10/06/2024
Муухай аашилж уйлагнасан л бол өлссөн, нүдээ нухсан бол ядарсан гэсэн ойлголттой, тэр ойлголтоороо хүүхдээ тэг ингэ гэдэг хандлага байсаар байх юм... Хүүхдээ хэрхэн хооллох, асрах гээд өөрсдийн гэсэн үзэл бодол ээж болгонд байж л байгаа. Тэр үзэл сурталруу нь тэг ингэ яг ингэж хий гээд тулган шаардаж төрсөн ээжүүдэд стресст давхар нэмдэг ойр тойрны хүмүүс их байх юм. Анхлан төрөгчид бол бүр хямраад миараад, дээрээс нь тэг ингэ гэсэн үзэл бодлоо тулган шаардсанаас болоод сэтгэл гутралд хүчээр оруулж байнашд.. 2,3 төрчихсөн бид хэд яахав амьдралын эрхээр өө хүмүүс тэгж л байдаг юм гэсэн дархлаа бас үүсчихээд байгаан... Харин анхлан төрөгчид бол бараг хямраад стресстээд хямраад гутраад дуусах биз..
Дөнгөж хөхүүлээд тавингуут халитхан уйлагнах төдийд л өлсөөд байгаан бишүү гээд дахиж хөхүүлэх за бүр угж нтр гээд өөрсдөөс нь түрүүлж шийдвэр гаргачихна.. Бор хоолонд орохгээд л аптит нь бий болж эхлэх үед нь өлсгөөд байна хүүхдээ гээд амруу нь юм чихээд л эхлэх юм. Тэр эх хүн ээж хүн юугээд л хүүхдээ өлсгөөд л байж байвал гэждээ... Хаанаас ч хамаагүй орж ирээд ингэ тэг, тэгэх ёстой гээд өөрсдийн үзэл бодлоо тулгахаа болимоор байнаа..
Ялангуяа хууччуул буюу ахмад настангууд минь... Бид нарын үед тэгдэг байсан юм тэгээд болоод л байсан юм гэж ирээд л үзэл бодлоо хүчээр наачих нь.. Тухайн үедээ л болж байсан юм байж.. Одоо тэр хуучин үзэл суртал, хооллолтоор чинь амьдармааргүй хүүхдээ өсгөмөөргүй байна.. Та нарыг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх гэж бид шаардадгүй шиг хуучин үзэл бодлоор чинь бид амьдрах албагүйшүү!!