Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын албан ёсны хуудас

20/09/2025

МЭЗСК-ийн тэргүүн Б.Баяртогтох:

Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг хэвлэл мэдээллийнхэн бид ажиглах ёстой. Мэдээллийн ил тод байдал учир дутагдалтайгаас болж чанартай контент бүтээл хийхэд хүндрэл үүсдэг. Тиймээс төслийн хүрээнд сургалтад хамрагдаж буй сэтгүүлчид цаашид төрийн өмчит компанийн ил тод байдлын талаар сэтгүүлзүйн чанартай бүтээл гаргахад сургагч багш нарын олгож буй мэдлэг, мэдээлэл дэмжлэг болно гэж харж байна.

20/09/2025

МЭЗСК-ийн УЗ-ийн гишүүн, сэтгүүлч З.Цэлмэг:

Мэдээллийн ил тод байдал нь нэг талаас мэдээлэл гаргаж байгаа, нөгөө талаас мэдээллийг хэрхэн авч ашиглаж байгаагаас хамаарч хамтын оролцоон дээр хангагдана.

Эдийн засгийн сэтгүүлчдэд уул уурхайн ТӨК-иудын ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн сургалт үргэлжилж байнаНҮБ-ын Хөгжл...
20/09/2025

Эдийн засгийн сэтгүүлчдэд уул уурхайн ТӨК-иудын ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн сургалт үргэлжилж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх Интегра” төслийн тэтгэлэгт Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб шалгарсан. Тус хөтөлбөрийн хүрээнд клубийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт үргэлжилж байна.

Сургалтаар Төрийн өмчит уул уурхайн компаниудын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, нээлттэй өгөдлийг ашиглах, боловсруулах, сэтгүүл зүйн орчин үеийн арга хэрэгслүүдийг ашиглан контент бүтээх ур чадвар нэмэгдүүлэх зорилготой юм.

Сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээний шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн эдгээр төслийг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБХХ-ийн Санхүүжилтийн Цонх механизмаар дамжуулан хэрэгжүүлж байгаа аж.

“Интегра” болон “Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 90 гаруй төслийн санал ирснээс 24 төсөл шалгарсны нэг нь Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн санаачилсан төсөл юм. Энэ хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан төрийн өмчит уул уурхайн компаниудын мэдээллийн ил тод байдлыг сайжруулахыг зорьж байна.

19/09/2025
19/09/2025
Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Хөгжлийн яриа" уулзалтын зочноор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уригдан о...
19/09/2025

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Хөгжлийн яриа" уулзалтын зочноор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уригдан оролцлоо. Уулзалтаар "Гадаад орчин ба нэгдмэл гадаад бодлого" сэдэвт илтгэлийг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Эдийн засгийн сэдвээр нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэхэд улсын гадаад бодлого, гадаад бодлогын уг үндэс, язгуур эрх ашиг, түүний учир шалтгааныг таньж мэдэх, ойлгох нь сэтгүүлчдийн хувьд нэн чухал байдаг. Тэр тусмаа олон улс, хөршүүдийн талаар мэдээ мэдээлэл бэлтгэхэд юуны өмнө өөрийн улсын гадаад бодлогын талаар нягт, зөв ойлголт, мэдлэгтэй байх хэрэгцээ шаардлага алхам тутам үүсдэг. Эдгээрт "Хөгжлийн яриа" хөтөлж, чиг баримжаа боллоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Гадаад орчин ба нэгдмэл гадаад бодлого" сэдэвт илтгэлдээ Гадаад орчин, Монгол Улсын гадаад бодлого, Гадаад харилцааны нэгдмэл байдал, Айлчлал, арга хэмжээний ач холбогдол, Олон талт хамтын ажиллагаа, Гадаад дахь монголчууддаа хандсан бодлого болон анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь 16 жилийн түүхтэй, нийт 30 гаруй редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын 68 гишүүнтэй. Байнгын үйл ажиллагаатай бөгөөд эдийн засгийн чиглэлээр бичдэг, бэлтгэдэг, мэргэших хүсэл сонирхолтой сэтгүүлчдийн нээлттэй талбар юм.

"Хөгжлийн яриа" уулзалтын хувьд улс орны хөгжил, сайн сайхан байдлын төлөө тууштай зүтгэж, бодитой үнэ цэн бүтээж, хувь нэмрээ оруулж яваа эрхмүүдийг урьдаг бөгөөд улиралд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Хөгжлийн яриа" уулзалтын урилгыг хүлээн авч, Монгол Улсын гадаад бодлогын талаар өрнүүн, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танд болон танай хамт олонд талархал илэрхийлье.

Монгол Улсын гадаад харилцаа улам цар хүрээгээ тэлж, ашид батжин бэхжих болтугай.

НҮБХХ уул уурхайн хариуцлагатай бизнесийн мэдлэг түгээв------------------------------------Mining Week &   олон улсын уу...
13/09/2025

НҮБХХ уул уурхайн хариуцлагатай бизнесийн мэдлэг түгээв
------------------------------------
Mining Week & олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр оролцож,
✅Хариуцлагатай, тогтвортой бизнесийг хөгжүүлэх мэдлэгийн бүтээгдэхүүн
✅Чадавхыг бэхжүүлэх сургалт, хөтөлбөрүүд
✅Хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар Мэдлэгийн өртөөндөө мэдээлэл хуваалцаж, санал солилцлоо.

Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд 9 дүгээр сарын 11-13-нд болж өнгөрсөн “Монголын Уул Уурхайн 7 хоног – Mining Pro Expo 2025” арга хэмжэээний 209-р асарт зассан Мэдлэгийн өртөөнд хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх төслүүдийн оролцогч талууд болох эрдэс баялаг, засаглалын салбарын төрийн байгууллага, иргэний нийгмийн шинэ болон мэргэшсэн байгууллагууд, орон нутгийн бүх шатны удирдлагын төлөөлөл оролцож, чуулганы зочид зочилж харилцан туршлага мэдлэгээ хуваалцсан юм.

Тус арга хэмжээнд Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын зүгээс НҮБХХ-ийн “Интегра” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй тэтгэлэгт төслөө мөн танилцуулав.
“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” нь уурхайн төрийн өмчит компаниудын ил тод байдлыг сайжруулахад сэтгүүлчдийн оролцоог хангахаар “Интегра” хөтөлбөрт хамрагдаад байгаа юм.

НҮБХХ-ийн “Интегра” санаачилга буюу “Нийтийн баялаг, үйлчилгээний шударга ёс” төсөл нь эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, шинэ санаачилгыг дэмжих замаар салбарын засаглалыг сайжруулах зорилготой олон улсын хамтарсан хөтөлбөр юм. Тус тэтгэлэг хөтөлбөрт төрийн болон иргэний нийгэм, боловсрол, сэтгүүл зүйн салбарын 14 байгууллага хамрагдаж, эрдэс баялгийн салбарын засаглалыг сайжруулахад шинэ санаачилга хэрэгжүүлж, оролцоогоо хангаж байгаа билээ.

08/09/2025

Ухагддаг баялгаас оюуны ухааны салбартаа хөрөнгө оруулж тогтвортой өсөлтийг илэрхийлэх нь сэдвээр хэлэлцүүлэг болжээ. Тус хэлэлцүүлгээс Graph.mn-ийн сэтгүүлч Г.Энэбишийн бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна. Эдийн засгийн төрөлжилтийн шинэ хувилбарын талаар

Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит Өглөөний уулзалт. Уулзалтын зочноор МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Там...
27/08/2025

Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит Өглөөний уулзалт. Уулзалтын зочноор МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир оролцож, цалин, нийгмийн даатгал сэдвээр үргэлжилж байна.

22/08/2025

Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Интегра” төсөлд хамрагдахаар боллоо.
Төслийн хүрээнд уул уурхайн төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн оролцоог хангах үүднээс тус клубын сэтгүүлчдийн дунд энэ сэдвээр бүтээлийн тэтгэлэг зарлаж байна. Төслийн талаарх мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Интегра" төслийн зөвлөхүүд болон Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн гишүүд оролцлоо.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category