсөн анхны эзэн

Өлгий хотод шинэхэн төмөр хүлэг нэмэгдлээ. Нутгийн нэртэй бизнесмен Саясат маань Баян-Өлгийд анх удаа Lexus 700h автомашин хөлөглөлөө.

Энэ бол зүгээр нэг машин биш. Энэ бол хөдөлмөрийнхөө үр шимийг нутгийн замд үлдээж байгаа нэгэн эрхэм жишээ юм. Хөдөө нутагтаа тансаг ангиллын автомашинтай болно гэдэг бол мөрөөдөл биш, хөдөлмөрийн шагнал гэдгийг Саясат харуулж байна.

Зам нь энх, сэтгэл нь тэнүүн байг. Энэ төмөр хүлэг эзэндээ аз жаргал, амжилт авчирч, Өлгийчүүдийн ажил, амьдралд сайхан урам өгнө гэж итгэж байна.

Амжилт бүхэнд өлзий нэмье! Булган сүүлтэй байг ээ!👏🏻👏🏻👏🏻

Өлгий жолында алғашқы Lexus 700h иесі

Өлгий қаласына жаңа темір тұлпар қосылды. Аймаққа белгілі кәсіпкер Саясат Баян-Өлгийде алғаш рет Lexus 700h автокөлігін мінді.

Бұл жай ғана көлік емес. Бұл — еңбегінің жемісін туған өлкенің жолына қалдырып отырған асыл үлгі. Қала сыртында люкс класстағы автокөлік міну — арман емес, адал еңбектің сыйы екенін Саясат ағамыз дәлелдеп отыр.

Жолы ашық, көңілі тоқ болсын! Бұл темір тұлпар иесіне бақыт пен табыс әкеліп, Өлгийліктердің еңбек пен өміріне жақсы шабыт береді деп сенеміз.

Әр табысқа құт дарып, жолыңыз әрдайым ақ болғай! 🐎👏🏻👏🏻👏🏻

Баян-Өлгий клуб финалд шалгарлаа! 🇲🇳⚽️Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй U16 насны Улсын аварга шалгар...
07/07/2025

Баян-Өлгий клуб финалд шалгарлаа! 🇲🇳⚽️

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй U16 насны Улсын аварга шалгаруулах 2025 тэмцээнд Баян-Өлгий аймгийг төлөөлөн оролцож буй манай клубийн баг тамирчид Эрчим клубийн U16 багийг 2:1 харьцаатай буулган авч, түүхэндээ анх удаа финалд шалгарлаа! 👏👏👏

✅ Гоолын эзэд:
• Н.Нурмухамет
• А.Олжас

✅ Дасгалжуулагч:
• Т.Хамит

Энэ бол манай залуу тамирчдын хөдөлмөр, багш дасгалжуулагчийн уйгагүй зүтгэлийн үр дүн юм. Т.Хамит дасгалжуулагч болон бахархалт тамирчиддаа чин сэтгэлийн баяр хүргэе! 🎉💪

Одоо ганцхан хожил үлдлээ — Улсын аваргын алтан медаль бидний гарт ороосой!✊🏿✊🏿✊🏿

#БаянӨлгий #Хөлбөмбөг #МөрөөдөлБиелнэ
Эх сурвалж: Өлгий жийр Фалконс хөлбөмбөгийн клуб

🏇🇲🇳 Шинэ сумын заан төрлөө!📍 Ховд аймгийн Ховд сумын баяр наадамд Ногооннуур сумын харьяат сумын начин Д.Худабек түрүүлж...
07/07/2025

🏇🇲🇳 Шинэ сумын заан төрлөө!

📍 Ховд аймгийн Ховд сумын баяр наадамд Ногооннуур сумын харьяат сумын начин Д.Худабек түрүүлж, сумын заан цол хүртжээ.

📍 Харин Цэнгэл сумын харьяат сумын заан К.Төлеген үзүүрлэж, чимэг нэмжээ.

✨ Өлгийн бөхчүүдийн энэ жилийн анхны шинэ цолтон булган сүүлтэй байг!

#БөхийнМэдээ #ӨлгийБөх #Наадам2025
Эх сурвалж: Өлгий бөхчүүд

МЭДЭГДЭЛ     Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөги...
07/07/2025

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан.

2025 оны 7-р сарын 3-ний өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

🎉 НААДАМ АЙСУЙ!🏇🇲🇳 Баян-Өлгий аймгийн наадмын бөхийн шөвгийн 4-ийг зөв таагаад ДУРСГАЛЫН ШАГНАЛ аваарай!📅 Аймгийн наадам...
06/07/2025

🎉 НААДАМ АЙСУЙ!

🏇🇲🇳 Баян-Өлгий аймгийн наадмын бөхийн шөвгийн 4-ийг зөв таагаад ДУРСГАЛЫН ШАГНАЛ аваарай!

📅 Аймгийн наадам 7-р сарын 10,11-нд болно.
💪 Түрүү, үзүүр, шөвгийн 4-т үлдэх бөхчүүдийг хамгийн түрүүнд зөв таасан хүнд bayan-ulgii.mn-ээс тусгай ДУРСГАЛЫН ЗҮЙЛ бэлэглэнэ!

✅ Яаж оролцох вэ?
👉 Энэ постын сэтгэгдэл (comment) хэсэгт өөрийн таавраа бичээрэй.
👉 Нэр, утасны дугаараа хавсаргаарай (эсвэл бид мессежээр холбогдоход бэлэн байгаарай). whatsapp+99420145
👉 Зөв таасан эхний хүнийг бид шалгаруулж, дурсгалын шагналаа гардуулна!

🎁 Шагнал: Bayan-ulgii.mn сайтын бэлдсэн тусгай Дурсгалын зүйл
🕐 Таавар өгөх сүүлийн хугацаа: 7-р сарын 09-ны 23:59

📌 Таавар чинь таараасай! Амжилт хүсье!
#БаянӨлгийНаадам #Таавар

🐎🎉 Баяннуур сумын наадам маргааш эхэлнэ!Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын түүхт ойн баяр — Сумын наадам маргааш ёслол тө...
06/07/2025

🐎🎉 Баяннуур сумын наадам маргааш эхэлнэ!

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын түүхт ойн баяр — Сумын наадам маргааш ёслол төгөлдөр эхэлж байна.
Уяачид, бөхчүүд, сур харваачид, зон олон минь наадамдаа амжилттай, аюулгүй, сайхан наадаарай! 🇲🇳✨

Уяачдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, сурын харваа гээд уламжлалт үндэсний баярын өнгө төрхтэй наадам болохыг хүсэн ерөөе!

📍 Баяннуурын зон олондоо баярын мэнд хүргэе!

🥊 “Олимпийн гараа-2025” улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Dream” клубын тамирчид амжилттай ирлээ!Монгол Улсын Ардын б...
06/07/2025

🥊 “Олимпийн гараа-2025” улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Dream” клубын тамирчид амжилттай ирлээ!

Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Академич, профессор Оухм Д.Банди багшийн нэрэмжит 2025 оны бага насны боксчдын улсын аварга шалгаруулах “Олимпийн гараа” тэмцээнд Баян-Өлгий аймгийн “Dream” боксын клубын тамирчид амжилттай оролцож, 3 алт, 1 хүрэл медаль хүртлээ!

🏆 Амжилт гаргасан тамирчид:
1️⃣ А.Султан – 30 кг жинд 🥇
2️⃣ Э.Уудам – 40 кг жинд 🥇
3️⃣ Н.Ахмедхан – 🥇
4️⃣ А.Мустафа – 🥉

Энэ амжилтын ард зөвхөн тамирчдын хөдөлмөр төдийгүй тэднийг үргэлж дэмждэг олон сайхан хүмүүс, байгууллага байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

🙏 Талархал илэрхийлье:
• Цамбагарав Констракшн ХХК захирал Балжинням Энхбат
• Байрлах газраар тусалж дэмжсэн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хадысын Батырбек

“Dream” клубын залуу тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаан, спортын амьдралд нь өндөр амжилт хүсье! 🥊✨

🥊 «Олимпиадаға жол — 2025» ел чемпионатынан «Dream» клубының спортшылары жүлдемен оралды!

Моңғол Халық Мұғалімі, Моңғолияның еңбек сіңірген жаттықтырушысы, академик, профессор Оухм Д.Банди ұстазының есімімен аталған 2025 жылғы кіші жас боксшылар арасындағы «Олимпиадаға жол» ел чемпионатында Баян-Өлгий аймағының «Dream» бокс клубының спортшылары табысты өнер көрсетіп, 3 алтын, 1 қола медаль жеңіп алды!

🏆 Жүлде алған спортшылар:
1️⃣ А.Султан – 30 кг 🥇
2️⃣ Э.Уудам – 40 кг 🥇
3️⃣ Н.Ахмедхан – 🥇
4️⃣ А.Мустафа – 🥉

Бұл жетістіктің артында тек спортшылардың еңбегі ғана емес, оларды үнемі қолдап жүретін жақсы адамдар мен ұйымдардың қолдауы бар екенін атап өткен жөн.

🙏 Алғыс білдіреміз:
• «Цамбагарав Констракшн» ХХК директоры Балжинням Энхбатқа
• Тұратын жер мәселесіне көмек көрсетіп қолдаған Баян-Өлгий аймақтық Азаматтар Өкілдер Хуралының депутаты Хадысын Батырбекке

«Dream» клубының жас спортшыларына алдағы жарыстарында толағай табыс тілейміз! 🥊✨

🇲🇳🤝🇯🇵 Япон улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар Монголд төрийн айлчлал хийнэЯпон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарү...
05/07/2025

🇲🇳🤝🇯🇵 Япон улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар Монголд төрийн айлчлал хийнэ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2025 оны 7-р сарын 6-13-ны хооронд манай улсад төрийн айлчлал хийнэ.

✅ Анхны төрийн айлчлал
✅ Ерөнхийлөгчтэй албан уулзалт
✅ Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар оролцоно
✅ Хоёр улсын ард түмний найрамдал, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой

Эзэн Хаан Нарүхито 2007 онд Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар Монголд албан ёсны айлчлал хийж байсан билээ.

🇲🇳🤝🇯🇵 日本の徳仁天皇皇后雅子様、モンゴル国を国賓訪問へ

日本の徳仁天皇陛下と雅子皇后陛下は、モンゴル国フレルスフ大統領の招待により、2025年7月6日から13日までモンゴル国を国賓として訪問されます。

✅ 両陛下によるモンゴル国への初めての国賓訪問
✅ モンゴル大統領との公式会談
✅ 国民祭「ナーダム」開会式などに名誉ゲストとして出席
✅ 民主主義の共通価値を共有する両国の「平和と繁栄のための特別戦略的パートナーシップ」をさらに深め、人と人とのつながりを強化する歴史的な節目

徳仁天皇陛下は皇太子時代の2007年、モンゴルと日本の国交樹立35周年を記念して公式訪問されたことがあります。

04/07/2025

Моңғолиядағы ас беру дәстүрі — ұрпақтан ұрпаққа жалғасқан қасиетті салт

Ас беру — ата-баба рухына құрмет көрсету, отбасы мен қауымның бірлігін нығайту, амандық пен тыныштық тілейтін ұлттық дәстүр. Бұл рәсімде дастарқан жайылып, құран бағышталып, ізгі тілектер айтылады.

Ас беру арқылы адамдар өткенді еске алып, үлкендердің батасын алады. Бұл салттың мәні — рухани байлығымызды сақтап, ұрпақтарға жеткізу.

Моңғолиядағы ас беру — халықтың мәдениетін, дүниетанымын терең көрсететін маңызды салттардың бірі.

Address

23400
Ulaanbaatar
23400

Telephone

+97685029888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bayan-Ulgii.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bayan-Ulgii.mn:

Share