Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Монгол Магнай, Тэргүүн Хурд, Монголын Адууны Бүртгэлийн Төв

12/10/2025

Монгол адуугаараа уралдах гэсэн уяачдаа битгий ад үзээрэй. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандаад байвал үндэсний морин уралдааны соёл нэр хүндтэй байна шүү.

12/10/2025

Мориндоо хайртай Монголын ард түмэн монгол адуугаараа Монгол наадамд наадна.

12/10/2025

2026 онд монгол адуу уралдана Уяачидаа монгол адуугаа тэжээгээрэй.

ЭЛБЭГ ХЭЭРИЙН ТОЛГОЙЗохиолч Гомбосүрэнгийн Даваасүрэн, Өвгөн ноёны элбэг хээр гээч домогт хурдан азаргаа домогт уяач Жун...
12/10/2025

ЭЛБЭГ ХЭЭРИЙН ТОЛГОЙ

Зохиолч Гомбосүрэнгийн Даваасүрэн, Өвгөн ноёны элбэг хээр гээч домогт хурдан азаргаа домогт уяач Жунай уяж 1925 оны улсын наадамд түрүүлүүлээд байгаа гэрэл зургийг түүх болгон сошал ертөнцөд илгээжээ. Энэхүү зургийг харж, Иймэрхүү дүр төрхтэй азарга юу билээ гэж санагалзахын зэрэгцээ Тод манлай уяач Аюушийн аварга хээр азарга сэтгэлд бууна.
Өргөн хавтгай духтай, том ясан эрүүтэй хүчирхэг толгой, уртлаг хавиргатай сүвээ, шулуундуу уртлаг хондлой, өтгөн сүүл зэрэг нь арай элбэг хээрийн удамтай байсан юм биш биз гэх сониуч таамагт хөтлөнө. Хурдан морь сонирхогчидын анхаарал татах ховор түүхт зураг олны хүртээл болгосон дүүдээ уран бүтээлийн амжилт ерөөе. Нэгэн зуунд домог болон яридсан энэ хурдан хүлгийн тухай сонсож явснаа түүхт зурганд нэмэрлэвэл сонин байх болов уу.
Хэнтий аймгийн Галшар сум хэзээнээсээ домогт хурдан хүлгээрээ алдартай нутаг билээ. Лавтай зуу гаруй жил хурд нь хариагүй байгаа энэ адууг үндэслэгч нь Өвгөн ноён хар дэл жанжин бээс Минжүүрдоржийн Пүрэвжав мөн гэж судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Өнөө болтол хурдан морь сонирхогчдын дунд үлгэр домог мэт яригдсаар байдаг хонгор зээрд, элбэг хээр, идэр хээр, хэнз халтар, зандан хүрэн, оонон хар, норов хүрэн, номин цэнхэр гээд хурдан азаргануудын тухай ам дамжсан яриа олон байдаг.
Хэнтий аймгийн төвд эдгээр хурдан азаргануудын цогцолборыг барьж байгуулжээ. Бидний үеийнхэн багаасаа л эрчүүдийн хооронд болох нутаг нуга, улсын наадмын хурдан морьдын тухай чих дэлсч өссөндөө. Үе үе болдог тэр яриа хонон өнжин үргэлжилдэг амь халуун яриа байлаа. Ийм нэгэн ярианы тухай, элбэг хээр гээч азарганы тухай Хэнтий аймгийн алдарт уяач Ухна гуай ингэж хуучилсан юм.
Манайх Галшар уулын ойролцоо буусан байв. Нэг өдөр манайд жониго Дагва, гантиг Лувсандоо нар ирэв. Тэд хурдан морьтой хүмүүс юм. Дагвын хээр гэж элбэг хээрийн удамтай хурдан азарга байв. Бид морь ярьж хонолоо. Маргааш нь үд хэвийж байтал тэд Элбэг хээрийн толгой Хонхорын ухаад байгаа очиж үзэх үү гэлээ.
Хонхорын ухаа гэдэг нь өвгөн ноёны наадам хийдэг шөрмөсөн чулуун довтой нутгийн баруун урдах ухаа юм.
Тэгэхэд би шинэхэн шаахай далан хоёртой байлаа. Бид давхиад ухаа дээр гарав. Тэнд өвгөн ноёны шавийн шавь хурдан морьт зураач, сийлбэрч Насан-Очирын харж зурж сийлсэн адууны олон толгой байдаг юм. Түүний бүтээсэн хурдан морины зураг, сийлбэр олон айлд бий.
Тэгсэн нөгөө хоёрын нэг, энэ хойхно байгаа би нэг үзсэн гээд тэрүүхэн хойно байх адууны хэсэг хөсрий толгойг ухаж хөдөлгөөд доороос нь хадганд ороосон маягтай том ясан толгой гаргаж ирэв.
Тэр адууны гавлын яс их өндөр тэлүү духтай, духныхаа дор жаахан тавгийн идээ тавчихмаар нахистай урд талын самалдагнаасаа хорхойд идэгдсэн байсан. Бид энэ өвөрмөц толгойны яс бол “Элбэг хээрийн толгой” мөн гэдэгт санал нэг байж билээ.
Манай нутагт өвгөн ноёны хурдан морийг унаж, зурж сийлэх арга ухаанаас нь заалгаж сурсан ноёны гарын шавь түнтгэр Наваандэндэв гэж их уран, зураач сийлбэрч хүн байлаа. Би тэр хүнийг шалсаар байгаад элбэг хээр азарганы төрхийг морь гурван зуун төгрөгөөр сийлүүлж авсан юм. Тэгэхэд өвгөн элбэг хээрийн тухай ингэж ярьж байсан.
Зуны нэг тогтуухан өглөө ноён адуунаасаа хоёр хээр даага зааж бариулав. Ноён, Мял, Хувын Лодой хоёроор сургуул. Олом жирмий нь сайн бөхлөөрэй, чөдөр тушааг нь сайн тааруулаарай, даруулга оломтой мордуулаарай гэв. Эхний хээр даагыг Мял унаад амы нь амгайгаар жаал хөрөөдөж байгаад буув.
Дараа нь Лодойгийн унах хээр даага дээр яваад очтол эмнэг даага чөдөртэй тонгочиж яваад үхсэн байв. Тэр дор нь түүнийг ажилласанд нугас нь тасраад үхсэн тэр даага хоёр сугандаа нэвт гуурстай байлаа. Ноён, “Та нарт хамаг юмаа сайн тааруулж төхөөр гэж эс хэллүү гэснээ, над шиг юманд ийм хоёр адуу нэг дор таарна гэдэг ахдах байлгүйдээ” гээд харамсангуй байж билээ.
Тэгэхэд Мялын сургасан нь элбэг хээр юм. Хожимхон би элбэг хээрийн хүчийг хорьж унадаг болов. Тэр номхон гэж учиргүй. Хар голтой сайхан улаан хээр зүстэй, өтгөн дэл сүүлтэй азарга байв. Хурдан морины хүүхдүүд элбэг хээрийг унах дургүй. Тэр их хашин хатуу явдалтайсан. Адуунаас барьсан даруйд нэг хэсэгтээ дугтчаад эмээлээс ховх татаж шидчих гээд гарын сарвуу шуу янгинаад их хэцүү.
Бушуухан адуунаас холдуулаад авбал амар болох ч цогиулах гэж бөөн юм болно. Баргийн ташуур тоохгүй, хамаагүй гуядвал ташаан толгой дээр нь ойсон ташуурын мод эргэж оночих гээд төвөгтэй байдагсан. Хондлойг нь дагуулж хэд гуядсаны дараа хоёр чихээ дэлбэг дэлбэг хийлгэн цогидог байсан.
Хээр азарга их элбэг нимгэн арьс хөрстэй, үс тачир, суга цавины арьс нь хам хумхан бүсэлсэн тэрлэгэн дээлийн нугалаас шиг үрчлээтэн байна. Өргөн сайхан цээжтэй, өндөр сайхан сэрвээтэй, аман хүзүү өргөн, түүнээ дагасан холбоос хол хоёр далбан чих нь хоёр тийшээ унжин далбага далбага гэж явна.
Би та шуураа газар алдчихаад урд хоёр хөлнийх нь завсраар цээжээ гаргаад ташуураа авч байсан юм. Өргөн төмбөгөр духтай, хамар дух хоёрын дундуур горив татсан өргөн нахистай, доод эрүүний шүд дээд шүднээсээ хоёр шүдэнзний модны хиртэй урт зөрүүтэй, урт эрүүгээ дагаад хамар ам уруул элбэг, доод уруул нь тэмээний уруул шиг унжина.
Түүнийг унахад дөрөө богинодоод байгаа ч юм шиг салтаа тэлээд байх шиг. Тэрнийгээ дагаад нэг л тогтворгүй амархан хийсчихмээр болчихоод байх шиг санагддагсан. Элбэг хээрийг идэмхий Жунай гуай уяна. Сүүлийг боосон нь тарган хүн нарийн бүс бүсэлсэн мэт харагдана. Тийм атлаа дэл сүүлний хялгас нь их нарийхан шулуун ширхэгтэй адуу байлаа. Өвган ноёны номин цэнхэр гээч гоё сайхан азарганы төл нь элбэг хээр юм.
Би хожмын хүүхдүүд үнэмшихгүй гэж хоёр чихий нь жаахан босоодуу, магнайг нь шулуун шахам ерөнхийд нь жаахан гоёмсог тал руу нь зорлоо. Элбэг хээрт морины хазаар таарахгүй, том тархитай тусгай хазаартай байсан.
Харин түүний чөдөр гэж байгаагүй. Жунай гуай элбэг хээр азаргаа том бага олон наадамд түрүүлүүлж хамгийн сүүлд
1925 оны улсын наадамд түрүүлүүлээд зодог тайлуулсандаа гэж ярьсан юм даа хэмээн хуучилав.
Галшар нутгийн тухай багаас бидний ой тойнд үлдээж өгсөн хүн бол Агваанжамбал гээч хүн байлаа. Араажаваар тэр хүний дуулсан “Жонон хонгор ” гээч дуу хүүхэд залуусгүй амны уншлага болсон дуу байлаа. Жаахан сөөнгөдүү ч юм шиг эвтэйхэн өвөрмөц хоолойтой тэр хүн “Галшарын магтаал” гэж хүлэг сайн морьдын тухай аялгуулан уншдаг байлаа. Тэр хүлэг морьдын нэг нь энэхүү “Элбэг хээр” юм даа.


ГАЛШАРЫН МАГТААЛ

Зээ
Номин цэнхэр, зандан хүрний удамтай
Норов хүрэн, хонгор зээрдийн угшилтай
Элбэг хээрийн гайхам хурдыг дууриасан
Идэр хээрийн үр хойчийг залгасан
Наран гиймэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовхист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаа солбиулан
Нарийн урт хүзүү юугаа гуухайлган
Эрднийн дээд толгой юугаа хаялан
Эрчит цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхээ хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд цуцалгүй гүйсэн
Хурдан шинж, төгс төгөлдөр бүрдсэн
Настан буурлууд зүйл бүрээр магтсан
Нутгийн айлууд зураг хөргий нь хадгалсан
Ийм хурдан унага Галшард төрдөг юм
Тийм хурдан хүлэг Галшард байдаг юм
Зээ
Галшарын унаган адуу хос хүрэн зүрхтэй л гэдэг
Хоёр сугандаа гуурстай л гэдэг
Хонгор голдуу зүстэй л гэдэг
Ховор тахийн удамтай л гэдэг
Хурдан сонин домогтой л гэдэг
Зээ
Галшарын унаган хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлох шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн — with Tseenzen Galbadrakh.

Төрийнхөө сүлдэнд залсан монгол адуу энэ хүнд, хотод ямар асуудал үүсгээд байгаа юм болдоо. Адууны л эх орондоо. Энэтхэг...
08/10/2025

Төрийнхөө сүлдэнд залсан монгол адуу энэ хүнд, хотод ямар асуудал үүсгээд байгаа юм болдоо. Адууны л эх орондоо.

Энэтхэгт үхэр нь зам дээр хөндлөн зогсоод байхад хөөдөггүй л юм байна лээ.

Юутай ч ийм шийдвэр гарсан байна шүү адуучидаа.

02/10/2025

МУТМУ Б.Лхагва-Очир "Дайчин" халзан мориныхоо талаар...

30/09/2025

🇲🇳🇺🇳
Монгол хүн, монгол морь амь нэгтэй гэж манай ард түмэн ярьдаг.
Монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой ард түмэн билээ.
Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулахаар Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар дэлхий нийтээрээ тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.

Гүн эмгэнэл илэрхийлье.
28/09/2025

Гүн эмгэнэл илэрхийлье.

21/09/2025

Говийн багшийн үүсгэн байгуулсан “Үржиншаддүвлин” хийдийн лам Ц.Нямцэвээн
Уяачид ямар бурхан шүтвэл зохилтой вэ? Тарнийг хэдийд хэрхэн унших вэ? гэгчлэн маш чухал мэдээлэл агуулсан бичлэг шүү. Хуваалцаад олон хүнд хүргээрэй.

МОНГОЛ ҮҮЛДРИЙН АДУУНЫ СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА. ИНГЭСНЭЭР МОНГОЛ АДУУ УРАЛДАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БҮРД...
18/09/2025

МОНГОЛ ҮҮЛДРИЙН АДУУНЫ СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА. ИНГЭСНЭЭР МОНГОЛ АДУУ УРАЛДАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БҮРДЛЭЭ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 06 сард УИХ-аар хэлэлцэн баталж, Монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг зургаан насны ангиллаар уралдуулахаар хуульчилсан.
Үндэсний холбооны зүгээс 2022 оны 10 сараас хойш энэхүү монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн батлуулах ажлыг анх санаачлан эхлүүлж, ажлыг хэсгийг байгуулан, хуулийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд шилжин ирж, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 02 сарын 25-ны өдрийн А/60 тоот тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.
2025 оны 03 дугаар сараас хойш нийт 7 удаагийн ажлын хэсгийн хуралдаанаас төсөл боловсруулагдаж, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн салбарын техникийн хороогоор орж батлагдсан.
Хуульд заасны дагуу стандартын мэдээллийн санд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсний дагуу Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 09 дугаар сарын 02-ний өдрийн тушаалаар албажиж, өнөөдөр албан ёсоор мэдээллийн санд оруулж, хүчин төгөлдөр болсныг ҮНДЭСНИЙ ХОЛБООГ төлөөлж ажлын хэсгийн гишүүний хувиар стандарт боловсруулагчдад олгодог хувийг гардаж авлаа.
2025 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс хойш албажуулах ажлыг хариуцсан эрх бүхий хүмүүс санаатайгаар удаашруулж, Парламентаас баталсан хуулийг хэрэгжилтийг Засгийн Газар хангаж ажиллахгүй, монгол адуугаа уяж сойсон олон мянган уяачдын эрх, ашгийг зөрчиж ирсэнд харамсалтай байна.
Монгол адууны үүлдэр, омгийн стандартад гадаад шинж буюу үүлдэрлэг байдлыг эхэнд тодорхойлоод, “жижгэвтэр чийрэг бие цогцостой, болхи том толгойтой, монхордуу хамартай, богино бүдүүн хүзүүтэй, аман хүзүү чихалзуур бүдүүн, чих богино, жижиг нүдтэй, өргөн гүн цээжтэй, урт шулуун нуруутай, налуу хондлойтой, бат бэх ястай, богино ясархаг хөлтэй, цомбон туурайтай, өтгөн дэл сүүлтэй, зузаан арьстай” хэмээн онцгойлон тусгалаа.
Дараагаар нь Монгол адууны үүлдэр, омгийн биеийн ерөнхий болон ашиг шимийн үзүүлэлтийн дундаж хэмжээ сэрвээний өндрийн доод, дээд хэмжээ, цээжний бүслүүр, шилбэний бүслүүрээр тодорхойлсон.
Онцолж хэлэхэд Монгол үүлдрийн адууны стандартыг хэрэглэхэд зөвхөн сэрвээний өндрийн дээд хэмжээгээр тодорхойлж, хэмжихгүй, стандартыг хэрэглэхдээ бүх утгыг ашиглаж хэрэглэнэ.
Стандарт нь нэгэнт хуулийнд заалт болж орсон тул, хуулийн заалт шиг хүчин чадалтай эрх зүйн акт юм.
Үндэсний холбооны зүгээс Үндэсний хурдан морины уралдааны дүрмийг хууль, болон стандартад нийцүүлэн нэмэлт өөрчлөлт, оруулах саналыг ойрын үед Монгол Улсын Засгийн Газарт хүргүүлэхээр төлөвлөж байна.
МОНГОЛ АДУУНЫ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД МОНГОЛ ТҮМНИЙГ ИВЭЭЖ БАЙГ.

31/08/2025

Монгол адууг дэлхийд таниулья

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо:

Share